2010 он
Оны эхний хагаст хүүхдүүдийнхээ тухай гэнэтийн таагүй зүйл сонсохгүйн тулд тэдэнд ихээхэн анхаарал халамж тавь. Энэ жилд эрчүүд нь идэвхтэй, хөдөлгөөнтэй, тачаангуй, эмэгтэйчүүд нь романтик дэврүүн байна. Эрүүл мэндийн хувьд ахимаг настай яс, бөөр, нуруу нугасны архаг өвчтэй хүмүүс анхаарвал зохистой. Олонх хүмүүсийг шүдний өвчин зовоож магадгүй. Идэвхтэй, эрч хүчтэй, үр бүтээлтэй жил болно. Гэхдээ жилийн эхний саруудад ажлын эрч хүчээ бага зэрэг бууруулж карьер хөөх санаагаа багасгаж харилцааны хүрээгээ хумьж, өөртэйгөө ажиллавал зүгээр болохыг од эрхэс зөвлөж байна. Зөв бодолтой, ухаалаг алхамтай хүмүүс албан хаагчид тушаал дэвшиж цалин нэмэгдэх бизнесмэнүүд ашигтай санаа хүлээн авч ашгийн найдвартай эх булагтай болох боломж байна. Энэ ордныхонд шинэ ажилд орох магадлал өндөр байна. Ажил хэргийн болон арилжаа наймааны аялал ашигтай байх тул гэртээ гар хумхин суулгүй яв. Холын хот, улс орнуудад та шинэ мэдлэг, шинэ холбоо хэлхээ, санхүүгийн ирээдүйтэй шинэ үйл ажиллагаа, зарим нэг нь шинэ хайр дурлалаа ч олж болзошгүй. Санхүүгийн байдал тогтвортой сайжрах хандлагатай байна. Хайр дурлалын хувьд амжилттай. Ялангуяа эрчүүд эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг хялбархан татаж чадна. Эрүүл мэнд тун сайн байх тул ер бусын идэвхтэй байж чадна.
Хайр дурлал
Хайр дурлалын хувьд энэ ордныхонд санаа зовох зүйл алга. Гэр бүлтэй, удаан хугацаанд хамтран амьдарч байгаа хүмүүсийн холбоо, ойлголцол нь шинэ түвшинд гарч, улам бэхжинэ. Харин ганц бие, эсвэл ямар нэг шалтгааны улмаас оныг ганцаар угтсан хүмүүс нь энэ алдааг засах сайхан боломжтой таарна. Тэр бүү хэл 2010 эхний хагас жилд жинхэнэ сэтгэлд чинь хүрсэн хүнээ олохын тулд асар олон тооны санал, боломжоос сонгох хэрэгтэй болно гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Зундаа ч энэ ордныхны хувьд хайр дурлалтай холбоотой элдэв асуудалгүй, тайван амьдарна. Товчхон хэлэхэд зарим нэг үл ойлголцлыг эс тооцвол 2010 он нь мэлхийн ордныхны хайр дурлалтай холбоотой ямар нэг асуудалтай тулгарахгүй.
Эрүүл мэнд
Энэ онд таны эрүүл мэнд хэвийн байх болно. Биеэ эрүүл байлгахын тулд элдэв өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэн, байнгын хөдөлгөөнтэй байж, биеэ сайн чийрэгжүүлж байвал зүгээр. Элдэв өвчин эмгэг илэрвээс яаралтай эмнэлэгт хандан арга хэмжээ авахуулбал зохистой. Дотор эрхтэн буюу хоол боловсруулах эрхтэнээ анхаар. Оны сүүлээр биеэ энхрийлбэл зохино.
No comments:
Post a Comment