Sunday, June 27, 2010

World cup-ын талаар миний таамаглал

Shit yumaa neeree ene England,
Rooney-gee aygui sain bna bh gej guuuuuuuuuue mun itgel naidvar tavij uzlee, baidaggui eee, muusain Germany-diiiiiiiiiiiiiiiin hamgaalalt, sorog dovtolgoo, gol ni 1 hun shig bagiin toglolt, medremj yamar sain bvaaaaaaa, uur hursen gej! Ene ni minii sanaag ih zovooj bna hehe,

Minii huvid Germany-g ali boloh ert hojigdoosoi gej husjiine, Klose gej durak minii idol-iin hiisen amjiltiig evdeh geed bna, muu batsaan amjihgui l dee hehehe,

shovgiin 8-d uldeh ornuud Uruguay; Ghana; Netherlands; Brazil; Argentina; Germany; Japan garah magadlal 40 huvitai gol ni standart tsohilt tsohuilchiv! bi bas japaniig demjeed bgaaamaaa hehehe, japan koreagaas iluu, Paraguay huchtei toglolttoi, gehdee japanuud garchaasai gej bodoj bna; za tegeed Portugal bol todorhoi.

Shovgiin 4-t, Uraguay, Brazil, Germany, Portugal,

Finald, Brazil, Germany

Altan tsomiin ezneer Brazil gej bodoj bna. Uchir ni Brazil Germany-uudiig hojood surchihsan, bas turshlaga bna :)))

World cup 2010-iin huvid shuugch nar arai denduu bnaaaaa, ochigdor Englandiin goal-g tootsoogui, 1966 onii hariug avaad bna uuuu gesen setgegdel torlooooo, yor ni shuugch nar arai denduuuuuuuu denduu shuuj bnaaaaa....

Friday, June 25, 2010

Л.Хасарын шүлгүүд

Тэр бүсгүйн /Л.Хасар/

Тэр бүсгүйн нүд
Ёроол үгүй гүнзгий
Хар нүдэнд чинь
Намрын навч адил хөвөх
Биеэн үлдээгээд
Сэтгэл минь живж
Чамайг хайна
Энд шорвог ус залгилж
Хөгшин мод гунигтай бөхийнө
Хайртай гэдэг үгийг чинь
Ус хэдийн залгичихаад
Элсэн эргийг
Эмтлэн долооно
Тэр бүсгүйн нүд
Ёроол үгүй гүнзгий
Нүднээсээ шорвог нулимс унагана
Аль хэдийн далай намайг
Эрэг дээр гаргаж хаячихаад
Хөөс цахруулан давалгаална


Худлаа үнэн /Л.Хасар/

Чиний нүд шиг зээр шиг цахилж
Бузар орчлонгийн үнэнийг хайна
Алхам бүрт чинь худлаа үнэн
Чамайг хормойдож байна
Бүсгүй минь гунигтай нэг хараач
Чи үнэн дээгүүр явж өнгөрсөн
Бүсгүй минь худлаагаас
Битгий зугт
Одоо хожимдсон
Чиний үзэсгэлэнт хүзүүнд
Чиний бүтээгүй мөрөөдөл
Цагаан соёогоо зооход
Айсан нүдээр
Ялгуусан үнэнийг чи олж харна
Тэгэхэд чи эргэж хараарай
Бас л худлаа

Л.Өлзийтөгс : Тэр цэцэг vхчихлээ

-Абсурд-

/Уншдаг жvжиг/

Гарах дvрvvд: Хэсэг тус бvрд хоёр буюу нийт найман жvжигчин тоглоно. Аль эсвэл бvх хэсэгт ердее л хоёр хvн тоглож болно.

Нэг.

- Явах уу?
- Явъя
- Явцгаая
- Хаашаа?
- Хаашаа ч яадаг юм
- Тэгье
- Явцгаая
- Би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, явж байна, явж байна, явж байна, байна, байна, н ... н ... н ... би явахаа болилоо.
- Яагаад?
- Би явж чадахаа болилоо
- Яагаад?
- Би яах гэж явж байгаагаа мэдэхгvй
- Vvнийг мэдэж яах юм?
- Тэгвэл явж яах юм?
- Хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд хvн явдаг юмуу, явж л байх ёстой учраас явдаг юмуу?
- Явж л байх ёстой учраас ...
- Тэгээд л бид явж байгаа юм даа. Тэгээд л хvнд зам гэдэг хэрэг болдоггvй юм. Хvн еертее л зам гаргаж явдаг болохоор тэр. Тэгэхээр явцгаая.
- Vгvй шvv, зам гэдэг хvнд хэрэг болдоггvй бишээ, хvн гэдэг хvний замд хэрэг болдоггvй юм байна.
- Тэгвэл чи ганцаараа яв даа.
- Тэгье, ганцаараа явъя. Гав ганцаараа ...

Хоёр.

- Явах уу?
- Явъя
- Явцгаая
- Хаашаа?
- Тийшээ
- Тэнд юу байгаа юм бэ?
- Мэдэхгvй
- Тэгээд?
- Мэдэхгvй учраас л яв гэсэн юм.
- Тэр ч зев шvv.
- Vнэхээр зев.
- За тэгвэл би явлаа, явлаа, явлаа, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би ... би хvрэхгvй нь ээ, би ... би тийшээ очиж чадахгvй нь ...
- Яагаад?
- Яагаад гэвэл ЦАГ надаас хурдан яваад байна.
- Тэгвэл гvй л дээ. Гvй, гvйгээч.
- Гvйлээ, гvйлээ, гvйлээ, гvйлээ. Би гvйж байна, би гvйж байна, би гvйж байна, би гvйж байна, би гvйж байна /унана/ би хvрч чадахгvй нь ээ, би гvйж яадахгvй боллоо, би ... би яадахгvй нь, чадахгvй нь ... Ээ ээ чааваас.
- Юу болоо вэ? Яагаад зогсчихов?
- Би зогссон юм бишээ. Миний хел ... Хоёр хел минь тэнд хvрч чадахгvй нь.
- Тэгвэл хелее орхичихооч дээ.
- Тэгье /хелее цавчиж хаяна/
- Явцгаая.
- Явцгаая /мелхене/. Би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би vнэхээр хурдан явж байна, явж байна. Зогс.
- Бас юу болоо вэ?
- Ингэхэд би тэнд очоод яах юм?
- Юу байгааг нь vзэхгvй юу.
- Дараа нь? Дараа нь яах болж байна аа?
- Чи vхэж болно.
- Нээрэн vv?
- Нээрэн.
- Амалж байна уу?
- Амалж байна. Чи vхэж болно, би зевшеерч байна.
- Би vхэх эрхтэй боллоо, би vхэх эрхтэй боллоо. Тэр надад амлалаа. Би vхэх эрхтэй. Би vхнэ. Би vхнэ. Би дахиж хелее цавчихгvй, би дахиж гvйхгvй, би дахиж ядрахгvй, дахиж евдехгvй. Би vхнэ. Тэгэхээр урагшаа. Урагшаа. Урагшаа.
- Урагшаа.
- Байз, хvлээ.
- Юу болоов?
- Евдеед байна, vнэхээр евдеед байна, би тэсэхгvй нь ээ ...
- Тэгвэл орхи. Энэ бvхнийг орхи. Би зевшеерч байна.
- Та бvх юмыг л зевшеердег ...
- Тэгвэл та нар бvгдийг зевшеердеггvй байхаа?
- Гэсэн ч би явж л байна шvv дээ? Зевшеерехгvй хирнээ л явж байна. Мелхеж байна, мелхеж байна, мелхеж байна, мелхеж байн, мелх ...
- Чи ч тэнд хvрэхгvй нь дээ.
- Та яагаад тэгж бодож байгаа юм бэ?
- Чиний дотор цавчиж хаях ёстой еер зендее юм байна.
- Тэгвэл би цавчаад хаячихъя, алив, сvхээ.
- Май.
- Май гэнэ vv, май гэнээ? Vгvй шvv, та еерее цавч.
- Болохгvй, тэр чиний дотор байгаа учраас чиний гарт л vгvй болох ёстой юм. Чи тvvнийг буй болгосон, чи л тvvнийг vгvй хийнэ. Алив ...
- Та намайг яагаад ингэтлээ шаардаад байгаа билээ? Надад тулгаж байна биш vv? Энэ бvхнийг надаар хvчээр хийлгэх гэж байна. Vгvй ээ, наад сvхийг чинь би авахгvй.
- Би чамд л туслах гэсэн юм. Яг емне чинь, тун ойрхон ... чи уг нь дехеж байгаа юмсан.
- Тийм vv, ойрхон байна уу?
- Ойрхон байна.
- Харагдаж байна уу?
- Харагдаж байна.
- Аль хэр ойр байна?
- Тун ойрхон болжээ.
- Алив сvхээ ... Ээ ээ /хашгирна/
- Одоо яв даа.
- Одоо явъя.
- Чи ямар хурдан явж байна аа
- Тиймээ би нисч байна, би нисч байна, би нисч байна /тэр енхерне/
- Чи нисч байна
- Тэр харагдана уу?
- Ирчихлээ. Чи хvрээд ирлээ.
- Юу уу? Би ирчихлээ ээ /шивнэнэ/. Би ирчихлээ /хашгирна/. Би ирчихлээ /уйлна/. Би ирчихлээ/инээнэ/.
- Тийм ээ, чи ирчихлээ.
- Би ирчихлээ.
- Тэр ... Одоо тэр хешгийг нээ. Цаана нь ... яг цаана нь чиний vзэх гэсэн бvхэн байгаа.
- Миний гар хvрэхгvй байна шvv дээ.
- Сунгаач. Гараа сунгаач ээ. Хvрлээ шvv дээ. Хvрэхгvй нь байна шvv дээ чи. Хvрсэнгvй ээ.
- Хvрсэнгvй, би хешгенд хvрсэнгvй.
- Тэгвэл хенгел, ачаагаа хенгелееч.
- Яаж, яаж би ачаагаа хенгелех юм бэ, хэлээд егееч дээ.
- Нvдээ ухаж хая.
- Юу уу?
- Наад нvдээ ухаж хая. Чиний хоёр нvд худал хуурмагаар дvvрчихэж, чи vнэнээс бусдыг vзчихэж, хачихаж, еерийнхее нэг хэсэг болгочихож. Нvд чинь дэндvv хvнд юм. Наадахаа ухаж хая.
- Чадахгvй, энэ чинь миний юм. Тэр надтай vргэлж хамт байсан. Байх ч болно.
- Тэгвэл чи энд ирэх хэрэггvй байж.
- Битгий ингэж яриач, би бvхнийг даван туулсан шvv дээ.
- Чи ирэх хэрэггvй байжээ, анд минь, одоо буц даа. Чамд хоёр хел чинь л, цээжин дотор байсан бvхэн чинь л хэрэгтэй байж.
- Vгvй ээ, надад хел хэрэггvй, бас тэр хаяж гээсэн, миний гэж бодож байсан бvхэн хэрэггvй. Та намайг хэрэггvй бvхнээс минь салгасан. Би одоо челеелегдсен.
- Vгvй ээ, чи челеелегдеегvй. Нvд чинь, нvд ...
- Алив, тэгвэл миний нvдийг ав, мая, ав. /харанхуйлал/ Ээ-э-ээ Яасан харанхуй юм бэ, яасан хvйтэн ...
- Одоо гараа сунга.
- Хvрчихлээ, би хешгенд хvрчихлээ.
- Одоо нээ. Нvдээ нээ.
- Надад нvд байхгvй шvv дээ.
- Чамд юу ч харагдахгvй байна гэж vv?
- Харанхуй, тvнэр харанхуй ... би харанхуйг л vзэж байна.
- Vзлээ, чи бvгдийг vзлээ.

Гурав.

- Явах уу?
- Хаашаа?
- Тийшээ.
- Тэнд юу байгаа юм бн?
- Тэнд чиний хайж байгаа негее юм чинь байгаа.
- Тийм vv? Тэнд vнэхээр нар байгаа юмуу?
- Тийм ээ, тэнд нар байгаа.
- Тэгвэл би тийшээ очмоор байна. Энэ замаар явах уу?
- Vгvй ээ, энэ замаар яв.
- Ганцхан энэ замаар уу?
- Ганцхан энэ замаар. Ганцхан замаар ...
- Vгvй ээ, би энэ замаар нэг л явмааргvй санагдаад байна.
- Яагаад?
- Энэ зам дундаа тасарчих юм шиг санагдаад байна. Бас энэ замаар явж байтал арван салаа болчих юм шиг санагдаад байна. Хэрэв тэгвэл би ес дэх замаар явах уу, хоёр дахиар нь уу?
- Энэ зам л чамайг нар руу аваачина.
- Vгvй шvv, би явахгvй.
- Яагаад?
- Би айж байна.
- Юунаас?
- Чадахгvй болов уу гэхээс ... Би очиж чадахгvй болов уу гэхээс vнэхээр айж байна.
- Чадахгvй, чадахгvй гэсэн хvн чаддаггvй. Чадна, чадна гэсэн л чаддаг.
- Тэгвэл би чадна.
- Явцгаая.
- Би чадна, би чадна, би чадна, би чадаж байна, чадаж байна, би явж байна.
- Чи чадаж байна.
- Байз, байз. Байзаарай. Хvлээ.
- Яасан?
- Энд ... энд ... миний зам дэр нэг цэцэг ургачихсан байна.
- Тэгээд?
- Би энэ цэцгийг яаж гишгэх юм бэ?
- Гишгэх албагvй ээ, тойроод гарчих.
- Яаж?Яаж тойрох гэж? Тэгвэл би замаасаа гарчихна шvv дээ.
- Чи теерехгvй ээ. Энэ замыг эргээд маш хурдан олох болно. Тойроод гар.
- Vгvй шvv, тойрохгvй, би замаасаа гарахгvй.
- Тэгвэл наад цэцгээ гишгэх л болох нь дээ.
- Тийм ээ, энэ цэцгэн дээр гишгэнэ. Би гишгэмээр байна.
- Яагаад?
- Яагаад гэвэл тэр дэндvv энхрийхэн юм. Яагаад гэвэл тэр дэндvv ариухан юм. Надаас еер хэн ч тvvнийг олж хараагvй, хэнд ч vзэгдээгvй. Ай, яасан сайхан юм. Яасан ... Тэр юм бvхнээсилvv ... Надаас хамаагvй илvv юм. Би тvvнийг гишгэж vзмээр байна.
- Vхэх л байх даа, наад цэцэг чинь.
- Би гишгэлээ.
- Зогсож бай.
- Юу болоов? Яагаад та намайг зогсоочихов. Би чинь урагшаа явж байгаа хvн, би нар руу явж байгаа хvн. Надад битгий саад бол.
- Чи яагаад заавал наад цэцгээ гишгэх гээд байгаа юм бэ?
- Та яагаад заавал намайг гишгvvлэхгvй гээд гээд байгаа юм?
- Чи тойроод гарчихаж болох учраас тэр.
- Vгvй шvv, бас би гишгээд гарчихаж болох учраас ...
- За тэгвэл еерее мэд, цаг яваад байна шvv, цаана чинь нар мандах гээд байна. Чи хожимдох нь.
- Ее, нар. Ай, нар. Аугаа их нар. Амьдрал туршаа би чам руу тэмvvлсэн. Гайхамшигт ганцхан цацрагт чинь гар хvрэх сэн гэж ганц олдох энэ насандаа би чам руу л тэмvvллээ ... Одоо би чамд хуруугаа хvргэнэ. Одоо би чамд ...
- Ингэхэд чи тvvнд гар хvрч яах гэсэн юм?
- Тэр бол гоо сайхан. Тэр бол хvртэшгvй. Хvртэшгvйд би хvрэх гэж байна. Тэр бол аугаа их. Аугаа ихэд би хуруугаа хvргэх гэж байна. Гоо vзэсгэлэн ... /урагш алхана/
- Чи цэцгэн дээр гишгэчихлээ.
- Тийм байна, энэ цэцэг vхчихэж.
- Чи энэ цэцгийг алчихлаа.
- Vгvй ээ, энэ зам. Энэ зам надаар цэцгийг vгvй хийлгэчихлээ.
- Vгvй шvv, энэ зам биш, чиний хvсэл ... Алуурчин хvсэл ... Сохор хvсэл чинь чамаар ургаж байсан халуун амийг егvvтгvvлж, жамаараа явсан ертенцийг сvйтгvvллээ.
- Тэр одоо нэгэнт vгvй болсон.
- Тийм ээ, нар байхгvй болсон.
- Та сая юу гэв ээ?
- Чи денгеж сая наран дээр гишгэчихлээ. Чиний хуучин гутлын улан дор амь тавьж буй нар ... Олж харахгvй байна уу, чи? Нарны хамгийн отгон цацрагийг чи зvрхнийхээ хороор vхvvлэв.
- Ээ-ээ-ээ-э. Би ... би юу хийчихэв ээ.
- Чи сая хvсэл мереедлее булшилчихлаа.
- Тэр чинь цэцэг, цэцэг байсан шvv дээ ... Хуурчээ. Та намайг хуурч. Миний хайж явсан нарыг та vгvй хийчихлээ. Илбэдсэн байна, та минйи нvдийг.
- Vгvй ээ, илбэдээгvй. Хуураагvй. Чи уг нь жинхэнэ нарыг олж харсан, гэвч vзсэнгvй. Чи уг нь тvvнд хvрсэн. Гэвч хvрсэнгvй. Нvд чинь олж харсан ч адгуусан шунал чинь vзсэнгvй. Нар байхгvй болчихлоо, гэхдээ чиний хувьд ...

Дерев.

- Явах уу?
- Явъя.
- Чи тэгээд vнэхээр надтай явах юмуу?
- Vнэхээр
- Эргэж буцахгvй биз?
- Эргэж буцахгvй
- Юу ч болж байсан, яаж ч байсан буцахгvй юу?
- Буцахгvй
- Тэгвэл явъя.
- Явъя
- Явъя
- Би явж байна, би явж байна, бид явж байна, бид явж байна, би явж байна, чи явж байна, бид явж байна.
- Бид явж байна.
- Хоёулаа жаахан амрах уу?
- Vгvй ээ
- Би ядраад байна шvv дээ.
- Би чамд сануулсан шvv дээ.
- Би ядарч байна.
- Яг vнэндээ ядрал гэж байдаггvй юм.
- Байлгvй яадаг юм бэ. Тэр чинь би байна. Би дvрээрээ байна. Яг одоо бол миний нэр Ядрал.
- Vгvй дээ, чи андуурч байна. Чи ядрах ёсгvй.
- Яагаад?
- Би ядраагvй байхад чи ядрах ёсгvй.
- Та бид хоёр еер шvv дээ. Би амармаар байна.
- Зевшеерехгvй.
- За, яахав, тэгвэл явж л байя даа.
- Явж л байя.
- Явж л байя.
- Би явж байна, чи явж байна, бид явж байна, бдэнтэй хамт намар явж байна, бидэнтэй хамт хавар явж байна, бидэнтэй хамт зун явж байна, бидэнтэй хамт Евел ...
- Би даараад байна
- Тэгээд?
-Б халуун галын дэргэд амармаар байна.
- Vгvй ээ, би зевшеерч чадахгvй нь.
- Цас ороод байна шvv дээ, энэ чинь.
- Цас гэж байдаггvй юм.
- Тэгвэл евел ч бас байхгvй гэсэн vг vv?
- Евел ч бас байхгvй гэсэн vг.
- Евел денгеж сая л бидэнтэй хамт явж байсан шvv дээ.
- Чи андуурч, тэр чинь зун.
- Би амармаар байна, хvлээгээч. Би шатаж vхэх нь байна шvv дээ. Энэ халуун наранд хайлах нь ээ ...
- Тэгээд?
- Би тэр байшингийн сvvдэрт тvр амсхиймээр байна.
- Зевшеерч чадахгvй нь дээ, уучлаарай.
- Гуйж байна.
- Vгvй ээ.
- Та еерее ч хайлж эхэллээ шvv дээ. Дэндvv байна, дэндvv халуун байна.
- Халуун гэж байхгvй.
- Халуун гэж байхгvй ээ ээ? Тэгвэл энэ юу юм? Энэ. ... Энэ /хлесее шударч vзvvлнэ/
- Наадхийг чинь хелс гэж нэрлэдэг юм.
- Тэгээд? Тэгээд энэ чинь халуун биз дээ?
- Vгvй ээ, наадах чинь ердее бодол. Чиний хурууны vзvvр дээр нэгэн дусал бодол л байна. Наад бодол чинь НАР НАР л гэж хашгирч байна.
- Би цангаад байна шvv дээ.
- Наадах чинь ч бас бодол.
- Би елсеж байна.
- Vгvй ээ, чи елсеегvй. Энэ бол ердее л “би их елсч байна” гэсэн л бодол.
- Унах нь ээ, би унах нь, амрая.
- Vгvй ээ, чи унахгvй, чи явна. Заавал явна. Би мэдэж байна. Чи явна. Явж ч байна, явж ч байна, явж ч байна, байна, байна ...
- Vгvй ээ, байхгvй. Би одоо байхгvй болсон. Ядарч туйлдаад, гуйж цехеед, шаналж зовоод, шатаж дэврээд, энэ бvхний эцэст цехреед, vнэндээ би цехерч байна.
- Цехрел гэж байдаггvй юм.
- Худалч. /хашгирна/ Чи бол ердее л худалч. Чи намайг дандаа хуурдаг, би чамд дандаа хууртдаг. Итгэл найдвараар минь тоглогч. Ичгvvргvй амьтан чи шаналах гэж юу байдгийг мэдэхгvй, хэзээ ч мэдэхгvй, мэдэж байгаагvй. Шаналал гэж ...
- Шаналал гэж байдаггvй юм.
- Гуниг ч бас байдаггvй гээч.
- Гуниг ч бас байдаггvй.
- Зовлон бас байдаггvй юу?
- Тэр зевхен еерийгее бусдаас илvv зовж байна гэж бодогчийн дотор л байдаг юм.
- Тэгвэл хайр ... Хайр энэрлийн тухай чи мэдэх юм уу? Хайр энэрэл гэж юу байдгийг чи мэдэж чадна гэж vv? Чам шиг ийм хvйтэн, ийм хvйтэн ...
- Хайр энэрэл vv? Хайр энэрэл байлгvй яахав. Гэхдээ тэр ч бас хайр энэрлийг л хvсэгчдийн дотор оршиж байдаг юм.
- Би ядраад байна шvv дээ, намайг хайрлаач, еревдееч. Ганцхан удаа, ганцхан л удаа амармаар байна.
- Тэгэх хэрэггvй болсон. Бид хvрээд ирлээ. Одоо чамд амрах шаардлага vгvй болсон.
- Юу гэнэ ээ? Та сая хvрээд ирлээ гэв vv? Би хvрээд ирлээ гэж vv?
- Бид хvрээд ирлээ.
- Хvрээд ирж, би хvрээд ирж, би ...
- За, баяртай.
- Хvvе, хvлээ. Ингэхэд бид яах гэж наашаа ирлээ?
- Харин?
- Юуны чинь харин гэж? Чи л намайг дагуулж наашаа ирээ биз дээ? Би чамайг л дагаж 77 жил зvтгэсэн. Би чамайг дагаж 77 жил елссен. Ээ, би чамайг л дагаж 77 жил цангасан. 77 жил чиний араас алхаж, 77 жил догдолж тэмvvлсэн. Тэмvvлсэн юм шvv, би. Гэтэл ... Гэтэл энэ чинь одоо юу болж байна аа? Хаана байна ...?
- Юу хаана байна гэж? Чи надаас юу хvсээ вэ?
- Чиний vзvvлэхийг хvссэн юмыг би нэхэж байна.
- Би чамд юу амласан гэж? Би чамд ямар нэг юм амлалуу?
- Ее, vгvй ээ, ингэж битгий ярь. Чи намайг хааш нь дагуулж ирснээ л хэлчих.
- Энд.
- Энд юу байгаа юм бэ? Чиний надад харуулах гэсэн ...
- Би чамд юу ч харуулах гээгvй. Тиймээс л чи энэ бvгдийг vзэж байна.
- Би юу ч олж vзэхгvй байна.
- Тэр чиний хэрэг. Харин би явлаа. Баяртай, нехер минь.
- Намайг битгий орхиоч.
- Ингэхэд чи юунаас ингэтлээ айгаад байгаа юм бэ?
- Бvгдээс. Би бvх юмнаас айж байна. Энд надад аймаар байна.
- Тийм гэж vv?
- Битгий орхиоч дээ.
- Чи елсехеес айгаагvй, дагжин чичрэхээс айгаагvй, ч шаналж цехерч, хvсч мереедехеес айгаагvй. Гэтэл ...
- Тийм ээ, би юунаас ч айгаагvй. Гэвч энд vлдэхээс айж байна. Намайг авад яваач. Би буцмаар байна. Би намар хавар руугаа, шаналал зовлон руугаа, ядрал цехрел, хайр тэмvvлэл рvvгээ буцмаар байна, буцмаар байна.
- Тэгээд?
- Тэгээд бvгдийг эхнээс нь, бvгдийг шинээр эхэлмээр байна.
- Дараа нь яах гэж?
- Тэр хамаагvй, би буцна.
- Би чамайг харж байна аа. Чамд одоо буцах хvсэл л байна. Ганцхан хvсэл. Энэ ганцхан хvсэл чинь намрыг хvсэх, хайр хvсэх, зовж шаналхыг хvсэхийн чинь дэргэд юу ч биш шvv дээ. Гэвч чи хvсч байна. Хvсэл гэдэг ийм л байдаг. Хvсэл бvхэн зуурдынх байдаг. Тийм vv, найз минь. За юутай ч би явлаа. Баяртай, нехер минь, баяртай.
- Ээ, ээ. Баяртай.
- Баяртай.
- Баяртай.
- Хvvе хvлээ. Би нэг юм оллоо. Чи ганцхан хором хvлээхгvй юу?
- Юу олоов?
- Энэ ... Энэ, хар даа. Цаас.
- Юун цаас? Наана чинь тэгээд юу бичиж вэ?
- Харамсалтай нь юу ч алга. Хов хоосон юм.
- Хоосон цаас ...
- Энэ цаас яагаад энд байгаа юм бол?
- Харин л дээ?
- Хоосон цаас ...
- Тэгэхээр чи л наанаа нэг vг бичих болж дээ.
- Тийм юм шиг байна аа. Баяртай.
- Баяртай.

Тэр цаасаа барьж хэсэг чимээгvй суув. Тэгээд дээш гар сунган ор хоосноос нэгэн vзэг аваад цаасан дээрээ гурван vг бичив. Тэгээд алгуурхан босч vзэгчид рvv негее цаасаа шидлээ. Vзэгчдийн дээрээс цас орж байгаа юм шиг тоймгvй олон цаас унана. Тэдгээр цааснаас vзэгчид “БVХ ЮМ ХООСОН” гэдэг vгийг уншицгаана.

Л. Өлзийтөгс: Хүүхэлдэйн үс

Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?


Хэн ч түүний юманд гар хүрдэггүй. Ганцаараа амьдардаг юм чинь тэр бол мэдээж л дээ. Гэхдээ ганцаараа биш үед ч ялгаагүй дээ. Хүмүүс бүгд л түүний эмх цэгцтэй гэр оронд орж ирүүт гутлаа тайлж, цав цагаан бүтээлэгтэй орон дээр нь тайван сууж ч чаддаггүй.
Хэдий 28 хүрсэн ч тэр хүнтэй суусангүй. Хоёр ч дээд сургууль төгссөн түүнийг гурав дахьдаа элсэн ороход ойр дотны хүмүүс маш гүнзгий хүлээж авчээ. Энэ мэдээг сонссон, аль хэдийн хүүхдэд дарагдсан найз бүсгүйчүүдийнх нь хамар шархирч, нэг л их сургуулийг дүүргэсэн найзууд нь хоёр дахьдаа бүртгүүлцгээв.
Салсан, нийлсэн, хаягдсан, хууртагдсан, бас хуурсан, сэтгэл хөрсөн.. гэр бүлийн проблемууд… Тэр энэ бүхнийг эргэн тойрноосоо олж харах болгондоо ганцаар яваадаа, найз “охидын” нь ярьдгаар эрх чөлөөгөө алдаагүй яваадаа сэм баярлана. Өнөрөөгийн галбираа алдаагүй бие, хүүхэд төрүүлсний дараа гарч ирдэг хар хар сэвх үгүй царай, унаган махаа гээгээгүй бумбагар хацар, будуулчихсан юм шиг гялалзсан хар үс, нэр хүндтэй их сургуулиудын улаан дипломууд… Энэ бүхэн найзуудынх нь ярилцдаг ганц сэдэв. Нүд нь хавдсан, тэр ч бүү хэл хэнд ч юм бэ цохиулаад хөхөрсөн, эмнэлэг хэссэн, тэр ч бүү хэл мэдрэлийн эмчийн хяналтанд орсон, үсчин гоо сайханд очих цагаа хүүхдийнхээ сургууль дээр багшид нь загнуулж өнгөрөөсөн, нөхрийнхөө хиртэй оймс, цамцнаас салалгүй угаалгын өрөөнд арван жил болсон насан багынх нь найзууд Өнөрөөгөөр бахархан биширнэ:
- “Тэр өөр хүн”
Харин Өнөрөө тэднийг өрөвдөн шүүрс алдарна. Бас тэд үнэхээр гайхалтай, тэвчээртэй, жинхэнэ эмэгтэй хүмүүс юм шиг ч санагдана. Өнөрөөгийн бол арван хором ч тэсч чаддаггүй хүүхдийн орилох дуу, шүлсээ үсчүүлэн гуйвах согтуу эр нөхрийн ууртай нүд, хагас сайн өдөр ч зургаад л босдог эцэс төгсгөлгүй их ажил, өнөөдөр ямар хоол хийнэ дээ гэх бодол төрүүлэхээс өөр “амтгүй” галын өрөө… Тэр энэ бүхнээс үнэхээр айна. Хэрэв тэр гурав дахь их сургуулийг биш эр нөхрийг сонгосон бол ийм л өдрүүд өөрийг нь хүлээж буйг мэдэрнэ. Мэдрэх бүрдээ арзасхийнэ.
- Өнөрөө! Чи өнөөдөр хүүг маань цэцэрлэгээс нь авчихаач, би өмнөх ажлаа дийлдэггүй ээ.
- Өнөрөө! Чи охинд маань англи хэлний хичээл хийхэд нь туслаач! Найз нь даанч мэдэхгүй юм.
- Өнөрөө! Чи 6 цагт манайхаар ирээд нөхрийг маань тариад өгөхгүй юү! Цаадах чинь хатгаа авчихаж.
- Өнөрөө минь гуйя, бид…
Өнөрөө харин хэзээд ЗА. Тэр өөрийн биеэр гэр бүлийн амьдралыг үүрэхээс бусдад ямагт бэлэн явдаг хүн. Түүнд мэдэхгүй, чадахгүй юм гэж үгүй. Ганц өмд оёчихож чадахгүй байж дөрвийн дөрвөн хүүтэй болчихсон найзыгаа өрөвдөнө. Тэгээд оёод л өгнө. Урныг нь, ухаантайг нь, мэдлэг боловсролтойг нь гайхаж биширсэн, хүндэлж өргөсөн найз хэдэн гэр бүлийн дунд түүн шиг хэрэгтэй хүн үгүй. Түүний хувьд ганцхан асуудал бий. Ердөө л ганц. Тэр бол, гурав дахь их сургуулиа төгсөөд дараа нь яах вэ? Гэвч Өнөрөө энэ тухай л бодохгүйг хичээнэ.
- За байз, миний сам яахаараа ийм хачин шар… Юун шар үс вэ?
Тэр гайхан хэсэгтээ л ийш тийш харж суулаа. Гэр орон нь урьдынхаараа, юу ч байрнаасаа хөдлөөгүй байдаг, самнаас нь бусад юм гял цал.
- Ингэхэд хэн манайд ирлээ дээ?
Үүдний хонх Өнөрөөг бодлоос нь салгаж өгөв. Тэр самаа барьсан чигтээ явж очин хаалгаа нээв. Сараа охиноо дагуулчихаж
- Пөөх наад нүүр нүд чинь яачихаа вэ?
Найз нь ухасхийн Өнөрөөгийн энгэрт наалдаад мэгшиж биш цурхиран уйлж эхлэв. Өнөрөөд хэлэх үг үнэндээ олдсонгүй. Гэвч ямар нэг үг хэлэх хэрэгтэй байдаг.
- Өөдгүй амьтан ахиад л согтуу ирээ юү?
Орилж, орилж тайвшраад Сараа гутлаа тайлан, ихэд гэмшингүй инээмсэглэсээр галын өрөө рүү нь орлоо.
- Ийшээ, том өрөө рүү ор л доо, Сараа!
- Яах юм бэ, энэ хамаг юмыг чинь нураачихна. Ингэж хэлээд Сараа охиноо байдгаараа муухай харав. Охин ээж рүүгээ айсан нүдээр дальдчин харснаа Өнөрөөд өөриймсөг наалдав. Охин гартаа хүүхэлдэй тэвэрчээ.
Өө, энэ хүүхэлдэйн үс байж шүү дээ!
Өнөрөө гэнэт инээв. Ээж охин хоёр гайхангуй атлаа царайчлангуйгаар дагаж инээлээ.
- Аан, Урнаагийн хүүхэлдэйн үс байж л дээ. Би бүр гайхаад… Энэ хар даа, Сараа! Миний сам…
- Яана аа, тийм байна шүү дээ. Уучлаарай Өнөрөө, уучлаарай. Энэ ёстой нэг дураараа хүүхэд шүү. Хулгайч шиг чи чинь хэдийдээ тэр өрөө рүү орчихоо вэ? Би уг нь уржигдар сайн л хэлсэн юм сан. Танай хогийг асгах гээд би нэг гарсан юм л даа. Тэр хойгуур л жижиг өрөө рүү чинь орчихож дээ. Яаж байгаа юм, чи! Цэвэрлэ, энэ самаа…
- За яахав ээ, яахав. Энэ сам яахав. Харин чиний наад уруул ам! Бүр хавдчихаж.
Сараа ахиад л уйлж эхлэв. Гэхдээ энэ удаа мэгшин байж ихэд гомдонгуй, аяархан, удаан уйллаа.
- Чи ер нь Урнаагийн эцгээс салмаар юм даа. Сараа минь! Яаж ийм муухай амьтантай хамт байж чадаж байна аа. Би бол аль хэдийн…
Энэ үгийг сонссон охин аньсган дороо бороо нууж явсан юм шиг л асгаруулан, гингэнэтэл уйлж эхэллээ.
- Хүүе, Урнаа миний дүү! Өө эгч нь тоглож байхад чинь дээ.
- Аав муухай биш. Би аавдаа хайртай.
- Хайртай байлгүй яахав, хайртай байлгүй яахав. Эгч нь мэднэ. Манай Урнаа сайн хүүхэд шүү, ээждээ дандаа хань болж явдаг. Алив, энэ самыг ав! Тэгээд наад хүүхэлдэйгээ самна! Наадах чинь яг чам шиг арзайсан юм болчихож…
Охин нулимстай хэвээрээ инээмэгц тэд дагаж инээлдлээ. Урнаа ширээний буланд суугаад хүүхэлдэйнхээ үсийг самнаж эхлэв. Дэгжин хувцасласан, өө сэвгүй биетэй, хөөрхөн Барби. Инээмсэглэсэн Барби. Ямар гоё хүүхэлдэй вэ? Яасан жаргалтай хүүхэлдэй… Амьд хүүхдээс азтай хүүхэлдэй…
Нулимсандаа халтартсан үүлтэй царайтай, түгшүүр нь арилаагүйгээс чичигнэх гартай бяцхан Урнаа уруулаа хөдөлгөн юуг ч юм амандаа үглэн байж, өөртэйгөө шивнэн инээмсэглэсээр Барбигаа самнаж эхлэв.
Сараа Өнөрөө хоёр охиныг ч юм уу хүүхэлдэйг ч юм уу ширтэн үг дуугүй сууцгаана.
- Чи тэгээд одоо яах гэж байна дээ, Сараа? Ингээд л байгаад байх уу?
- Сална даа, чамаас заавал сална!
- Уржигдар ер нь юү гэж буцаж очсон юм бэ? Манайд байж л байхгүй!
- Энийг л бодох юм байна шүү дээ!
Ингэж хэлээд охиныг угз татсанаа гэнэт энхрийлэн үнсээд нус нулимсыг нь арчиж өгөв.
- Чи ажилдаа буцаж орвол яасан юм бэ, Сараа?
- Хн. Хардаад бөөн юм болох байлгүй. Болдоо инженер ажлаасаа гарахаас нааш би буцаж орж чадахгүй биз дээ.
- Цаадах чинь чамд одоо хүртэл итгэдэггүй хэрэг үү?
- Харин тийм, ёстой нэг дүүрсэн хүн шүү…
Сараа ингэж хэлснээ гэнэт инээд алдав. Тэгээд босч үүдний өрөөний толинд удаан хэрснаа:
-Яана аа, ямар ичмээр юм бэ, ийм байж автобусаар ирдэг… Сая нэг нөгөө Бат – Эрдэнэтэй тааралдсаныг яана! Гээд инээмсэглэмэр аядав.
Хөхөрч хавдсан нүүртэй найзынхаа араас өрөвдөнгүй харж зогсохдоо Өнөрөө гэнэт Сараа тэдний ангийн хамгийн хөөрхөн охин байсныг санав.
Барбигаа гангалан, жигтэйхэн ажилтай сууж байсан Урнаа гэнэт туулай шиг чихээ сэртэсхийлгэснээ, сандлын түшлэгээс өлгөөтэй байсан ээжийнхээ цүнхийг ухасхийн шүүрээд үүдний толинд харж зогссон Сараад дөхүүлж өгүүтээ:
- Ээж ээ, гар утас чинь дуугараад байна, аваарай! Гэж нэг л сандрангуй шивнэлээ. Сараа ч ухасхийн авав.
- Энэний эцэг ярьж байна, яах вэ, Өнөрөө?
- Битгий ав, ярьж болохгүй шүү, Сараа!
- Ээж ээ, би аавтай ярьмаар байна…
Цагийн дараа хаалга зөөлөн тогших нь сонсогдлоо. Сараагийн нөхөр, Урнаагийн аав.
Сахлаа хусаагүй, арзайж урвайсан царайтай, зүүн гартаа нэг уут чихэр шажигнуулчихсан, өндөр бүдүүн нөхөр Өнөрөөгөөс дальдчисаар орж ирүүт хамаг бие нь салхийн Сараагийн хөлд сөхрөн унаад өгөв. Дараа нь тэд гурвуул тэврэлдэн баахан уйлцгаалаа. Өнөрөө бүр балмагдаж орхив. Гурвын гурван хүн уйлаад байдаг, уйлаад байдаг…
- Би найзыгаа явуулахгүй ээ, одоо яасан ч явуулахгүй. Өнөөдөр би Увс руу ярьж, эцэг эхэд нь утсаар бүгдийг нь ярина. Би л тэр хөгшчүүлд хэлэхгүй юм бол…
Чихрийн уут шажигнасаар, жаргалтай бяцхан Урнаа аавынхаа өвөр дээр унтаад өглөө. Ингээд Сараа уул шиг том нөхрийнхөө суганд эхэр татан наалдаад, өөрөө гэм хийсэн хүүхэд шиг Өнөрөөгөөс харц зугатаалган дальдчсаар, “хар” юмаа дагаад найзынхаа гэрээс дуртай нь аргагүй гарч явав.
-Чи одоо болиоч ээ, Сараа!
Өндөр бүдүүн эр энэ удаа Өнөрөө рүү зоригтой нь аргагүй нэг ширвэснээ юу ч хэлэлгүй, “хайртай” хүмүүсээ хаман аваад гарч одов. Өнөрөө өөрөө зодуулчихсан юм шиг л хөндүүрлэн хоцорчээ.
Тэднийг явсны дараа бүсгүй хайхрамжгүй аав ээжийн галын өрөөний ширээн дээр мартаж орхисон цэмцгэр Барбиг тэвэрч хэсэг чимээгүй суув.
-Ямар хачин улс вэ?
Тэр ууртайгаар ингэж хэлээд хүүхэлдэйн үсийг зулгаах нь холгүй самнаж эхэллээ. Харахад учиргүй гоё ч амьгүй үс. Ямар ч илчгүй үс.
Гэвч Өнөрөөд ингээд л суугаад баймаар, өөгүй хөөрхөн хүүхэлдэйг өвдтөл нь чанга самнаад л суумаар санагдав.
Хаалганы хонх жигтэйхэн чанга, гэхдээ цаанаа ямар ч түгшүүртэйгээр жингэнэн дуугарах нь сонсогдлоо.
- Өнөрөө эгч ээ! Би хүүхэлдэйгээ мартчихаж!
- Өө, тийм байна лээ…
Гэвч Өнөрөө хөдөлсөнгүй. Түүнд гэнэт Барби хүүхэлдэйг нь Урнаад өгмөөргүй санагджээ.
- Миний дүү дараа ирэхдээ авчих, тэгэх үү?
- Үгүй!
- Би хүүхэлдэйд чинь гоё даашинз оёж өгнө шүү!
- Барби маань намайг санаад унтаж чадахгүй ш дээ…
- За, за ав, Май, энийгээ…
Өнөрөө яагаад ч юм Урнаад гомдчихов. Охиныг гарсны дараа гэрт чив чимээгүй боллоо. Бүсгүй бухимдан давчидаж гэнэт хөлрөн, салхинд зогсмоор санагдсанд галын өрөөний тагт руу ухасхийн гарав.
“Учиртай гурван толгой” хөтлөлцөн аажуухан алхацгаана. Шав шархан үст Барбийн толгой наранд алтран, нэг л ер бусаар цацарч үзэгдэнэ. Өнөрөө тэдний араас бухимдангуй хэрнээ цаанаа л гайхангуй харж зогссоноо гэнэт цурхиран уйлж эхэллээ.
Маргааш өглөө нь Өнөрөө үсчний газраар орж хав хархан үсээ шав шараар будуулжээ. Хөвсгөр, өтгөн сайхан үс нь хэзээний л ийм өнгөтэй байсан юм шиг цаанаа нэг “үнэмшилтэй” харагдана.
-Хаанаас ийм гоё парик аваа вэ? Гэж хүүхнүүд шагшилдана. Сараа чимээгүйхэн инээмсэглэнэ. Гудамжинд зөрөх хүмүүсийн ер бусын харцыг мэдрэн алхахдаа тэр үс нь цацарч харагдаж байгаа даа гэж бодож явлаа. Харих замдаа бүсгүй тоглоомын дэлгүүрээр орж, өөртэй нь усны дусал шиг адил шархан үстэй, амьд хүүхэд шиг хөөрхөн хүүхэлдэй худалдан авчээ.

