Wednesday, February 17, 2010

Жаргаж үзээгүй зул дурлал минь

МУГЖ Ариунаа

Дэвэн дүүлэх шувуухай чи
Далавчгүй бол тэнгэрт яанам бэ?
Дэврэн догдлох сэтгэл минь
Хайргүй бол яанам бэ
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь
Хуйлран дэгдэх салхи нь чи
Хургүй болд газарт яанам бэ?
Худал үнэн сэтгэл чинь
Хайргүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн хонгор чи минь

Дахилт:
Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юм аа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа
Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юм аа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа
Дурлал минь

Уйлан асгарах бороо минь чи
Гуниггүй бол шиврээд яанам бэ?
Уужран хүлээх хүсэл минь
Биелэхгүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь

Дахилт:
Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юм аа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа
Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юм аа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа
Дурлал минь

Өө дурлал минь
Жаргаж үзээгүй зул юмаа
Өө дурлал минь хадгалж явдаг гал юмаа

No comments: