Үг: Ш.Гүрбазар
Ая: Ц.Эрдэнэбат
Дуучин: Идэржавхлан.
Тэрлэг дээл норлоо л гэнэ ижийн минь үнэрийг үргээхгүй ээ
Тэмээн жин явлаа л гэнэ эгч минь дагаад нүүхгүй л дээ
Нулимсаа нууж инээсэн миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан үүлэнд учирлаа л байлгүй
Хар дарсан зүүдний минь хажууд минь байсан эгчийнхээ
Хацар исгэсэн нулимсыг минь ижий шиг үнссэн эгчийнхээ
Нулимсаа нууж инээсэн миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан үүлэнд учирлаа ч байлгүй
Өдөр өдөрөөр өнгөрлөө ч нарны ааш хувирахгүй ээ
Өрөвчхөн сэтгэлтэн олон л гэнэ эгчийн минь хайранд хүрэхгүй л дээ
Нулимсаа нууж инээсэн миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан үүлэнд учирлаа ч байлгүй
1 comment:
Chamd mash ih bayarlalaa, uneheer goyo duu shuu...ene duunii ugiig uldeesend bayarlalaaa; tsaashdiin postuud chine amjilt husie!
Post a Comment