Г.Аюурзаны шүлгүүд

Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс /Г.Аюурзана/

Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ухаарч үзсэн.
Ухаарлынхаа амтыг мартсан
Манантай өглөө шиг, гэхдээ өнөөдрийн биш өглөө шиг,
Манан нь яг манан биш, будан биш, үүл шиг,
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн
Усан будгаар буулагсан борооны үнэр шиг
Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна.
Энэ насан туршид намайг дагах
Элэнц хуланцын сүнс, хий үзэгдэл шиг,
Энэ амьдралд минь учирсан шиг, үгүй шиг
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг саная гэтэл зүүд дууссан байна.
Борооны үнэр сэтгэлд анхилавч, зун дууссан байна.
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урд өнгөрсөн байна.


Үхлийн цэцэгс /Г.Аюурзана/

Yнэр нь хаа ч байдаггүй үнэр
Өнгө нь хаа ч байхгүй өнгө
Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй
Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . .
Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд
Yнэр, өнгө түмэн цэцэг найгана.
Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг
Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана.
Өө, нөгөө л зүүд шив дээ
Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс
Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг
Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.


Маргааш гэдэг /Г.Аюурзана/

Маргааш гэдэг чихүүн, бүдэг, гунигтай
Үүл мэт зөөлөн ширхэгтэй, тод, чихүүн
Манан дунд нэгээхэн морь ергөх зуур
Өнөөдөр намайг хайрлаад маргааш март! Тэгэх үү!


Надаас дэндүү хол хүмүүс /Г.Аюурзана/

Надаас дэндүү хол хүмүүс
Дэргэд сууна
Насаар хэдэн зуу ах хүмүүс
Зэргэлдээ амьдрана.
Тэд даана ч балчир,
Хөлд ороогүй охин шиг минь!
Тэвэрч гэвч болохгүй
Хөл дээрээ зогсоцгооно. Тийм харь, ойлгомжгүй
Эдний өөдөөс ширтээд
Тэвчээрээ шалгаж би
Эвэр хундага өргөөд
Хайран нэгэн оныг
Хөсөр үдэж дарс ууна
Халуу шатсан биеэр минь
Хөлдүү цус гүйнэ
Дарсанд нуугдсан Үнэн
Барьсан хундага бүрийг нь
Хаалга мэт тогшиж үзээд,
(Хүмүүс минь, хүмүүс минь!)
Даана ч миний үе тэнгийнхэн
Хаана ч алгыг зарлана.


Цагаа олоогүй... /Аюурзана/

Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...
Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд...
Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө
Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...
Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу?


Хайрлах хүнгүйдэж /Аюурзана/

Даанч эрт би амьдарлыг таньсан
Дахиад урагш алхах ганцхан зай бий
Энэ бол бүсгүй хүн!
Дэндүү эрт би сониуч нүдээ аньсан
Дэлхий тэмтрэх ганцхан зам үлдсэн
Тэр бол бүсгүй хүн!
Хичнээн шунгаад ч ёроолд хүрэхгүй
Хэзээ ч ёроолд нь хүрэх гэж шунгахгүй цүнхэл хүн
Бүрлэн сартай арваадхан насанд минь
Бүртийж ургаад гэнэдсэн
Торон цагаан гивлүүр цаанаас цоргиход нь
Тохойг нь надаас өөр хүн түшсэн
Бүсгүй хүн!


Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог /Г.Аюурзана/

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой,
Xүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.
Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог.
Зурагтын ганцхан суваг гардаг
Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Зун нь энд диваажин шиг,
ªвөл нь зүүд шиг, хавар нь там шиг...
Намар гэж ер байдаг юм уу?
Шарлах ганц ч навчгүй
Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог.


Хичнээн хичээгээд хүсэлд минь /Г.Аюурзана/

Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй
Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...


Бүдэгхэн мөрөөсөл /Г.Аюурзана/

Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Элдвийн бодлоо би нимгэлж ядаж (бас зузаалж цөхөж)
Олны үймээн цонхон цаадтай (наадтай ч бил үү)
Орчлон сандтал (намдтал ч юм үү) анирдахыг чагнаж
Энэ болгоныхоо дундаас
Эрэгцүүлэлтэй минь холбоотой цорын ганц үзэсгэлэнт охиныг
Ялгаж харахаа байг л даа гэхнээ
Ядаж инээдий нь (мэгшихийг нь ч болов) сонсчихоё гэж
Сууж босно
Босч сууна
Нэмэр алгаа
Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Нэрийг нь ч мэдэхгүй (мэдэх ч байж магад)
Тэр бүсгүй ойр минь (хол минь ч гэлээ) алгаа
(Байгаа ч юм уу)
Униар бүдэгхэн


Эрт унасан цас /Г.Аюурзана/

Зэвэргэн гудамжаар ганц машин
Захаа босгосон хүн шиг нугдайн өнгөрнө.
Дэрэвгэр хормой, өмнөөс нü даармаар хоёр охин
Хоёулаа тэгшхэн шилбэтэй, инээлдэн зөрнө.
Араас нь эргээд харахад
Хүзүү заамаар нь салхи шургана
Аятайхан, тийм ч жихүүн биш,
Yзүүрээс нь охидын инээд дуулдах салхинд
Хувцас муутайгаасаа болоод гадагш гаралгүй
Орондоо ном уншиж өнгөрөөсөн
Залуу насны хүйтэн өдрүүд санагдав
Хувь тавилангийн тэр,
Одоогийн нүдэнд хямдхан бэлэг. . .
Заавал үнсэх ёстой уруул шиг өдрүүд минь
Тэргүүлэгчийн цэцэрлэгт хамтдаа орсныг маань
Огторгуйн үүлс харсан
Түүнээс хойш
Арван удаа намар болжээ
Тэгэхэд хэлж чадаагүй үг
Одоо ч дотор минь амьдаараа
Түшиж зогссон мод чинь
Яасан өндөр болоов.
Чиний гар илбэсэн
Тэмдэгт мөчирт цас шүхэрлэжээ.
Мод ургаад даанч түүнд
Миний гар хүрэхээргүй болжээ.


Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй
Сэтгэл минь тийм гүн...


Чи намайг
Мөн ч зовоосонсон
Ахиад тэгж нэг зовохсон...


Нойр – ариун учрал
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрүүн байснаас минь илүү амттай...


Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг...


Дээвэрт чимээ дуулдахгүй
Борооны төлөө ууя
Нам гүмийн төлөө...


Манан хөшиглөх уулын жимд
Зовлон мартагдана...


Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж, нэвтэрч байгаагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна...


Дээвэрт бороо
Буцлах мэт үсчинэ
Гуниг минь чанагдана...


Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.


Хамгийн хүйтэн ард үлдлээ,
Хаврын амьсгал.
Урин дулаан хичнээн сайхан.
Даанч дахиад л намар болчихно.
Зуурдын богинохон байна гэдгийг нь
Мэдэх юм хойно,
Зун болно гэдэг гунигтай.
Бусад бүх юмсын нэгэн адил
Түр зуурынх гэдгийг нь мэдсээр байж
Бухимдаад л, баярлаад л
Төөрөлдөж амьдрах минь өрөвдөлтэй.....

Thursday, June 24, 2010

Та эдгээрээс хэр олныг нь уншсан байна вэ?

Номын мэргэд өөрсдийн уншиж судласан номоо шүүн тунгааж ямарыг унших хэрэгтэйг хойч үеийнхэндээ захиж үлдээсэн байдаг.
Хүний оюун ухаан хогын сав биш учраас хүн юу унших вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Зарим үед юу уншихаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзэх үе байдаг. Доорх шилдэг номуудыг уншихыг зөвлөж байна.

Шинжлэх ухаан танин мэдэхүй,
шашин соёл, түүх, философи,
уран зохиол, яруу найраг
1. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
2. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
3. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он
4. Э.Мулдашев “Гимлайн судалгааны тайлан” 2003 он
5. Э.Мулдашев “Бурхадын хотын эрэлд” 2004 он
6. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
7. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
8. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
9. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
10. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
11. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 2001 он
12. “Эзлэгдсэн байшин буюу шилдэг зохиолууд” 2002 он
13. “Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил” 2002 он
14. “Зэн буддизм ба амьдралаас ангижирхуй” 2003 он
15. “Дао амьдралыг танихуй” 2003 он
16. “Дурлалгүй ертөнцийн блюз хүүрнэл зохиол” 2002 он
17. “Утга зохиолын тухай яриа” 2004 он
18. М.Монтень “Сонгомол эсээнүүд” 2004 он
19. П.Энхдаваа “Зохиомж” 2003 он
20. Ц.Уранчимэг “20-р зууны өрнөдийн урлаг” 2004 он
21. У.Шекспир “Эмгэнэлт жүжгүүд” 2002 он
22. У.Шекспир “Хошин жүжгүүд” 2003 он
23. Аникст “У.Шекспир” 2003 он
24. А.П.Чехов “Шилмэл жүжгүүд” 2002 он
25. А.П.Чехов “Хөөрхий хонгор минь” 2003 он
26. А.П.Чехов “6-р тасаг”
27. А.П.Чехов “Түүвэр зохиол”
28. ДМЖТ “Модерн жүжиг ба үзэгдлүүд” 2002 он
29. ДМЖТ “Абсурд ба абсурд бус жүжиг” 2001 он
30. Д.Батбаяр “Амрагийн тэнгэр” 2000 он
31. Д.Батбаяр “Саахалтын нууранд ангир дуугарна” 1987 он
32. Д.Батбаяр “Мемонтог бүтээхүй” 2001 он
33. Д.Батбаяр МУЗД-74 “Үхэл миний өмч” 2001 он
34. Д.Батбаяр “Мөнхөөр савлах мөнх бус” 2004 он
35. Д.Батбаяр “Ирэх өдрүүдийн нар сар”
36. Д.Батбаяр “Жаргалын найман морь”
37. Д.Батбаяр“Тэнгэрийн царай”
38. Д.Батбаяр “Шувуу бүхэн жаргалтай”
39. Д.Батбаяр “Аниргүйн эрвээхэй”
40. Д.Батбаяр “Айсуй баярын зөн”
41. Д.Батбаяр “Цахилж яваа гөрөөс”
42. П.Баярсайхан “Гүн ертөнц” 2001 он
43. П.Баярсайхан “Хөх туурийн тал”
44. П.Лувсанцэрэн “Хаврын шувууд”
45. П.Лувсанцэрэн МУЗД-53 “Хаврын шувуу”
46. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-17” исээ
47. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-18” исээ
48. Ж.Лхагва МУЗД-46 “Толгодын цаана ингэ буйлна”
49. С.Дашдооров “Говийн өндөр”
50. С.Дашдооров “Айлийн хүүхэн Алгирмаа”
51. С.Дашдооров “Өндөр ээж”
52. С.Дашдооров “Хөдөөгийн мөнгөн сар”
53. Б.Ренчин “Гүнж”
54. Д.Намдаг “Түүвэр зохиол-1 боть жүжгүүд”
55. Д.Намдаг “Түүвэр зохиол-2 боть жүжгүүд”
56. Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь”
57. О.Дашбалбар “Бурханы мэлмий”
58. О.Дашбалбар “Хүн ертөнц”
59. О.Дашбалбар “Шидэт ертөнц
60. Д.Маам “Хоёр хар буурын дууль”
61. С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
62. С.Анударь “4 биш 4”
63. Д.Урианхай “Дуугүй ном”
64. Д.Урианхай “Үгийн сүү”
65. Д.Урианхай “Зүүд ба улаан нулимс”
66. “Орчин үеийн японы зохиолчдын өгүүллэгүүд”
67. “Нобелийн шагналтнуудын өгүүллэгүүд”
68. С.Зэвсэг “Хүн явахын учир”
69. Г.Аким “Тэнгэрийн нохой”
70. Г.Аким “Егүүтгэгдсэн заяа”
71. Д.Норгай “Цаст уулын барс”
72. Д.Дашмөнх “Үхлийн тууриуд”
73. В.Распутин “Дурсаж яваарай”
74. М.Ю.Лермонтов “Манай үеийн баатрууд”
75. Гёте “Залуу Вертерийн сэтгэлийн шаналан”
76. Гоголь “Байцаагч түшмэл”
77. Ким ү жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их”
78. Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл”
79. Н.Рерих “Гэгээн Шамбал”
80. Лювовь “А.Эйнштен”
81. И.А.Бунин “Митягийн хайр” 1977 он
82. В.Пекелис “Хүний чадвар цаглашгүй”
83. Софокл “Эдип хаан”
84. А.Данте “Тэнгэрлэг туульс”
85. Г.Э.Лессинг “Лаокон ба уран зураг яруу найраг хоёрын зааг”
86. И.Такүбокү “Уянгын шүлгүүд”
87. М.Ганди “Миний намтар”
88. Карамзин “Хөөрхий Лиза”
89. Самчинхай “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр”
90. Далай багш “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” 2004 он
91. Далай багш “Шинэ мянганы хүмүүний ёс зүй” 2004 он
92. Түвдэн Ешэ лам “Төвдийн шашны мөн чанар” 2002 он
93. Зопа Ренбүүчий “Зовлонг амгаланд урвуулахуй” 2003 он
94. Зопа Ренбүүчий “Өөрийгөө ариусгах аргууд” 2004 он
95. Зопа Ренбүүчий “Гэгээрэлд хүрэх номын хурим” 2004 он
96. Түвдэнжамц “Буддизм бидний амьдралын хэмнэлд” 2002 он
97. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал” 1990 он
98. Шри Чинмой “Баяр баяслын жигүүр”
99. “Бурхан багшийн сургаал” 1996 он
100. Есүс Христ “Шинэ гэрээ”
101. “Эрдэнийн сан Субашид” 1990 он
102. “Молон тойны эхийн ач хариулсан судар” 1992 он
103. “Ногоон дарь эхийн тууж” 1958 он
104. До.Чулуунбаатар “Цог хийморийн тууж” 2004 он
105. “Монголын нууц товчоо”
106. МУЗД-11 “Өөрийн учир”
107. МУЗД-15 “Цаасан шувуу”
108. МУЗД-16 “Цаасан шувуу”
109. МУЗД-17 “Цаасан шувуу”
110. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”
111. Д.Нямсүрэн “Хаврын урсгал”
112. Д.Нямсүрэн “Аглагхан талаасаа”
113. Б.Явуухулан “Зохиолын түүвэр”
114. А.Эрдэнэочир “Гэнэн шувууд”
115. А.Эрдэнэочир “Нар сарны урсгал”
116. Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”
117. Л.Хасар “Зүг чиггүй гурвалжин”
118. “Монголын шилдэг өгүүллэгийн цомирлог” 2003 он
119. “Монголын шилдэг яруу найргийн цомирлог” 2003 он
120. Л.Өлзийтөгс “Тэнгэрт ургадаг модод” 2000 он
121. Л.Өлзийтөгс “Тэргүүн бөлөг” 1996 он
122. Л.Өлзийтөгс “Эрх чөлөөтэй байхын урлаг” 2002 он
123. Л.Өлзийтөгс “Нүдний шилэнд үлдсэн зургууд” 2004 он
124. Л.Өлзийтөгс “Ганцаардлын дасгал” 2004 он
125. Г.Аюурзана “Балчир шүлгүүд” 1994 он
126. Г.Аюурзана “Ганцаар цайвар навч”1995 он
127. Г.Аюурзана “Цаг хугацаа амсхийх зуур”1998 он
128. Г.Аюурзана“Философийн шүлгүүд” 2002 он
129. Г.Аюурзана “Илбэ зэрэглээ” роман 2004 он
130. Р.Эмүжин “Эмүжин-1,2,3”
131. Р.Эмүжин “Алдуурсан он цаг”
132. Р.Эмүжин “Алдуурсан эрчүүд”
133. Б.Хишиг ундрал “Навчин шувуу”
134. Б.Хишиг ундрал “Сонгох цаг-1,2”
135. Б.Баабар Цэнддоо “Зугаатай танин мэдэхүй”
136. Б.Баабар “Дори идэр дүүдээ хандах нь”
137. БМ цуврал “Ариун сэтгэл авралын үндэс”
138. БМ цуврал “Л.Чимид-Осор”
139. БМ цуврал “О.Уртнасан”
140. С.Оюунтөгс “Хаа байсан алс”
141. Ч.Туул “Үхэл ч өмнө минь сөгдөх ариун хайр”
142. Д.Энхболд “Паанан”
143. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”
144. Н.Ням-Осор “Миний мэдэх Чингисийн Монгол”

Та эдгээрээс хэр олныг нь уншсан байна вэ?

