Дэлхий өөрчлөгдөж байна хэмээн хүмүүс ярьдаг, ярьсаар ч ирсэн, цаашид ч эцэс төгсгөлгүй яригдах байх. Харин та хэрхэн өөрчлөгдөж байгаагаа бодож үзсэн үү гэж өөрөөсөө асуулаа.
Тэгээд өнөөдрийн олсон өчүүхэн амжилт юу ч биш болохыг ухаарч, улам их зүйл сурч, хийх хэрэгтэй гэдгээ өөртөө хэллээ. Энэ дэлхийд бид богино хугацааны виз авч ирснээ умартан үүрд амьдрах юм шиг санах юм.
Дэндүү солиотой энэ ертөнцөд дэндүү солиотой л амьдрая, юу хийхийг хүснэ түүнээ л хийе, юунд ч үл баригдан... Юунд ч үл баригдан гэдэг нь мэдээж хуулийн хүрээнд шдээ хэхэхэ. За урагшаа Энэрэлээ!!!
Би солиотой энэ дэлхийд хайртай. Чи хичнээн сайхан юм бэ?
Амьдрал таныг гүнээ хүндэтгэсэн,
М.Энэрэл
No comments:
Post a Comment