МУГЖ С.Жавхлан
Намрын сэрүү унасан ч яахавдээ
Насаараа чи минь дэргэд байгаа хойно
Навчис хүртэл гундсан ч яахав дээ
Найрсагхан чи минь хажууд байгаа хойно.
Болнодоо болноо хоёулаа
Бороотой зуны үдэш ирнэ дээ
Бодохоос чи минь хөөрхөн дөө
Борхон зүрхэнд цэцэглэнэдээ цэцэглэнэдээ хөө
Өвлийн жавар жиндүүдсэн ч яахавдээ
Өнөд чи минь дэргэд байгаа хойно
Өөгүй цасан будраагүй ч яахавдээ
Өр сэтгэлд минь чи минь байгаа хойно
Болнодоо болноо хоёулаа
Бороотой зуны үдэш ирнэ дээ
Бодохоос чи минь хөөрхөн дөө
Борхон зүрхэнд цэцэглэнэдээ цэцэглэнэдээ хөө
Хаврын салхи нь боссон ч яахав дээ
Хаашдаа яргүй цухуйх гэж байгаа хойно
Хонгор чи минь эхэллээ тунирхалаа ч
Харамгүй хайраа яаж мартах вэ дээ
Бүтнэдээ бүтнээ хоёулаа
Бүүрэн тэргэл саранд шивнэндээ
Бодохоос чи минь хөөрхөндөө
Борхон зүрхэнд цэцэглэнэдээ
Болнодоо болноо хоёулаа
Бороотой зуны үдэш ирнэ дээ
Бодохоос чи минь хөөрхөн дөө
Борхон зүрхэнд цэцэглэнэдээ цэцэглэнэдээ хөө
No comments:
Post a Comment