Үг: Данзанбалжирын Энхтайван, Рэнцэн-Нямын Баярсайхан
Ая: Давгийн Цэвээнравдан УГЗ
Дуучин Борхүүгийн Батболд
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн дээ
***
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл өө
Би шүлэг тэрлэж шүүрс алдах омог бардам Монгол эр хүн дээ
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээж айзам урсгаж уяран санах Монгол эр хүн дээ
Би нартад хоргодон шуурах хялмаат ширүүн шуурганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн дээ
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл, энэхэн биеэ бусдад зориулах Монгол эр хүн дээ
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч аа
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн дээ
Би аргалын утаа үнэрлэж, ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн, нарандаа залбирах хөх толботой Монгол эр хүн дээ
Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн дээ
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хийморьтой Монгол эр хүн дээ
Би морин дэл дээр дарцаглан, Монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах, уурга сунгах Монгол эр хүн дээ
Би морин дэл дээр дарцаглан, Монголоо гэээд цээжээ дэлдээд
Би молцолгүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн дээ
No comments:
Post a Comment