Онч мэргэн үгс

Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой.
Эйнштейн

Хүүхэд залууст сайн сайхныг заагч бол хүн төрөлхтөнд сайн сайхныг заагч мөн
Лейбниц

Залуусын атар газар шиг сэтгэлийн хөрсийг зөнгөөр нь орхивол тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс л ургана.
Снеллман

Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдал бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг байна.
Исмайл Боз

Аливаа хүнийг танихыг хүсвэл
Түүнийг өндөр албан тушаалд томил.
Ла Бруер

Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай.
Исмайл Боз

Ангийн удирдлага нь зорилгод хүргэх хэрэглүүр бөгөөпд зорилго нь чанартай боловсрол сургалт. Башар

Сайн багш өөрийгөө цаг хугацааны нугачаанд улиран одогч хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Каррутерс

Удирдагчид хэнээс жишээ авахаа биш, жишээ болж байгаа хүмүүсийн хэн нь удирдагч болохыг мэддэг.
Ардын үгс

Багш хүн хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана хэзээ дуусахыг хэн ч хэзээ ч мэдэхгүй.
Хэнри Вард

Мэдлэгийн эзэн нь болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй.
О.Бальзак

Өчигдөр үхсэн, өнөөдөр амь тэмцэж байна, маргааш хараахан төрөөгүй. Цаг хугацааг энэ утгаар нь ойлгож бусдад хэрэгтэй зүйл хий.
Бишри Хафи

Сургууль бол орчныг гэрэлтүүлэгч нарны гэрэл.

Хайр энэрэлгүй орчинд оюун ухааныг хайх хэрэггүй.
Достоевский

Хамгийн чухал, хамгийн үндсэн асуудал бол хүмүүжил юм. Хүмүүжил нь аливаа ард түмнийг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, нэр хүндтэй, элбэг хангалуун амьдралд хөтөлж чадах ч мөн тэр ард түмнийг ядуу зүдүү, боолчлолын амьдралд ч хүргэж чадна.
Мустафа Кемал Ататурк

Хүн эргэн тойрны хүмүүсээ дорд үзэж бус, өөрийн хийж бүтээсэн бүхнээрээ дээшилдэг юм.
Рейч

Хүүхдүүдэд сургаалаас илүү үлгэр жишээ байдал нөлөөлдөг.
Жоуберт

Инээмсэглэ. Бусадтай халуун дотноор гар барихдаа сэтгэл зүрхээ шингээж бай.
Дейл Карней

Хүний итгэлийг олох нь хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм.
Мк.Доналдс

Хүний алдаж болохгүй хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм.
Ричерд Бенедит

Амжилт бүтээл нь өдөр тутамд давтагдах зүтгэлийн нийлбэр дүн юм.
Роберт Коллиер

Илүү сайн болох гэж хичээхгүй хүн сайн хэвээрээ ч үлдэж чадахгүй.
Овивер Кромвелл

Аливаа хүнээс дээд зэргийн чармайлт гаргуулахыг хүсвэл түүний дутуу болон чадваргүй талыг тоочихоос зайлсхий. Илүү сайн үйл хийлгэхийг хүсвэл чадварлаг талыг нь дэмжиж тэр чадвараа улам бүр хөгжүүлэхийг нь хар.
Стевен В.Ванней

Хүний нэрийг сайн тогтоож сур. Эс сурваас хүнтэй ойр дотно танилцахад саад болно.
Линдон Жонн


Дүрэм алсыг харж сайн боловсруулсан байх хэрэгтэй.
Жонес

Хамгийн сайн удирдлага өөрөө өөрийгөө хэрхэн удирдахыг бидэнд үзүүлж чадах удирдлага юм.
Гёте

Энэ хорвоод алдаршсан хүмүүс, хүссэн орчноо хайж, олдохгүй бол өөртөө тэр орчныг бий болгодог хүмүүс юм.
Ж.Б.Шав

Эргэн тойрны хүмүүсээ дорд үзэж бус өөд нь татаж байж л хүн дээшилдэг.
Рейч

Хүний ааш араншинг хэмжих хэмжүүр нь түүний сонсож, бодож буй зүйл биш, хийж буй зүйл нь юм.
Б.С.Лееминг

Хэрвээ сүүлийн хэдэн жил үзэл бодлоо өөрчлөн онцгой шинэчлээгүй бол судсаа бариад үз. Та үхчихсэн байж магадгүй.
Г.Бургесс

Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг.

Юу хийхээ мэдэхгүй хүн яаж хийхээ ч мэдэхгүй.

Бид үргэлж бусдыг таатай байлгаж чадахгүй,

Харин бүх хүнд таалагдахаар ярьж болно.
Волтайре

Багш хүн юуны түрүүнд өөртөө итгэлтэй, сахилгатай байж, түүний дараагаар гавьяа зүтгэлтэй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй.
Мехмет Акиф Эрсоё

Аугаа амжилтуудын аль нь ч шунал сэтгэлгүйгээр бий болоогүй юм.
Гегель

Бодол санаа нь бензин шатахуун юм. Олон хүнд бензин байдаг харин түүнийг моторт хийж ажиллуулах оролдлого, шатаах гал байдаггүй.
Тассон

Би аварга болохоороо хуучин жинсэн өмдөө өмсөж хуучин малгай духдуулж, сахал тавиад намайг хэн ч танихгүй хөдөөгийн нэгэн гудамжаар алхах болно. Намайг зөвхөн хүнийх нь хувьд хайрлах тэр хүнийг олтлоо алхана. Дараа нэг сая америк долларын үнэтэй газар, өндөр тансаг балконтой 250,000 америк долларын үнэтэй гэртээ аваачиж түүнд Кадилак маркийн машинуудаа цэвэрхэн тунгалаг усан бассейнаа үзүүлнэ. Тэгээд түүнд “За хайрт минь, энэ бүхэн зөвхөн чинийх, яагаад гэвэл чи намайг байгаагаар минь хайрласан учраас” гэж хэлнэ.
Алдарт боксчин Муххамед Али

Хайрын үгээс илүү сайхан үг сонссонгүй, ай тэр үг үү, тэнгэрт үлдэх ганцхан дурсамж.
Хафыз

Сайхан хуучин зүйлийг сайхан шинэ зүйл болго, тэгвэл чи аугаа хүн болно.
Э.Шэхабеттин

Хүн Чанар - гэж юу вэ?
Багш шохой аван самбар дээр томоос том (1)-ийн тоо бичээд: “Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм” гэв.
Тэгээд ард (0) нэмж бичээд: “Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна.” гэв. Дахин нэг (0) нэмээд: “Энэ бол туршлага. (10) байсныг (100) болголоо” гэв. (0)-үүд цааш үргэлжилсээр: Ур чадвар, Сахилга бат, хайр дурлал.. (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа.
Тэгснээ самбарын алчуур аван эхэнд бичсэн (1)-н тоог арчиж орхив. Тэгээд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш нь:
“Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэжээ.

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/

Бурхан ч сэтгэлээс гардаг.
Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/

Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/

Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/

Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/

Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/

Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/

Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/

Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь
Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/

Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/

Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. /Ярослов Галан/

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс)

Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно...

Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур...

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан

Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди

Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг
Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. Томас Жеферсoн

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. А.С.Макаренко

Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг
Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл

Ухаантай хариулт сонсоё гэвэл
Ухаантай асуулт асууж сур... Гёте

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө. Эпихарн

Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг.

Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана

Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Далай лам

Урсгал голийн усанд 2 орж болдоггүй.
Өнөөдөр чамд дахиж олдохгүй... Их сэтгэгч Гэраклит

Итгэл хүч болдог. /эртний нэгэн улсын цэргийн хуягны бичээс/

"Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг..." (Heaven helps those who help themselves)

Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.

Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог.

Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ

Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/

Бид өөрсдөө л өгөөгүй цагт
Бидний өөрийгөө хүндлэх үзлийг хэн ч булааж авч чадахгүй. /Ганди/

Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна

Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм. Mark Twain

Тэнэг хүн чамайг магтахад чи түүний тэнэгт эргэлзэж эхэлдэг..

Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус
Харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй. Аристотель

Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. (Пифагор)

Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.

Амьдрал бол сул хяналт - Хатуу шалгалт..

Довтолж буй дайснаас биш
Долигнож буй анд нараасаа болгоомжил

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог
Ухаантай хүн эсрэгээрээ, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз

Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун.
Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун.

Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ..

Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог.
Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар харсаар
Шинээр нээгдсэн хаалгаа анзаарахгүйн бий.

Гайхамшгийг хvсч буй хvнд тэвчээр хэрэгтэй.

Бэрхшээл тулгарсан үед
Зорилгоо улам томосгож байх хэрэгтэй
Тэр үед бэрхшээл болгон өчүүхэн болдог.....

Шадарлан явж хүчээ өгсөн бол
Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго.

Бэрхшээл гэдэг бол ажлын энгийн нэг л хэсэг.

Шүүмжлэлээс шүр сувдыг нь олж түүх ёстой.

Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг.

Нохой хүний хэлээр ярина гэдэг гайхамшиг
Хүн нохойн хэлээр ярина гэдэг гутамшиг

Амьдрал бол түүний тухай бидний бодол юм

Тоглоом дуусахад, хүү ч ноён ч адилхан л саванд ордог. Итали үг

Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас

Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар. /Альберт Эйнштейн/

Биелүүлэх чадал заяагаагүй тийм хүсэл хүнд төрдөггүй.

Сонголт хэзээд байдаг харин
Сонгох чадвар хүн бүрт байдаггүй

Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож
Амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг.
Харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралиа хайгаад байдаг.....

"Сэтгэлд зай олдвол бөгсөнд зай олдоно" Хятад зүйр үг

Агуу хvмvvс сэдэв ярьдаг
Энгийн хvмvvс амьдрал ярьдаг
Жижиг хvмvvс хvн ярьдаг

Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг
Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог

Хvчирхэг нь боломжийг бvтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хvлээдэг
Тэнэгvvд нь боломжийг алддаг

Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил...

Авах хvнд нэг vг ч эрдэнэ
Орхих хvнд мянган сургаал ч улиг. Д.Равжаа

Wednesday, June 23, 2010

Л.Өлзийтөгс : Хүлээс

Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.

Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсч буй бор шаргал костюмтайгаа, гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л явж байсан. Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй, ямархан нэгэн сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289 улиас 290 болчихоогүй, байшин барилгууд урьдынхаараа, С-ийн амьдрал С-ийнхээрээ л байлаа.
Гэтэл яагаад? Яагаад гэнэт хангинатал дуулмаар болсон гэж?
Үүний учрыг тэр өөрөө ч мэдэхгүй. Хэрэв зүв зүгээр л явж байхад нь төрсөн хачин ч гэж хэлж болох энэ хүсэлд эзэмдүүлээгүй бол тэр өдийд лав, юм бүхэн нь бүтэмжтэй явдаг хүний нүүрэнд л үргэлж зүүгээстэй байдаг өнөөх хангалуун дүүрэн инээмсэглэлээрээ бусдыг гэрэлтүүлээд л сууж байх сан даа. Гэтэл одоо... Одоо тэр инээмсэглэхээсээ нэгэнт өнгөрчээ. Уржигдраас хойш хөмсөг зангидан хэнтэй ч дуугараагүй. Гайтай хүслийг төрсөн даруйд нь л биелүүлчихээгүйгээ бодох бүрий цээж нь бачуурна.
Хориод жил сууж буй жижигхэн шар ширээнийхээ шургуулгыг онгойлгохоор тонгойх үед ч, өөрөөс нь журам дүрэм, хуулийн заалт асуун урдуур хойгуур нь гүйлдэх шинэхэн ажилтнуудаа эцэг хүний нүдээр ивээнгүй харж зогсохдоо ч, эхнэртээ баяраар бэлэг болгон өгөх гоёмсог даашинзны эрэлд хатан дэлгүүр дэлгүүрийн хаалга татан шогшиж явахдаа ч үргэлж энэ тухай бодно.
-За яг маргааш, маргааш л... Маргааш, ажилдаа явах замдаа.. гэж тэр өчигдөр орой уг нь яг таг шийдсэн юм. Тэр ч байтугай ямар дуу дуулахаа мэдэж байсан. Гэвч сахлаа хусах нь байтугай цайгаа ч уулгүй, юунд ч юм догдлон яарах нөхрөө айсан нүдээр харж, үг дуу ч үгүй, хананд наалдан зогсох эхнэрээ харуут С-ийн уур хүрээд явчихжээ. Тэгээд л замын турш өнөөх айсан, хачин гурвалжин нүд харагдаад дуулж чадсангүй. Тийм ээ, тэр өнөө өглөө гарахдаа эхнэр рүүгээ хараагүй л бол бүх юм бүтэмжтэй болох байсанд итгэлтэй байлаа.
Тэр тайвшрах санаатай цамцныхаа дээд товчийг тайлаад нүдээ анин зүүрмэглэх гэж оролдов. Гэнэт түүнд энд ажилд орж байх үеийнх нь дүр төрх харагдав. 25 жилийн өмнөх С. Цэл залуухан, улаа бутарсан, өөр юу юу гэдэг билээ дээ, залуу хүмүүсийг зураглахдаа... тийм л нэг сайхан эр. Өөрийг нь нэг л өөриймсүү сэтгэлээр угтан авсан, одоо нэгэнт ертөнц дээр байхгүй болчихсон манаач өвгөн хамгийн түрүүнд нүдэнд нь харагдав. Өвгөний байнга гартаа барьж явдаг байсан сэнжтэй, зурагтай, цайны, том шаазан аягыг тэр санаандгүй хагалчихаж билээ. Өвгөн нэг их харамсангуй уулга алдсан сан. Тэр уучлал гуйгаад л өнгөрсөн. Харин инээдтэй нь мөнөөх өвгөн тэр өдрөөс хойш үүдний бяцхан хонгилд байдаг манааны, харанхуйвтар өрөөндөө биш ажилчдын гуанзанд хооллох болсон юм.
Энэ тухай тэр өөрөө анзаарч мэдсэн юм биш л дээ, өрөөний нь хүүхнүүд л өвгөнийг тэтгэвэрт гарах өдөр түүнд ярьсан хэрэг. Мэдээж тэр үүнийг сонсоод ихэд гайхаж, өвгөнд нэг сайхан хятад шаазан аяга авч өгнө гэж бодсон ч амжилгүй явсаар нас барсан өдөр нь л нэг эргэн санасан сан. Өвгөний тухай дурсах бүрийд чулуун шалан дээр унаад хагарч байгаа шаазангийн гайхалтай жингэнэсэн чимээ чихэнд нь сонсогдсоор.Түүний нүдэнд өвгөний царайнаас илүүтэй, өөрийнх нь хагалсан аяганы махир сэнж, хачин эрээн зураг хоёр л харагдаад болсонгүй ээ. С уртаар санаа алдав.
Дараа нь дүн өвлийн цагаар төрсөн хүүг нь харах гэж цугласан ажлынхан нь бүтэн хоёр цаг эмнэлгийн цонхон дор шуугилдан зогсоцгоосныг халуунаар дурстал, монхор Баяраа хамраа хөлдөөчихөөд Долгорын хүрэмний захны үсэнд нүүрээ шаан зогсож байсан нь гэнэт санагдан, өөрийн эрхгүй инээмсэглэв. Одоо тэр хүмүүсийн ихэнх нь энд ажилладаггүй. Ерөөсөө ихэнх нь хаана ч ажилладаггүй гэвэл илүү ононо. Дарга нь ч, ажилтнууд нь ч байнга солигддог энэ газар бараг тэр л ганцаараа 25 жил ажиллажээ.
С уртаар санаа алдав. Хаалга онгойж, саяхан түүний туслахаар ирсэн жижигхэн бор залуугийн толгой цухуйв.
-Та цайндаа орохгүй юм уу?
Тэр толгой сэгсрэв. Гэвч хаалга хаагдангуут С жигтэйхэн өлсч байгаагаа мэдэрлээ. Тэр өнөө өглөө төдийгүй, өчигдөр орой ч хоол идээгүй. Энэ тухай зэрвэс бодоотохтол толгой нь эргэн, хаана нь ч юм бэ хатгах шиг болов. Тэгэхэд л С жигтэйхэн ядарснаа мэджээ.
Уг нь тэр гудамжинд байтугай, найран дээр ч олигтойхон дуулчихдаггүй. Залуу байхын л “аяны дугараанаас” зугтдаг, аргагүйдсэн үед нүүр нь чинэрэхийг мэдрэн байж, сөөнгөдүү хоолойгоор эхлэх төдий нэг юм зүглүүлээд л орхичихдог байсан.
С жигтэйхэн бүдэгхэн хоолойгоор нөгөө дуугаа аялах гэж оролдов. Гунигтай, гэхдээ тийм ч уйтгартай биш дуу л даа. Яагаад чухам бас энэ дуу билээ гэдгийг санах гэж оролдлоо. Мэдэх юм алга. Дуу нь ер гарсангүй. Уг нь сэтгэлд нь байгаагаар бол их л чанга дуу гарах ёстойсон. С хүчлэн байж хоолойгоо засаад, цамцныхаа бас нэг товчийг тайлав. Суудал дээрээ биеэ цэхлэн, эхний, дөнгөж эхний үгийг хэлтэл... Гэнэт хаалга дахин онгойв. С яагаад ч юм бэ цочин, айсан мэт навтасхийв. Огт зүс үзээгүй нэг хүүхэн цухуйчихаад хаалгыг нь тас саван одлоо.
Хаалга чимээтэйгээр хаагдахад ахин нэг цоччихоод гэнэт учиргүй уур нь хүрч байдгаараа хашгирмаар санагдав. С өөртөө, бас саяын цухуйдаг хүүхэнд, мөн эхнэртээ, ер хэн бүхэнд уур нь хүрч, өнөөдрийг хүртэл жаргалтай л санагдаж байсан амьдралаа зүхэн, хэнийг ч хамаагүй харааж загнамаар болоод явчихав.
Хэдэн хором өнгөрснийг бүү мэд. Тэр чичирсэн гараар утасны харилцуур авч гэр рүүгээ залгалаа.
-Байна уу?
Эхнэрийнхээ тайван, түшигтэй ч гэж хэлж болмоор зөөлөн дууг сонсоод тэр таг болов. Харилцуураас танил, ялдам дуу ахин сонсогдлоо.
-Байна уу? Хэн бэ?
-Би... Би байна аа.
-Аан, чи юу?
-Байна уу? С- үү? Байна уу?
-Байна аа, байна.
-Үгүй чи... Чи чинь? Байна уу, юу болсон бэ? Яагаад байгаа юм бэ? Ингэхэд чиний бие зүгээр үү?
-Би чамд нэг юм...
Ингэж хэлэнгүүтээ С суудлаасаа шалавхан босч зогсоод чичирсэн бүдэгхэн дуугаар дуулж гарлаа.
“Хэрвээ би...”
Сүүлчийн бадгийг дуусангуут тэр эхэр татан уйлж эхлэв. Харилцуур гараас нь мултран унахын үед тэрээр эхнэрийнхээ юу ч юм хэлэхийг сонслоо. С ширээгээ дэрлээд удаан, их удаан уйлжээ.

Tuesday, June 22, 2010

Л.Өлзийтөгс-Аквариум (Өгүүллэг)

Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жил… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй байсан юм.
-Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг зөгнөж мэдэх нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс бүгдийг шийдчихдэг байна шүү.

Аквариум. Миний тэр орон зай, хүсэл гэдэг маанъ ийм л хэмжээний юм байж шүү дээ. Охин маань аквариумаа гоёх гэж, миний хэдэн жил хичээн байж цуглуулсан гоёмсог дун хясаануудыг өөрийн минь дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл хийж эхлэхэд би анх сэрж, ухаан орсон юм. Урд нь бол миний алганд элбэгхэнээ багтдаг байсан далайн бяцхан яснууд одоо надаас хэдэн арван хувь том болжээ. Би сандарч, нуулгүй хэлэхэд үхтлээ айж, ийш тийшээ үсчиж эхлэв. Үсчих тусам миний жаахан охин өхөөрдөм хөөрхнөөр инээд алдан хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнх нь айдас бүр хайртай охиныг нь баярлуулна. Бурхан минь! Та юу хийчихэв ээ? Үгүй ээ, үгүй, үнэндээ бол энэ түүний хийсэн ажил биш. Бурхан үүнд ер хамаагүй. Угаасаа бурхан юунд л хамаатай байдаг билээ Эээ. Энэ бүгд ердөө л Замзагийн хийсэн ажил. Би Кафкагаас ч илүү Замзад хайртай байдаг юм л даа. Хүүхэд байхдаа бол Квазмидод хайртай байсан. Магадгүй Квазимодо намайг Замза руу ийм хүчтэй түлхсэн ч юм билүү. Аль эсвэл тэр Замза гэдэг нь… Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юутай ч би унтахдаа Замзагийн нэрийг шивнэж байснаа л санаж байна. Сэрээд хартал энэ. Энэ бүхэн. Харин тэр намайг эмэгтэй юм болохоор, тэгээд бас нэлээдгүй сэжигч юм болохоор, жаран хөлт биш ачтлаг хайрстай, бяцхан бүлтгэр загас болгочихож. Хорхой шавьжаас учиргүй айдгийг минъ ч бас бодолцоо биз.
Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайг загас болсныг мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга бологсдын дунд бичээтэй, цагдаагийнхан маш хүчтэй эрэл хайгуул хийсэн, хөөрхий нөхөр маань хамаг хөрөнгөө тэр эрэлд зарцуулсан, шөнө болгон тэр ганцаархнаа шил архи уудаг, уух болгондоо миний нэрийг шивнэн, шивнэн уйлдгийг би мэднэ. Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайг бага ч атугай тайвшруулж байлаа.
Ах дүү нарын тухайд ч гомдолтгүй. Тэд урьд нь жилдээ нэг л удаа, тодруулбал, цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр бүхэн ирцгээдэг, бүр цагийн хуваарь гаргачихсан, ээлж ээлжээр ирж, хоёр хүүхдийг маань эргэж тойрч, асарч сувилдаг болсон. Тэр ч байтугай хоёр ах нэг удаа аквариумын дэргэд зогсоод, нөхрөөс маань тусдаа хувийн мөрдөгч хөлслөн авцгааж, хөөрхий түүнийг минъ мөрдөж мөшгих төлөвлөгөөтэй байгаагаа шивнэлдээтэхэв. Том ахын бодлоор бол, нөхөр маань намайг алчихсан байж магадгүй гэнэ. Тэд өөрсдийн орон сууцыг барьцаанд тавиад, мөрдөгч хөлслөхөөр шийдэцгээв. Үүнийг сонсоод миний нулимс цийлэгнээд л ирэв. Загасанд нулимс байдаггүй гэлцдэг нь огтоос худал шүү. Надад хайртай хүн өчнөөн олон бий, тэд миний төлөө юу ч хийхэд бэлэн гээд бодоход нулимс ч багадмаар юм билээ.
Үүнчлэн надад тайвшрах юм зөндөө.Гэсэн ч сэтгэл зовоох юм түүнээс олон байсан нь мэдээж. “Загас авч өг” гэж байнга шалдаг байснаараа охин л намайг асарч тойлно. Тэр зургаахан настай болохоор усныхаа халуун хүйтнийг ч тааруулж иэдэхгүй. Бас нэг удаа хоолны оронд үзэгний хар бэх хийгээд арай л ээжийгээ алчихаагүй. Заримдаа ч хоол өгөхгүй хоёр гурав хононо гээч. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Замза намайг загас болгохдоо өөр шиг нь өлсөөд үхчихгүй байх талаар бодолцсон бололтой, огт хоол хүнсний хэрэг гардаггүй байсан юм. Зүгээр л, хүн байхдаа хоёр хоног хоолгүй явж чаддаггүй байсан тухай бодол маань л охины хаяж өгсөн тэжээл рүү ухасхийлгэдэг байлаа.
Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрийнхний хувьд жинхэнэ хувирал боллоо. Нөхөр маань хорин жил үхэн хатан зүтгэж байж хүрсэн өндөрлөгөөсөө буув. Өөрөөр хэлбэл тэр намайг үргэлж бухимдуулдаг байсан өнөөх завгүй, даргын ажлаа бүрмөсөн орхив. Энэ үнэхэээр, үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ байсныг нуугаад яахав. Тэр маань охиноо тэврэн сууж байгаад яг аквариумын дэргэд энэ тухай ярив. “Аав нь одоо охинтойгоо үргэлж хамт байна. Ахиж ажилдаа явахгүй “ гэж хэлэхэд нь би арай л уснаасаа үсрээд гарчихсангүй.
Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ. Тэр хэзээ ч миний үгэнд орж байгаагүй юм. Хэтэрхий дураараа, 12 настай хүүхдэд баймааргүй хэвлүүн яриатай хүүтэйгээ би огт таардаггүй байсан юм л даа. “Хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрэй “ гэхэд оройтно, “За яахав, өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло л доо” гэхээр ороод ирнэ. Түүний зөрүүд зан намайг галзууруулах дөхдөг сөн. Гэтэл одоо тэр Тэр биш болжээ. Нэг л биш. Хичээлээсээ орж ирүүт шавхайтай гутлаа тайлаад зогсохгүй, бүр тосолж тавиад гэрийн шаахайгаа өмсдөг болсныг нь охин маанъ аквариум руу хэдэн чийгийн улаан хорхой цацах үеэрээ нөгөө л өөртэйгээ ярих дуртай балчирхан зангаараа шивнэн ярихад нь би бүр айж орхив. Түүгээр ч зогсохгүй хүү маань гараа угааж байж цай цуугаа уух ч юм уу, даалгавраа хурдхан шиг хийчихээд нохойгоо салхилуулахаар аваад гардаг болсон гэнэ. Тэр яг миний өөртэй нь зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ. Дүүтэйгээ хэрүүл щуугиан үүсгэж, бөөн уйлаан майлаан болдог нь бүр таг. Тэр ч байтугай нэг удаа аавдаа өрөвдмөөр аяархан дуугаар “Би дүүгийнхээ үсийг самнаад өгье л дөө” гэх нъ сонсогдсон шүү.
Охин бол бүр ч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа (хөөрхий, ээжтэйгээ л гэсэн үг) ярьж өнжинө. Урьд нь бол өдөржин чихэр жимс нэхэж, хормой хотноос зууран уйлж, унжин эрхэлдэг байлаа. Ямар ч амттан шимттэн, ямар ч гоё тоглоом түүний амнаас унадаг сан. Түүнд арван ширхэг чихэр ч өгсөн, арван уут чихэр ч өгсөн адилхан. Тэрхэн дор нь цааш харуулчихна. Харин одоо бол айл амьтан ах дүүсийн өрөвдсөндөө өгсөн хэдэн чихрийг огт идэхгүй, юунд ч юм хурааж цуглуулах болжээ. Энэ бүх хувирал, дандаа сайнаар эргэсэн хувирал надад даанч таалагдаж байлаа. Аквариум маань эхэндээ нэг л давчуу, харанхуй, зэврүүн санагдаж байснаа сүүлдээ дасаад ирэв бололтой, давчуу биш, харанхуй биш, зэврүүн биш болоод ирэв.
Гурван сар өнгөрөхөд би “хүн байхдаа яах гэж ийм жаахан аквариум худалдан авав аа” гэж харамсаж байснаа ор тас мартсан төдийгүй, энэ бяцхан шилэн хорго ч бас өчнөөн орон зайтай болохыг гүнзгий мэдрэв. Шилэн хоргоныхоо өнцөг булан бүрийг андахгүй сайн мэддэг болсон нь өөрт нэг л тааламжтай. Хаашаа л харна хоргоны гаднах бүх юм тодорхой. Хүүхдийн өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан болохоор би хоргон дотроосоо хаашаа л бол хаашаа хараад охиноо эсвэл хүүгээ олоод үзчихнэ.
Нөхөр маань өдөржин шахуу хүүхдийнхээ хичээлийг давтуулж, өөрийн гараар охиныхоо үсийг самнаж, хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж будаг цаас болон суухыг хараад би бүр уярч орхино. Орой нь тэр бидний хайрын түүхээр үлгэр зохион ярьж хүүхдүүдээ унтуулах нь нэг л дотно. Тэр маань намайг санаж гүйцээд байгааг би дуугаар нь, санаа алдах өнгөөр нь мэдэж байлаа. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр гурав маань хоорондоо миний тухай огт үл ярих бөгөөд охин хүртэл, ганцаархнаа байхдаа ч ЭЭЖ гэж ганц дуугардаггүй байлаа. Энэ нь надад нэг л таатай санагдахгүй байв. Гэвч яая гэхэе дээ, юм болгон миний хяналтаас хэдийнээ гарчихсан.
Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж байгаад, уснаас хэр чадлаараа толгойгоо цухуйлгаж байгаад, охиныхоо өөдөөс бүлтийтэл ширтэв. Намайг таньж магадгүй гэж горьдсондоо л тэр. Гэтэл тун санаадгүй юм болов. Охин өөдөөс минь учиргүй ширтэж байснаа Алтан загас аа, чи миний гурван хүслийг биелүүлээд өгөөч! Гэж үнэн сэтгэлээсээ гуйх нь тэр. Тэгээд ийм гурван хүсэл шивнэлээ. Нэгдүгээрт манай ээжийг авсан ах буцааж өгөөч! Хоёрдугаарт ээжид миний цуглуулгыг аваачаад өгөөч! Гуравдугаарт, би ээжийнхээ өвөрт унтмаар байна!
Миний зүрх эмтрэх шиг болов. Тийм ээ, загас ч бас зүрхтэй байдаг юм шүү.
Тэр нэг ч удаа миний тухай ааваасаа асуугаагүй, бас намайг санаж уйлаагүй болохоор би санаа зовохгүй байсан юм. Гэтэл… Хөөрхий нялх үр минь…
Тэр намайг яагаад өөр ахтай хамт яваад өгсөн гэж бодсны учрыг харин би бодоод, бодоод олсонгүй. Харин цуглуулга гэдэг нь өнөөх чихрүүд ээ.
Би охиноо хэмжээлшгүй ихээр өрөвдөж байлаа. Гэвч загас бол загас шүү дээ. Тэр ярьж чадахгүй. Ярьлаа гэхэд, та бод доо, хэн нэгнийг өрөвдөж байгаагаа хэллээ, ярълаа, илэрхийллээ. Тэгээд? Тэгээд л болоо. Үнэндээ тэгээд л болдог шүү (Зээ. Ихэнх хүн өөрийнхөө зовлонгоос илүү гарч чаддаггүй. Тийм болохоор хэлэх хэлэхгүйн хооронд ямар ялгаа байна аа?
Аквариумын загас юм боддог уу? Гээд та өөрөөсөө асуу л даа. Инээд чинь хүрнэ. Бас тэр бяцхан амьтад гунигладаг. Ганцаарддаг, уйддаг гэвэл таны бүр хөхөөс хөх инээд хүрнэ биз дээ. Би үнэхээр гуниглаж, ганцаардаж, уйдаж байв. Гэвч үүнийг маань хэн ч мэдэхгүй байгаа нь л хамгаас, хамгаас, хамгаас харамсалтай, хамгийн тарчлаантай байлаа. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд би гунигтаа, хүмүүн бусын ганцаардалдаа, басхүү ер бусын уйдалтандаа дасаж орхив. Ерөөсөө дасна гэдэг гагц хүний ч биш бүхий л амьтны зан бололтой. Би өөрийгөө, хүү охиноо, нөхрөө өрөвдөхөө болив. Тэртээ тэргүй тэд маань надгүйгээр амьдарч сураад байгаа нь, энэ хачин янзын хагацалдаа дасч эхлээд буй нь ч харагдаж байсан юм чинь.
Найман сарын дараа, загас болсноос хойш шүү дээ, нэгэн шөнө, нөхөр маань миний үй зайгүй найз эмэгтэйг дагуулж ирэв. Хүүхдүүд дунд ахынд очицгоохоор явсан байлаа. Найз эмэгтэй маань миний бяцхан охины орон дээр сууж байгаад ….Ингээд л тэд секс хийцгээсэн юм даа. Нөхөр маань надтай хийдгээсээ нэг л өөр, хачин шуналтай, түрэмгий янзаар эр эмийн ажил хийхийг хараад би бүр гайхаж орхив. Гэвч, хамгийн сонирхолтой нь надад хардах, харамлах сэтгэл ер төрсөнгүй. Нээрэн шүү, загас хүнээс ялгаатай нь бусдаас юугаа ч харамладаггүй. Хүмүүс л харамч, өмчирхөг байдаг юм билээ.
Дараа нь тэд баахан худлаа ярьцгаав. Найз эмэгтэй маань “Нөхөртөө хайргүй” гэж уйлагнан хэлэхэд, нөхөр маань хариуд нь “Би мэднэ ээ. Угаасаа л мэддэг байсан” гэх нь тэр. Намайг загас биш хүн байхад тэр миний найзуудаас чухам түүнийг л үзэж чаддаггүй байсан юм л даа. Найз эмэгтэйн яриагаар бол манай нөхөр түүний хоёр дахь хүн гэнэ. “Битгий худлаа яриад байгаач ээ, энэ бол чиний унтсан арван тав дахь эр шүү дээ” гэж би тэсгэлгүй хашгирав. Хардсандаа биш шүү, зүгээр л худал хэлсэнтэй нь эвлэрэхийг хүсээгүйдээ тэр. Гэвч тэд сонссонгүй. Ерөөсөө хүн шиг дүлий амьтад хорвоо дээр үгүй дэг ээ.
Найзын маань яриагаар бол би нууц амрагтай байсан гэнэ. “Бодвол түүнтэйгээ одоо хамт байгаа биз дээ” гэж ертөнц дээрх цорын ганц найз маань гуниглангуй царайгаар шивнэтэл, ертөнц дээрх цор ганцхан хань минь үүнийг сонсуут ухасхийн босч, дахиж секс хийхийг хүсч байгаагаа нэг л хачин дуугаар илэрхийлээтхэв. Миний найз ч хариуд нь дуртайяа зөвшөөрч мөн л надад танил бишээр инээд алдав. Би тэдний хэрхэн дуу алдацгаахыг, бүр сүүлдээ бие биенийхээ нурууг маажихыг алдалгүй харсаар шөнийг өнгөрүүлэв. Нөхөр маань бүрэн өөрчлөгджээ. Үгүй ээ, ерөөсөө тэр өөр хүн байсан юм байна. Энэ тухай бодон санаа алдсанд үүр цайлаа.
Нэг өглөө хүү маань хичээлээ хийж дуусаад өдрийн тэмдэглэлээ авч шүлэг бичив. Тэр модны тухай шүлэг бичжээ.
Бичиж дуусаад тэр амандаа аяархан шивнэн уншсанаа, гэнэт нөгөө дэвтрээ юу ч үгүй жижиглэн урж, өрөөгөөрөө нэг цацчихаад гарч гүйв. Охин тэр цааснуудыг нь цас болгон өөрийнхөө дээрээс цацаж, өдөржин тоглолоо.
Хүү яагаад үе, үе хачин ууртай болчихдог байсныг, бас яагаад өрөөгөөр нэг урсан дэвтэр хөглөрч байдаг байсныг би тэгэхэд л ойлгов. Бурхан минь, гэтэл би түүнийг математикч болгохоор өмнөөс нь шийдчихсэн байсан сан. Яасан дураараа байж вэ, би хүн байхдаа “Хн, хэнийгээ дуурайгаад ийм яруу найрагч болчихдог байна аа? “ гэж би өглөөнөөс оройг хүртэл сэлэн байхдаа ихэд бодлогшров.
Оройхон хэрд хүү маань гаднаас жигтэйхэн ядарчихсан царайтай орж ирээд ийш тийш харан хэсэг сууж байснаа гэнэт босч аквариум руу дөхөн ирлээ. Дэггүйтмээр санагдаж л дээ. Тэгээд усан будгуудаа савнаас нь ховхлон аваад, нэг нэгээр нь ус руу цүлхийтэл хийж эхэллээ. За ингээд би улаан, ногоон, шар өнгийн тэр аймшигт хорнуудаас зугтан ийш тийш үсчиж гарав аа. Авралт бяцхан охин минь орж иртэл миний хүү надаар зугаацсан юм даа. Гэнэт л … Тийм ээ, бүх юм гэнэт л болдог шүү дээ. Би учиргүй ядарснаа гэнэт мэдэв. Бүтэн жил өнгөрчээ. Загас юу ч хийдэггүй нь үнэн боловч би үнэхээр ядарч. Үзэх ёсгүй байсан бүхнээ харсаар байгаад бүр туйлдаж орхижээ. Загасны нүдээр би ойр дотныхоо хүмүүсийн нууц руу өнгийх болгондоо өөрөөсөө ч юм уу, хэн нэгнээс, заримдаа тэднийхээ өмнөөс түгшиж, ичиж, айж, шаналдаг байсан юм.
“ Хүн болгон л хоёр дүртэй аж. Үнэндээ тэр хоёр дүрийнхээ нэгийг нь л бусдад харуулахад хангалттай. Хэн ч өөрийнхөө сайн, сайхан гэж бодсондоо буй болгосон тэр дүрээ л бусдад харуулахыг хүсдэг, түүгээрээ л баг хийж явдаг. Хоёр дахь нь хэдий өөр байлаа ч бусдад харуулахыг хүсч байгаа тэр багаар нь л хүнд хандах хэрэгтэй юм байна. Заавал багийг нь хуулах гээд, нөгөө жинхэнэ дүрийг нь үзэх гээд байх хэрэг юу байна аа?” Би эцсийн энэ мэтчилэнгийн гүн ухааны гаргалгаанд хүрээд жирийн ч нэг загас биш, бясалгагч загас болж орхисондоо олзуурхаж л байлаа.
Уг нь надад загас байх таалагдаж байсан юм шүү. Ямар ч хариуцлага хүлээхгүй, хэний ч төлөө амьдрахгүй, хэнийг ч хайрлахгүй, бас харамлахгүй, хэнд ч уурлахгүй, уцаарлахгүй, загнахгүй, загнуулахгүй. Уг нь хүн ингэж амьдарч болно шүү дээ. Яах вэ гэж би ингэж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч зовоож явсан юм бол оо, хөөрхий. Гэвч….
Аквариум доторх өдөр хоногууд улам л удаан, улам л энгийн болсоор байв. Эхэндээ юм бүхэн нээлт шиг санагддаг сан. Одоо бол үгүй. Байдаг л нэг түүх, байдаг л нэг амьдралыг харсаар бүүр дасчээ. Хүн, /биш ээ загас, за яалаа гэж дээ, хүн. Хүн байлгүй яах вэ. Хүн. Би загасны тухай ярьж байгаа шүү дээ. За, үнэндээ ялгаагүй юм./ Хүн ямар нэг юманд дасаад ирэхээрээ л ядардаг. Гэтэл бид бодохдоо өөрсдийгөө ямар нэгэн юманд дасахгүй байгаагаасаа л ядарч байна гэж эндүүрээд байдаг бололтой. Үнэндээ бол юманд хэт дасчихаараа л ядардаг юм билээ.
Би шилэн хоргонд биш унтлагын өрөөнд, зөөлөн буйдан дээр хэвтэж байхдаа сэрсэн юм. Бүх юм хэвэндээ оров. Болсон бүх явдал зүүд байсан гэж би өөртөө итгүүлэхийг хүсдэг боллоо.
Нөхөр маань одоо ажлаа хийж байгаа. Хүү миний өөдөөс үг сөрдгөөрөө сөрөн, уурладгаараа уурлана. Охин чихэр жимсний хэрүүлээ хийж эхлэв. Найз эмэгтэй маань утсаар ярьдгаараа ярьж, нөхөртөө урьд урьдынхаасаа илүү хайртай болсноо шивнэн инээнэ. Нөхөр маань урьдын адил, тэр ч байтугай секс хийхдээ хүртэл яг урьдынх шигээ эелдэг зөөлөн хэвээр, үргэлж л миний хүсэлд бүхнийг захируулдаг нь бүр яг хэвээрээ шүү. Харин би хүүтэйгээ огт өөрөөр харьцдаг болсон. “Тоогоо бод “ гэж толгой руу нь тоншдогоо болиод шүлгийн номууд авч өгөх болов. Амьдрал үргэлжилсээр.
Гэвч бидний амьдрал урьдынхаасаа нэг л өөр, илүү амттай ч юм шиг, бас хүү илүү нууцлаг ч юм шиг байх болов. Ямар нэгэн юмаа алдаад эргүүлэн олж авсан хүн ахин түүнийгээ алдахыг хүсдэггүй шүү дээ. Тэр л ёсоор юм бүхэн сайн сайхны зүг эргэчихжээ гэж би боддог болоод байна.
Нэг удаа би нөхрөөсөө намайг эзгүй байхад болсон бүхнийг нууж хаалгүйгээр, нэгийг ч үлдээлгүйгээр ярихыг хүсэв. Бүхнийг мэдэж байсан мөртлөө шүү дээ. Ээ дээ, энэ хүмүүс үү? Загас бол заяа нь тэгэхгүй. Гэтэл юу сонссон гээч?
Түүний ярьсныг сонсоод би үнэхээр цочирдсон шүү. Ах нар маань миний ханиас мөнгө нэхсэн гэнэ. Тэд түүнийг шоронд хийж, хүүхдүүдийг асрамжлагчаар өөрсдийгөө гэсэн баталгаа гаргуулж аваад, манай бүх хөрөнгийг өөрсдийнхөө нэр дээр болгоно гэж сүрдүүлсэн гэнэ. Тэд манай нөхрийн ажил дээр очин, өдөр бүр хэрүүл шуугиан үүсгэдэг болсноос аргагүйн эрхэнд ажлаа орхиход хүрсэн юм байж. Нөхөр маань сэтгэлээр унан, шөнө болгон шахуу ганцаараа архи уудаг байсан тухайгаа ярихдаа тэсгэлгүй уйлав.
Охин харин болгон угаалгын өрөөнд орж сууж байгаад Ээж ээ гэж шивнэн, шивнэн уйлдаг байсан гэнэ. Хүү харин математикч болохоор бүрэн шийдсэн төдийгүй, энэ чиглэлээр сонгонд явж байжээ. Тэр ийнхүү миний мэддэг байсан бөгөөд мэдээгүй бүх юмыг ярьж өгөв. Харин ганцхан найз эмэгтэйтэй маань хавьтсан тухайгаа л дурссангүй. Би ч асуусангүй. Тэртээ тэргүй хэлэхгүй гэдгийг нь мэдэж байгаа юм чинь.
Би нөхрөө өрөвдөн, өөдгүй муу ах нартаа гомдон удаан уйлав. Миний аквариум жижиг ч гэсэн надад бүхнийг харуулаад байна л даа гэж би боддог байлаа. Дөрвөн тал нь шил болохоор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисыг харж байгаа юм шиг л санагддаг сан. Гэвч! Аквариум бол аквариум. Тэр гадуураа бас аквариумтай. Нөгөө гурван өрөөнд маань өрнөж байгаа амьдрал надад харагдахгүй. Цаашлаад, дөрвөн өрөө сууцнаас маань гадна болж буй бүхнийг, бүр цаашлаад… За энэ тухай бүрч ярилтгүй.
Ах нарынхаа үнэн мөнийг мэдсэндээ, бас тэдэнд өширхсөндөө уйлж, уйлж тайвшраад би нөхрөөсөө ингэж асуулаа:
-Чамд надад яриагүй юм үлдсэн үү? Ингэж хэлэхдээ би мэдээж хариу хүлээгээгүй юм. Зүгээр л асуусан хэрэг шүү дээ. Гэтэл нөхөр минь юу гэж хариулсан гээч? –Би чиний хамгийн сайн найзтай унтсан! Энэ бүлэг ингээд дуусах гэж байна. Ерөөсөө энэ түүх ингээд дууслаа. Нөхрийнхөө хэлсэн тэр үгийг сонсоод л надад гэнэт хачин уйтгартай болчихсон юм. Юуг ч урьдчилан таах аргагүй ажээ. Би нөхрөө надад худлаа ярина гэж, үнэнээ хэлэхгүй гэж итгэж байсан юм сан. Гэтэл! Үнэнийг ярьчихдаг байна шүү. Тэгэхэд л би үнэнийг ер хүсээгүйгээ, ерөөсөө юуг ч хайгаагүйгээ, /магадгүй юуг ч олгоогүйгээ гэх нь илүү оновчтой болох биз/ гэнэт ойлгов. Миний нууцаар харсан бүхэн худлаа юм байж шүү дээ. Жинхэнэ амьдрал гэдэг маань ердөө л энэ байж.
Магадгүй, би бусдын тухай биш өөрийнхөө тухай мэдэхийг бүхнийг өөрөөс минь асуухаар шийджээ. Тэр надаас “Аквариумаа санаж байна уу?” гэж асуусан. Би удаан бодлоо л доо. Тэгээд ахин загас болохоор шийдээд байна. “Аквариум жижиг байх тусмаа сайн” гэж би Замзад хэлсэн.

Monday, June 21, 2010

Л.Өлзийтөгсийн Шүлгүүд

Түүнд нэг “араншин” байдаг юм. Бас нэг тийм гэж тодорхойлж боломгүй “нууц” байдаг юм. Мөн сэтгэл дундуур татаад явчихдаг ”амирлангуй” ч бас байдаг юм. Өөр бас нэг зүйл байгаа мэт санагдаад байдаг ч би одоо хүртэл тодорхойлж чадаагүй юм. Том сар, модон гүүр, хэцэн дээр дэрвээтэй даашинз, хуучин байшингийн үнэр гээд зөвхөн түүний л мэдэх, зөвхөн түүнийх байж болох ”ертөнц”-ийн тухай цөөнгүй хүн таамаглаж бичсэн цаашдаа ч тэр мэт таамаглалууд бичигдсээр байх биз. Харин надад юу байна вэ? Ердөө гомдмоор гуравхан үг.
АРАНШИН
НУУЦ
АМИРЛАНГУЙ.
1990-ээд оноос өмнө манай утга зохиолд яруу найрагч эмэгтэйчүүд цөөнгүй байсан ч Ж.Батцэцэг” Хойд шугуйн жимс”, Б.Энхтуяа ”Он цагийн бороо”, Д.Сумьяа “Марал” гээд даанч хуруу дарам цөөхөн яруу найргийн арай “өөр” номнууд хэвлэгдэн гарсан юм. Харин 1990-ээд оноос хойш бол асуудал шал өөр л дөө? Гэнэт дээлтэй, дээлгүй хөдөө хотын охидууд бөөн бөөнөөрөө хэлэлцсэн юм шиг яруу найрагт орж ирсэн билээ. Тэгээд ихэнх нь гүүн зэл, малын бэлчээр, толгодын дунд үлдсэн гүнзгий зүрхний “хайр”-аа дурсан санаж, нүдэндээ нулимстай, дээлийн энгэр нь шал нойтон “шүлгүүдээ” бичсэн бол Өлзийтөгс анхнаасаа л тэднээс шал өөр “стандарт бус” байсан юм. Тэр л 1990-ээд оны үед “Ил товчоо” сонин дээр хэвлэгдсэн түүний шүлгүүдийг анхлан уншаад л надад АРАНШИН, НУУЦ, АМИРЛАНГУЙ гурав зэрэг мэдрэгдсэн билээ. Одоо ч ялгаагүй “Тэнгэрт ургадаг модод”/2002/, “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”/2002/, “Ганцаардлын дасгал” /2004/, “Төсөөллийн өрөөнд”/2009/ номнууд нь тэр л стандарт бус сэтгэлгээ илүүтэй илэрдэг ”гурвыг” хадгалсаар байдаг юм.


НЭГ. СТАНДАРТ БУС “АРАНШИН”
Яруу найраг гэхдээ “жинхэнэ” гэсэн тодотголтой нь ердөө онцгой содон араншин мэт санагддаг тал бий. Зарим яруу найрагчид бүр шүлэг дууллаараа бус араншингаараа алдарших тохиолдолд ч уран зохиолын түүхэнд байдаг гэмтэй. Манайд бол араншин нь яруу найраг, яруу найраг нь араншин болсон “бодгаль” даанч цөөхөн. Үнэхээр тэдний нэг нь Л.Өлзийтөгс.
Эдвард Лирийн “Марсана дарс уудаг ч архичин гэгдэж байгаагүй, олон танилтай хэдий ч загасны тосонд дургүй” ч гэдэг билүү өөрийнхөө тухай бичсэн цагаахан шүлэг шиг нэг тийм гэнэн байж болохуйц араншин түүний цөөнгүй шүлэгт буй. Ямар сайндаа
Нүдийг минь боож байгаад гурав эргүүлэн
Нүх рүү түлхэхээсээ өмнө үнссэнийг чинь боддог.
/Л.Өлзийтөгс 2000,92/

Гэнэн байгаа биз. Үнэхээр тийм нэг “стандарт бус” байгаа биз.
Заавал бүгдээр толгой дохин зөвшөөрүүлмээр санагдаад, үгүй бол ядаж зөвшөөрсөн мэт царай гаргахыг хүсээд дахин дахин асуугаад байгаа ухаантай юм. Гэнэн бас хачин гэгээн байгаа биз. Тэгтэл ертөнцийн юм бүхэнд гомдоод, ертөнцийн юм бүхэнтэй гэнэтхэн эвлэрээд, “ чиний үнэрийг авч явсан салхи авчирч өгөхөөс өөр аргагүй болтол нь зогсоод л баймаар” хэмээн өөрийнхөөрөө зөрүүдлээд, учир нь олдохгүй олон зан гаргаад, “миний шүлэг-миний хар тамхи” гэж адраад, тэгснээ” зүрх минь, нялххан зүрх минь чи яаж тэснэ дээ?” хэмээн халаглаад ”ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би” гэж тунирхах зэргээр үнэхээр л араншингаараа Өлзийтөгс-яруу найргаа, яруу найраг нь Өлзийтөгсөө бүтээж буй юм. Ямар сайндаа:
Хаврын тэнгэр шиг олон төрхтэй, намайг
Хайрлаж чадах хүн даанч үгүй” /Л.Өлзийтөгс 2002,71/ гэсэн байна.

Үүнээс өөрөөр өөрийнхөө “олон талт” араншинг тодорхойлох бараг боломжгүй мэт санагдчихлаа. Яруу найраг-зан араншин. Тиймээс энэ бүхэн нь түүний бусдаас ялгарах тэгсэн атлаа бүгдэдтэй ижилсгэж болох “стандарт бус” тал нь юм даа? Яагаад чухам Өлзийтөгсийн яруу найргийн стандарт бус сэтгэлгээний ондоошилт нь ижилсэлтэнд хүргээд байдгийг түүний дараа үеийн гэж үзэж болох “охид, хөвгүүдийн ” цөөнгүй шүлгээс би олж хардаг юм. Энд л араншинт- яруу найраг ямар үсэрхийлэх чадвартай болохыг гэрчлэх төдийгүй Монгол яруу найргийн зөв гэрэлтэй хандлага түгэн дэлгэрч буйд сэтгэл зүрх хөөрөн дэгэлздэг билээ.

Хоёр: “НУУЦ”
Эхэндээ надад “Тэнгэрт ургадаг модод” /2000/ ном нууцаар дүүрэн мэт санагдаж билээ. Энэ өгүүллийг бичихээр түүний яруу найргийн номнуудыг дахин тогтож уншсан чинь “Ганцаардлын дасгал /2004/ нь түүнээс ч илүү “нууцаар” дүүрэн ажээ. Харамсалтай нь би яруу найрагт нь орших зарим нэг нууцыг нь нээж чадаагүй юм. Ер нь тэгэх ч бас боломжгүй байдаг байлгүй. Хэрэв хэн нэгний бүх нууц бусдад илэрхий болчихвол ямар ч утга учир үгүй болно. Тиймээс жинхэнэ яруу найраг зарим талаараа нууцлаг байх нь түгээмэл. Нууцлаг байж л утга учраа хадгалдаг учраас зүрх сэтгэл эргүүлээд хаячих нь ч бас түгээмэл. Хамгийн бэрх нь тийм нууцлаг шүлгүүд зохиогчоо ч бас өөр дотроо нууцлачихаад байдаг зүй тогтолтой. Жишээ нь: Артюр Рембог, Оскар Уайльдтай нэг онд төрсөн гэдгийг мэдээд би л гэхэд хачин ихээр гайхаж билээ. Учир нь Артюр Рембо надад хэзээ ч Оскар Уайльд шиг эртний хүн мэт санагддаггүй байснаас тэр. Яагаад гэж үү? Үгүй яахав дээ? Тэр /А.Рембо/ шүлгүүддээ их залуу дүрээр нуугдаж байдаг юм. Бас л нэг сонин нууц шүү дээ? Яаж, ямар аргаар тайлбарлахыг би мэдэхгүй. Гэхдээ л БЛОКТОЙ уулзаж байсандаа би хэзээ ч эргэлздэггүй. Жинхэнэ яруу найргийн тийм нууцлаг дүрт чанарт Л.Өлзийтөгсийн шүлгүүдэд ч бий.
Үе үехэн би тэсэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд
Өө, би яаж зураглах вэ? /Л.Өлзийтөгс 2004,33/

Ямарав дээ? Хачин нууц таны өмнөөс өндийж ирээд та ч бас гунигтайгаар нууцаа зураглах тухай бодохгүй байна гэж үү? Таны дотор ч таны нууцлаг төрх бүдэгхэн ч атугай харагдаж байна уу? Үүнийг л би яруу найргийн “нууцлаг амь” хэмээн тодорхойлоод байгаа юм. Энэ чанар ч түүний шүлгүүдэд буй.
Ялимгүй дэлгэрүүлэхэд яруу найргийн нууц нь Орос үлгэрийн баатрын амь зах зухгүй далайн дунд Буянт арал дээрх бүдүүн царс модны дор алтан мөнгөн хайрцаганд буй гэдэг шиг олон бүрэлдэхүүн дунд оршиж байдаг зүйл л дээ?
Алтан хайрцаг нь сэтгэл, мөнгөн хайрцаг нь мэдрэмж, царс мод нь сэрэхүй, Буянт арал нь гоо сайхан зэргээр оноон нэрлэж болох бөгөөд тэдгээрийг яруу найрагчийн НУУЦ СЭТГЭЛ, НУУЦ МЭДРЭМЖ, НУУЦ СЭРЭХҮЙ, НУУЦ ГОО САЙХАН төгөлдөржүүлдэг учиртай. Ямар сайндаа:
Үхэл, харанхуй, бурханы үгийг
Үнэнээр нь хүмүүст дамжуулах гэж төрсөн
Үнэн-гэрэл, ертөнцийн хаалгыг
Үзгээрээ би онгойлгох гэж ирсэн /Л.Өлзийтөгс 2002, 145/

Үхэл, харанхуй, бурханы үгийг дамжуулах гэж ирсэн нууцаа бидэнд тэр шүлгээрээ дэлгэсэн байна. Яруу найрагчид /энд сайн муу гэж ялгаагүй нийтэд нь л хамааруулж үзсэн байлаа/ ертөнцөд ямар нэгэн зорилго тээж ирдэг тухай уншиж байлаа. Зарим нь хүмүүсийг цэнгүүлэх, алгыг нь хорстол ташуулах зорилготой ирдэг. Тэд аль ч цаг үед яруу найрагчдын олонх нь байсан. Одоо ч ялгаагүй л дээ? Харин цөөн хэсэг нь Л.Өлзийтөгсийн бичсэн шиг “үхэл, харанхуй, үнэний нууцыг” хүмүүст хэлж өгөхөөр ирдэг юм. Нэг үгээр хүмүүсийн ухаарал, гэгээрэл, эмзэглэл, нулимсыг үзэх зорилготой шүлэг бичдэг. Даанч тэд /яруу найрагчид/ хэзээд цөөхүүлхнээ, тэднийг хүлээн авдаг нь өөрсдөд шиг нь цөөхөн байдаг ажээ.
Одоо энэ цагт тэр л эрхэм нууцад нэвтрэх хүслийг цөөнгүй халуун залуусын шүлгээс олж анзаарах боллоо. Нууцат-яруу найраг түгэн дэлгэрэх сайн цаг нуулгүй хэлэхэд хаалга тогшиж байгаад сэтгэл зүрх хөвөлзнөм.

Гурав: АМИРЛАНГУЙ
АМИРЛАНГУЙ-түүнээс нам гүмд тэмүүлэх. Нам гүмийн хашгирааныг сонсох, нам гүм дэхь цаг хугацааны агшинг мэдрэх нь яруу найрагч Л.Өлзийтөгсийн яруу найргийн сэтгэлгээний стандарт бус онцлог. Миний анзаарснаар бол НАМ ГҮМЭЭС ҮҮСЭХ АМИРЛАНГУЙ. ТҮҮНИЙ ХОВОР АГШИНГ МЭДРЭХЭД Л ӨЛЗИЙТӨГСИЙН “ҮНЭТ ЧАНАР” ОРШИНО. Мэдээж яруу найргийнх нь.
Нам гүм энэ төмөржсөн иргэншилийн хүчтэй хэмнэл дунд ховор олдох зүйл. Хүн өөртөө л бий болгохгүй юм бол хаа дуртай газраасаа нам гүмийг олоход бэрх болжээ. Харин амирлангуй сэтгэлд суралцахад яруу найргаар бясалгах хамгийн зөв арга ч байж болох юм. Тэрхүү сэтгэлийн амирлангуйд ороод дараа нь оюун санааны нам гүмд хүрнэ. Нэг талаараа төгсгөл мэт боловч нөгөө талаараа шинэ эхлэл билээ. Энэ үйл явцыг зарим нь оюун санааны унтаа байдал гэж ойлгочих вий гэсэндээ илүү дэлгэрэнгүй нуршуу тайлбарлачихлаа. Харин түүний шүлэгт:
Үүр цайн цайсаар шөнөөс өдөр төрмөгц
Үхэл гэдэг амьдралын нэг л хэсэг болохыг таньлаа
Үүрд, мөнх, хязгааргүй, хоосон, гүн тэнгэрт цацрах
Өө, энэ их нам гүм
Нам гүм рүү би дөхөж яваагаа мэдлээ. /Л.Өлзийтөгс 2004,70/

Асар их амирлангуй тэгээд хэнд ч анзаарагдам тайвшрал. Олон шүлэгт нь хаврыг өмгөөлсөн сэтгэл, өвлийг өршөөсөн нигүүсэл, намрыг уучилсан ариусал, зуныг зурагласан бухимдал оршино. Энэ талаараа тэр байгалийн шүлэгч, байгалийн амирлангуйг шүтэгч яруу найрагч болох нь шууд анзааарагдана. Ямар сайндаа л :

Аугаа их нам гүм-Цас
Аугаа их амьдрал-Навчис
Аугаа их үхэл-Намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь ээ!
Моддын дээр цас орно. /Л.Өлзийтөгс 2004,37/ гэж дуу алдан бичихэв дээ?

Энэ шүлгийг бичиж дуусаад тэр дуу алдсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Амирлангуй түүний дотроос нам гүмээр “хашгирсан” гэдэгтэй мөрий тавихад ч бэлэн байна.

Дөрөв. ЭМЭГТЭЙ ХҮН
Хэрэв би андуураагүй бол түүнд ийм нэртэй үгүүллэг байдаг. Бас ингэж төгсдөг нэг шүлэг бий.
Хорвоог эр хүн бодож олжээ.
Өөр бас нэг ийм шүлэг бий.
Бурхан лав эрэгтэй байх
Би эмэгтэй

Магадгүй, ээ хорвоог эр хүн бодож олсон байх, харин эмэгтэй хүн бүтээсэн гэж би боддог. Бурхад бас ихэвчлин эр хүйстнүүд байсан байх.
БУСАД НЬ -эмэгтэй хүний араншин, эмэгтэй хүний нууц, эмэгтэй хүний амирлангуй. Нуулгүй хэлэхэд эмэгтэй хүний-эмэгтэй шийдэлттэй-АМЬДРАЛ ЮМ Ш ДЭЭ.


Миний доторх... /Л.Өлзийтөгс/

Миний доторхи хотууд, гудамжнууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч юм одсон замууд
Тэр замаар холхих амьд, үхсэн хүмүүс...
Тэд одоо яаж миний дотор нуугдана вэ?
Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж
Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихын зуурт өнөөх гэрлүүдээ хагачина
Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй. Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь!


Зөгий /Л.Өлзийтөгс/

Үүрээр нэг зөгий надаас дүнгэнэн нисч
Үүдэн дээр чинь буудаг
Өдөржин тэгээд чамайг тойрон нисч
Өөд уруугүй, хаа явсан ч дагадаг
Хөл гарыг минь тээж яваа
Хөөрхий түүнийг алчихаад над дээр чи ирдэг
Хөнгөмсөг бэлэг, амтат чихэр...
Хөөрсөндөө би
Хөлийн минь нэг үхсэнийг мартчихдаг
Маргааш өглөө нь ахиад л нэг зөгий...
Магад зүрхтэй минь хамт нисдэг
Бороонд тэр минь норчихвий
Халхалж яваарай
Болохгүй хүмүүс гомдоочихвий
Хатгаж орхиорой
Захиасыг минь аваад ниссэн түүнийг
Зангиагаараа чи цохиж орхидог
Задарчих шиг л болдогоо, бие минь
Өвдсөндөө би өдөржин уйлдаг
Цээжинд минь нэг цэврүү үсэргэчихээд
Цэцэг тэвэрсээр чи орой нь ирдэг
Энгэрт чинь наалдан жаргалтай инээмсэглэхэд
Элэгнээс минь эмтлэн шинэ зөгий төрдөг...


Саранд хүрдэг шат /Л.Өлзийтөгс/

Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг
Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг
Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг
Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг
Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд ...
Өө, би яаж зураглах вэ?
Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй
Найз минь, тийм үед л би үхмээр болдог доо


Бурханд шивнэсэн нууц /Л.Өлзийтөгс/

Чи юунд дуртай вэ? гэж Бурхан шивнэн асуулаа
- Сүмийн хонхны дуу
Дуусах гэж байгаа асаатай лаа
Харанхуйд орсон цасны гэгээ
Бөмбүүлэйгийн инээмсэглэл
Чи юунд дургүй вэ? гэж Бурхан шивнэн асуулаа
- Сүмийн хонхны дуу
Дуусах гэж байгаа асаатай лаа
Харанхуйд орсон цасны гэгээ
Хүүгийн минь инээмсэглэл.


Хуримын маргааш /Л.Өлзийтөгс/

Сандлын түшлэг налж
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч ємсєхгүй ээ

Өлгүүрт хєгшрєх үйл ч
Охин биеийн галбирыг
Авч үлдсэн даашинз минь
Одоо чи мартагдсан.
Адилхаан...
Би ч бас хуучирсан

Г.А-д /Л.Өлзийтөгс/

Хүслийн шуургаар оволзсон тэнгис
Ёроолгүй хар нүдэнд чинь живнэ
Хүлэгтэй бие даль жигүүргүй
Чиний эзэмшилд чимээгүй хоригдоно
Миний алсад татсан гэгээ
Чиний салхинд чиггүй замхарна
Зүрхний минь түлхүүр чиний зүрх...
Зүггүй хайрын эрхшээлд хоргодно


Гэм /Л.Өлзийтөгс/

Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ
Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.


Би бол би /Л.Өлзийтөгс/

Би бол би
Би инээд муутай
Би гурван гартай
Би vхэж байгаа амьтны нvдийг харах дуртай
Би бол би
Би хэнээс ч илvv би
Би бас чи
Бид хамтран амьдрах дуртай
Би бас чи
Бид нийлээд ганцхан хeлтэй
Би бас чи
Бид унаж байгаа хvнийг тvлхэж тоглох дуртай
Бидний гар хамтдаа
Хамтдаа БИ бид
Би бол би
Би угийн л би
Бид гэдэг маань тэгэхээр хэн болж таарч байна аа?
Би л лав БИ.


Би чeлeeлeгдeхийг хvсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хvсч байна
Хайр, хvсэл, шунал, тэмvvллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хvсч байна

Бие минь гэрэл нэвтрvvлдэг болоод
Би eeрee тув тунгалаг болоод
Vг, хэл, vнэр санаа минь ариун болоод
Vнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хvлээсийг тайлмаар байна
Тэгээд eeрeeсee ахин тeрмeeр байна


Хүлээлт /Л.Өлзийтөгс/

Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар


Би eeрийгee vзэн яддаг
Бие минь, нvд минь, зvрх сэтгэл минь минийх биш
Би eeрийгee танин яддаг
Бичих минь, бодох минь, зeгнeх ёрлох минь надаас ангид

Маргааш eглee намайг угтах нар
Маргаашийн маргааш учрах хvмvvс
Дандаа танил, дандаа хуучин, миний мэдэх ирээдvй
Дагаад алхаж буй энэ замаа би хаана тeгсeхийг ч мэддэг

Миний биш гар цэцгийн далавч тасалж
Миний биш уруул жавартай vгсээр vлээж
Хvсэх тусмаа би хvсэлдээ боомилуулж
Хvрэх ёсгvйдээ хvрч, харах ёсгvйгээ хардаг
Би eeрeeсee айдаг

Зvгээр л тэнгэрийн хэсэг болчих байтлаа
Зvгээр л энгэрийн хайлааст хувилчих байтлаа
Зvvдэндээ эхлээд vзчихдэг маргаашийн тeлee
Зvдvv, ядуу хvн хэвээр яваадаа гуньдаг

Би eeрийгee vзэн яддагтаа гуньдаг


Тэгэхэд... /Л.Өлзийтөгс/

Тэгэхэд би шувуу байсан
Чиний дэргэдуvр зєндєє ниссэн
Тэгэхэд чи яг одооных шигээ
Чиггvй алсыг гунигтай ширтсэн
Чив чимээгvй уул байсан
Дэргэдуvр чинь єнгєрехєд манантай байдаг сан
Дэвэн дэвсээр елмийд чинь унадаг сан
Хэзээ ч мєрєн дээр чинь бууж чадаагvй
Хэзээ ч эгцлэн ширтэж чадаагvй
Далавчны минь чимээг тэгэхэд чагнасан бол
Даанч их шаналлыг унших байсан
Даанч их хvслийг сонсох байсан
Даруй зуун жил чамайг тойрон ниссэн
Хєх сормуусаа нулимсанд дvрээд
Хєлийн чинь дор «ХАЙРТАЙ» гэж бичсэн
Хємсєг, vсээ vгтээн зулгаагаад
Хєлийн чинь дор «Vхлээ» гэж бичсэн
Тэгэвч чи тэгэхэд одооных шигээ л
Тэнгэрээс буудаггvй нvдтэй байсан.


Ганцаардал /Л.Өлзийтөгс/

Дарсны хєх гэрэл
Харцандаа хєвvvлж
Дахиад л
Хундага бид хоёр vлдлээ
Далдирах дэнлvv,
Нvvр ч багадам
Давчуухан єрєє...
Нvд бид хоёр л vлдлээ
Хvйтэн гарыг минь
Дулаацуулах гар
Хvvхний хvзvvн дор
Тэр дэрэн дээр...
Энэ бvрх малгай,
Борооны хар шvхэр
Эрийг минь орлож vлдсэн
Эд юмс...
Хутга шиг гялсхийж
Дарсны хєх гэрэл
Хуурай нvд эсгэхэд
Нулимс бид хоёр л vлдлээ
Шидэж хагалсан толиноос
Урьдын жаргалгай дvр минь
Шивнэхийг нь сонсвоос


Чив чимээгvй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хvснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хvснэ
Чив чимээгvй алсыг ширтэх модны дор...
Дэргэд маань тэр vед амьдрал дуудах vvлгvй
Дээр нь бас санаа алдах салхигvй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгvй
Аяа, ямар сайхан.
Намуухан...
Тэгэхэд чи минь цамцгvй байвал зvгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Vргэлж намайг дурлуулдаг ихэмсэг тєрх чинь ч хэвээрээ...
Vсийг минь илэх гар чичрэхгvй байвал зvгээр
Чив чимээгvй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хvснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хvснэ
Чив чимээгvй алсыг ширтэх модны дор
Алсыг ширтэх модны дор, чиний євєр дээр л
Амьдралыг би гуниггvйхэн vлдээнэ
Vvрд зvрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
«Vнэхээр чи надад хайртай юу?»


Моддын дээр цас орно /Л.Өлзийтөгс/

Моддын дээр цас орно
Єнгє нь хувирсан суулчийн навчис
Євдєж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гvм - цас

Агуу их амьдрал - нулимас
Агуу их vхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгvйнэ
Моддын дээр цас орно
Зvрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хvмvvсийн тєлєє
Навч шиг тасран одож буй тэдний тєлєє
Зvйрлэшгvй их шаналсан минь єчигдєрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гvм цас моддын дээр"


Бичиж дуусаагvй шvлгийнхээ хаа нэгтээ л
Би чиний vнэрийг марталгvй оруулна.
Цэг юм уу таслал, эсвэл гурван цэгний
Цэвэрхэн тєрхний цаана єєрийгєє нууна.
«Баяртай» гэж чиний л бичсэн цаасны
Багахан зайд би ингэж сэмээрхэн шингээд
Нулимсаар зурсан шvлгийг минь инээмсэглэн уншиж зогсоход чинь
Нууцхан, нvдээр чинь дамжаад зvрх рvv чинь орчихно.
Дассан зангаараа, зvрх чинь миний л тєлєє цохилж эхлэхдээ
Дахиад «баяртай» гэж хэлж чадахааргvй болсон байна.
Алга ташилтын дор /Л.Өлзийтөгс/


Он жил цас болон бударч
Он жил бороо болон шивэрч
Он жил мод болон ургана.
Одоо л би чамайг танилаа, элс, євс минь.


Би бороонд дуртай, тэр цасанд дуртай
Би бодлогошрох дуртай, тэр мартах дургай
Тэнгэр минь та єдєр шєнийг
Тэнцvvлэх гэж юунд оролдоов?
Салхи дэгдэхэд тэр цэх зогсоод
Сандарч тэвдэлгvй дуулж чаддаг
Харин би шуурганы дараах
Хачин намууныг сонсож чаддаг
Сар мандахад л би гунигаа мартдаг
Санаа алддаг, шvлэг бичдэг
Харин тэр харанхуйгаас айдаг
Халгадаг, шаналдаг
Хачин зєєлєн vгэнд минь тэр дургvй
Халуун эгц харцанд нь би дургvй
Єдєр шиг тvvнтэй шєнє шиг намайг учруулсан
Єндєр тэнгэр танд гэвч vргэлж баярланам.


Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлах тархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан үнаж
Хэнд ч хэлж үзээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд, цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм


Одоо ганцхан

Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя

Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя
Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л...


Урт наслахгүй юм шүү!
Урьд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү!
Төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
Төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
Аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
Аз эз хоёрыг хольж хутгах гутралтай юм
Нүгэл шиг хурах хог новшийг хураан
Нүдээ зүрхээрээ сольж суух гунигтай юм
Урт наслахгүй юм шүү!
Өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
Өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү!


Харанхуй гэдэг бол зүгээр л хөшиг
Шөнө гэж байдаггүй юм
Хар хөшигний цаана, биднийг харан
Алга ташсан бурхад сууж байдаг

Зүүдэлсэн, тачаасан бидний шөнийн үзэгдлийг
Зүгээр л харж суугаа тэдний зүрхэнд
Айдас, хашгираан маань сонсогддоггүй юм
Амьдрал маань л энэ гэдгийг тэд мэддэггүй

Инээмсэглэсэн бурхад алгаа таших бүрийд
Итгэлийг олсон хүмүүс чигээ алдана
Хүсч, шунаж, багаа тайлсан, төөрөлдсөн жүжигчид
Хөшигний цаадтайх нүдийг олж үздэггүй


Анхны бороо/Л.Өлзийтөгс/

Хаалттай цонхны цаанаас ч нэвт анхилах
Хачин сэргэг навчисын үнэр...
Хавар яасан гунигтэй юм бэ?

Халуун уруулаа цонхонд хүргэхэд
Хамаг бие... зүрх цочисхийнэ
Хайрлуулмаар бас дурлуулмаар санагдана
Хавар яасан гунигтай юм бэ?

Тэнгэрт тулсан залуухан моддын
Тэргүүн оройд нахиагаа задалж вий
Хав халуун бяцхан амь
Хавар... ай яасан...


Анхны цас... /Л.Өлзийтөгс/

Анхны цас
Сүмийн дээр
Хонхны дуунд
Цүслэн бууна.

Хонхны дуу
Сүмийн оройгоор
Аниргүй цас шиг
Аяар түгнэ.

Цагаан шившлэг
Уруул бүлээцүүлээд
Цантсан сормуус
Шөргөөн нисэлдэнэ.

Бодь гөрөөс
Цагийг шилгээгээд
Босоод ирвэл л
Цас зогсоно.

Залбирсан алганд минь
Намар байгаа...
Задарсан үсэн дээр
Анхны цас...


Би чөлөөлөгдөхийг хүсч байна /Л.Өлзийтөгс/

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна

Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна


Би яагаад...? /Л.Өлзийтөгс/

Би яагаад ийм ... ийм байна вэ ээж ээ?
Би яагаад таных шиг долгилсон урт үсгүй юм?
Би яагаад эгч шиг зөөлөн, ялдам инээмсэглэлгүй юм?
Би яагаад эцэг шигээ чанд эршүүд зантай юм?
Би яагаад ... яагаад би л шүлэг бичих ёстой юм?

Омголон, дүрэлзүү зүрхэнд минь үлэмжийн их төвөргөөн
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд үл хоргодох
Үүр цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
Үхлийн тухай бодолдоо дурлалаас ч илүү автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ ээж ээ?

Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие нь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол ээж ээ?

Хэний хүслээр ингэж хүний өмнөөс ярьж
Хэний тулд зүрхнээсээ дусаан дусаан бичнэ вэ?


Биеийг минь мартаарай /Л.Өлзийтөгс/

Өөрийг минь мартаарай
Өргөөнд чинь гээсэн
Өрөөсөн ээмэг
Өчигдрийн үнсэлтийг
Сануулаад байвал
Өвөрт чинь орхисон
Хүслийн амттай
Өвдөж жаргаасан
Биеийг минь мартаарай
Тэр бүсгүйтэй
Зөрөхгүй адилыг минь
Хүзүүнд чинь үлдээсэн
Улаан цэцэг
Хүсээгүй ч, зүүдлээгүй ч
Санагдуулаад байвал
Энгэрт чинь шургасан
Нялхын ааштай
Эрхлэж зовсон
Биеийг минь мартаарай


Бэлэг /Л.Өлзийтөгс/

Үнэр хөлөглөгч салхиар
Үнэрээ дайлаа
Үнсэлт минь энэ болог
Үсэн норгогч бороогоор
Нулимсаа дайлаа
Үдэлт минь энэ болог
Үүрийг сэрээгч болжмороор
Үг дайлаа
Үргэснийг минь энэ хэлэг
Үнэн хайртай чамдаа
Өөрөөсөө бусдыг явууллаа
Хагацал маань энэ болог ээ


Ван Гог хүлээлт /Л.Өлзийтөгс/

Тамхины утаанд хөвсөн эрчүүд
Хөөрөөд явчих шиг
Тамирдам, нэгэн аялгуу
Төгөлдөр хуурын даруул дороос өндийхөд
Танилын минь санаандгүй асгаад
Хоосолчихсон хундага шиг
Сэтгэл ззгүйрээд
Тачаадам нам гүмд
Нүд, чихээ мартан
Нүүрээ даран суунам.
Чиний мартаж орхисон
Бүрх малгай шиг бүрэнхий тасалгаанд
Чиний согтуу нүд шиг сүүмгэр дэнлүү
Сүүрс алдан бөхийж
Чихарсан хаалганы салхинд
Хаа нэгхэн гуйван, гэрэлтэхэд
Чичирсэн туранхай гараар
Нүүрээ даран сууж
Нүд. чихээ мартнам.
Тасалдсан хэсэг хэсэг аялгуу
Зүрхэнд тов тов дусалж
Тархи дүүрсэн харанхуйн
Хаа нэггээ бүдэг гэрэлтэхэд
Тас атгасан алган дотроо
Ганцаардлаа нууж
Тачаадам нам гүм гүнээс
Таавар мэт нэгнийг хүлээж
Нүд, чихээ мартан
Нүүрээ даран суунам



Гуйлт /Л.Өлзийтөгс/

Чамайг эзгүйд би дандаа даардаг
Чамайг эзгүйд би дандаа айдаг

Миний төлөө гадагш гарах бүрийд чинь
Чиний өмнөөс даарч, өчнөөн ядардаг

Өөрийн гараар ургуулсан цэцэгсийнхээ үнэрт,
харуулдан
Өдөржин би нартай цонхон дээр суувч
Эргэж ирэхээс чинь нааш
гар минь ер бүлээцдэггүй
Энгэрт чинь наалдахаас нааш
зүрхний минь цохилт жигдэрдэггүй

Чиний эзгүйд цаг хүртэл зогсчихоод
Миний цэцэгсийн ургах чимээ ч сонсддогүй

Гараад л ирэхийн зуурт чинь
мянган жил өнгөрөх шиг
Галзуурмаар их харанхуйд
зуун жил болчих шиг
Хөлийн чинь чимээг сонсохоос нааш
амьдрал над руу ирдэггүй
Хөгширч орхидог оо, би
Түргэн наддаа ирээрэй


Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр... /Л.Өлзийтөгс/

Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр
Ер бусын том саран тусдаг
Ерөөс тэнд өвс, усны чимээгүй
Гөрөөс хийгээд, шувууны мөргүй
Гүн аниргүй л энд дан ноёлдог
Дүн шөнөөр нь үүр цайдаг
Он, оны навчист даруулж гудайсан
Өнө эртний модод нь бөхгөр
Чимээгүйн хязгаар дахь модон гүүрэн дээр
Чийгт үдшээр би хааяахан очдог
Чичигнэсэн бүдэг гэрлээр сүүмийсэн
Ичингүй ганц дэнлүүнд нь мэхийдэг
Дөлгөөн сарны гэгээ цалгиулсан
Бүлээн усанд нь харц урсгаж
Дөрвөн цаг, тав дахь улирлын
Дөрөөн чимээг анирдан суудаг


Гэм /Л.Өлзийтөгс/

Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.


Ерөөл (Хүү ХАНБОЛД-д) /Л.Өлзийтөгс/

Сайхан бүхний нялххан төрх
Саваагүй бяцхан хүү минь

Өөдөөс хараад инээхээр чинь
Өөрийгөө би хайрладаг
Өнгөрүүлсэн зовлон минь ч жаргал
Уйлж үзээгүй шиг л санагддаг

Дүрсгүй нүдний чинь гэрэлд
Дүүрэн явдаг зүрхэндээ
Шимширтэл чамайгаа хайрладгаа
Мэдрэх бүрдээ гунигладаг

Аашлан, аашлан уйлуулчихаад
Аргадан, аргадан гуйдаг
Тэвчээргүй ээж нь чинийхээ итгэлд
Тэнгэр мэт уужуу явдаг

Аялсан бүүвэйгээ үрд чинь аялах сан
Аймхай, хонгор, жаахан үр минь
Зүүдэн дунд чинь залбирлаа хэлье
Зүрх бүхэн чамайг хайрлаг


Залуу нас /Л.Өлзийтөгс/

Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан

Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдопүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан

Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан

Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан


Зарлал /Л.Өлзийтөгс/

Энэлж бичсэн шүлгээ би хямдхан зарна
Эрхэм ээ! Та хүссэнээ л ав
Арилжсан мөнгөөрөө би ганц хундага дарс,
Ахиухан өгвөл чинь гоёлын даашинз авна
Хэврэгхэн амьдралд дуртай хэн нэгэнд нь
Хэрэг болж мэдэх юм, зовлон шингээсэн мөрүүд минь...
Хэмгүй алдарт дурлагсад авбал автугай
Хэн бичсэн нь хамаагүй, сайхан шүлэг л мандтугай
Зовж бичсэн шүлгээ би зоосоор арилжина
Золгүй ядуу нэгэнд нь талх авч өгнө
Инээдтэй, дорой санагддаг энэ цагийн найрагчдын
Ичгүүргүй жүжигт оролцмоор бол...



Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу... /Л.Өлзийтөгс/

Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу
үгүй дээ үгүй
Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна
Цонхоо хаагаад, хөшгөө татаад
Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд
Үүдээ хаагаад, дангинатал түгжээд
Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд
Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл,
тэмүүлэл бүрээсээ
Бишгүй алсад, зүүдэн дундаа
амьдрахыг хүсч байна.
Хүсч байна би, амгаланг хүсч байна
Нүдээ нээмэгц
Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх...


Миний гунигийн түүх /Л.Өлзийтөгс/

Яагаад надад үе үе ийм гунигтай байдгийг мэдэхгүй
Яаж би амьдралгүйгээр амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй
Хүрч үл чадан, хүмүүсээс өөрийгөө тусгаарлах болсноо
Хэлж үл чадан, үл чадан өмнө тань дуугүйхэн зогсох л байна

Сэтгэлд минь үргэлж цас орох юм тэр цаснаар
Сэмээрхэн явдалтай нэгэн дотуур минь дуулан алхахад
Нисчихмээр байдаг ч би далавчаан хумьж атгачихаад
Нэрийг нь ч мэдэхгүй нэгэнд тэр дууг сонсгохоор үлддэг

Явчихмаар байдаг ч, би үзгээ амьдрал руу дүрээд
Яриад л байдаг, гэвч хүмүүс үхэхээн больдоггүй
Үхэл болгоныг дагаж үхдэгийнхээн учрыг мэдэхгүй
Хэзээ миний доторхи цасан зогсохыг ч мэдэхгүй

Яагаад нар руу үе үе тэнгэрээс гар сунгадгийг
Яг зүрхэн дээр минь сараачиж орхидогийг мэдэхгүй


Нойтон навч /Л.Өлзийтөгс/

Би яг л энэ навч шиг шалба норчихоод
Чиний өмнө чичрэн зогссон
Биед наалдах цамцандаа уур хүрч
Бишүүрхэм харцнаас дардиран тонгойсон

Нүдээр чинь дүүрэн ичмээр үг...
Нүүр буруулавч сонсохыг хүссэн
Хачин хүйтэн борооны амттай
Хав халуун уруул чинь... зүүдэлмээр

Инээмсэглэлээрээ чи намайг хүлчихээд
Ээ, тэнэг, гүйгээд л явчихгүй
Ахиж тэнд уулзвал, дахиж үгээ хэлвэл
Алгадахгүй ээ би чамайг,
Aраас чинь хичнээн шаналав аа

Яг энэ навч шиг шалба норчихоод
Ямар их даарав аа, би тэгэхэд
Одоо дахиад тааралдвал, үнсье гэж гуйвал
Огтоос сандралгүйгээр ЗА гээд инээнэ ээ


Нууц /Л.Өлзийтөгс/

Тэнгэр лүү чи сайн хар даа
Тэнд миний нэг нууц бий
Олоод үзчихэв үү?...
Яг тийм Ондоо хүнд битгий хэлээрэй
Харанхуй татаад ирэхээр л
Хачин тод үзэгддэг юм
Хана, цонхыг минь нэвтлээд
Хамаг биед шингэчихдэг юм
Салхитайд бол үзэгдэхгүй ээ
Сартайд бүр ч харагдахгүй
Санаа алдаж болохгүй шүү
Сандраад тэр нуугдчихдаг юм
Үгүй, үгүй, яалаа гэж
Үргэлж тэр ярихгүй
Үзэг цаас минь золгохоос нааш
Үгээ тэр хэлэхгүй
Яг ийм аялгуу
Яг ийм өнгө...
Тэгэлгүй яахав, миний шидэт дуу
Тэнгэрт байдаг юм, сайн хар даа.


Одоо ганцхан /Л.Өлзийтөгс/

Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя
Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя
Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л


Толины өмнө /Л.Өлзийтөгс/

Үгүй дээ үгүй, энэ бол би биш
Үнэндээ надаас юу ч өөрчлөгдөөгүй

Өнөө л, зүүдэндээ үздэг далавчит морь
Өнөө л, зүрхнээсээ хэлдэг жигүүрт үгс

Салхитайд ч, бороотойд ч, би урьдынхаараа
Сайхан бүхэнд тэмүүлдэг хэвээрээ

Охин хэвээрээ, би хүүхдээрээ
Он жилүүдийн үүдэнд үргэлж ариунаараа

Надаас юу ч өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй

Найз минь энэ бол би биш
Намрын бурхадын санаандгүй таталсан дутуу хөрөг


Тунирхал /Өлзийтөгс.Л/

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй шүү

Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм

Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болонгуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой



Тэнгэрт ургадаг модод /Л.Өлзийтөгс/

Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг

Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг

Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг

Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх л байдаг

Өө, яана гэх вэ?
Өгөх л гэж өгсөн...



Хав харанхуйн дунд ... /Л.Өлзийтөгс/

Хав харанхуйн дунд
Нисэж яваа галууд аа

Хаа хүрэх нь вэ?
Намайг аваад яваач

Хамгийн өндөр уулан дээр
Одоо л яг гарахсан

Халуу шатсан гараараа
Шөнийн чулуунд хүрэхсэн

Салхинд задарсан үсээ үнэрлэн
Санаа алдан, нүдээ аньж

Чимээгүйн гүнд зүүдлэх цэцэгсийн
Чичигнэсэн амьсгааг хөлөөрөө мэдрэх сэн

Тэгээд жаахан өндийгөөд
Жаахан өндийгөөд

Тэмдэг төдий
Тэр одонд хүрэх сэн


Хайр сэтгэлийн нутаг /Л.Өлзийтөгс/

Сар. Давалгаа. Цахлай
Сайхан нүдний алтрах сормуус
Үг ч үгүй, чимээ ч үгүй үдэш
Үхлээс бусдад үүдээ нээхгүй нутаг
Харанхуйн ариун-дөрвөн нүдний гэгээ
Ханцуй хормойн аниргүй шүргэлцээн
Тэнд миний даль жигүүрээр сэрэх салхин
Тэнгэр зүгтэй мөнхийн хавар
Атгаастай гар, хоёрын өмнөх ганц зам
Амт болоод үнэр, чиний миний гэх үг
Алс эзгүйгээс түгсэн гэгээ-хайр
Амьдрахаар миний тэмцэж ирсэн нутаг



Харанхуйн бороо /Л.Өлзийтөгс/

Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална

Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө.


Хүлээлт /Л.Өлзийтөгс/

Гадна зогсоод л баймаар
Нүүрээ тэнгэрт л харуулан зогсоод баймаар
Цасанд мод шиг даруулан зогсоод баймаар
Царай зүсэнд минь цагийн төрх тодортол
зогсоод, зогсоод баймаар
Улаан алчуураа цагаан болтол зогсоод баймаар
Урсталаа, урсаад арилтлаа бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр аргагүй болтол зогсоод баймаар
Чихэнд минь зүүсэн ээмэг чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг ичээд нуугдтал зогсоод баймаар
Ирэх замыг чинь зөөлөн элс болтол бутарган
Зогсоод зогсоод л баймаар...


Цөөрөмд мэлхий үсэрч ... /Л.Өлзийтөгс/

Цөөрөмд мэлхий үсэрч
Цөл хийх чимээгээр
Цэцэгс нойрыг гөвнө
Чи эзгүй

Ганцаар зэгэс хөндөн
Ганцаар сүүмийн алхах
Харанхуйн нулимсанд л
Хаашаа би урсах

Чи эзгүй
Чи эзгүй
Чихний ээмэг ч хүндтээд л.



Чиний эзгүйд /Л.Өлзийтөгс/

Чиний эзгүйд
Нүдэн дотор минь эрвээхэй, бүрх, толь, лаа
Нүдэн дотор минь эмэгтэй хүн, алим, мод, шувуу
Нүдэн дотор минь цаг, түлхүүр, үүл, тэнгэр
Нүдэн дотор минь чамаас бусад бүх л юм

Эрвээхэйн далавч ч, гоёмсог бүрх ч уйтгар төрүүлнэ
Энд чи л үгүй болохоор нар шар биш, мод ногоон биш
Чи л үзэгдэхгүй, чи л сонсогдохгүй болохоор
Чих хэрэггүй, нүд хэрэггүй, надад юу ч хэрэггүй

Хамаг орчлон, цаг хугацаа, амьдрал бүдгэрэх
Харанхуйн дунд, харанхуйд л чи минь тодорно
Тэгэхээр одоо би зүгээр л нүдээ аньлаа
Тээртэй энэ гэрэл, нар, тээртэй нар …


Шар байшинд /Л.Өлзийтөгс/

Шар байшинд нар тусдаггүй
Шар байшинд хавар ирдэггүй
Шар байшинд сарны туяатай
Саруул шөнүүдийн янаглал
Атирсан дух шиг гунигтай байшинд
Атгасан гар шиг дотогшоо байшинд
Арилсан зүүд шиг бидэн хоёрын
Аяар түгэх инээд цууриатай
Шар байшинд үүр цайхгүй
Шар байшин үүдээ нээхгүй
Шар байшинд гэгээ чимээгүй
Сайхан харанхуйн янаглал
Амттай.


Шөнө дунд цас орж байна /Л.Өлзийтөгс/

Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна
... Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!

Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна

Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг...
харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй
зогсож байна.


Шүлэг /Л.Өлзийтөгс/

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж
үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь


Шүлэг 2 /Л.Өлзийтөгс/

Хар үсээ улаанаар будаад ч
Хайхарч намайг анзаарахгүй таныг
Үхлээрээ ч болов өөртөө татмаар

Өмнүүр чинь нүв нүцгэн өнгөрмөөр
Өөдөөс чинь харж зогсоод уйлмаар

Хөмсөг үсээ үгтээн зулгаагаад ч
Хөлд минь суухгүй, бөхийхгүй таныг
Хөөгдөөд ч болов үүрд дагамаар

Дэргэдүүр чинь өнгөрөхдөө хашгиран дуулмаар
Дээлээ нөмрөөд зам дээр чинь хэвтмээр

...Нэрээр минь дуудахыг ганц л сонсох сон доо
Нэг удаа, бурхан минь гэж, нэг л удаа нааш хараач



Шүлэг 3 /Л.Өлзийтөгс/

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж
үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь


Шүлэг 4 /Л.Өлзийтөгс/

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэпсэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.


Эртний дуу /Л.Өлзийтөгс/

Онгорхой хаалгаар салхи орж ирнэ
Салхи- уй гунигийн элч минь
Орон дээр минь сарны туяа...
Сар цэнхэр муур шиг цагариглана
Хананд өлгөөтэй дугариг толь
Хайртын минь сүүлчийн харцаар бүүдийнэ
Шүлэг бичсэн цаас ширээгээр нэг хөглөрч
Шүүрс алдах чимээнд хааяахан сөхөгдөнө
Эртний дуу тэнгэрийн гүнээс цуурайлна
Эзгүй цагийн босгонд чимээгүй нам зогсоход
Харанхуйн нүд зүрх нэвт цоргиж
Хаа нэгтээгээс уйтгар ханхална


Ядрал /Л.Өлзийтөгс/

Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өөрөөсөө би өөр болж байна
Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өр зүрхнээсээ би урваж байна

Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болж тосох
Өөдгүй тоглоомд би дахиад л хожигдлоо
Өвдөх бүрийд минь өвчин минь илааршдаг нөхөд өө...
Өө, энэ ертөнцөд би бууж өгч байна

Сонсож байна уу, би гараа өргөөд
Солиорсон энэ амьдралаас залхаж эхэлснээ зарлаж байна
Итгэл найдварыг минь хөсөрдүүлсэн бүх зүрх
Сэтгэлийн минь гэрэлт зулыг булаан авч одлоо

Амссан сайхан бүхнээ эргүүлээд нулимсаараа төлдөг
Аймаар энэ орчлонгийн хөлд сөхөрч буй тэмүүлэл...
Ядарч байна би, Цав цагаан явсаар


Өвгөн дэнлүүн дор хуучин сандал дээр /Л.Өлзийтөгс/

1
Манант хотын хаа ч юм нэг л гудамжинд
Маргаашийн тухай бодлогоширсон өвгөн дэнлүү бөхийгөөд
Тэр денлүүн гэрэлт ургадаг моддоос
Тэмүүлэн ниссэн навчсын хойноос гуниглан...
2
Хачин уйтгартай нүдээр шөнийн гүн уруу ширтэн
Харанхуйн дунд тэнгэрийн доор суухад
Хуучин энэ ертөнцийн хаа нэгт
Хувь тавилан минь бичээстэй байгаа шиг санагдан...
3
Чулуун зам дээр урт сүүдэр урсаж
Шулуун хар үсний ширхэг бүхэн гэрлтэнэ
Энэ л дэнлүүн шөнө бүрийг хуваалцан
Энэлэн суух надаас өөр хүнгүй
4
Амьсгал хураасан цэл залуу навчисын
Араас нь уйлахад модод дуугаа хураанам
Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахад л
Сайхан юм гэдэг дэргэд байдгийг ойлгоно...
5
Эгээ л дэнлүү шиг гуйвлан босоод
Эргэж ирэхгүй өчигдөр уруугаа нэг хартал
Яг минут шиг нүдтэй шувуу нисэж ирээд
Ямар их ой ханхлуулан өөдөөс ширтсэн гээ!


Өөрийн хөрөг /Л.Өлзийтөгс/

Гүнзгий, бүр харанхуй шөнө шиг гүн харц
Гүзээлзгэнэ юм уу, чихрийн амттай уруул
Нуугдаж, үснийхээ ард далдирсан дух
Нулимстай инээдэнд дассан сормуус
Эзнийхээ ааш шиг шулуухан үс
Эрчүүд рүү талимаарч үзээгүй нүд
Хүүхдийнх шиг төрхгүй, гэнэн инээмсэглэл
Хүчлэвч гарахгүй, аяархан дуу
Үг шигээ түргэн, цэх алхаа
Үргэлжид гуниглан гэгэлзэх сэтгэл
Үзэн ядаж ч, хайрлаж ч чадах
Үнэнч бас урвагч зүрх
Цэлмэг атлаа давчдах цээж
Цэвэр биш атлаа үнэтэй даашинз
Бэлзэгээр биш, үзгээр гоёсон
Бээлий өмсөх дургүй гар...



Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг... /Л.Өлзийтөгс/

Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага...
Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд
Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув.

Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас
Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож
Жимсний үнэрт үсчсэн дарснаас
Жил саруудыг амтлан санаа алдан суув

Хүн бүхнийг унтаж байхад босоод
Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж
Нүдээ аниад, цэцэг шиг дохилзон суух гэгч
Үүр цайх хичнээн сайхан байсан гээч!


Шөнө дунд цас орж байна Л.ӨЛзийтөгс

Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна
... Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!

Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна

Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг...
харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй
зогсож байна.


Анхны бороо/Л.Өлзийтөгс/

Хаалттай цонхны цаанаас ч нэвт анхилах
Хачин сэргэг навчисын үнэр...
Хавар яасан гунигтaй юм бэ?

Халуун уруулаа цонхонд хүргэхэд
Хамаг бие... зүрх цочисхийнэ
Хайрлуулмаар бас дурлуулмаар санагдана
Хавар яасан гунигтай юм бэ?

Тэнгэрт тулсан залуухан моддын
Тэргүүн оройд нахиагаа задалж вий
Хав халуун бяцхан амь
Хавар... ай яасан...


Хүсэх зориг
Итгэх зориг
Хүлцэх зориг
Надад бий
Тэмүүлэх зориг
Үхэх зориг
Тэгээд бас унах зориг
Хангалттай
Өөрийгөө үл харамлах
Өвчин шаналлаас зэрэмдэггүй үлдэх
Зовох ганцаардах
Зориг надад дүүрэн бий
Хүүхэд шиг амьдрах
Хүнээрээ үлдэх
Хүлээх, ухрах
Зоригтой би
Харин, ганцхан
Чамаасаа урвах
Хайраасаа татгалзах
Зүрх үгүй ээ


Миний доторх... /Л.Өлзийтөгс/

Миний доторхи хотууд, гудамжнууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч юм одсон замууд
Тэр замаар холхих амьд, үхсэн хүмүүс...
Тэд одоо яаж миний дотор нуугдана вэ?
Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж
Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихын зуурт өнөөх гэрлүүдээ хагачина
Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй.
Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь!


Бүр нэг сэтгэлээр уначихаад /Л.Өлзийтөгс/

Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Тийм өндөрт аваачдаг
"Чиний инээмсэглэл"


Урт наслахгүй юм шүү /Л.Өлзийтөгс/

Урд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү
Төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
Төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
Аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
Аз эз хоёрын хольж хутгах гутралтай юм
Нүгэл шиг л хурах хог новшийг хураан
Нүдээ зүрхээрээ сольж суух гунигтай юм
Урт наслахгүй юм шүү
Өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
Өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү


"Эрх чөлөөтэй байхуйн урлаг" /Л.Өлзийтөгс/

Өөрийнхөө зурсан ертөнцөд
Өөрийнхөө босгосон байшин дотор
Өөрийнхөө л зохиосон дууг дуулаад
Өөрийнхөөрөө би амьдарч байна

Эгшин хором нь миний тоололтой
Эвлэсэн бүхэн нь хурууны минь ортой
Энэ л ертөнцийн мөч бүхэнд
Эрх чөлөөний минь амь цохилоостой

Өвчин, шаналал, хайр, тэмүүлэл-
Өөрийн гэсэн юм бүхэн минь...
Гагцхүү үнэнээр бүтсэн амьд халуун төрхтэй
Газар дээрх диваажинд би амьдарч байна

Зүрх сэтгэлийг минь эзэгнэн байдаг
Зүйргүй их нам гүмийн дунд
Хэнээс ч хамааралгүй ганцхан амьдралынхаа
Хэмжээлшгүй жаргалыг урлаж сууна


Миний тасдсан, миний мартсан /Л.Өлзийтөгс/

Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья
Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...


Халуун өдрийн шүлэг /Л.Өлзийтөгс/

Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л ...
Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц
Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ...
урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л