Thursday, June 3, 2010

Дэлгэсэн тэрлэг шиг Монгол минь

Төрийн найрын магнай дуу
Эртний Сайхан

Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц язгуураас бүрдвээ хөө

Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй

Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай

Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая



БНМАУ-ын Төрийн Дуулал
Үгийг Ц.Гайтав, Ч.Чимэд1961 он

Урьдийн бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах нийгмийг цогтой зорьсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай



Монгол Улсын Төрийн Дуулал
Үгийг Ц.Дамдинсүрэн
Аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж /1950, 1992 он/

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай



Үг. Насан-Очирийн Наваан-Юндэн
Ая. Алдарт дуучин Магсаржав хурцын Дугаржав

Баян монгол

Баян монголын хонь ямаан сүргээ хө хө хө
Сул асгасан сувд шиг
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Цайран ярайж харагдах
Саруул талын минь чимэг юм даа хө хө хө

Мэлтэлзсэн цагаахан сүүгээрээ хө хө хө
Мянга олныг хангасан юм
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мяндсан зөөлөн ноосоороо
Манай гэрийг бүрхсэн юм хө хө хө

Өргөн талын бэлчээртээ хө хө хө
Мянган бөмбөг шиг бөмбөрсөн
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мянга түмээр багширсан
Манай нутгийн баялаг юм даа хө хө хө



Үг. Ж.Бадраа
Ая. Ц.Намсрайжав

Халуун элгэн нутаг

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнгөн сарьдаг нь мишээдэг ээ

Сэрүүн салхи нь сэвсүүлэн
Хацар нүүрийг үнсэн байж
Сэтгэл дотрийг ариулсан
Халуун элгэн нутаг минь



Үг. Эрхэм уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ
Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж

Эх орон

Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа
Бахдаж заавал оруулдаг

Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аль тэр чухлыг нь
Ард бид нар эдэлдэг

Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болшгүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв өө



Үг Ц.Дамдинсүрэн
Ая Б.Дамдинсүрэн

Монгол нутаг

Цагаан цасан малгайтай
Ногоон модон хүрэмтэй
Хөх усан хормойтой
Баян хангай уул минь

Маш дэлгэр хангай минь
Мал сүргээр дүүрэн
Малчин олон монголчууд
Жаргал цэнгэлээр дүүрэн

Алаг цэцгийн хөнжилтэй
Алтан эрдэнийн хэвэлтэй
Атар хээр нутаг минь

Урагш нийтээр давшиж
Улс даяар цэнгэлдэхэд
Уужим тал нутаг минь
Улам тэнэгэр санагдана



Үг. П.Бадарч
Ая. Д.Баттөмөр

Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэсэн эрдэнэ
Эгэлхэн бүсгуйн гоёл нь сувдан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ



Үг Ж.Шагдар
Ая Б.Цовоо

Эх орон танаа

Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргаваа
Унаган бие минь жаргасны учраа
Ухаан хүчээ тандаа зориулнаа

Рашаан болор мөрөнд чинь
Алдхан бие минь торнин жаргаваа
Алдхан бие минь жаргасаны учраа
Амь насаа тандаа зориулнаа

Нарны буман цацрагаар чинь
Нас бие минь тэнхрэн жаргаваа
Нас бие минь жаргасны учраа
Нандин бүхнээ тандаа зориулнаа



Үг. Д.Пүрэвдорж
Ая. Л.Мөрдорж
Дуучин Н.Норовбанзад

Дөрвөн цагийн тал

Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал минь нялхарнаа

Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсгаж
Зуун бээрээр дуниартсан
Зуны тал минь униартана

Нарны сайхан цацрал шиг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа найгуулсан
Намрын тал минь шаргалтана

Цагаан цайлган сэтгэл шиг
Цасан цайдам алсалж
Өврийн илчээ цантуулсан
Өвлийн тал минь цавцайна

Эзэн хүний сэтгэлийг
Эргэн эргэн баясаасан
Дөрвөн цагийн тал минь
Дөрвөн цагтаа сайхан аа



Үг. Б.Явуухулан
Харанга хамтлаг

Зөвхөн Монголдоо

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа

Усны тунгалагийг би зөвхөн уулнаасаа амслаа
Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ.



