Thursday, February 18, 2010

Eрөнхий төлөв Охин

Махбодь: Газар
Эзэн гариг: Прозерпина гариг
Билэг тэмдэг: Царцаа, астра цэцэг
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, ногоон, чернилин ягаан
Чулуу: Гантиг, пийсүү, агат
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Лхагва
Муу өдрүүд: Пүрэв, Баасан
Азын тоо: 3, 5, 6, 12.



ЗАН БАЙДАЛ

Зурхайн 12 ордоос хамгийн хэцүү ордын нэг юм. Тэд эсвэл дунд зэргийн хүмүүс эсвэл агуу сэтгэгч нар болдог. Аливаа асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Бүх зүйлийг хэт тод хардаг. Үргэлж үл итгэсэн байдалтай байдаг мөн зөн совин болон сэтгэлээ нээхэд итгэдэггүй. Төгс төгөлдөр байдалд ямагт тэмүүлдэг. Тэд цэвэр цэмцгэр байдалд татагддаг.

Аливаа үйлдэл хийхдээ эхлээд заавал бүгдийг сайн бодож тунгаана. Гэвч ингэж удаан бодсоны улмаас хааяа боломжийг алддаг.

Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгаан, онгон бие зэргийн билэг тэмдэг юм. Онгон биеийг яг утгачлан ойлгох хэрэггүй гэхдээ ер нь бол Охины ордын олонх эрчүүд нь гоонь эр, харин эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг тохиолдол цөөнгүй. Зарим нь 2 дахь удаагаа гэрлэдэг юм.

Амьдралын ухаан, юм бүхнийг бодитоор хардаг, байгаа юмыг байгаагаар нь нэрлэж мөн тэгж хүлээн авч чаддагаараа ялгардаг. Ямар нэгэн уран зөгнөл, илбэ жилбэ, гайхалтай сонин төлөвлөгөө түүнд хэрэггүй. Тэд мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй.

Зөвхөн материаллаг орчинг - харагдах, сонсогдох, гарт баригдах зүйлсийг үнэлнэ. Харамч, уйтгартай, зөрүүд. Өөртөө ч тэр өрөөлд ч тэр харгис хандах хандлагатай. Мөн ёс журам номлох дуртай. Хэт болгоомжтой. Хуурмаг сүсэгч зантай. Хязгаарлагдмал.

Гэхдээ тэд найдвартай. Олсоныхоо хэрээр амьдарч чаддаг, хөдөлмөрч, зүтгэлтэй, соёлтой, боловсон, аятайхан. Тэд аливаа зүйлийг задлан шинжлэн бодох мөн ажиглан хянах чадваруудтай.

Сэхээтэн маяг, жүжиглэх чадварын цаана хууран мэхлэх арга нуугдаж байх магадлал бий. Тэд эсрэг тэсрэг гуйвамтгай хоёрдмол зантай. Хөндий хүйтэвтэр байдал авхаалж сүйхээтэй хосолсон байдаг.

Охины ордыхон хувиа хичээгч үзэлтэй. Анхны уулзалтаар тод сэтгэгдэл төрүүлэхгүй. Дуу шуугианд дургүй. Танихгүй хүмүүсээс зовомтгой. Олон түмний дунд байхаас зайлсхийдэг. Анхаарлын төвд байж гол ярилцагч байхаас зугтдаг. Тэд байнга санааширч явдаг. Аз жаргалтай байхад сэтгэлээ хөнгөрүүлэх хэрэгтэйг ойлгодоггүй.

Тэд үнэнч, цагаан сэтгэлтэй боловч бас дүр эсгэж мэднэ. Сайн тал нь - нягт нямбай зан юм. Ажил амьдрал ер нь бүх зүйл нь байр байрандаа байдаг. Хийх гэсэн бүх юмаа хичээнгүйлэн хийж, төгс төгөлдөр байхын төлөө тэмүүлдэг.

