2010 он
Таны энэ жилийн гол зорилго бол залхуурахгүй, идэвхтэй байх явдал юм. Тэгвэл та атаархахгүй байхын аргагүй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Ганц бие хүмүүс хайр дурлалынхаа эрэлд гарч түүнийгээ олж гэр бүл болбол од эрхэс туйлаас ивээх болно. Гэр бүлийн хувьд та хэдийгээр төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэгч боловч хүнд хэцүү өдөр тутмын ажлын дараа эргэн очдог хүн тань үгүй бол амьдрал утга учраа алдах мэт санагддаг болно. Иймээс гэр орон гэр бүл таны анхаарлын төвд байх болно. Та өөрийгөө шинээр мэндэлсэн мэт мэдэрч амьдралынхаа багагүй хэсгийг өнгөрүүлсэн хүнээ өөрөөр харж чадвал түүнээсээ урьд нь олж харж чадаагүй олон сайхан чанаруудыг илрүулж чадна. Эрүүл мэндийн хувьд энэ онд учрал ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Ресторан, бар, романтик үдшийн зоогийн амтанд хэтэрхий автвал юуны өмнө ходоод гэдэсний замын өвчинд өртөх болно. Түүнчлэн бодисын солилцоо. харшлын өвчнүүдээс сэргийл. Амралт аяллын тухайд та хэдийнэ гэрсэг нэгэн болсон байна. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггүй гэдгийг зөвлөе.
Хайр дурлал
Гараг эрхсийн байрлал тун таатай байгаа болохоор хилэнцийн ордныхны хувьд 2010 он нь хайр дурлалтай холбоотой асар их амжилт, ялалтын жил байх бололтой. Ганц бие хүмүүсийн хувьд элдэв адал явдлаар дүүрэн амьдралаараа цашид амьдрах, эсвэл хамгийн ихээр ойртож дотносон хүнтэйгээ хамт амьдрах гэдгийг нэгийг нь сонгох хэрэг гарч магадгүй. Хамт амьдраад олон жил байгаа хосуудын хувьд ч хайр дурлал нь ахин шинэ хүчтэй түлхэц авч, ойлголцол итгэл чинь улам өснө. Гэвч зуны эхнээс авахуулаад кинон дээр гардаг шиг өөгүй амьдрал чинь нэлээд доргион чичиргээн мэдэрч магадгүй. Гол буруутан нь таны сонгосон партнер чинь байх магадлал маш өндөр байна. Мэдээж үнэхээр энэ нь батлагдвал багагүй хосууд салалт, хагацалтай учирна. Харин хоёр тийш бололгүй тэсч үлдсэн хосуудын амьдрал зун дуусахтай зэрэгцэн ахин хэвийн голдрилдоо орно.
Эрүүл мэнд
Оны эхний саруудад таны эрч хүч бага байх болно. Иймд өөрийн хооллолт болон өдөр тутмын дасгал хөдөлгөөндөө анхаар. Үнэхээр сайнаар анхаарч чадваас үр дүнг нь амсах болно. Хэдийгээр та харьцангуй залуу сэтгэлгээтэй байсан ч биемахбодид хөгшрөх явц явагдах болно. Харилцаанаас шалтгаалж сэтгэл санааны дарамттай учирна. Энэ нь таны бие махбодид муугаар нөлөөлж болзошгүй. Өөрийн зөн билгийг дагаж амьдралынхаа хэв маягийг өөрчил. Гэрээсээ хол явахдаа эрүүл мэнддээ онцгой анхаар. Хэрэв та өөрийгөө халамжилж чадвал жилийн турш эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй байх болно.
No comments:
Post a Comment