Үг. Ш.Гүрбазар
Ая. Ц.Балхжав

Би Монголтойгоо адилхан

Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тооройн шаргал говь минь
Ээжтэй мииь дэндүү ижилхэн
Энэ л биеэрээ би нутагтайгаа адилхан

Хүнийг аргадсан салхи нь
Сэтгэлтэй минь дэндүү ижилхэн
Хөндлөн суудалт уулс нь
Аавтай минь аргагүй адилхан
Энэ л насаараа би нутагтайгаа адилхан

Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэйгээ ив ижилхэн ганцхан заяа
Эх оронтойгоо би дэндүү адилхан



Үг. Д.Жамъян
Ая. Л.Батаа
Дуучин Пэлжээгийн Адарсүрэн

Алтай Хангайн уулс

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ
Аавын минь заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу
Ая хөөрхий Алдрай мину зээ

Хангайнхаа уулсыг юугаан болгоод
Ханаруулан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ
Хайртай ээжийн минь нутаг болоод
Ханашгүй нойрондоо зүүдэлдэг юм уу
Ая хөөрхий Алдрай мину зээ

Алтай Хангайгаа юугаан болгоод
Айлсууланхан ойртууланхан зүүдлэв дээ, би
Аав ээжийн минь нутаг болоод
Амрах нойрондоо зүүдэлдэг байна шүү дээ
Ая хөөрхий Алдрай мину зээ



Үг. З.Гүнсэн
Ая. Чойгивийн Сангидорж

Зулай цагаан Алтай

Үүрийн таван жингээр
Сараа саатуулж мөнхөрсөн
Үдшийн бүрий тасартал
Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ

Аяа Алтай минь Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Дэлгэр зуны сардаа
Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ
Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ

Аяа Алтай минь Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Заяа түшсэн түмнийхээ
Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа
Сэтгэл болж мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ

Аяа Алтай минь Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ



Үг. Д.Цэрэнбат
Хурд хамтлаг

САНАЖ БАЙНА (Эх орон таныгаа санаж байна)

Униартан цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь суунаглан харагдах бор гэрээ
Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа
Хушуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ

Далай ихийг өгүүлэх нутгийн буурал өвгөдөө
Даахьтай даага зайдагнасан балчир насаа
Самсаа шархиртал янцгаах адуут нутгаа
Сэтгэл сэргэм хээрийн сэвэлзүүр салхиа
Санаж байна би, санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна

Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа
Хушуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ
Сэтгэлд урган мандах Монгол эх орноо
Сэлээд барамгүй онгон хөрст газраа
Хүний нутагт амсаагүй цэнгэг усаа
Хүсэх тутам цээж тэнийх цэлгэр тэнгэрээ
Санаж байна би, санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна



Үг. Ш.Гүрбазар
Хурд хамтлаг, Ардын жүжигчин Б.Дамчаа

Эх орон

Цаст хайрхан хөвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул ус ургамал амьтан буурал дээдэс минь
Уртын дуу хүлгийн тоостой эх орон минь

Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад
Он цагийн уртад арилаагүй шаргал түүхтэй
Ахин төрөөд зуу зуун жил амьдармаараа
Хосгүй баян ижилгүй тансаг эх орон минь

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Эцэг өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий
Амар тайван энх мэндийн аялгуутай
Азтай төрсөн хүмүүн бидний бахархал
Ард олноороо тэнүүн жаргалтай эх орон минь

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй



Үг. Бархасын Дорж
Ая. УГЗ Л.Балхжав
Дуучин. Чингис хаан хамтлаг, УГЖ Дашзэвэгийн Жаргалсайхан

Харийн нутаг давчдаад байна

Элстэй толгод минь зүүдлэгдээд л байна
Ижий минь торойн харагдаад л байна
Эвэршсэн алга нь бодогдоод л байна
Энгэрийнх нь үнэр санагдаад л байна

Аавдаа дахин шавхруулмаар л байна
Айлгаад дараа нь тунирхмаар л байна
Ижийдээ очоод үнсүүлмээр л байна
Эрхлэн нялхарч аргадуулмаар л байна

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна

Саравчлан тосох нь аав минь л байна
Сандарч гүйгээ нь ээж минь л байна
Сааль нь ханхалсан гэр минь л байна
Сайхан бүхний дээж нь байна

Цээлхэн дуугаа дуулмаар л байна
Сэмхэн нулимсаа дусаамаар л байна
Сэтгэл зүрх минь нутагтаа л байна
Сэлүүхэн талдаа хөрвөөмөөр л байна

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна



Үг. Д.Отгонсүрэн
Ая. Б.Шарав

Хайрхан уулын бараа

Сэвшээ хонгор салхиараа илбэн
Сэвлэг даахийг минь сэрвээж торниулсан
Цэрвүү холоос санааширан суухад
Сэтгэлийн минь дотор тодорхой байдаг

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа

Нутаг усаа шүтэн явахын
Нууцхан хайрыг өвгөдөөсөө өвлөсөн
Нуурын шувууд шиг дуулаад мордсон
Нулимстай нүдэнд минь илхэн явдаг

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа



Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог

Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог

Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог

Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог

Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог



Yг. Л. Дагвадорж
Ая. Ц. Батчулуун

Цэрэг эрийн гэргийн дуу

Наян найман уньтай гэрийг чинь
Цэцгийн талдаа барьж байна аа
Найман алдын хусан уурга чинь
Гэрийн бvслvvрт намилзан байна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ ээ
Найз нь чамайгаа хvлээж байна аа

Шуудангаар илгээсэн шинэхэн захидлыг чинь
Сэтгэл догдлон уншиж байна
Цэрэг хувцастай сайхан зургийг чинь
Санаа алдасхийн ширтэж байна

Наадамд унадаг борлог морьд чинь
Унаган ижилдээ онгон явна
Найзтайгаа ижилдэн дєрєє харшуулан явах
Найртай єдрийг хvлээж байна аа

Саалийн хувингаа сvvгээр мэлтрээн алхаж
Саальчин алдрыг дуулж явна
Сайхан ардынхаа заяанд сvv єргєж
Сайны vйлсэд жаргаж байна



Нэг л мэдэхэд уулзана даа

Манан будан хөшилдсөн
Алсын уулс цэнхэртээд
Миний хайртай ээжийн минь
Амьдран суугаа нутаг даа

Салхинаас ч хурдан болоосой
Нисээд очмоор санагдана аа
Саравчлан суугаа ээжтэйгээ
Нэг л мэдэхэд уулзана даа

Униар будан хөшилдсөн
Холын уулс цэнхэртээд
Хүүгийн хайртай ээжий минь
Хүлээж суугаа нутаг даа



Мөнхбат.А - Малчин заяа

Тогоотой сүүгээ нартай дэврэхэд
Тооноо мялаан самрах өглөө
Буман сүргээ одтой хотолоход
Буяныг нь тогтоох хишиг өдөр
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа

Эрдэнийн хуураа хөглөн татахад
Эгшгийг нь жаргаах үүдэн хоймор
Дөмөн хүлгээ очтой хатирахад
Дөрөөнд нь ургах өөдөө хийморь
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа

Ухаантай буурлаа золтой түшихэд
Учирлан тунгаах эрдмийн хөдөө
Өлзийт удмаа галтай дагахад
Ерөөл нь орших үйлсийн тэнгэр
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа
Миний хайртай ээжий минь
Амьдран суугаа нутаг даа



Камертон хамтлаг

Ээжийн бүүвээтэй хорвоо

Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд
Миний ээж дуундаа эх дэлхийг багтаагаад
Бүүвэй бүүвэй эх дэлхий бүүвэй гэж дуулна

Өрлөг ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ
Үүрдийн бүүвэйтэй дэлхий амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй

Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаагаад
Бүүвэй бүүвэй хөх тэнгэр бүүвэй гэж дуулна

Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй

Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаагаад
Бүүвэй бүүвэй энэ хорвоо бүүьэй гэж дуулна

Энэрэлт ээж минь үрээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй бүүвэй эхийн бүүвэйтэй хорвоо бүүвэй
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй


Үг. Д.Шагдарсүрэн
Ая. УГЖ Ц.Доржцэрэн
Дуучин УГЖ Д.Хоролсүрэн

Үүрд хамт байгаач ээжээ

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай Би
Арвин дэлхий шиг ачлалт Ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй
Өөрийн чинь дүрийг Нар шиг гэвэл Ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарнаа

Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивгээе ээ
Тэнгэр шиг ачлал таных шүү, Ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, Ээж ээ

Учрах зүүдний сайхан дагинаас
Үзэх нүднээ өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлая, Ээжээ
Үндэс мөчир шиг
Үүрд хамт байгаач, Ээж ээ




Үг Л.Гаваасүрэн
Ая С.Цэрэнчимэд

Аав минь

Хэндээ ч нэг л зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далдхан нуусан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
Үггүй зэмлэсэн харцнаас
Үнэний ухаарлыг авлуудаа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа

Ээж шиг минь илхэн уйлаагүй ч
Элгэндээ мэгшдэг аав минь
Бодолдоо өнжүүлсэн намайгаа
Ботгон буйлаатай зүүдлээ дээ
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуудаа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа

Зунтай зудтай хорвоодоо
Зуугаар наслаад мөнхрөхгүй
Араасаа нэхэлтэй аавын минь
Аргамжаа нь бөх л байгаасай даа
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуудаа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хөө



Дуучин Адарсүрэн

Хайр дааж амьдарна

Үйлийн хайчаар галаа шилээвэрдээгүй ээж минь
Хутгаа буулгалгүйгээр айлд ороогүй аав минь
Үй зайгүй амин зүрхний хайртай ханийн заяандаа
Хэн нь ч хэнийгээ чи гэж дуудаа нь үгүй жаргал аа
Хүсэл учралын сайхан хорвоод
Хайр дааж амьдрахын учир энэ ээ

Хувин дүүрэн сүүгээ цалгиулаа нь үгүй ээж минь ээ
Дөмөн хүлгийнхээ уургыг гишгээ нь үгүй аав минь дээ
Дөч эргэм насандаа ухаарлын үүдийг нээгээд
Дөнгөр их хорвоог дүүрэхийн чинээнд алхлаа даа
Хүсэл учирлын сайхан хорвоод
Хайр дааж амьдрахын учир энэ ээ

Үйлчин эмгийнхээ учигтай зүүг зэврүүлээ нь үгүй ээж минь дээ
Өндөр өвгийнхөө дээд талд тухлаа нь үгүй аав минь дээ
Сүү нь сүүгээрээ байгаагаас учирлахын үйл байна уу даа
Дуу нь дуугаараа үлддэгээс ухаарахын учиг олдоноо доо
Хүсэл учирлын сайхан хорвоо
Хайр дааж амьдрахын учир энэ ээ



Дуучин Долгор

Эр хүн

Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй
Чинхүү хайрын эх эцгийн алинд ч
Чангалсан сэтгэлийн уяа үнэд хүрдэг

Энэрэл хайр судсанд чинь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адьбиш түшиг эр хүн байна

Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй хүүхэддээ хайраар сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Хайрын тань хүндэт бөхийлөө дөө гэж
боддог

Энэрэл хайр судсанд чинь лугшсан
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адьбиш түшиг эр хүн байна

Энгэрийг нь түшихэд дулаахан Хан-Уул
Ярихыг нь сонсоход хуурын эгшигтэй
Эгэлхэн нэг нь од харвалаа гэхэд
Элэг эмтрэм харуусан уйлдаг

Энэрэл хайр судсанд чинь лугшсан
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын түшиг эр хүн байна



Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэлийг
Хайрлаж яваарай гээд
Хүж дэлхийд би
Хүслээ шингээж дуулмаар байна.

Ямар сайхан хүмүүсийг
Бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор
Үгээр хэлэхийн аргагүй

Андын сайхан сэтгэлийг
Хайрлаж яваарай гээд
Алтан дэлхийд би
Аялгуут дуугаа дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг
Бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор
Үгээр хэлэхийн аргагүй

Найзын сайхан сэтгэлийг
Хайрлаж яваарай гээд
Нарт хорвоод би
Нандин бүхнийг дуулмаар байна.

Ямар сайхан хүмүүсийг
Бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор
Үгээр хэлэхийн аргагүй



Үг С.Оюунчимэг
Ая Г.Эрдэнэбаатар

Гэргий минь

Нүгэл зугатаам сайхан харцнаас тань
Нүүрийн буянтайг үзэж баяслаа
Нүнжиг удамтай аавын охин гэж
Нүднээс далд магтдагт итгээрэй
Ай миний дөлгөөхөн хөөрхөн
Аавын энхрийхэн охин билээ
Жаргал хоргодох сайхан аашнаас тань
Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ
Түвшин амгалан айлын гэргий гэж
Төрөл садан минь хайрлаж яваарай
Ай миний амгалан шүтээн
Айлын сайхан гэргий минь
Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань
Сүлд хийморь тавилан өгсөн
Удам залгасан үрийн минь ижий
Уужуу тайван сэтгэлийн сүү минь дээ
Ай миний хүүгийн ээжий
Асралт тэнгэр үр минь дээ
Ай миний хүүгийн ээжий
Асралт тэнгэр үр минь дээ



Хань минь

Үг П.Батсайхан
Ая С.Батсүх

Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй
Орсон гарсанд дуутай цайтай
Олонтой явахын заяа түшсэн
Ай даа хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа
Цагийн урсгалаар хайр минь лавшраад
Цайны чинь амтанд хамт сүлэгдээд
Цуварч уурлаж цугтаа инээж
Цаанаа чи минь намбатай л болжээ
Ай даа хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа
Өсөж торнисон үрсээ гэсээр
Өлгийтэй байхаас нь илүүтэй зовох юм
Өөдөсхөн жаахан ачаа үзэхээр
Өөрөөс нь илүүтэй хайртай л болноо
Ээ дээ хань минь чи үрдээ
Эргэж заяахгүй ээжий л юмаа
Ай даа хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа



Өөртөө дуулаарай

Намиран намирах зөөлөн бороо
Надад чамд ухаарал бэлэглээд
Насны хооронд ханьсан жаргахын
Нандин учрыг шивнэж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Урсан урсах хатан Туул минь
Уярал хайрын уянгад хөглөгдөнө
Дуучин шувуудтай айзам нийлээд
Дуулим хорвоог уярааж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Сартай одтой тогтуун үдэш
Чи биднийг бүхнээс онцолж
Чиний миний шивнээг сонсоод
Чимээгүйхэн налайж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай



Дуутай ханилъя

Үг Н.Очирбат Ая Д.Бадарч

Амсар дүүрэн мэлтэгнэх
Аагтай цайгаа цалгиахгүй
Амар түвшин суухад минь
Амрагийн дуу минь өлзийтэй

Дуулъя хоёулаа дуулъя
Дуутай хууртай ханилъя
Дуулъя бүгдээрээ дуулъя
Дууны жигүүртэй амьдаръя

Үйзэн цэнхэр тэнгэр шиг
Үйтэн хуаран зодгийг чинь
Урлан шаглан товшиход минь
Уянгын дуу минь өлзийтэй

Дуулъя хоёулаа дуулъя
Дуутай хууртай ханилъя
Дуулъя бүгдээрээ дуулъя
Дууны жигүүртэй амьдаръя

Айраг идээгээ бялхуулан
Айлчин гийчнээ баясаагаад
Нандин сэтгэлээ нээлцэхэд
Найрын дуу өлзийтэй

Дуулъя хоёулаа дуулъя
Дуутай хууртай ханилъя
Дуулъя бүгдээрээ дуулъя
Дууны жигүүртэй амьдаръя



Ханьдаа өргөх дуу

Үг Ж.Бадраа
Ая Б.Энхтайван

Бадмаараг эрдэнийн нар байгаагүйсэн болбол хө
Бараахан хорвоог гэрэлтүүлэх нь юу билээ хө
Багын минь хань чамтай учраагүйсэн бол
Бартаат хол замыг яаж туулахсан билээ дээ хө
Багын минь хань чамтай учраагүйсэн бол
Бартаат хол замыг яаж туулахсан билээ дээ хө