Залхуу, үгэндээ эзэн суудаггүй, бохир заваан, бүдүүлэг хүмүүст дургүй. Зарчимч, хичээнгүй, үрэлгэн бус хүмүүсийг үнэлдэг. Хүмүүсийн сул талыг олж харахдаа сайн.

Хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ялангуяа ойр дотны хүмүүс нь санаанд нь хүрдэггүй учраас найз нөхөд, төрөл саднаасаа холдож хөндийрэх нь олонтаа. Өөрсдийн сул талыг мэддэггүй учир шүүмжлэлээс их айдаг.



ЭРҮҮЛ МЭНД

Охины ордыхон төрөлхийн бие сайтай, өвчлөх нь ховор боловч амархан ядарч өвчтэй мэт харагддаг. Тэдний тархи мэдрэл маш сайн ажилладаг. Өөрийн эрүүл мэндэд маш их анхаарал тавьдгийн ачаар өвчнөө газар авхуулахгүй эдгээж чадна.

Тэд байнга эмчид үзүүлж зөвлөлгөө авдаг. Хэт их эрүүл мэнд, биеээ чагнаснаас болж санаагаараа өвдөх /ипохондрия/ тохиолдол бий. Өвчин эмгэг, микроб, халдвар зэргээс айх айдас нь жирийн хүний харьцаанаас давж өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Үүнээс болж сексийн харьцаанд орохгүйгээр удаан явж чаддаг бөгөөд хэрэв өвчин тусвал сексийн хүсэл тачаалд умбаснаас шийтгүүлж байна гэж ойлгодог.

Охины ордын гол аюул нь- гэдэсний түгжрэл. Хэрэв энэ байдал удааширвал бие организм хордох аюултай. Нарийн бүдүүн гэдэс, ходоод, мэдрэл - тэдний эмзэг эрхтэн мөн. Хэт их ажлын ачаалал, байнгын санаа сэтгэлийн зовиураас болж мэдрэлийн өвчинд өртөмхий болдог.

Охины ордыхон сэтгэлийн хөөрөл, хүнд хоол, унднаас хол байж унтахын өмнө агаарт гарч, хоолны дэглэм барихаас гадна сууж буй сандалдаа анхаарах нь чухал. Хэдийгээр тэд спортод дургүй ч биеийн тамир хийх нь чухал. Хамгийн сонирхолтой нь Охины ордыхон өтгөн хатах өвчний проблемийг шийдэхэд 3 янзын зан араншинтай 3 янзын хүн болдог.

1-р төрөлд энэхүү проблемийг шийдэх чадваргүй хүн. Тэр үргэлж хөшүүн, биеэ баримтгай.

2-р төрөлд 1-рын тас эсрэг. Харгис, бэртэгчин, нэр төрд дуртай.

3-р төрөлд 1-р 2-рын дунд байдаг хүн. Хэрэв тэр өнөөдөр цэвэр цэмцгэрийн туйл байсан бол маргааш бохир байж чадна. Эсвэл намбатай аятай, эсвэл догшин ширүүн болдог.



АЖИЛ МЭРГЭЖИЛ

Ажил Охины хувьд - амьдралынх нь ноён нуруу. Тэд гайхалтай сайн ажилтан албан хаагч, маш хөдөлмөрч. Мэргэжлээ сонгохдоо тун хянуур. Бүх насаараа сурч өөрийгөө хөгжүүлдэг. Бүх зүйлийг төгс хийхийг чармайна. Тэд ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Гэхдээ хамт олны дунд мөн муугүй ажиллаж чадна.

Энэ ордыхон ажилгүй удаан сууж чаддаггүй. Олон талын мэдлэгтэй. Мэдлэгийг үнэлдэг, хүндэлдэг. Сонгуульт ажилд маш идэвхтэй ажиллах чадвартай тул өндөр албанд сонгогдох боломжтой.

Ямар нэгэн төсөл, судалгаа шинжилгээний ажилд ажиллах хүсэлтэй. Бичгийн ажилд сайн бөгөөд хянан - найруулагч /редактор/ хийвэл ихээхэн тохирно. Эрүүлээр сэтгэх, нягтлан судлах, цаг тухайд нь гүйцэтгэх чадвараар хэнийг ч дагуулахгүй. Тэд алдаа бараг гаргадаггүй. Хариуцлага хүлээх чадвартай. Дарга нартайгаа төлөв төвшин эелдэг харьцаатай. Доод хүмүүстэйгээ хатуу чанга, хааяа ивээнгүй байдлаар хандана. Тэд даруу төлөв учир ямар нэгэн урамшуулал, шагнал болон тушаал дэвших талаар ам ангайдаггүй.

Охины ордоос сайн эмч, эх баригч, багш, хэл зүйч, нарийн бичиг, сервис ажилтнууд их төрдөг. Хар бор ажлаас ч айдаггүй.

Хайр дурлалаа илчлэхдээ мөн мөнгө зарцуулахдаа хэт өглөгч байдаггүй. Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг тиймээс илүү төлөхөөс үргэлж айдаг. Маргаашийн өдрийг бодон мөнгөө хадгалдаг. Санхүүгийн асуудал дээр хэзээ ч эрсдэлтэй үйлдэл хийдэггүй. Гуйлгачин хүмүүсийг хэзээ ч өрөвддөггүй ч зовлонд асан найз нөхөддөө тусалдаг. Бусдаас тусламж хүлээн авахдаа дургүй. тусгаар амьдрах дуртай. Ганцаараа байх дуртай тул шуугиантай хороололд биш харин хотын захад цэцэрлэгтэй байшинд амьдарвал түүнд тохиромжтой.

Хэр хөршүүдтэйгээ харьцахгүй байхыг хичээдэг. Өөрийн дур сонирхлоо хэнтэй ч хуваалцдаггүй. Ихэнх Охины ордныхон эртний зүйлс цуглуулах дуртай. Амрахаар явбал үнэтэй амралтад биш харин чимээгүйхэн байгальд амрахыг илүү эрхэмлэдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь аялах дуртай байдаг.



ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ

Өөрийгөө хүндлүүлж чаддаг хүнийг Охиныхон амьдралынхаа ханийг болгоно. Тэр хайр дурлалын романтик зөгнөлд автдаггүй мөн гэрлэлтийн сексийн байдал түүнд тийм ч их сонин биш. Түүнд найдвартай болон байнга хайр дурлалын хүч гаргахыг шаарддаггүй хүн хэрэгтэй. Тэгсэн ч өөрөө хайртай хүндээ их анхаарал халамжтай ханддаг.

Өөрийнхөө сэтгэлийг илэн далангүй үзүүлж харуулах дургүй. Тэр оргилуун сэтгэл гэж мэддэггүй, үүгээр ч барахгүй үүнийг сэтгэлийн өвчин гэж үздэг. Мэдрэмжиндээ биш харин ухаандаа захирагддаг. Хэрвээ тэр дурласан бол өөрийнхөө хайрыг үгээр биш харин хэргээр баталдаг.

Ханиасаа ямагт ёс журамтай, үнэнч шударга, ухамсартай байхыг хүлээж найддаг. Хэрвээ тийм биш бол цэвэр цэмцгэр байдлаа бохирдуулахгүйн тулд ганцаараа байхыг эрхэмлэнэ. Амьдралд болон хүмүүст тэр өөрөө хэт шүүмжлэлттэй ханддаг учраас ихэвчлэн ганцаараа үлдэж, аз жаргалтай байх боломжоо алддаг. Өөрийн мэдрэмжээ нуун, хайраа илчилж чаддаггүйгээсээ болж гоонь эрчүүд болон гэртээ хөгширсөн эмэгтэйчүүд болдог.

Охины ордныхон хайр дурлалд ч 3 янз байдаг.

Эхний - эдгээр Охин нь хайр дурлалдаа аз жаргалтай байж чаддаг. Тэд маш сэтгэл татам, уян зөөлөн, эелдэг, үнэнч байдаг ба өөрийнхөө хайрыг үйлдлээрээ батлахаас гадна сэтгэлээ нээж 4 бас чаддаг.

Дараагийн - хатуу ёс суртахуунтай, хүйтэн, хязгаарлагдмал, буянт үйлсэд өөрийгөө зориулсан хүмүүс. Эдгээр Охин нь ер нь ганцаардмал байдаг.

Сүүлийн - эдгээр Охинын хувьд секс бол зорилго нь юм. Тэд амрагаа ямагт сольдог тэгэхдээ хүйтэн, мэдрэмжгүй, хайхрамжгүй хэвээр үлддэг. Порно кинонд дурлах хандлагатай.

Өөрийгөө, асуудлаар хэт ачаалдаг тул эцэг эхийн үүрэг түүний хувьд амаргүй байдаг. Хамгийн чухал нь үр хүүхдүүдээ ёс журамтай байлгах, хичээлдээ сайн сурах, мөн оюун ухааныг нь хөгжүүлэх.

Охинын ордны эцгүүд хүүхдүүдтэйгээ тэсвэр тэвчээргүй, уур уцаартай ханддаг нь их байдаг, хайраар эрхлүүлдэг хүн биш.



ОХИН-ЭРЭГТЭЙ

Хэрвээ та романтик хүн бол энэ эрэгтэйтэй итгэл, найдвараа бүү холбоорой учир нь энэхүү хайр дурлалын явдал нь таныг хүйтнээр цутгаж, танд сэтгэлийн зовлон их учруулна. Энэ эрэгтэй бол хэт хашир хүн. Тэр гэр бүлдээ, найз нөхөддөө болон өөрөөс нь сул дорой хүмүүст илүү их татагддаг. Ажилд дуртай, үүрэг хариуцлага гэж мэддэг, ёс журамтай хүн. Түгшүүртэй сэтгэлийн хөөрөл, уян нялуун мэдрэмж, нулимс, оргилуун сэтгэл зэрэгт тоомсоргүй ханддаг бүр түүнийг айлгаж ч мэднэ.

Хайр дурлалд тоо хэмжээг биш харин чанарыг илүү эрхэмлэдэг. Чанарыг хүртэх нь хэцүү байдаг тул хайр дурлалын явдлууд түүнд тийм ч олон байдаггүй.

Тэр үл ялиг хүүхдэрхүү зантай, тийм учраас эмэгтэй хүний талаас дэмжлэг, найрсаг анхаарал халамж түүнд хэрэгтэй. Тэр бол угийн бүрэг, хөшүүн хүн. Хайр дурлалын харьцаанд энгийн, тодорхой, ёс журамтай байхыг тэмүүлдэг. Бусад ордны эрэгтэйчүүдэд ийм хандлага ховор байдаг.

Энэ ордны эрэггэйчүүдийн сексийн чадвар маш сайн байдаг тул хамгийн өндөр шаардлагатай эмэгтэйг ч хангаж чаддаг.

Гэвч бэлгийн сулралд тун амархан ордог бөгөөд секс бол түүний хувьд эрүүл мэндийн дараа 2-рт орно. Харин түүнээс урвахыг уучилж өршөөхгүй. Түүнийг гомдоовол тэр өс хонзонтой, өршөөлгүй хүн болж хувирна.

Тэр үндсэндээ цэвэр цэмцгэр байхыг тэмүүлдэг. Энэхүү байдлаа зөвхөн зохистой зорилгын эсвэл үнэхээр сайхан эмэгтэйн төлөө орхиж чадна. Хувь заяатайгаа эвлэрдэг. Тэр маш чадмаг дур хүсэл татаж чадна хэдий энэ нь нүдэнд тусдаггүй ч. Энэ эрэгтэй хурц оюун ухаантай. Аливааг задлан шинжлэх ухаан бодолтой боловч энэхүү дур сонирхлыг гүн мэдрэмж болох хүртэл ургуулах нь ховор байдаг.

Өөрийн бодол болон үйлдэлдээ ямагт цэвэр байхыг эрмэлзэнэ. Цаг хайрлахгүйгээр хайртай хүнээ маш сайтар сонгоно. Ёс журамтай, цэвэр ариун харьцаа холбоонд байхыг тэмүүлдэг.

Нөхцөл байдлын шалтгаанаар тохироогүй эмэгтэйтэй амьдралаа холбосон бол хамтдаа удаан амьдрахгүй. Түүнийг хуурах мэхлэх гэж оролдсоны хэрэггүй учир нь тэр үүнийг тэвчихгүй.

Түүний сэтгэлийг сэргээх маш хэцүү. Ийм эрэгтэйг хайрлана гэвэл уйлахад ч хүргэнэ гэхдээ тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй. Хүлээж чаддаг эмэгтэй л амжилт олно. Тэр өөрийн чин үнэн сэтгэлийг нууж худлаа жүжиглэнэ. Та түүнд огт хамаагүй мэт аашилна. Хэрвээ тэр танд үнэхээр хайртай мөн та түүнд тохирч байна гэж шийдсэн бол тэр танд үүнийгээ хэлнэ.

Энэ эрэгтэйд бас нэг романтик чанар бий, тэр өөрийн сонгосон эмэгтэйгийн хариу хайрыг олон жил хүлээж чаддаг.

Бусад ордны эрчүүдийн хайр дүрэлзсэн, оч цацруулсан гал мэт асдаг бол Охины ордны эрэгтэйгийн хайр жигд тайван асч буй гал мэт байдаг. Ийм хайр нь найдвартай, дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

Маш өмчирхөг зантай тэрээр үнэнч ба гэр бүлийн цэвэр цэмцгэр байдалд их хүндтэйгээр ханддаг. Харин хэрвээ түүний ёс журам, цэвэр ариун байдлыг нь хөндвөл харьцаагаа таслахад нь юү ч саад болж чадахгүй.

Ес журамт байдал нь түүний зан юм. Тэр гаргасан шийдвэрээ сольдоггүй, бүдүүлэг, мунхаг, бохир, заваан байдлыг тэвчдэггүй. Гэр янаг амраг биш харин эхнэр хайдаг.
Ер нь бол түүний гэр бүл цөөн хүмүүстэй. Түүнд эцгийн хүчтэй мэдрэмж байхгүй, хүүхдүүд түүний сэтгэлийг хөдөлгөдөггүй. Гэхдээ нэгэнт л эцэг болсон бол тэр хариуцлагатай, өөрийн үүрэгтээ чухал ханддаг болно.

Эдгээр эцгүүд өөрийн эрүүл мэнддээ их анхааралтай ханддаг. Эхнэр нь түүний эрүүл мэндийн төлөө санаа тавибал их дуртай байна. Түүний ойр дотны хүмүүсийн нэг нь өвдвөл түүнд аль болох их анхаарал тавьж, халамжилна.

Гэрт замбараагүй, бохир байхыг тэвчихгүй, түүний төсөөллөөр гэр туйлын цэвэр байх ёстой. Гэрийн бүх зүйлс энгийн байж болно, хамгийн гол нь маш эмх замбараатай байх ёстой.

Ааш нь аягүй үедээ ч тэр өөрөө түрүүлж тантай маргалдахгүй. Ийм үед нь түүнийг тайван орхиж, ганцаар энэхүү байдлыг давах боломжийг түүнд олго. Хэсэг хугацаанд жоохон санаа нь зовог, энэ нь түүнд тустай. Харин хэрвээ түүний аягүй ааш нь үргэлжилсээр улмаар биед нь нөлөөлж эхэлвэл түүнийг саатуулж, сонирхолтой зүйл санал болгоорой.

Энэ эрэгтэй бол найдвартай, анхаарал халамжтай, аятайхан хүн юм. Хэрвээ түүнд байдаг цөөн тооны дутагдлуудыг нь тэвчин өнгөрөөж мөн аргыг нь олоод харьцвал та түүнтэй ирээдүйд тайван амьдарна. Тэр бусдын талаар шүүмжлэлтэй хандаж мөн өөрийн дутагдлууд болох ёсорхог нарийн, олхиогүй, өө сэв хайдаг зангаасаа болж ихэвчлэн бусадтай хэрэлддэг. Харин өөрийг нь шүүмжилвэл сонсон, хүлээн авах чадваргүй.

Хэрвээ таныг энэ нөхөр шүүмжлээд байвал битгий уурлаарай, зүгээр л тоглоом тохуу хийгээд өнгрөөчих, түүний энэхүү ааш нь өнгөрсний дараа та тайвширч нөхрөөсөө кайф авах болно.

Хэдий тэр хайр дурлалын нисдэг бурхан биш ч ихэнх эмэгтэйчүүд танд атаархах болно.



ОХИН-ЭМЭГТЭЙ

Энэ ордны эмэгтэй их сэтгэл татам, аятайхан хүн гэхдээ түүнд золбоотой, дориун байх хэрэгтэй болов уу. Тэр сээтэгнэх дуртай боловч сүүлийн мөчид ухардаг. Өөрийн бүрэг ичимхий зангаасаа зовдог гэвч үүнийг нуух гэж оролддог.

Хааяа тэр мохошгүй зантай санагдана. Жишээлбэл, хэдий тэр нөхөртэй ч нууц амрагийнхаа хүүхдийг бардам төрүүлж чадна. Нөгөө талаас, хэдий тэр аз жаргалаа олох тодорхой зорилготой мөн түүнд шаардлагатай юм бүхэн байгаа ч бүрэг ичимхий, сул дорой.

Охины ордны эмэгтэйд эмэгтэй хүний бүх сайн сайхан чанарууд байдаг: эелдэг зөөлөн, үнэнч сэтгэл, гоо үзэсгэлэн. Эрэгтэйчүүд түүнд их татагддаг. Эрэгтэй хүн түүнтэй байхдаа таашаал авж чадаж байвал тэр өөрөө их баяртай байдаг.

Түүнийг золбоотой, дориун эмэгтэй гэж хэлэхгүй, түүнд оргилуун зан байдаггүй, ер нь тэр эелдэг зөөлөн ба энхрий ялдам зэргийн төлөө зориулагдан төрсөн хүн. Түүнд эрэгтэй хүнийг хүндлэх сэтгэл байдаг тул эрэгтэй хүний хажууд найдвартай тайван санагддаг. Түүнтэй янаг хайрын харьцаанд байгаа эрэгтэйд нь ч түүний энэхүү тайван байдал нь шилждэг. Олонх нь түүний бүрэг ичимхий занд нь татагддаг. Түүний сул дорой байдал мөн үнэнч сэтгэл нь эрэгтэйчүүдийн сэтгэлийг булаадаг.

Түүний гол чанар нь яг жинхэнэ хайр дурлал шиг цэвэр ариун. Хэрвээ түүний гэрлэлт өөрт нь тохироогүйг мэдвэл эсвэл өөр эрэгтэйд хайр сэтгэлтэй болвол шууд гэрлэлтээ цуцлуулна. Тэр гэр бүл сүйтгэх нь муу гэж үздэг харин худал хуурмаг загнах нь үүнээс ч илүү түүнд жигшмээр байдаг. Хэрвээ өөрийн хайр дурлалаа чин үнэн гэдгээ ойлговол ямар ч хов живээс айхгүй цэвэр ариун харьцаа бий болгоно.

