Wednesday, February 24, 2010

Гайхалтай Үдэш

Алдарт Эрик Клептоны "Wonderful tonight" дуу анх хэрхэн зохиогдсон тухай сонсоод энэ дуунд ихээхэн татагдснаа нуух юун. Энэ дууны тэр түүхийг дараа бичнээ. Юутай ч дууны үгийг орчуулмар болон орууллаа.

Гайхалтай Үдэш

Орой үдшийн цаг
Тэр минь хувцсаа голж шилсээр
Нүүрээ будаж янзлаад
Шаргал урт үсээ самналаа
Тэгээд "Би зүгээр харагдаж байна уу" хэмээн надаас асуухад
"Тиймээ, өнөө орой чи минь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гэлээ

Eric Clapton - Wonderful Tonight

Its late in the evening
Shes wondering what clothes to wear
She puts on her make up
And brushes her long blonde hair
And then she asks me
Do I look alright
And I say yes, you look wonderful tonight

We go a party
And everyone turns to see
This beautiful lady
Thats walking around with me
And then she asks me
Do you feel alright
And I say yes, I feel wonderful tonight

I feel wonderful
Because I see the love light in your eyes
And the wonder of it all
Is that you just dont realize
How much I love you

Its time to go home now
And Ive got an aching head
So I give her the car keys
She helps me to bed
And then I tell her
As I turn out the light
I say my darling, you were wonderful tonight
Oh my darling, you were wonderful tonight

Шинжихүй

• Хамгийн хортой зуршил ... Цагаа дэмий зүйлд зарцуулах
• Хамгийн сайхан баяр хөөр ... Өгөх
• Хамгийн их хоосролт ... Өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
• Хамгийн сэтгэл ханамжтай ажил ... Бусдад туслах
• Хамгийн муухай зан ... Амиа хичээх
• Хамгийн том асуудал (амжилтанд хүрэхэд) ... Цагаа дэмий зүйлд зарцуулах
• Хамгийн хүчтэй нойрны эм ... Оюун санааны амар амгалан
• Хамгийн их хүч ... Хайр
• Хамгийн мундаг компьютер ... Хүний тархи
• Хамгийн байхгүй байж болшгүй зүйл ... Итгэл
• Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл ... Өөрийгөө өрөвдөх
• Хамгийн дэгжин хувцаслалт ... Инээмсэглэл
• Хамгийн үнэтэй өмч ... Шударга шулуун зан
• Хамгийн халдвартай сэтгэл ... Урам, зориг
• Хамгийн хөнөөлтэй зэвсэг ... Хэл (аман дотор байдаг :P)
• Хамгийн том бэлэг (Байгалиас бидэнд өгсөн)... Залуу нас
• Хамгийн ядуу хүмүүс ... Хов жив яригчид
• Хамгийн сайн сэргээгч ... Зоригжуулалт
• Хамгийн цоглог үг ... ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ ЮМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА! БИ ЧАДНА!

Monday, February 22, 2010

We Are The World 25 For Haiti Lyrics

“There comes a time, when we heed a certain call,
When the world must come together as one!”


[Justin Bieber]
There comes a time
When we heed a certain call
[Nicole Scherzinger & Jennifer Hudson]
When the world must come together as one
[Jennifer Hudson]
There are people dying
[Jennifer Nettles]
And it’s time to lend a hand to life
The greatest gift of all
[Josh Groban]
We can’t go on
Pretending day by day
[Tony Bennet]
that someone, somehow will soon make a change
[Mary J Blige]
We are all a part of
God’s great big family
And the truth, you know love is all we need

[Chorus]
[Michael Jackson]
We are the world
We are the children
[Michael Jackson and Janet Jackson]
We are the ones who make a brighter day
So let’s start giving
[Barbra Streisand]
There’s a choice we’re making
We’re saving our own lives
It’s true we’ll make a better day
Just you and me

[Miley Cyrus]
Send them your heart
So they’ll know that someone cares
[Enrique Iglesias]
so their cries for help
will not be in vain
[Nicole Scherzinger]
We can’t let them suffer
no we cannot turn away
[Jamie Foxx]
Right now they need a helping hand
[Wyclef Jean]
Nou se mond la
We are the Children
[Adam Levine]
We are the ones who make a brighter day
so lets start giving
[Pink]
There’s a choice we’re making
We’re saving our own lives
[BeBe Winans]
It’s true we’ll make a better day
Just you and me

[Michael Jackson]
When you’re down and out
There seems no hope at all
[Usher]
But if you just believe
There’s no way we can fall
[Celine Dion]
Well, well, well, well, let us realize
That a change can only come
[Fergie]
When we stand together as one

[Chorus - All]
We are the world
We are the children
We are the ones who make a brighter day
So let’s start giving
[Nick Jonas]
Got to start giving
[All]
There’s a choice we’re making
We’re saving our own lives
[Toni Braxton]
It’s true we’ll make a better day
Just you and me
[Mary Mary]
We are the world
We are the children
[Tony Bennet]
Its for the children
[Isaac Slade]
We are the ones who make a brighter day
[Toni Braxton]
So lets start giving

[Lil Wayne]
There’s a choice we’re making
We’re saving our own lives
It’s true we’ll make a better day
Just you and me

[Chorus - All]
We are the world
We are the children
We are the ones who make a brighter day
So let’s start giving
[Akon]
There’s a choice we’re making
We’re saving our own lives
It’s true we make a better day
Just you and me

[T-Pain]
We are the world
We are the children
We are the ones who make a brighter day
So let’s start giving
[Jamie Foxx imitating Ray Charles]
Choice were making
saving our own lives
It’s true we’ll make a better day
Just you and me

[Rapping - LL Cool J, Will-I-Am, Snoop Dogg, Busta Rhymes, Swizz Beatz]
We all need somebody that we can lean on
when you wake up look around and see that your dreams gone
when the earth quakes we’ll help you make it through the storm
when the floor breaks a magic carpet to stand on
we are the World united by love so strong
when the radio isn’t on you can hear the songs
a guided light on the dark road your walking on
a sign post to find the dreams you thought was gone
someone to help you move the obstacles you stumbled on
someone to help you rebuild after the rubble’s gone
we are the World connected by a common bond
lyrics courtesy of www.killerhiphop.com
Love the whole planet sing it along
[Wyclef]
CABARETT

[Chorus - All]

[Kanye West]
Everyday citizens
everybody pitching in

[Singing - Children & Wyclef Jean]
Nou se mond la
nou se timoun yo

[Will-I-Am]
You and I
You and I
[Kanye West]
Uh, 12 days no water
whats your will to live?
[Will-I-Am]
we amplified the love we watching multiply
[Kanye West]
Feeling like the Worlds end
we can make the World win
[Will-I-Am]
Like Katrina, Africa, Indonesia
and now Haiti needs us, the need us, they need us

[Chorus - All]
[Wyclef Jean]
Ayiti, Ayiti, Ay, Ay, Ay, Ay, Ay
Ayiti, Ayiti, Ay, Ay, Ay, Ay, Ay
Ayiti, Ayiti, Ay, Ay, Ay, Ay, Ay

Sunday, February 21, 2010

Өөртөө анализ хийхүй

Сүүлийн үед тоглож энэ тэр яриад гуцоооооооо гуц гээд хэнэггүй хэлдэг болчихсон байна. Одоо өөртөө анализ хийж, үг яриа бодол санаа бүхнээ цэгцлэхгүй бол болохгүйнээ.
Амьдралын хүрд зогсолтгүй эргэсээр л...
Энэ эргэлтэнд өөрөөрөө үлдэхсэн.

Өөртөө анализ хийхүй...

Friday, February 19, 2010

Энэ дуунуудад орчихоод байна


MusicPlaylistRingtones
Create a playlist at MixPod.com

Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог

Ш.Гүрбазар : Ижий танаа

Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж
Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ

Гэлээ ч ижий минь та
Гарын хаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдгийм шүү ээжээ
Ээжээ
та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтлөж
Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддаггүй дээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүй дээ алдаж мэдхийм аа
Гэлээ ч миний намхан эжий та хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

Д.Нацагдорж : Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Д. Нацагдорж : Од

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаа оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.

Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?

Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?

Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.

Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?

Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.

Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов.
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.

Д.Нацагдорж : Алс газар сурахаар явагч

Алс газар сурахаар очих замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жарав, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина.

Ардын уран зохиолч П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ

Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ

Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ

Yүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Yр буяны <<тэнгэр>> саальчин монгол хүүхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ

Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ

Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ.

1971 он

Ардын уран зохиолч П.Бадарч : Эхийн сэтгэл

Ээж нь муу хүүгээн үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл гэглзэж байсан ч
Сарних бодолын үзүүрээс миний хүү гархгүй юм аа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож байна гэнэ миний хүү радиогоор дуулж байнлээ
Сайн явна гэнэ миний хүү аяны хүн ярьж байна
Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ
Эжийн хүүгээн их санах юм аа


Араг савар хоёрыг зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээн санадагаа алгаа миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлсийг тэндээн царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал би хүүгээн ширтлээ эжийдээн ирсэнгүй ээ
Хүний хүү эжийдээн ирж гэнэ гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү болхоор шоронд орж гэнэ голыг минь гогдон хэлж байна
Аа яадгийм ороол биз гадагшаан би хүүгээн өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байхдаа хүү минь дотогшоон би өмөлзлөө
Гал шиг залуу явхад үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явхад тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залигчихлаа гэж зүүдлүүлж олдсон үр минь
Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийх вэ эжийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад юу хийх вэ эжийдээ хүрээд ир ээ
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин үр минь
Эжийнхээ нүдэнд бол манцуудайн дэрвэлзэх мяндас цагаан хүү минь ээ эжийдээ ирээ
Хөхөөрөөн чамайг даллья үххээрээн чамайг айлгая миний хүү эжийдээ ирээ
Ухаантай даа миний хүү эжийдээ ирээ хурай хурай хурай
Унага шиг эжийдээн давхиад ир гурий гурий гурий

P. Эмүжин: Дэндvv их хайртайдаа Чамтай би ханилахгvй

Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ

Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Д.Пүрэвдорж : Хар цас /Найраглал/

Эхлэл
....Энэ дайний эхэнг зурвал
Эрх чөлөөний эрлэг болж
Хар өдрийн халуун булшинд
Хасан дээр суусан хэрээ байна
1
Гучуулаа бид гучин ээжтэй
Гучуулаа бид гучин аавтай
Гучуулаа бид гучин нэртэй
Гучуулаа бас гучин гэртэй
Гучуулаа дөчин нэгэн онд
Гучуулаа дөнгөж найман насандаа
Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай
Сургууль руугаа үүрч явсан юм
Тэр цагт, манай нутаг
Тэнгэр цэлмэг нартай байсан ч
Амьтны царайг шөнийн үүл шиг
Алсын дайны сүүдэр дарсан юм
Гучуулаа бид ийм л үед
Гучин шувуу шиг ижилдэн дасаж
Амьдралаараа энэ найраглалын
Анхны мөрийг бичсэн юм даа
Өглөөн нар руу нэгэн цонхтой
Өөрийн нар руу хоёр цонхтой
Гурван цонхоор манай ангид
Гучин дэвтэрт нар тусна
Эх орноо түүгээр үзэж
Энх орчлонг түүгээр хүсэж
Гурван цонх минь тэр ангидаа
Гурван сайхан мэлмий байлаа
Тэгээд ч би түүгээр туссан
Тэргэл нарны сайхан туяанд
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичсэн билээ.


2
Энд монголийн гучин хүүхэд
Энх нарны сайхан туяанд
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичиж байхад
Улаан арми газар дээр
Улаан арми тэнгэр дээр
Улаан арми усан дунд
Улаан арми цусан дунд
Хорвоо ертөнцийн хувь заяаг
Хоёр миллиард хүн ардтай нь
Хойч үе, хожмын маргааштай нь
Хоёрдугаар дайнд үүрч орсон юм.
Орос цэрэг өнөр олуулаа
Ой мод шиг өндийн босож
Бохирч сөхрөх өвдөггүй юм шиг
Босоогоороо үхэж байсан юм
Бод л доо тэр дайны талбарт
Борооны дусал газарт уналгүй
Шивээлсэн жадны үзүүрт бутарч
Шинелийн хормойд хатаж байсан юм
Өвс ногоо тэр газар
Өлмий дороос өндийх завгүй
Хаврын цэцэг зуур хатаж
Халуун зунаар шувуу буцсан юм
Өрнө европыг шир шир хийтэл
Өлмий дороо хэрчиж байсан
Гурав дахь рейхийн төмөр цэргийн
Гутлийн ул улаан байсан юм.
Хар арми, фашистийн арми
Хар үхлээр тугаа тахиж
Дайзтай сумаа амиар солин
Дайсан тэгэхэд давшиж байсан юм
Хад хүртэл хайлж шатсан
Халуун төмрийн үер дунд
Хаалга бүхнийг үхэл балбасан
Харанхуй тэр аймшигт шөнө
Эрсдэн унасан орос цэрэг
Эрэлхэг Брестийн хананд харин
“Эх орныхоо төлөө” гэж
Эцсийн цусаараа бичиж билээ.
3
Эрсдэн унасан орос цэрэг
Эрэлхэг Брестийн ханан дээр
“Эх орныхоо төлөө” гэж
Эцсийн цусаараа бичиж байхад
Анги минь буун дуугүй ч
Алсийн нэгхэн фронт болж
Гучин хонгор зүрхэндээ бид
Гуниг хорсол тээж явлаа
Хар дайн харагдахгүй мөртлөө
Харандаа цаас гараас булааж
Шилэн савтай бэх хуурайлж
Ширээн дээрээс дэвтэр хураалаа
Дайн бас дайралдахгүй мөртөө
Даавуу дээлийн өнгө хуулж
Улаан хүнс, ногоон цайны
Уутыг хүртэл эргүүлж гөвлөө
Хорвоогын өнгө ч хав хар
Хоол унд ч хав хар
Хүнд хэцүү тэр цагт
Хүний сэтэл л цагаан байлаа.
Дэрээ мартан гучин ээж
Дэнгийн гэрэлд нойроо хулжааж
Өлгийн арьсаар бэлгийн бээлий
Өндгөө шивэн оёж суулаа
Адуугаа хураасан гучин аав
Агтныхаа манлайд амгай хүргэлгүй
Хань нөхдөдөө ялалт ерөөн
Хадгаа дэлгэн барьж байлаа
Монгол хүний сэтгэл санаа
Морио хөлөглөн фронтод дайрч
Улаан армийн хадааж байсан
Уриан дунд хангинаж байлаа
Ангийн минь гурван цонх
Арван хоёр нүдтэй байлаа
Арван хоёр шилэн гэгээвчээр
Алтан нар тусдаг байлаа
Наймыг нь тэгтэл дайн хагалж
Наамал мод цаас хадлаа
Дөчин гурван оны нарыг
Дөрөвхөн гэгээвчээр туссан
Тэнгэрийн нарны туяан дээр
Бид мөн гучин дэвтэртэй
“Бид ялна” гэж бичиж билээ.
4
Наймыг нь алдсан дөрвөн гэгээвчээр
Нарнаас олдсон төдхөн туяанд
Биднийг харин гучин дэвтэртээ
“Бид ялна” гэж бичиж байхад
Улаан арми газар дээгүүр
Улаан арми тэнгэр доогуур
Улаан арми усан дээгүүр
Улаан арми урагшаа давшлаа.
Хар армийн савхин гутлын
Ханзархай хоншоор цаашаа харж
Өрнө дорны өргөн фронтоор
Өсгий нь харин гялалзаж байлаа
Оросын гуталчин олон ч гэлээ
Харин тэдний гутлын ханзархайг
Хатгаж суух зав байсангүй
Дайн дайндаа энэ дайнд
Далай бараг буцалсан биш үү
Хорьдугаар зууний бүх төмрөөр
Хоёрдугаар дайн буудсан биш үү
Уулыг тал болтол дайтаж
Улаан арми дайтсан бус уу
Усыг гал ноцтол дайрч
Улаан арми дайтсан бус уу
Хамгаар оросын уудам нутгаас
Харийн дайсныг урсгаж байсан
Уулын тэр их үер дунд
Улсын минь давалгаа байлаа
Оросын тэнгэрээс дайсныг намнасан
Огторуйн түмэн далавчин дунд
Ардын минь овог нэр
Алдрын нэгэн жигүүр байлаа
Дайсныг бүх замаар элдсэн
Дайны их хүрдэн дугуйнд
“Хувьсгалт монгол” танкийн цувааны
Хуягт гинж эргэж байлаа
Дээлтэй хүн тэсэмгүй эулаанд
Дэлтэй сум шиг монгол морьд
Эр цэргийн алтан амийг
Эмээл дээрээ өргөж явлаа
Тэгэвч дайны хамгийн хүндийг
Тэнд хэн үүрч явлаа?
Давших ухрах хоёр замдаа
Дайсан дайсагнаж чухам яалаа
Үнээн, фронтын ганцхан алхам
Үхэл амьдралын гацаа байлаа
Дайзанд байгаа сум бүхэн
Дайсантай солих барьцаа байлаа
Тэнд хүн яаж явсныг
Тэнд хүн яаж зовсныг
Олон жилийн дайн туулсан
Орос цэрэг л сайн мэднэ
Тэгээд ч Брестэд улаан армийн
Тэргүүн анги тэврэлцэн уулзахад
Цэрэг бүхэн нууцаа алдаж
Цэнхэр нүдэндээ нулимстай байсан юм
Тэр шөнөдөө дарга цэрэггүй
Тэмдэглэлийнхээ дэвтрийн дараагийн хуудсанд
Брестийг улаан харандаагаар дугуйлж
Берлин хүртэл улаан сум татсан юм
5
Гучуулаа бид гучин ээжтэйгээ
Гучуулаа бид гучин аавтайгаа
Гучуулаа бид гучин нэрээрээ
Гучуулаа бас гучин гэрээрээ
Гучуулаа дөчин нэгэн оноос
Гучуулаа дөрвөн жилийн турш
Хүчирхэг улаан армитай хамт
Хүний дайсантай тулалдсан юм
Энэ дайн хар дарины
Хав хар цас байлаа
Энэ дайн хас мэсний
Хав хар цас байлаа
Таван сарын есний нарыг
Улаан арми авчраагүй бол
Тас хар энэ цас
Уужим орчлонг дарах байлаа
Ангийн маань гурван цонх
Арван хоёр нүдтэй байлаа
Арван хоёр шилэн гэгээвчээр
Алтан наран тусдаг байлаа
Энэ нь цонхны гэрэлд бид
Эх л нутгаа харж, хайрлаж
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичсэн байтал
Арван хоёр шилэн гэгээвчнээс
Арван нэг нь харанхуй болж
Дөчин таван оны хавар
Дөнгөж ганцхан үлдсэн юм
Үнэндээ түүнийг улаан арми
Үлдээж бидэнд өгөөгүй бол
Хав харанхуй болох байсан юм.
Хар цас булах байсан юм
Тэгээгүйн их заяа түшиж
Тэр ганцхан гэгээвчээр тусаж
Гадаа гэртгүй мишээж байсан
Гал улаан нарны туяанд
Дайсан дарсан цэрэг эр шиг
Дарвисан сэтгэл зэрэг хөөрч
“Бид ялав” гэж бичсэн юм
Бид үнэхээр ч ялсан юм
Ялгуусан баатар зөвлөлтийн армийн
Яруу алдарт ялалтын баярыг
Алсын нэгхэн фронт байсан
Ангидаа бад бас хийсэн юмаа

Төгсгөл
....Энэ дайны эцсийг зурвал
Эвдэрсэн хас уландаа гишгэж
Элгэндээ олон хүүхэд тэвэрсэн
Эрэлхэг улаан цэрэг байлаа.

Д.Пүрэвдорж: Алтанцэцэг

Сайхан бүсгүйн сууж байсан газар
Саруул талын ногоо ургадаг байх
Энгэр хөндийн тэрээхэн чөлөөнд
Эрвээхий цэцгийн тоосонд шанддаг байх

Сайхан бүсгүйн босоод явсан газар
Шанзны үзүүрийн салхитай байдаг байх
Эм хүний шүргээд өнгөрөх хормой
Энгэр заамаар шургах балын амттай байдаг байх

Бүсгүй хүн сууж гэр барьсан газар
Бүстэй хүн үзээгүй мод цэцэглэдэг байх
Бөрт цагаан саран хээр хоносон шөнө
Бүхний түрүүнд марал тэнд хужирладаг байх

Амьтан ургамлын жамыг дагаад
Агаар тэнгэрийн нар сарны эргэлт болдог байх
Арын нутгийн шар цэцгэнд одоо ч очихдоо би
Алтанцэцэг, нохойгоо хорь! гэж хэлдэг.

Д.Пүрэвдорж: Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ

Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ.

Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ.

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.

Д.Нямсүрэн : Болор Цомын дараах дууль

Юм бүхэн байгальдаа байхад би оршдог
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар
Ердийн нэг дан байшинд амьдран суудаг би.
Хаа нэгтээ навчис унах, ус дуслах
Хананд өлгөөтэй цаганд зүрх минь цохилох
Хаяагаар гүйх оготоной, намайг харсаар байгааг,
Харанхуйд шувуу дуугарах бүүр түүрхэнд би дуртай.

Гүнгэрвааны өмнөх алтан зул цэцэг бадамлахын цаг дор
Гүмүд цэцэг цомирлогоо сарны туяанд задалдаг
Гөрөөс бухирах баруун голын бургас
Гүн нойронд минь сэвэлзэн байгаа нь харагддаг.

Цаг хугацааг хүмүүнээс хэсэглэн авсан
Цагаан дэрсний хажуугаар явахад
Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэж
Чоно болоод амьтад түүгээр гүйлдэх нь үзэгддэг.

Цас орсон өглөөгүүр явсан тэрэгний мөр зурайж
Цааш одсон хөсөгний чахар чухар эргэх чимээ
Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд
Цайвар манан үл үзэгдэх ахуйд би дуртай.

Ерөөл хараалаас ангид хол газар
Юм бүхэн байгальдаа байхад би байдаг
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ердийн хуучин байшиндаа нуугдан суудаг.

Д.Нямсүрэн : Үзэсгэлэнтэй төрсөн чи минь

Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай...
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй

Г.Мөнхцэцэг : Дагуулахдаа л дагуулна

Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно

Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ
Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ
Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг

Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ
Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна амрагийг

Г.Мөнхцэцэг : Хулгайллаа шүү, би чамайг

Хайрласан бүсгүйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгүй шүү, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Үс гэзгээр чинь оролдож
Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнүүлж
Худлаа жаахан хэлүүл юү гэсийм
Учирсан бүсгүйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би

Улаахан будаг, удаан үнсэлттэй нь
Уулзуулахгүй шүү, би зүрхэндээ цоожиллоо
Хөг ордоггүй хөгжим гэж байдаггүй юм
Хөмсөг, сормуус хоёрыг чинь магтъя л гэсийм
Хүүхэн болгон ямар үнэнч байх биш
Хүний юмаар жаахан гоё юу л гэсийм, би
Цагаахан цамцан дороос чинь
Цээжийг чинь хулгайллаа, би
Эмсийн үнэр, эрээн зангиатай чинь
Эвхэж шатаалаа, би цээжин дотроо
Эр хүн ямар чам шиг төрөх биш
Энгэрийг чинь налж, жаахан дуул юу гэсийм
Үгээр ямар цадах биш дээ, би
Үнэнээсээ чамайг оргуулъя юу гэсийм
Нүдээрээ чи инээгээд л байвал
Насаараа чамайг хулгайллаа шүү, би
Найрагчийн зүрхэнд ассан гал
Намдана л гэж үгүй дээ

1999.12.03

Г. Мөнхцэцэг : Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг

Энгэрийн чинь дууг сонсож
Эвэршиж хатсан сэтгэлээ хөглөж
Эгшиглэнт эх таны өлмийн салхийг үргээж
Эрхэлж гуйх нэгэн шүлэг өргөмүү:
Гэрийн үүдийг угаах гэж эм амьтан бүхэн сүүтэй төрдөг юм гэнэ
Эгшиг дуу алдуулж ятга юугаа тоглож
Энгэр ялдам Янжинлхам тэнгэрээс хааяа бууж ирдэг юм гэнэ
Үгээ барж хэлье , үнэнээ дэлгэж хэлье
Цөхөрч мөргөсөн бүхнийг сүүдэртээ ч болов багтааж хайрлй
Авьяастай нь мөлхөж , азай нь хөлжиж
Шүлэглэдэг , эгшиглэдэг алин боловч
Шуналт эрвээхэйн үлгэр шиг
Шатаж үхэж байна энэ хорвоод чинь
Өөрийгөө хоосолж бусдыг жаргаадаг
Өөхөн денгийн гэрэл шиг нар сарыг нэвширтэл нь дуулчихаад
Намарждаггүй шувуу шиг хурдхан үдэлчихдэг


Нулимс ихтэй энэ урлагийнхний насыг нь жаахан нэмж хайрла
Хааны ордон хатдаар хахаж байхад
Харин л муусайн салбдай нар тэднийг инээлгэх гэж
Хагарсан шаазан эвлүүлж ядах шиг
Хар үс нь дотроосоо цайж байдаг юм
Олныг баясгасан нэг нь жаргадаг гэдэг худал байна
Овоо л амьдарсан даа гэж итгэсэн минь худал байна
Одод унаж иртэл ганган дуулдаг Дашням
Гартаа тулах таяггүй сөхөрсөн гэдэг
Гишгэж яваа энэ газрыг минь хаана нь од домнож байгаа юм бэ?
Нацагдорж , Ядамсүрэн , Чойном нарын урьдад жаргасан нь хаа байна бий тэд
Сэрүүн амьддаа зурж зурж асаагаагүй галыг нь
Сэмхэн хулгайлаад үлдчихсэн юм шиг одоо л бид өртөж байна шүү дээ
Элдэвлэж элдэвлэж энгэр цоолдог одон шагнал
Элээтлээ ямар эдэнтэйгээ цуг байх биш
Ихийн их авьяас харин эзнээ дагуулж буцдаггүй юм
Асгарсан дарс шиг үерлэж үерлэчихээд
Ардаа орхих үеэ согтоож үлдээдэг юм
Эгшиглэнт тэнгэр Янжинлхам минь сонсож хайрла
Ядарсан Монголын минь ахадсан ухааныг
Хярвасан дөнхөөс нь салгаж хайрла
Ямар хүнээс харамлаж наргих биш
Ямартаа баясгадаг авьяасыг нь өнгө оруулж хайрла Янжинлхам минь .

Г.Мөнхцэцэг : Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ

Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ
Эр үхэр саах гэж хүмүүс зовно
Элгэн тараг бүрэх гэж цаг хугацаа үүрэглэнэ
Эхлэл, төгсгөлөө олох гэж нийгэм уйлна
Өөрсдөө хаяснаа нэхэж
Өрөөлийг зэмлэнэ
Өрөөлийг харан байж
Өөрсдийгөө буруутгана
Бусдыг хуулан томсон дээсээ
Буцааж тайлах гэж биеэ зовооно
Булингартсан салхийг үнэнээр шүүж
Буян, нүглийн дэнсэнд хүмүүс л үлдэнэ
Он цаг урсан өнгөрөхдөө
Онож, алдахын заяаг нөхөж үргэлжилнэ
Өөрийгөө өрөөлөөр нөхөж, чулуу босгоод буцах хүмүүс
Өнгөрсөн түүхийн боол болж үлдэнэ

1990.11.02

Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь...

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн : Солонго билээ би

Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би

Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн : Тэр нэгэн бүсгүйд

Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна

Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн : Цэцгэн эрхи

Ээжээ
Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн


Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн...

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан...

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж...
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

1980 он, Москва хот.

О.Дашбалбар : Би эгэл хүн

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би-эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би-эгэл хүн!

Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!

Би-эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
Би-эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би-эгэл хүн!

Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!

Би-эгэл хүн!

Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
Сүүлд нь амаа барьдаг!

Би-эгэл хүн!

Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд
Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...

Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!
Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!
Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

1981.12.20

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Ц.Бавуудорж : Монголын их амар амгалан

Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан

Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан.

Ц. Бавуудорж :Зүүдэлж жаргах амраг

Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог

Ц.Хулан : Уруул хайр хоёр хамт байдаг

Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн,
Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр
Гудайж оддын дор, өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн Европын гудамжнаа...

Хонгор найз элбэгтэй Персийн буудалд...
Алтан говийн элсэн дээр...
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаа ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л бий!
Лал, Христос, Буддагийн уншлаган доор
Ламбад бүжгийн янаг аялгуун дор
Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй
Үнсэлдэхсэн...
Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа
Ороонгуу мод адил тэврээд
Родланы баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн...

Ц.Хулан : Аавдаа

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа.

Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.

Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна,
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг,
Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ.
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө,
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,
Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна.
Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж
Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг
Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

Ц.Хулан : Хүүгээ Гандангийн дэнж уруу хөтлөхүй

Гурван нас ч хүрээгүй нялх амьтан чамайгаа
Гулдарч чирсээр Гандангийн дэнж рүү өгслөө
Бурханы зүгээд л хүн өөрөө явж очдог шүү, үр минь
Бусад замынх нь чулууг ээж нь насан туршдаа түүнээ...

Ц.Хулан : Зүгээр л нэг амьдрах юмсан

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад...
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан...

Ц.Хулан : Яв даа яв

Яв даа яв
Ялимгүй гуниг баахан бардам зангаар үдье
Үүдэн дээрээ гаргаж өгье
Үнсүүлээд хэзээ ирэхийг чинь асууя
Яв даа яв
Удвал, нүдийг чинь нүд минь олж хараад
Уруулийг чинь уруул минь тэмтрэхийг хүртлэх
Цаг хугацаа бол хайр дурлалын хугацаа юм
Цааш нь худал болно,одоо салъя амраг минь
Яв даа яв
Сайхнаар тэгж хайрласан шигээ
Сайхан гэгч нь хагацаж чадъя
Салахын өмнө урьдынх шигээ үнсээрэй
Сайхан гэгч нь үнсүүлээд үлдье
Яв даа яв
Амраг минь

Ц.Хулан : Би дургүй

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй


Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ
Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон

Ц.Хулан: Чи л битгий

Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо

Хийсээд л байсан, нисээд л байсан тэр намрын навч
Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан
Толгой өндийлгөж дараа нь уужранхан бодоод
Тоохоо больсоон, дурлал хайр гэдгийг чинь
Хөдлөхөө больсоон, энэ муу сэтгэл
Хөөрхий минь юугаар хуурдаг билээ
Хөндөлсөж зам дээр битгий хvлээ
Хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй

Ц. Хулан : Би ч бас ийм л явсан

Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт

Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан

Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан


Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсаан

Тэр бүхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг

Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад л залуу хос, өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй, би ч бас ийм л явсиймаа

Ц.Хулан : Эрх чөлөө

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

Р. Ичинхорлоо : Тэнгэр (1990 оны "Болор цом"-д уншсан тэргүүн байрын шүлэг)

Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.


Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

Б.Ичинхорлоо : Сарны анд

Би мөнгөн сарны анд билээ
Бичгийн ширээн дээр цагаан цаас
Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
Тийм догдлонгуй

Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
Би мөнгөн сарны анд билээ

Бичгийн ширээн дээр минь агшин хормууд улирч
Жаахан гэрэл нэмэх гэж нэг од шатаж
Жаварлах салхины үзүүр зүрхэнд хүрэлгүй
Харанхуйд асаж оршном би
Хайрламаар энэ ялгам сарныг л дуулнам би
Эсэн босныг ярилцаж сар бидэн ханьсаад
Ирэх өглөөний бүдэгхэн гэрлээр хоёул сандарна
Эргэж уулзах болзоо тавиад сална
Бичгийн ширээн дээр үрэгдэх залуу нас минь
Бэхийн дуслаар уйлагнан цагаан цааснаа үлдэж
Би сарны анд байж хоногийнхоо тоог гүйцээнэм
Эргэж уулзахаа хүлээж яаран гийх саран минь
ЭЭ, би нэг л өдөр чамайг хүлээхгүй
Эсвэл чиний гар дээр амьсгал хураана шүү дээ,
Мөнгөн саран чи, миний анд билээ.

Б. Ичинхорлоо : Яг одоо би таныг өөртөө авмаар байна

Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм

Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох хэдэн арга

1. Та өөрийгөө сонс. Та толины өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж үргэлжлүүлээрэй. Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай.

2. Зорилтоо тодорхойл. Тодорхой бай онилоогүй сумны мэргэн байх боломжгүй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хүний явах ёстой газраа хүрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгүй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич. Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.

3. Дуртай зүйлсээ тодорхойл. Хүмүүс бид баярласан үедээ яагаад баярлав, гутарсан үедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггүй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай яагаад дургүй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.

4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй. Зарим орчин хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг байхад зарим орчин нь үүний эсрэг хүнд баяр хөөр төрүүлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг, танд тухгүй санагддаг орчноо эдгээрийн шалтгаааных нь хамт жагсаан бичээрэй. Үүнийг хийх үедээ тухайн орчинд байдаг хүмүүсийг ч бас бодож хийхээ бүү мартаарай.

5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд. Амьдралд минь байхгүй бол болохгүй гэж боддог зүйл нь хүний амьдралын философийнх нь тасрахгүй чухал хэсэг юм. Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлсээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгүй байгаа зүйл чинь өөрийн чинь хувьд зөв үү буруу юу гэдгийг тогтоо мөн түүнийхээ үндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг үзэх үзэлтэй чинь зөрөхгүй байхад анхаараарай.

6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл. Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хүмүүс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зүйл хэлчихээгүй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бүрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй. Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно.

Хайртыгаа хайрлах 50 арга

1.Эхлээд өөрийгөө хайрла
2. Өдөр бүрийг дотноор тэврэлдэн угт
3. Өглөөниий цайгаа хамт уу
4. “Би чамдаа хайртай” гэж алхам дутамдаа хэл
5. Дандаа урам хайрлаж бай
6. Ялгаатай буйдаа талархаж, түүнийгээ тэмдэглэ
7. Өдөр бүр сүүлчийнх юм шиг амьдар
8. Хариу хүлээгээгүй хайрын захиа бич
9. Хамтдаа үр суулгаж, цэцэг дэлгэртэл нь ургуул
10. Долоо хоногийн нэг өдөр болзоонд яв

11. Шалтгаангүйгээр цэцэг илгээ
12. Бие биенхээ гэр бүл найз нөхдийг хайрлан хүндэл
13. “Би чамд хайртай” гэж бичээд гэртээ бүх газар хад
14. Сарнайн сайхныг зогсоод үнэрлэ
15. Санамсаргүйгээр үнс
16. Жаргах нарны гайхамшгийг хамтдаа хар
17. Чин сэтгэлээсээ уучлал гуй
18. Өршөөж чаддаг бай
19. Танилцсан өдрөө сэргээн дурсаж бай
20. Гарыг нь атга

21. Нүд рүү нь хараад “Би чамд хайртай” гэж хэл
22. Түүнийг уйлахад нь аргадаж тэвэр
23. Түүнийг ойлгодгоо илэрхийл
24. Жинхэнэ хайр, амжилтын төлөө хундага өргө
25. Сэтгэлийг нь хөдөлгөх ямар нэг юм сэд
26. Түүнд чамайг төөрч будилсан үед замыг чинь зааж өгөхийг зөвшөөр
27. Онигоо ярихад нь инээ
28. Дотоод гоо сайхныг нь үнэл
29. Өөрөөсөө энэ өдөр түүний төлөө юу бүтээв гэж асуу
30. Гайхамшигтай мөрөөдлийг нь дэмж

31. Олноос нуулгүй түүнд хайртайгаа харуул
32. Хайрын иллэг хий
33. Онцгой мөчид хамтдаа баярлаж, тэмдэглэл хөтөл
34. Бие биеийнхээ айдсыг үргээ
35. Далайн эргээр хөл нүцгэн алхацгаа
36. Чамтай гэрлэхийг нь дахин асуу
37. Тийм гэж хэлж бай
38. Бие биеэ хэзээд хүндэл
39. Хайрынхаа хамгийн хүчтэй дэмжигч нь бай
40. Авахыг хүссэн хайрыг нь өг

41. Өөрийнхөө авахыг хүссэн хайраар ч хайрла
42. Ажил төрлийг нь сонирхдогоо харуул
43. Төсөл дээр хамтдаа ажил
44. Хөнжлөөрөө хэрэм босго
45. Сарны гэрэлд дүүжин савлуур дээр улам дээшээ савла
46. Бороотой өдөр гэртээ зугаалга зохио
47. Орондоо галзуу ууртайгаар бүү зүглэ
48. Хайртынхаа сайн сайхны төлөө эхэлж залбир
49. “Сайхан амраарай” гээд үнс
50. Хоёр давхар давхралдсан мэт тэврэлдэж унт

Хайртай хүнийхээ сэтгэлийг эзэмдмээр байна уу?

Эр хүнийг зөвхөн гоё даашинз, будмал нүүрээр татна гэдэгт та итгэлтэй байна уу? Үгүй шүү энэ бол хангалтгүй. Үүгээр зөвхөн сексийн өдөөлтийг бий болгоно. Хэрэв та залуугийн сэтгэл зүрхийг эзэмдье гэвэл арай илүү өргөн хүрээтэй сэтгэх шаардлагатай.

• Юуны өмнө өөрт нь таагүй биш гэдэг ханд өг.
• Санаачлагыг гартаа авахын тулд сонирхсон залуугийнхаа ааш занг судал.
• Хоёулхнаа байгаа тохиолдолд залуугийн секс өдөөлтийг шууд бүү няцаа. Ор хөнжлөөс буцахгүй байгаа мэт зөвхөн сэтгэгдэл төрүүл
• Гэхдээ эгзэгтэй үед тоглоом шоглоом маягаар өөрийгөө татаж ав. Ингэснээр та залуугийн хүсэл сонирхлыг дэврээнэ. Шууд аваад идчихдэг алим амтгүй байдаг учир хүмүүс худалдаж авдаг биз дээ.
• Нэг их ажилсаг хүн болох гэж залуугийнхаа гэр орныг цэвэрлэх, цамц майкын угаах гэж бүү зүтгэ. Нэр хүндээ алдана. Хожим гэр бүл болоход хүрвэл таныг үйлчлэгч мэт хүлээн авах болно.
• Найз залуутайгаа ямар ч сэдвээр хамаагүй ярих, мэтгэлцэхэд бэлэн бай. үүний тулд та ядаж хэд хэдэн чанартай уран зохиолын ном уншсан байх ёстой.
• Өөрийн чинь эмзэглэж байгаа асуудал, бэрхшээлийг найз залуутайгаа хуваалцахаас буү эмээ (нилээд дотно болсны дараа). Танд муугүй ханддаг бол найз залуу чинь зөвхөн туслахыг л хүснэ
• Хошин шогийн мэдрэмжтэй бай. үл ойлголцол, эвгүй зан үйлдлииг давахад тань тустай.

Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь

Нэг өдөр төрсөн хүмүүс зан ааш, гадаад байдлаараа төдийгүй өөр хоорондоо огт адилгүй байдаг. Учир нь тэдний төрсөн цаг нь адилгүй билээ. Одон орон судлаач болон зурхайчид нэг хоног хугацааны хувьд ижил чанар бүхий ижилхэн 12 хэсэгт хуваагддаг гэж үздэг. Та энэ өгүүллийг уншаад таны төрсөн цаг зан ааш, хайр сэтгэлд чинь хэрхэн нөлөөлдгийг олж мэдэж болно.

Хэрвээ та 0.00 - 2.00 цагт төрсөн бол
Та наснаасаа залуу харагддаг бөгөөд өөрөөсөө дүү, эрч хүчтэй залуу хүмүүсийн дунд байх дуртай. Үг дуу цөөтэй л бол өөр ямар ч гайхамшигтай сайхан зан чанартай байгаад ч эр хүн таны сэтгэлийг татна гэж үгүй. Та хайр дурлалд “элдвийг туршигч”. Гэхдээ таны зүрх сэтгэлийн асуудал дэндүү олон хүнд ил байдаг. Болзоонд явахдаа юу өмсөх, ямар ус түрхэх юү бэлдэхээ олон хүнээр баахан зөвлүүлж аваад, эргэж ирэхдээ “За энэ удаа ямаршуухан болов доо?” гэж асуухыг сонсоно гэдэг тийм ч аятайхан биш байгаа биз дээ? Энэ бүхний буруутан нь та өөрөө, таны хэтэрхий илэн далангүй нээлттэй зан чинь. Та хүн бүртэй өөрийнхөө бодол, санаа, зүрх сэтгэлийнхээ асуудлыг хуваалцахад бэлэн байдаг, ингэснээр таныг танил бараг л бүх хүн таны хувийн амьдралын нарийн ширийний талаар бүрэн мэдээлэлтэй болчихдог. Энэ байдал чинь хайртай хүнд чинь таалагдахгүй байж тун болзошгүй. Тиймээс та хайртынхаа болон хайр сэтгэлийнхээ төлөө дэврээд байгаа дэндүү нээлттэй байдлаа бага багаар дарж л байх хэрэгтэй болох нь..

Хэрвээ та 2.00 - 4.00 цагт төрсөн бол
Та Сугар гарагийн ивээл доор байдаг хүн юм. Та амьдралын бүх л баяр баясгаланг үнэлж явдаг. Сайн дарс, сайхан хоол, мөн сайхан дурлалд дуртай. Таныг өөрийн болгохыг хүссэн хүн танд байнга бэлэг өгч, сайхан хоолтой ресторанд урьж, таныг хангалуун болон ая тухтай байдалд байлгах хэрэгтэй. Танд бол хайртай хүндээ өгөх юм бас байна аа. Та гайхамшигтай сайхан, тухтай гэр оронг бий болгож, гэр бүл үр хүүхэд, бүр ач гуч чинь сэтгэл тэнүүн амьдрах боломж бүрдүүлнэ. Танай гэрт дутуу юм гэж үгүй, тэгш сайхан байх бөгөөд үүний хариуд та зөвхөн “үнэнч сэтгэл, хайр” л хүлээдэг.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой.

Хэрвээ та 6.00 - 8.00 цагт төрсөн бол
Та Далайн ван гарагийн удирдлаганд байдаг. Та ямар ч юмыг золионд гаргаж мэдэх хүн. Түүн дундаа хайр сэтгэлийг ч. Заримдаа таны хийсэн алхам хамгийн байж боломгүй хачирхал төрөм зүйл байдаг. Та хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэн тун аятайхан амьдарч байснаа гэнэт ганц үг хэлэлгүй алга болчихно. Үүнд таны хачирхалтай мэдрэмж буруутай. Танд гэнэт “ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэсэн бодол төрөнгүүт та яагаад ийм зүйл хийснээ хэнд ч тайлбарлах шаардлагагүй гэж үзээд л өөрийнхөөрөө шийдээд бүх юмаа золиосонд гаргаад л яваад өгдөг.

Хэрвээ та 8.00 - 10.00 цагт төрсөн бол
Таны удирдагч гараг Тэнгэрийн ван юм. Магадгүй тантай анх уулзахад та тийм сэтгэл татам хүн биш мэт санагдаж болох юм. Гэвч тантай ойртон нөхөрлөж дотноссон хүн таны хүнийг ойлгодог, хүнд зүрх сэтгэлээсээ ханддаг занг бишрэн татагдана. Гэхдээ та дэндүү, бүр хэт нөхөрсөг, ил тод байдлаар хүнд ханддаг учраас эсрэг хүйсийн хүмүүс таны бодсоноос өөрөөр илүү “чухал зүйлтэй” андуурч ойлгох нь бий. Та өөрөө ч гэсэн заримдаа нөхөрлөл, хайр дурлал хоёроо ялгаж чадахаа больчихдог талтай. Үүнийг чинь дагаад орчин тойрныхон чинь ч гэсэн төөрөгдөж орхидог. Таны сэтгэл чинь “Хоёулаа сайхан найзууд л явъя” гэдгээс “Хоёулаа бүхнийг эхнээс нь эхэлье” хүртэлх бүх л зүйлийг багтаана. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч гэсэн та чин сэтгэлээсээ л хэлдэг. Ийм байдлыг жинхэнэ, үнэнч сайн найз л тэсч чадах бөгөөд чухам ийм хүн л таны жинхэнэ хань болох вий.

Хэрвээ та 10.00 - 12.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг бол Санчир юм. Таныг харангуутаа л бүгд үс хувцсаа засч, үг хэл, байгаа байдлаа цэнэж эхэлдэг. Таныг угаасаа албан тушаал, нийгмийн өндөр байр суурь их татдаг. Гаднаас нь харвал таны амьдрал яг л Алиса Фрейндлихийн тоглодог “Ийм нэгэн явдал” киноны баатар шиг уйтгартай, баялаг бус санагдана. Гэхдээ яг үнэндээ бас ч тийм биш ээ. Мэдээж таны хувьд албан тушаал чинь тэргүүн зэрэгт тавигдана. Гэвч хэнд ч гэсэн хувийн амьдрал бий шүү дээ. Та өөрийн тань нэр алдарт хүрэхийг хичээх зан, бодол төлөвлөгөөг чинь ойлгож дэмждэг хүнтэй үг хэлээ сайн ололцдог. Энэ нь захирал юм уу хамт ажилладаг хүн чинь байж болно. Эсвэл бүр эсрэгээр бүх л ая тухыг чинь хангаад таныг гэртээ хүлээгээд сууж байдаг хүн танд тохирно. Ямар ч тохиолдолд та ханьдаа, түүнд тохиолдож буй асуудалд анхаарч чаддаг, тогтвортой амьдрах хүн юм.

Хэрвээ та 12.00 - 14.00 цагт төрсөн бол
Таныг Бархасбадь гараг удирддаг ажээ. Та өөрийн биеэ авч яваа байдал, үг яриагаараа эсрэг хүйсний хүнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Таны сэтгэлийг олон хүнийг хамарсан баялаг баяр ёслолууд эзэмддэг. Дайчдын жагсаал, сүмийн ёслол ч юм уу, тэгээд түүнд оролцож буй хүмүүс танд сайхан санагдана. Та байдаг л нэг биш, гайхалтай уран сэтгэмжит, урлагтай хүнийг сонгон авна. Та өдөр тутмын нэгэн хэвийн байдал, заваан балиар байдлыг тэвчдэггүй. Хүн бүртэй адил байхыг та хүсдэггүй. Магадгүй таны сонгосон хүн эсвэл гадаадын, эсвэл рок хамтлагийн ахлагч юм уу, ер нь ямар нэг талаараа өвөрмөц, давтагдашгүй хүн байх болов уу?

Хэрвээ та 14.00 - 16.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг Дэлхийн ван ажээ. Та өөрийг чинь туйлаас сонирхож буй харцыг байнга мэдэрч байдаг. Учир нь танд ямар нэгэн үл мэдэгдэх гайхамшигтай дотоод хүч байдаг бөгөөд энэ чинь аливаа хүндхэн асуудлыг шийдэхэд чинь ч тусалдаг. Жишээ нь та тэгтэл хайрлаж байсан нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад ямар хэцүү байсан ч удалгүй бүр түүнээс ч илүү хайртай нөхөртэй болж чадна. Танд онцгой сорвитой ч юм уу, ямар нэг байдлаар хүсэл тачаал төрөм сэтгэл булаам хүн таалагддаг. Сексийн хувьд хэр тохирч байна гэдэг таны хувьд ханиа сонгох хамгийн том шалгуур. Тиймээс үеийнхэн чинь нас ахилаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаад хэн билээ гэдгээ мартчихсан тэр үед ч та өөрийгөө “жинхэнэ бүсгүй хүн /эр хүн/” гэж мэдэрч амьдардаг.

Хэрвээ та 16.00 - 18.00 цагт төрсөн бол
Та мөн Сугар гарагийн нөлөөн доор амьдардаг. Танд хайр дурлал, хань ижлийн хувьд эсвэл гайхалтай аз таарч, эсвэл хамгийн азгүй байж мэднэ. Дундаж тохиол байхгүй. Цагаан морьтой ханхүүг хүлээж буй мөрөөдлийн хатан хаан бол та юм. Та эргэлзэх юмгүйгээр тун хурц, өвөрмөц хүнийг сонгоно. Та сургуулийнхаа хамгийн сайхан залууг, эсвэл тухайн газарт байгаа хамгийн хөөрхөн охиныг огтхон эргэлзэлгүйгээр олж чадна. Тиймээс түүнд хайраа өгөхдөө мөн хариу хайр хүсэн хүлээнэ. Та ямар ч хүнтэй дасан зохицож жинхэнэ “нэгэн биений нь хагас” болж чадна. Үгүйдээ л эхэндээ тийм байна. Гэвч та нөгөө хүний чинь бодож байгаа шиг тийм ч дуугүй, зөөлөн, аялдан дагалдагч хүн огт биш. Та аажим, аажмаар түүнийг захирч эхлэхэд л тэр үүнийг ойлгоно. Угаасаа гэр бүл гэдэг таны хувьд тун чухал зүйл учир та түүнд бүх л амьдралаа зориулж чадна.

Хэрвээ та 18.00 - 20.00 цагт төрсөн бол
Та Буд гарагийн нөлөөнд амьдардаг. Танд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй, ямар нэг зүйлээрээ анхаарал, халамж хүсэн хүлээж явдаг хүмүүс илүү таалагддаг. Тиймээс та ажил үйлс нь тааруухан яваа хамт ажилладаг хүн юм уу, эсвэл та өөрөө жинхэнэ байнгын нарийн бичиг, баруун гар нь болж болохуйц даргыгаа сонгоно. Таны хувьд хамгийн гол нь та тусалж, анхаарч, халамжилж, чиглүүлж байх явдал юм. Үнэн хэрэгтээ ажил гэдэг таны амьдрал учраас та ажлаасаа өөр хаана заяаныхаа ханийг хайх вэ дээ? Тэхдээ эрүүл аж төрөх гэдэг таны хувьд их чухал зүйл учраас та ханиа биеийн тамирын танхимд юм уу, өглөөний гүйлтийнхээ үеэр ч танилцаж магадгүй юм.

Хэрвээ та 20.00 - 22.00 цагт төрсөн бол
Таныг Наран өөрөө ивээн тэтгэдэг ажээ. Тачаал, хайр дурлал, үр хүүхэд-энэ бол таны амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд чухал зүйлс. Сээтэгнэх урлагийг та бараг л өлгийтэй байхаасаа мэдэрсэн бөгөөд жил ирэх тусам энэ авъяас чинь улам бүр цэцэглэн хөгжиж байдаг. Тиймээс та дунд сургуульд байхдаа мөн ч олон удаа “мөнхийн хайр, дурлалтай” учирсан байх. Таны амьдралыг яагаад ч сонирхолгүй гэж хэлж боломгүй. Гэхдээ бас цэвэр тунгалаг ч гэж хэлэмгүй. Та үргэлж шахуу өөрийгөө кино од шиг авч явдаг, тиймээс кино оддыг тойрсон бүх л явдал танд тохиолддог гэсэн үг. Тиймээс чухам туршлагатай “найруулагч” л танд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл кино одыг барьж, харьцаж чаддаг хүн л хань чинь болно гэсэн үг. Тэр таны хайр дурлалыг мөхөөлгүй байлгаж, үргэлж шинэлэг байхгүй бол таны сонирхол буурч орхино. Та яг л томоохон театрын тайзнаа байгаа мэт аашилж, хэн нэгний харцыг тогтоогоод шинэ дурлалын давалгаанд автан яваад өгч мэднэ. Энэ үед чинь Отеллогийн хардалтын үзэгдлийг тоглох шаардлагатай. Хэрвээ хань тань ухаантай хүн бол таныг зохих хэмжээнд хүртэл явуулж, тоглуулж байгаад хэрэгтэй үед “За боллоо. Зураг авалт дууслаа” гэж хэлж чадах хүн байх хэрэгтэй. Тэхгүй бол та ёстой дүрдээ итгэчихээд “Саллаа” гээд гүйж байж мэднэ.

Хэрвээ та 22.00 - 24.00 цагт төрсөн бол
Таныг Сар удирддаг ажээ. Та туйлын гэр бүлсэг хүн бөгөөд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай удмыг бий болгохыг зорьдог. Хэдийгээр эцэг эх чинь таны ханиа сонгох сонголтонд нөлөөлж болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргадаг. Та ээжээсээ хол амьдарна гэж юу л бол. Ээж чинь танайд л амьдрах болов уу? Танд нийгмийн идэвхтэй, нээлттэй, илэн далангүй хүмүүс таалагддаг. Хэрвээ та энэ цагт төрсөн бүсгүй бол таны бодлоор, жинхэнэ эр нөхөр гэдэг таныг гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд сууж байхад чинь хангалттай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө олдог хүн байх ёстой бололтой. Харин хамгийн гол нь нөхөр чинь гэр аж ахуйн асуудал, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй байх ёстой ажээ. Тиймээс гэрийн дотоод зохион байгуулалт, гэр бүлийн төсөв, төрөл төрөгсөдтэй холбогдох хэмжээ, өдөр, оройн хоол гээд л гэрийн доторх бүх асуудал таны “хуулийн хүрээнд шийдэгдэж” байх ёстой бололтой.

Thursday, February 18, 2010

Судалгаа шинжилгээний ажлаа хийхдээ хаанаас мэдээлэл авч болох вэ?

Дэлхийн өнцөг булаг бүрт манай залуучууд сурч боловсорч байна. Тэд маань судалгаа шинжилгээний ажлаа хийхэд нь тоон мэдээлэл олдохгүй бэрхшээл учирдаг. Тиймээс хэрэг болохуйц ганц хоёр мэдээлэл өгье хэмээн бодлоо.

Эдийн засгийн сэдэв голчилсон байгаа, хэдий тийм ч өөр мэргэжлийн хүмүүст санаа авах зүйл бага зэрэг байгаа болов уу.

За тэгээд, ямар нэгэн судалгааны ажил /цаашид судалц гэх/ бичнэ гэдэг маань уг сэдвээр таны өмнө судалгаа хийж бүтээл гаргасан эрдэмтдийн хүрсэн оргил, мэдсэн таньсныг нь шүүж үзэж, түүн дээр давхарлаж өөрийнхөө “нэмэх альфа” –г нэмэрлэх зарчмаар явагддаг. Иймд эрдмийн ажил бичих гэж байгаа хүн эхлээд заавал түрүү судалцуудыг гүйлгэж харах хэрэгтэй болдог. Түүнээс гадна хэрэв онолын судалц биш, анализ судалгаа, эконометриксийн эмпирикал судалц бичих гэж байгаа бол (Монголынхоо талаар судалгаа хийх нь энэ бүлэгт хамаарна) статистик тоо баримт цуглуулах шаардлага гарна.

Энэ зөвлөгөөнд
1. Статистик баримт олж авах
2. Түрүү судалц цуглуулах гэдэг дээр төвлөрч бичье.

1. Юуны өмнө Үндэсний Статистикийн Хорооноос жил бүр гаргадаг Монгол Улсын Статистикийн Эмхтгэл-ийг олж авах хэрэгтэй. Төлбөрөө төлчихвөл интернэт дээр татаад авч болно. Монголд шууд очиж авъя гэвэл Засгийн Газрын 3-р байр луу зүглээрэй. Дээрх Эмхтгэл-ээс гадна, Статистикийн танилцуулга (энэ нь гол гол тоо баримтыг нэгтгээд үгээр бичсэн товхимол), сар болгоны Бюллетень бас тогтмол гардаг.

2. Бас гол тоо баримтуудаа Азийн Хөгжлийн Банк-наас авна. Тодорхой хэлбэл Азийн орнуудын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэсэн Key Indicators хэмээх жил бүр тогтмол гардаг эмхтгэлээс л дээ. АХБ нь Монголтын тоо мэдээг манай Засгийн газар болон статистикчдаас авдаг бөгөөд түүн дээр нэмээд макро тооцооны зөрүүг шалгаж, зөрчилтэй бол дахин тодруулж засах зэргээр илүү зохилдлоготой болгодог юм билээ. Азийн бүх орны үзүүлэлт орсон байдаг учир олон улсын харьцуулалт хийхэд дөхөм болно. Онлайн татаж авахад зориулаад PDF болон EXCEL гээд хоёр янзын хэлбэрээр тавигдсан байгаа. Жишээ нь 2004 оны эмхтгэл

http://www.adb.org/Documents/Books/Key_Indicators/2004/default.asp- руу ороод хулганаараа жаахан доош нь гүйлгээд үз дээ. Сэдэв болгон дээр PDF, XLS гэсэн сонголт байгаа. Зөвлөхөд эксэл дээр хуулж авбал зүгээр. Тэгвэл мэдээлэлдээ шууд боловсруулалт хийх боломжтой, бас график, хүснэгт урлая гэсэн хүнд гараараа тоо баримт шивнэ гэх зовлон байхгүй. Key Indicators-оос гадна, АХБ-ы вэб хуудасны “статистик” буланд ядуурал, хүрээлэмж (environment), “Мянганы хөгжлийн зорилт” зэрэгтэй холбоотой тоо баримтууд бий.

3. Монголбанкнаас үнэ ханшны болон төлбөрийн балансны гэх мэт мэдээллүүдийг авч болно. Манай төв банк Монгол Улсын макро эдийн засгийн тоймыг тогтмол мэдээлж байгаа. Бас уг банкны судалгааны групп гээд часхийсэн хэдэн залуу эдийн засагчийн онолын болон түүвэр судалгааны ажлууд энд нийтлэгдэж байгаа.

4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр-өөс (UNDP) жил бүр гаргадаг Human Development Report (Хүний хөгжлийн илтгэл) танд хэрэг болж магадгүй. Бас л онлайн дээр үнэгүй татаад авах боломжтой. Хүний хөгжлийн нэгдсэн индексээс (Human Development Index буюу HDI) гадна, наслалт, жэндэр, нялхсын эндэгдэл, сургуульд хамрагдалт гэх мэт гол төлөв нийгмийн үзүүлэлтүүдийг эндээс мөн үзэх боломжтой. Бас дэлхийн орнуудтай харьцуулж үзэхэд олон сонин зүйл харагдана. Нүүр хуудаснаас нь Statistics > Get Data гээд орвол дээрх эксэл хэлбэрээр татаж авах боломжтой.

Монголын хүний хөгжлийн илтгэл гэдэг товхимол бас дангаараа гарч байгаа (1997, 2003 онуудад гарсан). Энэ илтгэлийг англи болон монгол хэлээр татаж авах боломжтой. НҮБ-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар –ын вэб хуудас руу ороод үзээрэй. НҮБХХ (UNDP)-ийн вэбхуудсанд Human Development Report-оос гадна тулхтай хөгжил (sustainable development), ядуурал, орон нутгийн хөгжил зэрэгтэй холбоотой илтгэл репорт, тоо баримтууд бий. Ухаж төнхөж үзэгтүн.

5. Хүний хөгжлийн илтгэлийн нэгэн адил олон улсад хүлээн зөвшөөрөгддөг чухал баримт бичиг бол Дэлхийн Банк-ны гаргадаг World Development Indicators юм. Хэвлэмэл хувилбарыг (товхимол) нь сургуулийнхаа номын сангаас авна биз. Онлайн дээр татаж авъя гэвэл Data Query руу ороорой. Дэлхийн улс гүрнүүдийн сүүлийн таван жилийн 54 үзүүлэлтийг багтаасан онлайн датабэйс бий. Илүү дэлгэрэнгүйгээр салбар салбараар нь хайя гэвэл уг вэбхуудасны “Data & Statistics”, “Documents & Reports” зэрэг цэсийг сонгоод шагайгаад үзэх хэрэгтэй.

Дэлхийн банкны эдийн засагчдын судалцуудыг үзье гэвэл үндсэн нүүрнээс нь “Research” руу ороорой. Тэнд Working Papers нэртэй булан байгаа.

6. Олон Улсын Валютын Сан буюу IMF-ээс гаргадаг World Economic Outlook (WEO) нь бас нэлээд дажгүй баримт товхимол юм. WEO-ийн вэб хуудсанд байгаа “The WEO Database” буланг товшиж орвол эксэл дээр тоо баримтууд тавиастай байгаа. Мэдээллийг орон нэг бүрээр нь, эсвэл бүс нутгийн нийлбэрээр нь гэх мэт янз бүрээр татаж чангаах боломжтой.

Үндсэн цэснээс “Publications”-ийг дарж уг булан руу орвол IMF Survey, Finance & Development, IMF Staff Papers, IMF Research Bulletin гээд салбар булангууд байгаа. Ялангуяа Staff Papers-т IMF-ийн эдийн засагчдын судалцууд (судалгааны ажлууд буюу papers) байгаа. Маш олон сонирхолтой бүтээлүүд байгаа даа. Он оноороо жагсаагаастай. Миний хувьд эндээс Cheng (2003), Black (2001) зэргийг судландаа ажиглаж иш татсан.

7. Хөгжингүй орнуудын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага буюу OECD–ээс зарим чухал баримт олдож магад. Миний хувьд хөгжингүй орнуудаас Монголд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ зэргийг авахдаа ийшээ орж байсан. Тэр мэдээлэл төлбөртэй байсан ч, сургуулийнхаа дотоод сүлжээнээс холбогдсон учир үнэгүй авч чадсан.

8. Өөрийнхөө тэнхим, хүрээлэнгийн номын санчид, багш нараасаа хайлт шүүлт хийх талаар нэрэлхэлгүй сайн асуугаарай. Бас дээд курсийн юм уу, докторантурын оюутнуудаас асууж болно.

9. Түрүү судалц хайх хамгийн шалгарсан нэг аргыг хэлэх үү? Уг сэдвээр бичигдсэн ямар нэгэн ном, эсвэл судалцыг олж аваад түүний ард байгаа лавлагаа (reference) –ийг нь үзэх. Тэнд ижил сэдвээр бичигдсэн номнууд, судалцууд хэдэн онд ямар хэвлэлийн газарт хэвлэсэн, эсвэл ямар сэтгүүлийн аль дугаарт байснаар нь жагсаасан байгаа. Тэр мэдээллийг тэмдэглэж аваад сургуулийнхаа номын санд уг сэтгүүл, номыг хайх хэрэгтэй болно. Эсвэл зарим судалцуудыг (голцуу англи хэл дээрх нь) интернэт датабэйсээс татаж авах боломжтой.

10. Сургуулийнхаа номын санд дасах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ном түргэн хайж олж сурах хэрэгтэй.

11. Бүх их дээд сургууль, зарим судалгааны институтуудыг холбосон ном, сэтгүүл хайлтын нэгдсэн сүлжээ байдаг. Интернэт гэж сайхан юм байна шүү дээ.

12. Өөр нэг чухал сайт бол түрүү судалц хайхад зориулсан NACSIS-IR болон Ginii юм. Ginii нь хуучин систем NACSIS-ELS-ийн хойд төрөл бөгөөд 2005 оны 3 сарын 30-аас эхлээд албан ёсоор NACSIS-ELS-ийг орлож эхэлнэ. Зарим нэг судалцыг шууд бүрэн эхээр нь татаж авах (download) боломжтой. Гэхдээ ердийн гэрийн компьютерээс холбогдох болов уу яах бол. Би дандаа ажил, сургуулийн компьютерээс холбогдсон болохоор сайн мэдэхгүй байна. Хэрэгтэй үнэтэй мэдээллүүд болоод ирэнгүүт төлбөртэй, нууцлалтай болоод ирдэг нь зах зээлийн жам юмуу даа.

13. Америкийн Эдийн Засгийн Холбооноос (American Economic Association) эрхлэн гаргадаг EBSCO host хэмээх судалгааны нэгдсэн датабэйсээс англи хэл дээрх чухал судалцуудыг бараг бүгдийг нь үзэж болно. Нэлээд нь шууд татаж авах боломжтой байдаг. Харамсалтай нь энэ сайт ч гэсэн зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэд үйлчилдэг учир бүртгэлтэй газраас орохгүй бол нэвтэрч чадахгүй.

14. Сэдэвтэйгээ холбоотой ном хайхад www.amazon.com –ын номын дэлгүүр тун зүгээр. Гэхдээ дэндүү олон ном байгаа учир багцаатай хайхгүй бол хамаг цагаа дэмий өнгөрөөх болно. Амазоны номнууд бүгд танилцуулгатай, дээр нь хэрэглэгчид санал шүүмжээ бичсэн байдаг учир маш чухал мэдээлэл өгдөг. Номынхоо нэрийг мэдээд авбал дараа нь сургуулийнхаа номын сангаас хайж болох юм. Үнэхээр хэрэгтэй ном байгаад өөрт чинь авах мөнгө нь байвал шууд худалдаж авч бас болох юм.

15. Азийн Эдийн Засаг Судлалын Институт ба Японы Гадаад Худалдааг Хөгжүүлэх Байгууллага (JETRO) –ын хамтарсан номын сан, мэдээллийн датабэйст нэлээд зүйл байдаг. Үүгээр ороод хайвал Монголын талаар ном товхимол, судалгааны материалууд элбэг бий. Азийн орнуудын талаар хамгийн том мэдээллийн сан гэж хэлж болно.

16. Эцэст нь мэдээлэл авч болох вэб хуудсууд:

-http://pmis.gov.mn/
-http://www.nso.mn/v3/index.php
-http://www.mongolbank.mn/web/guest/home_mn
-http://forecasts.org/
-http://web.worldbank.org/mn
-http://www.imf.org/external/index.htm
-http://www.un.org/en/
-http://www.bloomberg.com
-http://www.google.mn/


За тэгээд амжилт залуусаа!