Ундарсан булгийн охь ундрагагүйсэн болбол хө
Униартсан хорвоог гийгүүлэх нь юу билээ хө
Ухаант хань минь чамтай учраагүйсэн бол
Уруу өөд замыг яаж туулахсан билээ дээ хө
Ухаант хань минь чамтай учраагүйсэн бол
Уруу өөд замыг яаж туулахсан билээ дээ хө

Зандны үнэр тээх агааргүйсэн болбол хө
Замбуулин их хорвоод амьсгалах нь юу билээ хө
Заяат хань минь чамтай учраагүйсэн бол
Зангилаат их замыг яаж туулахсан билээ дээ хө
Заяат хань минь чамтай учраагүйсэн бол
Зангилаат их замыг яаж туулахсан билээ дээ хө



Ханийн тэнгэр

Үг Д.Дашдондов
Ая Н.Чулуунхүү

Цайныхаа дээжийг тандаа барья даа
Цамцны чинь товчийг бөхлөөд өгье дөө
Цагаан дарь эх шиг сайхан ээжийг тань
Цайлган сэтгэлээрээ асраад явъя даа
Дэргэд та минь байгаа болохоороо
Дээшээ тэнгэр алсгүй еэ хө
Ээжийн чинь үгүйд ээж чинь байя даа
Энгэр юугий чинь хайраар мялаая даа
Эрийн хийморь малгай бүсийг чинь
Эцгийнхээ хөөрөг шиг дээш нь залъя даа
Хажууд та минь байгаа болохоороо
Хатан дэлхий хатуугүй еэ хө
Дэлгэрхэн хайраа дэлгэж ивээе дээ
Дээлийн чинь сугыг товчлоод өгье дөө
Дэндүү дэврүүн аашилбал даа хө
Дэрэн дээрээ шивнэж хэлье дээ
Дэргэд та минь байгаа болохоороо
Дээшээ тэнгэр алсгүй еэ хө



Цэцгэн зүйрлэл

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа
Цээлийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ

Уудамхан талаасаа чамайгаа хайлаа
Улаан өнгийн цэцгүүд дүүрэн байлаа
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ

Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа
Цагаан уул мөнхийн цэцгүүд байлаа
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ



Хань

Үг,ая Д.Жаргалсайхан

Үүлэн чөлөөний наран заяанд
Үйлийн үрээ эдлэн жаргасан
Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр
Хань минь дээ
Миний хань
Хань минь дээ
Миний хань
Цэцэгт насны энэхэн чөлөөнд
Чиний минийгүй уусан жаргасан
Чихэртэй давстай амьдралын дарсыг
Хувааж залгилсан хосгүй амраг
дахилт
Цэцэн тэнэгийн буурал орчлоос
Цэлмэг итгэлийн мөрөн хальсан
Хойд насандаа ч бие биенээ эрэх
Хорвоо багадсан ханийн тэнгэр



Дуу минь

Yг Б.Явуухулан Ая Д.Баттөмөр

Дуу минь, дуу минь
Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь
Дуулим талын минь уянгатайхан дуу минь
Эцгийнхээ гэрт эгшиглэхийг нь сонс луу
Эмнэгхэн залуудаа сэтгэлээ уяраа луу

Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь
Ай даа дуу минь адтайхан дуу минь
Аглаг талын минь аялуутайхан дуу минь
Амрагхан чамдаа аяланхан өглүү
Алагхан зүрхийг минь уяраан тат луу
Ай даа дуу минь адтайхан дуу минь

Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь
Дуулим талын минь уянгатайхан дуу минь
Хоёулаа болоод хослонхон дуул луу
Хонгор нутгаа хайрланхан дуул луу
Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь

Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь
Ээрэм талын минь эгшигтэйхэн дуу минь
Эх орны минь уянгасан бил үү
Эцгийн минь хуурын эгшигсэн бил үү
Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь

No comments: