Хэрэв чи цөлд төөрөөд
Айдас чамайг хүүхэд шиг эзэмдээд
Үхэл чамайг эгц ширтээд
Чи нилдээ шархдсан бол ёсоороо л
Гох дараад.... үхэх л үлдэнэ.
Гэвч, эрчүүдийн тангарагт "Эцсээ хүртэл тэмц" гэж бий
Өөрийгөө устгах эрх чамд байхгүй
Өлссөн, зовсон үед
Бүхнээс хагацах амархаан...
Тэмцлээс залхсан бол ичээч!
Чи залуу, чи зоригтой, чи ухаантай.
Чамд хэцүүг би мэдэрч байна, гэвч гутарч болохгүй
Хүчээ шавх, боломжгүйг бүтээ, тэмц !
Тэвчээр ялалтыг чамд авчрах болно
Тэгэхлээр санагаар бүү уна найз минь
Бууж өгөх амархан, бүх зоригоо дайчил
Толгойгоо дээр өргөх л хэцүү.
Чи дийлдлээ гэж ёолох, бас үхэх хялбархан
Ухрах, мөлхөх ч хялбархан
Найдвар нэгэнт үгүй үзэгдэхгүй байхад ч,
Үзэлц, үзэлц!!!
Энэ л атаархам тавилан
Аймшигт тулаанаас чи
Бут цохигдсон, шархадсан, сорвиор дүүрэн гарсан ч
Ахиад нэг оролд
Үхэх амархан
Амьд үлдэх л хэцүү.
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй
Аль хурдан нь ч ялдаггүй
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн
Эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...
Роберт Сервис
"Үнэн" гэдэг номонд хүн юу бодно тэр нь биелдэг гэжээ. Энэ надад их үнэн юм шиг санагдсан. Тиймээс дандаа сайн сайхан зүйл бодож, тэмүүлж, зорьсондоо хүрэх хэрэгтэй. Миний бодсон юм дандаа биелэх юм :).
No comments:
Post a Comment