Махбодь: Газар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Бух, үнээ, зүрх
Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар. Улаан тохиромжгүй.
Чулуу: Сапфир, ногоолин, оюу
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Даваа, Баасан
Муу өдрүүд: Мягмар
Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагдах бүх тоо.
ЗАН БАЙДАЛ
Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг. Зөрүүд. Бүдүүлэгдүү. Биеээ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана.
Энэ ордыхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын ихухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэгч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай.
Үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.
Үхрийн ордынхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн.Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илрэнэ.
Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдэг.
Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчгардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
ЭРҮҮЛ МЭНД
Ерөнхийдөө Үхэр эрүүл биетэй. Тэд хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвчин, өвдөлтийг дааж чаддаг боловч удаан эдгэрдэг. Эмчийн заавар зөвлөгөөг биелүүлдэггүй. Хэмгийн гол эдгэдэггүй шалтгаан бол - пессимизм буюу гуниг гутрал юм.
Гол өвчин: ядаргаа, мэдрэлийн өвчин, тархи толгой, харшил, чихрийн шижин, таргалалт г.м. Цэвэр агаар хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг.
Үхрийн ордынхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд байдаг.
Үхэр-эмэгтэй өндөр нуруутай чийрэг биетэй сайхан үстэй.
Үхэр-эрэгтэй үхэр ханхар цээжтэй эрэлхэг царайтай.
Хүмүүс Үхрийн хэт гөжүүд занг шүүмжилдэг боловч тэрээр үүнийг өөрийнхөө тэвчээртэй буурь суурьтай зан гэж боддог. Үнэндээ түүний тэсвэр хатуужилд атаархахаас аргагүй Үхэр жил сараар ч хамаагүй бие сэтгэлийн ачаалалыг дааж чадна.
Түүнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүч чадлыг олж даван туулна.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Үхрийн ордыхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг.
Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй.
Хамт олон ньтүүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий.
Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм.
Бодсон санасан зүйлээ хэзээч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна.
Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг.
Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Үхрийн хайр дурлал найз нөхдөд газар, ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй, назгай байдалтай.
Залуудаа ихээхэн дурламтгай - дурлах нь түүний хувьд амьсгалахтай адил. Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт утга учир өгнө.
Үхрийн хайр дурлал маш урт үргэлжилнэ, үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна. Тэр дурлалд романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчлан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий.
Үхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй, золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй.
Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй.
Үхрийн ордынхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж цаг заваа харамгүй зарцуулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга, итгэл найдвартай байх занг сургана. Захирангуй байдалтай ханддаг.
Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочлох дургүй боловч харин айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамтгай. Тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй.
Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй.
Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал Үхрийг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгалд хайртай.
Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай, стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.
ҮХЭР-ЭРЭГТЭЙ
Үхэр эрэгтэй аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүнд бий.
Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр танд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү.
Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй. Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр ороноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд Үхрийн ордтой гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг.
Үхэр эрэгтэй хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвавал хэзээч өршөөхгүй. Хэзээч буулт хийхгүй. Тэд хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг.
Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба танаас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэрэлийг ихээр өдөөдөг байна.
Үхэртэй амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь том дугарах, чанга хашгичах, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй билээ. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажууд энэ тухай цухуйлгаж ч болохгүй таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэгч хичнээн боловсон соёлтой ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин нь давамгайлна.
Чөлөөт сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй. Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно, /бүдүүлэг Үхэр, олонхи/ эсвэл татгалзаж дуугаа хураана, /соёлтой Үхэр, цөөнхи/.
Түүнтэй харьцахдаа бага зэрэг буулт хийж ихэнхи тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү.
Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэх тухай нилээд бодоны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй.
Үхэр нь гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй, үнэнч бөгөөд тэвчээртэй эр нөхөр, гэрийн эзэн билээ.Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгөө уулздаг. Чимээ аниргүй тав тухтай орчинд дуртай.
Салж сарнисан тохиолдолд тэрээр хүнд байдалд орж удаан хугацаагаар шаналдаг.
Үхэр загасчлах, байгалд зугаалах, хөдөө тосгонд амьдрах сонирхолтой. Мөн алдартай хүмүүсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал хооллох хэрэгтэй.
Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв Үхэртэй зөрж сөргөлдөхгүй бол таны амьдрал үргэлж сайн сайхан байх болно.
ҮХЭР-ЭМЭГТЭЙ
Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.
Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.
Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.
Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.
Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.
Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй - хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй.
Тэдний ихэнхи нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна.
Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай.
Мөнгөнд, тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьсанаа тавьдаггүй зангаараа онцлог.
Үхэр гэр ороноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай.
Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай.
Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.
БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
* Үхэр нь Мэлхий, Охин, Матар, Загасны ордтой зохицоно.
* Хонь, Матрын ордтой гэр бүл болох нь хамгаас тохиромжтой.
* Үхэр нь Ихэрийн ордтой ижил төстэй мэт боловч байнга маргалдана.
* Арслан, Хилэнцтэй зөрчилдөнө. Гэр бүл болох магадлал тун бага.
* Үхэр Бумбатай дайсагнана.
Үхрийн ордод төрөгсөд: Шекспир, Екатерина II, Бальзак, Ленин, Чайковский.
No comments:
Post a Comment