Бүх ордны ганцхан энэ эмэгтэйд л романтик сэтгэл ба бодит ухаан хослон байдаг. Өөрийн аминч хэт шүүмжлэмтгий зангаасаа болж ойр дотныхонтойгоо харьцах харьцаагаа сүйрэлд хүргэх нь ч элбэг.

Тэр сайн эхнэр болдог. Найдвартай, хурц ухаантай. Түүнд эрдэм шинжилгээний, оюун ухааны ажил хийдэг эр нөхөр илүү тохирно, жишээ нь: эрдэмтэн, шинжээч, багш, эмч, өмгөөлөгч. Адал явдал, эрсдэл, утга учиргүй баатарлаг явдал зэрэгт татагддаг эрчүүд түүнд таалагддаггүй.

Охины ордны эмэгтэй нөхрийнхөө ажлын төлөө өөрийнхөө ажлыг ч золиослоход бэлэн байдаг ба ингэснээрээ өөрийгөө төвийлгөдөггүй, даруу төлөв байдаг. Нөхрийнхөө нарийн бичиг, зөвлөгч нь байх дуртай. Тэр нөхөртөө ямагт халамжтай, анхааралтай, хариуцлагатай байна. Гэхдээ бас нөхөртэйгээ харьцахдаа арга нь дутагддаг. Нөхрөө бараг шүүмжлэхгүй, өмөөрөх маягтай.

Охин - эмэгтэйчүүд өөрийнхөө эрх чөлөө болон сэтгэл татсан байдлаа их хайрлаж, үнэлдэг тул хүүхэдтэй болохыг нэг их хүсдэггүй. Жирэмслэлт түүний гоо үзэмжийг үгүй хийнэ гэж боддог. Тэр гадаад төрхөндөө үргэлж санаа тавьдаггүй, классик загвараар хувцаслахыг эрхэмлэдэг. Костюм нь ямар ч илүү зүйлгүйгээр энгийн, биед яг таарсан байх ёстой гэж үздэг. Ихэвчлэн хуучинсаг үзэлтэй. Илүү гоёмсог, өвөрмөц харагдахад нь түүнд эрх чөлөө, уран сэтгэмж, зориг дутагддаг. Шинэ хувцас худалдан авах нь ховор. Хувцасаа хуучиртал нь өмсөхийг илүү эрхэмлэдэг. Саарал, уйтгартай харагдах нь элбэг.



БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

* Хонь Охин хоёр хоорондоо харилцан хүйтэн харьцаатай байдаг.
* Үхэр, Ихэр нартай холбоо таагүй байна.
* Мэлхий Охин нарын хооронд нийтлэг зүйлс их байгаа ч мэдрэмтгий, эмзэг Мэлхийн хувьд Охин нь хэт зүй зохистой, хүйтэн байна.
* Охин Арслан нарын хооронд маш хурдан ба амархан нөхөрлөдөг бүр биеийн таталцах явдал ч бий болох магадлалтай.
* Жинлүүртэй байнгын зөрчилдөөнтэй байна.
* Хэдий огт өөр зан араншинтай, үзэлтэй ч Хилэнцтэй гэрлэвэл аз жаргалтай болох магадлалтай.
* Нумтай эвтэй байж чадахгүй.
* Матартай аз жаргалтай байна, эдгээр хоёрын зан араншинд адилхан зүйлс их байгаа.
* Охин Хумхын сэтгэлийг их татдаг ч урт удаан харьцаа үүсэх нь ховор байдаг.
* Загастай харилцан ойлголцох ч биеийн таталцах сонирхол нь бага.

Энэ ордод төрсөн хүмүүс: И. Бах, Готье, Гёте, Толстой, Грета Гарбо, Софи Лорен, Кутузов, Лафайет.

No comments: