Хүсэл биелүүлэх овоо, Хөвсгөл далай, 2010 оны 7 дугаар сар
Би салхи мэт эрх чөлөөтэй, өвдөх ч завгүй, үхэх ч завгүй амьдарч байна.
Tuesday, July 27, 2010
Friday, July 16, 2010
Хайртай
Би шүлэг бичдэггүй ээ
Бие минь хүсээгүй ч сэтгэл минь хөтөлнө, гэхдээ чиний амьсгалд...
Өндрөөс унах навчсын адил өөрийгөө би удирдаж чадахгүй байна
Үзэгдэхгүй ч намайг зүглүүлэх энерги минь, өөрт чинь би талархаж байна
Толгой гудайх хүсэл чи тоймгүй зүйл надаас шаардана
Гэвч өчүүхэн хүсэл чи
Өөрийг минь дийлэхгүй ээ
Гэхдээ, чиний өмнө өнөөх бардам зан минь шалбааг болжээ
Бодол санаа минь чинийх байж, би анзаарсангүй ээ энэ хугацаанд
Гагцхүү нэг л зүйлийг би мэднэ, "Би Тандаа Хайртай"
Танихгүйгээс бүх зүйл эхэлдэг, дараа нь харин аз жаргалтай төгсдөг
Шүлэг гэх хэдэн үгнээс айна, ичнэ, зугтана... гэвч гарах гарц үгүй
"Би Тандаа Хайртай"
Хайраас илүү "Хүндлэл" чухлыг танаасаа би ухаарсаан. Чамдаа хайртай. Хайртай...
БИ ЧАМД ХАЙРТАЙ.

Миний гуниг гэгч ямархан зүйл болохыг чи ойлгохгүй

Сэтгэлд далай мэт гуниг оволзуулсан
Би шатсан, тэгээд үнс болсон
Чи үлээсэн
Би зүрхнээс чинь замхарсан
Хэдий чиний хувьд үнс ч, би амьсгалж байна
Цээж минь алгуур урагдана...
Судсаар уяж тогтоосон миний зүрх
Сугарч гарахаар цээжнээс минь тэмүүлнэ...
Чамд хэлэх энэ үгийг минь л сайн тогтоож ав аа
Чамд хэлэх үг минь

Thursday, July 15, 2010
Тэгвэл бүү саад бол!
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүрх минь шаналж байна
Сэтгэл минь хөндүүрлэж байна
Зүгээр л намайг битгий тоо
Ер нь би саад болсон ч яадгийн
Гуц, би хүсэл тачаалаараа амьдарна
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Тэр л нэг хүнд саад болохгүй амьдрахсан
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүгээр л намайг битгий тоо
Зүрх минь шаналж байна
Сэтгэл минь хөндүүрлэж байна
Зүгээр л намайг битгий тоо
Ер нь би саад болсон ч яадгийн
Гуц, би хүсэл тачаалаараа амьдарна
Wednesday, July 14, 2010
Би юунд ч үл баригдах эрч хүч
Хамар цоргитол өөрийгөө мэдрэх юм хааяадаа
Зүрх оволзтол булгилах юм хааяадаа
Цус бүхий л эд эсэнд хүрч, буцалж, оргилж байгааг мэдрэх юм хааяадаа
Дайчин цус бүхий л биеэр минь дэлхийг эзэлсэн шиг тарж байна
Бүх юм дэндүү тачаангуй, дэндүү романтик, дэндүү сайхан
Би эрх чөлөөний салхинд нисч байна
Би юунд ч үл баригдах эрч хүч
Би буцалж байна
Би шатаж байна

Кино ба English
Кино үзэх дургүй хүн байхгүй. Киногоор хүнийг уйлуулж, уурлуулж, инээлгэж, бас аливааг ойлгуулж болно. Бас киногоор дамжуулж хэл ч сурж болно. Кино үзэх нь дуртай зүйлээ хийхийн хажуугаар хэл сурах шалгарсан аргуудын нэг. Нэг удаа StarTV-ээр Friends-ын хэдэн анги үзээд яагаад ч юм их таалагдсан. Хожим нь Friends-ыг хэд дахин давтаж үзсэн дээ. Friends хөгжилтэй, америк амьдралын хэв маяг соёл (хэл сурахад эдгээр ойлголтууд тун чухал) зэргийг тод томруун харуулдаг. Дээрээс нь энгийн амьдралыг харуулдаг учраас үг хэллэг нь ч энгийн. Эхэндээ кинонд гарч буй joke-үүдийг ойлгох нь битгий хэл зарим хэсгийг нь огт ойлгохгүй ч байж болно. Гэхдээ цөхөрч болохгүй үзээд л байх хэрэгтэй. Яваандаа ойлгодог, инээдэг жинхэнэ утгаар нь enjoy хийдэг болно. Тиймээс үзээд алдахыг зөвлөе.
Friends бүтнээрээ
http://www.cititube.mn/list.php?cat=serials&ganre=40&page=1
дээр байналээ.
Уран сайхны кино ч ялгаагүй. Манай телевизүүдээр киног орчуулна гэж ёстой хайран юмыг яйран болгоно гэдэг л болж байна. Буруу орчуулгатай, орчуулга уншиж байгаа нь ч таарч, дээрээс нь киноны амин сүнсний нэг хэсэг болох дууны эффектүүд будаа. Киног ингэж үзээд үзсэн болохгүй шүү дээ. Ер нь болж өгвөл киног англи бол англи хэл дээр нь англи хадмал орчуулагатай үзэх хамгийн үр дүнтэй. Дээрхи cititube сайт дээр олон кино шууд үзэж болохоор тавигдсан байналээ.
Энэ бол хий ном шагайж сурсан сураагүйн хооронд өөрийгөө хуурахаас хамаагүй илүү үр дүнтэй арга шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Амжилт хүсье!

Tuesday, July 6, 2010
Шүтэн бишрэгч "Г.Аюурзана"
Түүнд хамгаас их таалагддаг зохиолч бол Набоков. Набоковыг нас барахад ердөө л тавхан настай байв. Хэрэв тэр үед хорин найм хүрч байсан бол, нас барсанд нь биш уулзаж амжаагүйдээ харамссандаа архи ууж, орой нь хариад "Yхчихлээ гэж үү?" хэмээн хашгирч уйлах асан.
Тэр өөрийгөө Набоков нас барахаас хоёр гурван жилийн өмнө Швейцарт очиж, зохиолчийн үүдний өрөөнд удаан сууж байгаагаа төсөөлөн бодох дуртай. Зохиолч эхлээд унтаж амарч байснаа, дараа нь ажиллаж, дараа нь цайгаа уув. Цай уусныхаа дараа үргэлжлүүлэн ажиллаад зочин хүлээж авах зав гаргасангүй.
- Өнөөдөр оройтчихлоо. Та баасан гаригт үдээс хойш ирнэ үү гэж зохиолчийн нарийн бичгийн дарга, мөн л зохиолчийн хэрийн насны хижээл эр ер санаа зовсон янзгүй хэлснээ,
- Та кофе уух уу? гэв.
- За үгүй дээ. баярлалаа. Өө, уудаг ч юм бил үү?
- Өөрөө л мэд дээ. Владимир Владимирович өдийд кофе уудаг юм л даа. Би түүнд зориулж чанасан юм.
- Би уувал түүнд үлдэх юм уу?
- Yлдэнэ, үлдэнэ. Санаа зоволтгүй.
Ердийн л кофе Лаазтай, жаахан гашуувтар " Nescafe”.
- Та орос хүн үү?
- Яаж байна?
- Владимирович...
Зохиолчийн нарийн бичгийн дарга ямар үндэстэн болохыг тэр мэдэж амжсангүй. Цонхны шил тар няр хийн хагарах дуулдаж, эргэн хартал орон дээгүүр нь хөлбөмбөгийн эрээн бөмбөг өнхөрч үзэгдэв.
- Хөөе. Юу болж байна аа?
Цонхоор шагайвал хэн ч алга. Нүдний буланд нэг жаал гүйсээр булан тойрох шиг болов. Хүүхдүүд хурдан гүйдэг л дээ. Хамгийн муу гүйдэг нь л сая далд оров бололтой.
Тэрээр эргэж бөмбөгийг харуут түс хийтэл инээд алдав. Доктор Пнин хүүдээ бөмбөг бэлэглэхэд яадаг билээ? Хөл бөмбөг сонирхдоггүй америк жаал цоо шинэ бөмбөгийг цонхоор гаргаад шидчихдэг, Yгүй ээ, талбай дээрээс өшиглөсөн бөмбөг гурван давхрын цонхоор орно гэж байх уу? Монголд л ийм тэнэг хөлбөмбөгчин төрнө.
Нэгэнт хэргийн эзнийг олохгүйгээс хойш бөмбөгийг өөртеө үлдээхээр шийдэв. Шилэн лонх ч үнэтэй байж. Нэг ангийн дөчөөд хүүхэд гэрээсээ нэг нэг лонх авчран, "Шилний дэлгүүр" гэсэн хаягтай мөд онгойдоггүй мухлагийн үүдэнд өдөржин бужигналдаад сая нэг бөмбөгний үнэ цуглуулж байсан сан. Охид волейболын бөмбөг авна гээд хөвгүүд сагсныхыг авна гээд бөмбөг зардаг дэлгүүрт хүрэхийн алдад хөвгүүдийнхээр болчихоод байтал, дэлгүүрт сагсан бөмбөгийн төрөлтэй юу ч байсангүй. Ганцхан ширхэг волейболын бөмбөг үлдсэн нь бөөрөндөө халцархайтай аж.
- Өөр байхгүй ээ гээд худалдагч халгаасангүй. Харин хөл бөмбөгийн бөмбөг нэлээд хэд байсныг яана.
Ингээд ангиараа хөлбөмбөгчид болцгоов. Маргааш орой нь л шинэхэн бөмбөгний бөөрөнд эхний халцархай гарч, хэн хүнгүй халаглацгаасан ч тэр бөмбөг бүтэн хоёр жилийн турш тэдний хөөцөлддөг ганц зүйл болж, анги даасан багш нь:
- Энэ гайтай ширнээс болоод манай ангид муу сурлагатан гурваар нэмэгдлээ гэж халаглаж байсан сан.
Хэн гурав муу сурлагатан болсныг тэр одоо ч бодоод бодоод олдоггүй юм. Тэдний ангийнхан бараг бүгдээрээ муу сурдаг байсан тул, хааяа нэг сайн дүн авсныгаа жигтэйхэн гоочилно. Тиймээс сайн суръя гэж хэн ч боддоггүй, тэдний ангийн адгийн хөлбөмбөгчин ч гэрийн даалгавраа хийдэггүй байв.
"Би ч нээрээн адгийн хөлбөмбөгчин байсан шүү" гэж тэр цонхоор орж ирсэн бөмбөгийг ажингаа бодов.
- Гэхдээ арай ч ийм мурий хөлтэй байгаагүй ээ! гэж цонхыг нь нядаасан үл таних жаалд хорссондоо чанга хэлчихээд, бөмбөгийг шалан дээр тавьж өшиглөв. Бөмбөг үүдний хонгилоор нисч угаалгын өрөөний хагас нээлттэй хаалгаар маш цэвэрхэн орлоо.
- Гоол!
Гэнэт өлсч байгаагаа мэдэрсэн тул өлгүүрээс хүрмээ авч, гутлаа углаад гадагш гарав. Байшингийн буланд хэдэн жаал бөөгнөрөн чанга чанга хөхрөлдөж байснаа түүнийг харуут чимээгүй болцгоов. Нэг нь орон сууцны мужааны хүү байна. Зун аавтайгаа цуг ирж хаалга янзалж өгсөн юм.
- Аав чинь бий юу?
- Байгаа.
- Орой цонх шиллээд өгөөч гэж байна гээд хэлчихээрэй.
- За.
Хүүхдүүд бие бие рүүгээ хурдхан ширтэлцээд авав. "Хэргийн эзэд!"
Ойролцоох гуанзанд тэдний ангийн охин ажигладаг юм. Уг нь царайлаг аятайхан зантай охин. Одоо хэр нь нөхөргүй. Өөрөө гуанзны эзэн мөртлөө орж ирэгсдэд хоол зөөж үйлчилнэ.
- Би л байсан бол энэ хиншүүн дунд...
- Чи ойлгохгүй ээ. Алив, сууж бай. Би чамд хоол аваачаад өгье.
Ангийнх нь охин ширээн дээр шөл, шарсан өндөг, мантуу өрлөө. Энгэрээр мөөм нь цухалзана.
- Цай өгөөч.
- Өнөөдөр пивотой шүү,
Удалгүй ширээн дээр хоёр лааз шар айраг шилэн аяга нэмэгдэв.
- Танайд пиво зардаг юм уу? гэж хажуугийн ширээнд суугаа хоёр эрийн нэг бүдүүн дуугаар хүнгэнэлээ.
- Манайд согтууруулах ундаа зардаггүй ээ гээд ангийн охин цаашаа эргэв.
- Эгдүүтэй дамшиг байна шүү гэж бүдүүн дуутыг хэлэхэд, хажуу дахь нь бүр таарсан юм шиг нарийхан хоолойгоор:
- Би хөхийг нь харах гэж наашаа ирдэг юм хэмээн шивэгнэх дуулдав.
Гуанзанд тэр нэлээд суулаа. Ангийн охин нь пивоны үнэ авахгүй гэжээ. Тэндээсээ гараад дэлгүүр орж бөмбөгний үнэ сонирхвол, хоёр мянган төгрөг гэлээ. Ангийн охин нь хоолны үнэд өдөр бүр таван зуун төгрөг авдаг. Тэр өдөрт нэг л удаа хооллодог. Орой нь ус буцалгаж уугаад нэг бүтэн талх идчихдэг. Ээж нь нас барснаас хойш ямагт ингэж л амьдарч байгаа. Номын сангийн гэрээр ном олгох тасагт насаараа ажилласан ээжийнхээ буянаар тэр одоо ч номоор тасардаггүй. Сард хоёр, заримдаа гурван удаа үүргэвч үүрээд хотын бараг нөгөө захад байх номын сан руу явна Сүүлийн үед түүнд унших шинэ ном олдохоо больжээ. Тиймээс ажилчдын дүүргийн хүн цөөнтэй номын санг ёс төдий л эргэдэг аж.
Номын санч ээж нь нас барахдаа:
- Миний хүү гуч хүрээд эхнэр аваарай. Чамд би өдөрт таван зуугаар бодож хоёр жилийн хоолны мөнгө хураасан. Хоёр өрөө байр чамд томдоно. Нэг өрөө болгож солиод, зөрүү мөнгөөр нь эхнэртээ хуримын бөгж, гутал хувцас авч өгнө биз гэжээ. "Инфляци" гэдэг үг ямар.ч номонд байгаагүй үе.
Тэр байраа багасгаад, өөртөө хэдэн ном авчээ. Тэдэн дунд Набоков байсан хэрэг. Хатуу хавтастай, сайн хэвлэсэн, хэд хэдэн Набоков.
Өнөөдөр тэр гуч хүрэв. Ангийн охин мэдсэн юм шиг пивоор дайллаа. Гэнэтхэн нөгөө хажуугийн ширээний хоёроос ангийн охиноо харамламаар болжээ. "Хөхийг нь харах гэж ирдэг" гэнэ ээ?
Мужаан шатан дээр сууж байв. Хана түшүүлэн шил тавьжээ. Гэрт оруут шуудхан л бэлэн шилээ тавиад, ердөө арваад минутын дотор жин тан болгочихлоо.
- Та хэмжээг нь яаж ийм сайн мэдэж байна аа?
- Энэ байрны бүх цонхны хэмжээг би цээжээр мэднэ.
- Хэдийг төлөх вэ?
- Шилний үнэ дөрвөн мянга. Хийсний хөлсөнд, яахав, ганц мянгыг л авах уу даа. Хажуугийн гуанзанд таваг хуурга л авах мөнгө.
Тэр амаа ангалзуулав. Дөрвөн мянга! Хоёр бөмбөгний үнэ байх гэж уү? Гэнэт түүнд "Яг танай хүү л манай цонхыг хагалсан даа" гэсэн бодол төрөхөд хэлчихээсээ өмнө амжиж хэлээ хазаад, орныхоо гудсан доогуур хийсэн том хавтасны завсраар таван зуутын дэвсгэрт арвыг тоолж өгөв.
- За, баярлалаа. Өөр хэрэг гарвал хэлээрэй гээд мужаан угаалгын өрөөний зүг хяламхийв. Гэрлээ унтраахаа мартчихаж. Хөлбөмбөгийн бөмбөг яг босгон тушаа нь харагдана.
Мужааныг нэгдүгээр давхарт хүрч явахад тэр гүйж очив.
- Та хажуугийн гуанзанд таваг хоол хэдэн төгрөг байдаг гэнэ ээ?
- Ямар гуанз? Ямар хоолны үнэ тэр билээ?
Мужааны царай гайхсан гэхээсээ илүү айсан янзтай болжээ.
- Уучлаарай, би зүгээр л хажуугийн гуанз ямаршуу хоолтой байдаг юм бол, таныг мэдэх юм байна гэж бодоод л ...
Мужаан тайвширч, бүр баярласан янзтай санаа алдан инээмсэглээд,
- Өө, би ч гэр энд болохоор гуанзанд ордоггүй л дээ. Гэхдээ хоолыг нь мэднэ. Дажгүй хоолтой, үнэ нь ч гайгүй санагдсан шүү. Таваг хуурга цайтай авсан юм байна. Саяхан даа, яг хэзээ ч билээ? Мянган төгрөг жаахан гаруй бол луу. .
- Тэгвэл таван зуун төгрөгөөр нэг, хоёрдугаар хоол. салаттай, бас хоёр аяга сүүтэй цай, мантуу авч хүрэхгүй нь ээ?
Мужаан учиргүй хөхрөв. Хөхөрч, хөхөрч,
- Салаттай гэнэ шүү! Иш, та нар амьдралаас мөн тасархай байна даа. Хоёр талх ч авч хүрэхгүй мөнгөөр тийм их хоол өгдөг гуанз гэж юу байх вэ дээ. Чиний хэлсэн бүхнийг авахад лав дөрөв таван мянга хүрнэ дэг ээ гэлээ.
Тэр гэртээ эргэж оруут бөмбөгийг угаалгын өрөөнөөс гаргаад "Май, чи, тэнэг Пнин! Төрсөн өдрийн бэлгээ ав!" гэж амандаа үглүүт байдаг хүчээрээ өшиглөж орхив.
Энэ удаад харин наад талын цонх л хагарчээ. Хөл бөмбөгийн бөмбөг ахиад л орон дээгүүр өнхөрч явав.
Сургуульд байхдаа тэр хичээлээ давтахын оронд уран зохиолын ном уншдаг байв. Яагаад гэвэл, хичээлээ давтаад байвал сайн сурчихна. Сайн сурах юм бол ангийнхныхаа нүүрийг яаж харах юм бэ?
Харин азаар есдүгээр ангид орж, хөлбөмбөгчдөөс нэг салж билээ. Есдүгээр ангид чүү чамай "гурав", "дөрөв" хольж явсаар, аравт оржээ. Аравдугаар ангидаа хичээлдээ ихэд шамдсан боловч тоо, физик химийг яагаад ч нөхөж авахааргүй хоцорсон байлаа. Харин хэл, уран зохиолд мань эр толгой цохиж, сургуулийнхаа сайчуулын тоонд багтах болов. Гэвч нийгмийн мэдлэг сулаас дээд сургуульд орж чадсангүй. Цэрэгт явъя гэтэл хараа муу гээд тэнцсэнгүй.
Ингээд арван жил ээжээрээ тэжээлгэн, ээжээрээ ном зөөлгөн жижиг өрөөндөө суужээ. Тэр арван жилд юу эсийг уншсан гэх вэ. Тэр арван жил бол амьдралынх нь хамгийн жаргалтай үе байв. Хоёр жилийн өмнөөс тэр бие даан амьдарч эхэлсэн хэрэг.
Хоёр жилийн өмнөөс л түүний амьдралд Набоков орж иржээ. “Гавьяа", "Ноён, хатан, боол", "Цаазаар аваачих урилга", "Лужины хамгаалалт", тэгээд "Ада" ... Харин "Лолита!' түүнд таалагдаж байсангүй. Набоковтой уулзаж байна гэж төсөөлөн бодохдоо тэр энэ тухайгаа ер хэлээгүй.
- Төгсгөл нь гайхалтай сайхан болсон шүү! гэж тал засчээ.
Заримдаа тэр зохиолчийг Найттай андуурч үзэн ядна. "Себастьян Найтын бодит амьдрал" хэмээх романыг нь уншиж дуусуут :
- Набоков яг үнэндээ Набоков биш, Найт байсан юм биш байгаа? гэж өөртөө хэлчихээд удтал шаналжээ. Набоков Найт байхад юугаараа муу юм бэ гэдгийг тэр мэдэхгүй. Юутай ч, Найт маш муу хүн шиг санагджээ.
Тийм сэтгэлийн улмаас нэг удаа Набоковт :
- Найт учраас танд Нобелийн шагнал өгөөгүй гэчихжээ. Зохиолч түүний ор үндэсгүй төсөөлөл рүү жуумалзан ширтсэнээ хонх цохиж өөртэйгөө үе тэнгийн нарийн бичгийн даргаа дуудаад,
- Энэ хүүг тэр ганц өрөө байранд нь хүргэж өг гэх үгүй ээ, яалаа гэж Набоков тэгж хэлэхгүй,
- Тантай ярилцахад сайхан байлаа Мистер Бен, та энэ залууг хүргээд өгчихнө үү. Аль буудалд буусан гэлээ? гэх вий.
Набоковт "Та өерөө Найт” гээд хэлчихсэндээ ихэд харамсав. Би ёрын Нобелийн шагналын тухайд ... Уг нь болсон явдал биш, бодол юм чинь залруулж болно л доо. Гэвч тэр хар багаас л бодол мөрөөдлөө залруулж, буцаад эхнээс нь шинээр бодож явсангүй. Бодол бол түүний хувьд амьдрал л гэсэн үг.
Цонхыг хага цохин бөмбөг орж ирсний маргааш тэр хажуугийн гуанзанд орсонгүй. Хотын төвд байх нэг гуанзанд орж, амт гэж авах юмгүй хоол авав. Шөлнөөс гурав халбагадаад орхиж. харин дөрвөн ширхэг хуушуурыг нь идчихлээ. Нэг аяга байхуу уув. Энэ хоол нь хоёр мянга хоёр зуун төгрөг болжээ.
Ахиж тэр гуанзанд орсонгүй. Хажуугийн, хотын төвийн алинд ч. Орцны цэвэрлэгч нэг удаа бэлэн хоол идэж байхыг харсан, тэр нь жигтэйхэн сайхан үнэртэж байсныг санав. Ингээд талх, бас бэлэн хоол авдаг, ус буцалгаж уудаг боллоо.
Нэг өдөр номын сангаас авсан гурван ширхэг номоо эргүүлж өгөхөөр очтол, ээжийнх нь ажлыг авсан эгч алга. Гэрээр ном олгох тасагт ганцхан л хүн байсан нь гурвалжин шатан дээр гараад зогсчихсон годгор охин аж. Тэр танил эгчээ хүлээж удаан зогсов.
Өнөөх годгор охин хамгийн дээд талын тавиур дээрээс нэг ном унагачихав. Ном шалан дээр нэг өнцгөерөө буухад, хөх өнгийн хатуу хавтас нэг тийшээ, дотор хэсэг нь нөгөө тийшээ салж одлоо.
- Өө!
Годгор охин сая л түүнийг олж хараад,
- Та юу гэж явна? гэж асуув.
- Цэрмаа эгч хаачаав?
- Цэрмаа эгч тэтгэвэртээ гарсан шүү дээ. Би оронд нь ажиллаж байгаа.
- Би авсан номуудаа авчирлаа,
- Одоохон. Та тэр унасан номыг аваад өгөөч.
Тэр эхлээд дотор хэсгийг, дараа нь годгор охины зогсоо гурвалжин шатны яг доогуур орчихсон хөх хавтсыг авав. Хавтаснаа "Мич хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг гэж бичжээ
- Та Гүнболд уу? гэж авчирсан номуудыг нь бүртгэн авахдаа годгор охин инээмсэглээд,
- Таныг би сайн мэднэ шүү. Цэрмаа эгч таныг надад захисан юм гэлээ
Гүмбер Гүмбер гэж байгаа юм шиг сонсогдоход анх удаа тэр нэрнээсээ учиргүй ичжээ. Годгор охин харин хаа очиж гоё нэртэй юм.
- Нараа гээд жижигхэн хүйтэн гараа сунгав.
Ээжийнх нь хэлсэн нөгөө хоёр жил дуусчихсан, одоо тэр эхнэр авах ёстой шүү дээ. Нарааг цааш ном бариад эргэхэд, богинохон бошинзон доороос нь хараад л баймаар хөөрхөн гуя тахим үзэгдлээ. Годгор охин гэнэт зогтусаад эргэн харахад түүний нүүр халуу оргиод явчихав.
- Та одоо харих уу? гэж Нарааг асуухад анхандаа сайн ойлгосонгүй.
- Та эндээс шууд харих уу?
- Аа, ээ, оо ... Юу л даа.
- Манайх танайхтай нэг байр шүү дээ
- Тийм үү?
- Бүр нэг орц.
- Тийм үү? Би мэдэхгүй юм.
- Та мэднээ. Танай хуучин байранд би амьдардаг юм. Таныг байраа солиход аав надад авч өгсөн...
Нараа номын тавиурын цаагуур орчихоод зарим үг нь дуулдсангүй.
- Хэрэв та одоо шууд харивал би цуг явах гэсэн юм.
- Yгүй ээ, би өөр тийшээ явна.
- Хаачих юм бэ?
- Аа, ээ, оо... Юу л даа.
- За, за. Би оройд ганцаараа зурагт үзээд л сууж байдаг. Та орж ирээрэй. Надад танаас асуух юм их л байна. Цэрмаа эгч таныг "Манай номын сангийн бүх номыг уншсан” гэж байсан.
Тэр номын сангаас гараад шууд харив. Бэлэн хоолоо идчихээд нам унтлаа. Хонх дуугарахад тэр давхийн сэрэв. Хонх ахиад л дуугарна.
Ангийнх нь охин байлаа.
Тэр байхуу чанаж, талх зүслээ.
- Эртээр, орой ажлаа тараад танайд ирэх гэж бодож байтал ерөөсөө амжсангүй,
- Хэзээ?
- Яагаав, чиний төрсөн өдрөөр.
- Юун төрсөн өдөр?
- Би чиний төрсөн өдрийг мэднэ шүү дээ.
- Тэгээд чи пивоор дайлсан юм уу?
- Чи яагаад очиж хоол идэхээ больчихов?
- Би гэртээ хоол идэж байгаа.
- Бэлэн хоол ч манай гуанзныхаас муу даа.
- Би чиний хөхийг л харах гэж танай гуанзанд очдог байсан юм. Бөхийх бүрт чинь цухалздаг болохоор ...
- Юу?
Ангийнх нь охин цүнхээ шүүрч авахад тэндээс шилтэй архи гулган унаж хага үсрэв. Өрөөгөөр нэг исүүн үнэр хамар цоргино. Цоож торхийснээ, хаалга тасхийлээ.
Тэр цонхон дээрээ зогсоод гудамж руу харав. Ангийн охин тоглоомын талбайн хажуух замаар гүйхээрээ өнгөрч, нөгеө цонхыг нь хагалсан жаалууд нуугдаж амжсан буланг тойрлоо. Түүний амьдралаас хамгийн чухал, хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болохыг, түүний доторх амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентген туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв. Бүр тэр судас пүд хийн дуугарч тасрах нь сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээ.
Тэр цонхноос холдон хананд өлгөөтэй эрвээхэйн хатаамалд дөхөж очиж удтал ширтлээ. Нэгэн залуугаас худалдан авч билээ. Эрвээхэйн эзэн "Архи уух гэсэн юм. Ганцхан шил юмны үнээр өгчихнө" гээд түүнийг удтал хоргоосноо авахгүй болохоор нь урамгүйхэн хоцорсон сон. Тийм гоёмсог эрвээхэйн үнэтэй ганц шил юм гээч нь одоо өрөө дүүрэн үнэртэнэ. Набоков эрвээхэй барьдаг байсныг, бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй шинээр нээн олсныг тэгэхэд мэддэггүй байв. Харин дараахан нь "Пильграм" хэмээх өгүүллэгийг нь уншжээ. "Пильграм” - ыг уншиж дуусуут тэр ухасхийн гарч нөгөө залууг хайсан хэрэг.
Нөгөө л дэлгуурийнхээ үүдэнд зогсч байж.
- Ганц шил юм гэдэг чинь хэдэн төгрөг гэсэн уг вэ?
Залуу энэ удаад түрүүчийнхээсээ арай том, хар цоохор эрвээхэйг гоёмсог хөндий жаазтай шилэн гуунд хийн барьсан байв.
- Яахав, өөрийг авмаар санагдвал манайхаар очоорой гээд залуу гэрийнхээ хаягийг цаасан дээр зурж өгсөн сөн.
Эрвээхэй зардаг залуугийнх холгүй ажээ. Яг тэднийх шиг байшин, яг тэднийх шиг орц, бас гуравдугаар давхарт, яг л тэднийх шиг хаалга.
Залуу түүнийг харангуутаа л таньжээ.
- Өө, сайн уу? Орооч! Морьтой явна шүү!
"Морьтой" гэдэг нь, юу гэсэн үг юм бол?
Тэд гурвуулаа сууж байлаа. Нүүр нүдээ арай ч хэтэрхий гэмээр будсан, хоёулаа яг ижилхэн урт урт ногоон хумстай хоёр бүсгүй түүн рүү зэрэг харснаа хэлэлцсэн юм шиг нэгэн ззрэг инээмсэглэв.
- За, эрвээхэйнүүд минь, ууна аа. Танилц, хэн билээ?
- Гүнболд.
- Аа, тийм. Гүнболд ..
"Эрвээхэйнүүд" гэж нөгөө хоёр бүсгүйд хандан хэлсэн ч, түүнийг бас хамтруулаад ийн нэрлэчих шиг санагдсанд жаахан эвгүйцлээ.
- Чи эрвээхэй авах гэж явна уу?
- Yгүй ээ.
- Аа, тэгвэл эрвээхэй авах гээ юу?
Хоёр бүсгүй тас тас хөхрөлдөв. Эрвээхэй зарагч яагаад нэг л асуултыг хоёр дахиж асуусны учрыг тэр олсонгүй. Гэвч даган инээжээ.
Өглөө сэрэхэд дотор нь тун муухай байв. Ам учиргүй цангажээ. Гал зуухны өрөөнд орж цоргоны хуйтэн ус уутал дотроос нь оргиод ирэв. Жорлон руу орж сайн бөөлжиж аваад, нүүрээ толинд харахаар угаалгын өрөөний хаалгыг таттал дотроосоо түгжээтэй. Шүршүүрийн усны жигдхэн дуу сонсдоход л тэр өчигдрийн явдлыг сая саналаа.
Эрвээхэй зарагчийнд тэр эхлээд дөрвөн хундага архи уужээ. Дараа нь гоё амттай улаан дарс, сүүлд нь ахиад архи ууснаа санав.
- Чамд хэн нь таалагдаж байна? гэж эрвээхэй зарагч асууж байсан Хэн гэж хэлснээ тэр санах гээд ер чадсангүй. Хоёр бүсгүйн алинтай нь хамт гэртээ ирснээ санаж байна л даа. Бүр тэдний хооронд юу болсныг ч санаж байна.Эмэгтэй хүний нүцгэн биеийг тэврэх хичнээн сайхан байсныг бүүр түүр дурсав. Бүсгүйн нэрийг л бодоод бодоод олсонгүй.
- За, дотор зүгээр үү?
Нойтон бүсгүй хөнжлийг нь сөхөн орж ирэв.
- Пөөх. чи намайг хүлээгээ юу?
Гүнзгий автсан амтат бодлыг нь бүсгүй нойтон сэрүүхэн гараар тэмтэрч үзээд ийн дуу алдаж, дээр нь гарч суулаа. Аажуухан сууж гүйцмэгцээ эргэн өндийв. Ийн суун босох мэт өндийж байх зуураа:
- Нараа гэж хэн бэ? гэв.
- Нараа?
- За, битгий нуугаад бай. Чи шөнөжингөө л намайг Нараа гэж дуудсан шүү дээ.
Бүсгүй будаггүй, бүр хумсгүй болчихож. Ерөөсөө огт танихгүй эмэгтэй түүний хөнжлийг нөмөрчихсөн, дээрээс нь тонгойж байгааг тэр хачирхан ажиглав. Энэ нь бүр тааламжтай санагджээ.
Дараа нь бүсгүй түүнийг дэрлэн унаж чихэнд нь "Тамхи асаагаад өгөөч" гэж шивнэлээ. Өчигдөр бүсгүйчүүл тамхи татаж байсныг санав. Харин одоо тамхи татах гэсэнд зэвүү хүрлээ. "Ширээн дээр тамхи, асаагуур хоёр бий" гэж чихэн дээр нь үргэлжлэн халуу оргиход,
- Би тамхи татдаггүй. Тийм болохоор асааж чадахгүй гэж ууртай дуугарчээ.
Бүсгүй босч тамхи татав. Хариу ч үгүй туранхай, бас царай муутай юм.
Одоо тэр хүүхнийг жигшиж байлаа.
- Чи явахгүй юм уу?
- Явлаа, явлаа. Харин чи мөнгөө ...
Бүсгүйг хувцаслаж байх зуур тэр гудсан доогуураа гараа оруулан тэмтчиж, тааралдсаныг нь авч сарвайлаа. Бүсгүй хоржоонтой хянамгайхан тоолж үзээд,
- Гурван мянга дутуу байна гэв.
Тэр гудсан доогуураа ахин гараа оруулан имэрч , зургаан ширхэг таван зуут гаргаж өглөө.
“Эрвээхэйг" ЯВСНЫ дараа тэр гудсаа сөхөв. Таван зуутын багц арван нэг, сул таван зуут тавин хоёр үлджээ. Тоолохоос залхуурч орхисон зуут, тавьтууд, хүрэмний халаасанд байгаа мөнгийг нэмэх юм бол бараг зургаан зуун мянга болох нь.
Тэр мөнгийг сонинд боож, гялгар уутанд хийгээд гарч хажуугийн гуанзанд очлоо. Ангийнх нь охин алга. Оронд нь хижээл эр сууж байв.
Тэр нэг хоёрдугаар хоол, салат, хоёр аяга сүүтэй цай, мантуутай авлаа. Тооцоогоо хийх үедээ хижээл эрд хандан.
- Энд зургаан зуун мянга бий. Та Гүнболдын өр гээд дамжуулчихаарай гээд тортой юмаа өгөв.
Тэгээд гэртээ ирж, ширээний ард суун удтал юм бичжээ.
Маргааш нь тэдний цонхны тушаа тоглоомын талбай дээр бараг шинээрээ шахам хөлбөмбөг хэвтэж байв.
Долоо хоногийн дараа байрны цэвэрлэгч авгай мужаан, цагдаа, бас өөр гурван эр дагуулан ирж, тэдний хаалгыг лацдаж аваад явлаа. Бүтэн сайн өдөр ангийнх нь охин ирж түүнийг асууна. Ямар ч сураггүй гарсангүй. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсныг гэрчлэх зурагтай хуудасны нэг буланд дэггүй жаалууд эр хүний бэлэг эрхтэн зурчихсаныг номын санч Нараа нэгэнтээ санаандгүй олж харуут хуулан авчихжээ.

Уулын монолог "Г.Аюурзана"
Чоно улих хажууханд сонсдов. Хариуд нь тэртээ холоос өөр нэгэн чоно улив. Гурав дахь чонынх ялигүй хожуу дуулдав.
Би чонон дунд амьдарч байна. Чононууд, моддын дунд, хөх будан, хүйтэн салхи, уулсын дунд гурав дахь намраа үдэж байна.
Дөрвөн жилийн өмнө би хүн байсан. Хүн байх ч сайхан шүү. ''Ингэж болно. Тэгж болохгүй". Хамгийн сайхан нь энэ. Хүн ухаан суух тусмаа л юу зөв, юу бурууг мэдэж авдаг. Yүнийг мэдэж авахгүйгээр амьдрах аргагүй.Тэгэхдээ бусад хүмүүсийн дунд тэр шүү дээ.
Энд бол болно оо. Энд тэс өөр хууль үйлчилдэг. Энэ бол уул, ой, агуй. Агуйн хананд ямар ч бичээс үгүй. Бичье гэсэн ч энд шүршдэг будаг байхгүй. Би урьд нь амьдарч байсан байшингийнхаа ханан дээр час улаан будгаар нэгэн тэмдэг тавьснаа саналаа. Тэр бол анархийн тэмдэг байсан юм. Яг одоо агуйнхаа ханан дээр "НИЙСЛЭЛ" гэж бичих юм сан. Нийслэл! Сэтгэл зүрхний минь нийслэл энд байна.
Чононууд хоорондоо хэрэлдээд эхлэв. Гичийгээ булаалдсан юм болов уу? Эд намайг яах ч үгүй. Бид бие биеэ мэдэлцээд гурван жил болж байна. Анх намайг энд суурьшихад маш том азарган чоно мөрөөр минь шиншлэн хүрч ирж билээ Надад улаан гараас минь өөр зэвсэг байсангүй. Би үхэх болоогүйгээ сайн мэдэж байсан юм. Азарган чоно багалзуурдуулаад амь тавихаас наахнуур болоод байхдаа нүд рүү минь эгц ширтэж билээ, Чонын нүдэн дотор сэгсгэр үстэй, час улаан нүдтэй эр шүдээ ярзайлган архирч үзэгдсэн. Би тэсэлгүй чоныг орхичихоод өндийж билээ. Азарган чоно яг л тамхины мэнгэртэй өвгөн шиг бүгшүүлэн ханиалгасаар гуйвлан босч одсон сон. Тэр цагаас хойш бид хөршүүд болцгоосон. Харин миний гэдсэн дээр чонын хойд саврын мөр уртаа сорви байдаг юм даа.
Хүний бараа харалгүй гурван жил болжээ. Миний тухай тэд юу гэж ярьдаг бол? "Галзуу, солиотой", "Мэдрэл нь муудсан", "Гажиг", "Хаачсан юм 6ол?” “Гадаадад оргож гарсан байх аа", "Хээр осгож үхээ биз” ... Юу ч гэж ярина, надад одоо хамаагүй. Би хүн биш болсон. Миний муу агуй ч сайхан дулаахан шүү. Урьд шөнө нэлээд хүйтэн хонолоо. Өвөл дөхсөн дөг өө. Зун хатаасан өвсөө маргаашнаас чирч авчиръя, байз. Тэгээд л баавгайнхаа арьсыг тунтарч аваад л иччихнэ дээ.
Өвөл болохоор ичээндээ орчихдог мөн лут ухаан шүү. Хүн бол хэзээ ч ийм арга олохгүй дээ. Өдий, гуч хүртэл миний толгойд л лав ороогүй юм даг. Нээрэн, би одоо гучин тав хүрчихээ болов уу. За, яршиг, бодоод ч яах юм бэ. Би ямар хүн биш, насаар яах юм бэ. Ямар ч амьтан бие гүйцээд нэг л жил амьд явахад хангалттай. Хавар сэрээд, зун уул хөвчөөр хацраа хорстол тэнэж сайхан цэнгэг горхиноос ууж, намар нь тарган согоо унагаж аваад, өвөл нь ичээндээ шургачих хэрэгтэй. Бусад нь адилхан. Дараагийн бүх жил ав адилхан. Ав адилхан болохоор ерөөсөө хэрэггүй.
Чононууд нам жим болцгоочихлоо. Ойролцоо буга өнгөрөв үү? Байз, байз. Чононууд гэтэж байна уу даа? Буганд ингэж гэтэхгүй дээ. Энэ бас юун чимээ вэ? Ойд ийм чимээ ер сонсоогүй юм байна. Ийм болхи алхаа чинь ... Шархадсан алмас ч ийм чимээ гаргахгүй. За, чононууд холуур тойрцгоож байна,
Сар гарчихжээ дээ. Одоо уг нь зогсоод эргэж харах юм бол, өлөгчин чонын шар нүдийг олж үзнэ дээ. Яваад л байна. Агуйгаас холгүй өнгөрөх нь. Даанч, одоо энэ золгүй амьтанд арваадхан удаа бүтэн амьсгалах л хугацаа үлджээ.
Би унтахаар нүдээ анилаа. Аниатай зовхинд минь хотын гудамжаар хийсэх улиасны шаргал навчис үзэгдэв. Навчис хаашаа ч хийсч чадахгүй, байшингийн хананд хашигдаж хашигдан бужигнах аж. Тийм газар төрсөн хүн гэхэд өдийд ингээд хэвтэж байдаг, би мөн ч азтай шүү. Саарал цутгамал замыг хичнээн ч навч намиагаар булаад ойн хөвдтэй жаахан ч атугай төстэй болно гэжүү? Yгүй ээ, хүмүүс үүнийг чадахгүй.
Хүмүүс! Өө, энэ чинь хүн байж шүү дээ!
За, хүн байгаа л биз Одоо бол нэгэнт чонын хоол болсон Харин яаж наашаа ирж чадав аа? Зөвхөн энэ уулын тагт гарч ирсний нь төлөө би түүний хоолойг өөрийнхөө шүдээр тас хазах байсан юм. Миний өмнөөс энэ ажлыг чононууд сайн гүйцэтгэсэн байх болтугай.
Маргааш өглөө нь би түүний хүүрийг очиж харав. Чононууд цатгалан байжээ. Хоолойг нь тас хазаад л орхичихож. Хар савхин өмд. Төмөр тахтай тун сайн гутал байна. Бор илгэн хүрэмтэй ганган эр явжээ. Энэ муу буу нь сумгүй юм. Чааваас, асаагуураа ч цахиж амжсангүй. Уг нь хэрэгтэй л цамц юм. Гэвч би чинь хүн биш шүү дээ. Луужинтай цаг бугуйнд нь үзэгдэнэ. Тэр цүнхэнд нь газрын зураг бий байх даа. Хөөрхий хүмүүс. Луужингаар үхлийнхээ замыг заалгаж дээ. Цүнхэнд нь бас архи байгаа болов уу?
Хүний бараа хараагүй удсан надад царай нь л юу юунаас илүү сонин байв. Их айжээ. Yс нь сойзных шиг босчихож. Yгүй тэр ээ хөөе! Завьжнаасаа урссан цусыг долоож үзсэн байна гээч! Амьдралынх нь сүүлчийн амт түүнд ямаршуу санагдаа бол?
Тэндээс нуруулдсан өвс рүүгээ явлаа. Замдаа горхиноос уув. Би ч дүнхийсэн сайхан нуруу хийсэн байна шүү Тэвэр тэврээр агуй руугаа зөөхөд лав хорин өдрийн ажил болно вий. Хорин өдөр зогсоо зайгүй өвс зуучихаад унтахад ямар сайхан байх бол? Ай, миний өвснүүд ч янзтай үнэртэж байна шүү. Бушуухан унтахын тулд том томоор нь зөөх юм шүү. Аравхан хоногт ноохойгоо зөөчихдөг бол мөн сайхан аа .,. 3а, ингээд л балайраад, мөрөөдөх гээд байдаг юм. Хүнд л байдаг энэ хоосон, хуурмаг хортой зуршлаасаа хэзээ салах юм бэ? Мөрөөдлөө биелүүлэхэд ашиглаж болох хайран цагаа хүн гээч мунхаг амьтан мөрөөдөлд автаж суусаар үрчихдэг. Хамгийн гачлантай нь, мөрөөдлөөс сэрэхэд бодит амьдрал ердийнхөөсөө хавьгүй дор болчихсон мэт санагддаг.
Гэхдээ энэ бол хүний л хувьд шүү дээ. Би бол хүн биш, байгалийн нэгэн эд эс. Өвсөө зуучихаад л өвөлжин унтах минь, Байшин барилга зүүдлэгдвэл ч зүүдлэгдэг. Ичих минь л. Бушуухан ичих минь.

"Шоронгийн судас" Г. Аюурзана
I.
Хүн гэдэг бол ердөө л судсан дотуур жирэлзэн гүйж яваа цусны эргэлт билээ. Тэр гүйдэл зогсчихвол хүн үгүй болно. Хүний бүхий л амьдрал болсон цусны тэр их мөрөн ямар нэгэн далайд очиж төгсдөг үү, татаал сувгуудад хуваагдан мөхдөг үү, хэн ч ялган салган хэлж үл чадна. Харин судасны үл мэдэгхэн лугшилтыг барьж үзээд тухайн хүнд хаа нэгтээгээс оноосон тэр л хувь тавиланг зураглан дүрсэлж болдог.
Тийм увдистай нэгэн эр байсан юм. Судас барихыг бие даан сурсан гэдэг. Өөрөө манж, хятад, төвд хэлтэй, мэдээж, хуучин монголтой, -Бие даагаад сурч болдоггүй зүйл гэж хорвоо дээр нэг ч үгүй. Тэр тусмаа дорно дахины анагаахын судрууд Монгол орны уул бүхний агуй хонгилоор дүүрэн байна шүү дээ гэж ярьдаг байсан нэгэн.
Судас барьж сурахад хамгийн хэцүү нь хамгийн эхэндээ байдаг аж. Хуучин сударт өгүүлснийг дагаж, гурил элддэг ганжин дээр тэрээр гурван хурууныхаа өндгийг тавиад биеэ чагнан бараг жил хэртэй суужээ. Ийм дасгалыг даяан хийхтэй л адилтгаж болмоор. Бусдын судасны цохилтыг мэдрэхийн тулд урьдаар өөрийнхөө судасны чимээг ялгаж сурах ёстой. Тэгэхгүй бол хүний, өөрийн лугшилт холилдоод их хотын гудамж мэт битүү шуугианд самуурахад хүрнэ. Өөрийнхөө судасны чимээг таньсны дараа бол бүх зүйл амархан. Хүйтэн уулын агуйд бурхдын уншиж суугаа тэдгээр судруудад бэлээхэн бичээтэй бий.
Тэр шоронгийн эмч байсан юм. Шоронгийн даргын эхнэрийг эдгэршгүй гэгдэж байсан өвчнөөс нь салгаж өгсөн тул, ийм ажлаар шагнуулжээ. Тэрээр хоригдлуудын судсыг барьж, судар шиг баринтагласан зузаан дэвтрүүдэд юу ч юм бэ тэмдэглэн бичиж суудаг байлаа. Шинэ ялтан ирэх бүрт судсыг нь барьж үзнэ. Нэгэн хоригдлын судсыг бариад хилсээр шийтгэгдсэн болохыг нь мэдэж хөөцөлдсөөр, эцэстээ жинхэнэ хэрэгтнийг илрүүлсний дараагаас түүнд ийм тусгай эрх олгосон аж.
Нэг удаа банк ухсан гурван этгээдийн судсыг барих үед нь би түүний дэргэд байж таарсан юм. Тэр зузаан дэвтэртээ ер нь юу тэмдэглэдгийг мэдэх сэн гэхээс хорхойсч явсан тул ийм боломж гарах бүрт би дуртайяа очдог, ямар нэгэн сонин зүйл болох юм шиг надад санагддаг байв.
-Үгүй, ер. Нэгийнх нь эх өлсгөлөн, нөгөөгийнх нь архичин, гурав дахь нь тамхичин! Нэг дор ийм гурван чүнчигноров таардаг аа! гэж мань эр дуу алдав.
-Эд нарын ээжүүд ий?
-Харин тийм. Нэгийнх нь ээж жирэмсэн байхдаа их өлсдөг байжээ. Тэгээд л хүү нь ийм амьтан болсон байна. Нөгөө хоёрынх нь замыг ээжүүдийнх нь уусан архи, татсан тамхи баллачихаж. Би тэр, хүүхдүүдийнхээ ирээдүйг балласан ээжүүдтэй уулзмаар байна. Дараа нь энэ шоронгоос бүрмөсөн явна. Чи миний аялалд хань болох уу?
II.
Гурван эр санаандгүй учралаар таарч нөхөрлөөд, нийлж банк дээрэмджээ. Банк талсан нь хэн хэнийх нь хувьд анхны хэрэг байгаагүй, бүр хоёр гурав дахь ялт үйлдэл ч байгаагүйг энд ярих шаардлагагүй. Миний чухам юу ярих гэснийг чи таахгүй биз. Тиймээс шууд л хэлчихье. Тэр адгийн гурван шаарын ээжүүдийн тухай л...
Нэгэн бөглүү газар нэг залуухан бүсгүй явуулын эрээс жирэмслээд хоцорчээ. Өөр нэг газар өөр нэгэн бүсгүй бүжиг тараад хүргэж өгдөг залуусаасаа хүүхэд олчихжээ. Тийм залуус нэг хоёр ч биш, гурав ч биш байсан тул чухам хэн нь хүүгийн эцэг болохыг өөрөө ч мэдээгүй юм. Бас нэгэн газар ондоон нэг бүсгүйд золгүй явдал тохиолдож, сүйт хархүү нь ослоор нас барав. Уй гашууд автсан бүсгүй хэвлий дэх үрээ ч бодолгүй ууж согтуурах болжээ.
Эхний бүсгүй өнчин ядуу нэгэн байв. Эзгүйрэн сүйрч буй хөдөөгийн суурингийн золбин нохдоос ч азгүй тэр хөл хүнд эмэгтэй, хөөрхий, маш их өлсдөг байжээ. Тураалд автсан дорой эхээс дөнгөж амьтай голтой унасан туниагүй улаан амьтан азаар хүн болж, хожим нь ханаж цаддаггүй өлсгөлөн араатан болох үйлтэй байж. Мөнхөд өлсөж явдаг эрхтэн нь ууж идэхэд л зориулагдсан эд байгаагүй нь тоогүй. Бөглүү суурингийн хөвгүүн гаднаас нь харахад бүрэг дорой нэгэн байсан тул эмэгтэйчүүд түүнээс ер үл цэрвэнэ. Бүрэг хөвгүүн төдөлгүй гайхалтай удаан хурьцаж чаддагаараа сэм нэрд гарчээ. Яг үнэндээ тэр огтоос дур тавьдаггүйг хүүхнүүд анзаарсангүй. Нэгэнтээ мань эр энгэр зөрүүлсэн эмэгтэйгээ эзгүй жалганд боомилчихоод, амь тавьж буй биеийнх нь байж ядсан тарчлаан дунд анх удаа зүйрлэшгүй таашаалыг амсчээ. Үйлдсэн хэргээсээ айгаад хот руу зугтсан байна.
Бүжгийн чөлөөнд хүүхэд олсон бүсгүй сэтгэл зовох гэдгийг ер мэддэггүй эмэгтэй байлаа. Эрчүүд түүнд тамхи бэлэглээд л хүслээ хангачихна. Янжуурыг ч ёстой нэг угсруулж өгнө дөө. Төрмөгцөө уйлахаасаа өмнө нэг сайн ханиалгаад авсан жаалхүү нь арван долоотойдоо анх хүчингийн хэргээр ял сонсч, “аав”-ын хаалга татжээ.
Гурав дахь бүсгүй нэг л өдөр сэхээрч, архинаас биеэ татан авч, хамаг анхаарлаа хүүдээ зориулах болов. Тэр ухаалаг, сайхан бүсгүй байсан тул шинэ амьдрал зохиох боломж ч нэг бус удаа гарч. Харин хүү ээж рүүгээ дөхсөн эрчүүдийг яг л нохой шиг архирч боргоох нь холгүй хөөж үргээдэг байлаа. Дөнгөж нэрээ бичиж сурах хүртлээ гурван жил сургуульд суугаад гарсан тэр жаал арван гуравтайдаа аль хэдийнэ өөрийн гэсэн дээрмийн бүлэгтэй болсон байна.
Ороо нь ороогоо, жороо нь жороогоо... Ийм л гурван ээжийн хөвгүүд элдвийн муу газар дамжиж, аль л муу хүмүүсийг олж нөхөрлөж явсаар нэлээд хашир “гарууд” болсон хойноо уулзалджээ. Хэн хэнийх нь адгуусан гаж шуналд хамгийн сайхан тохирох эм бол мөнгө байв. Асар их, толгой эргүүлсэн, хуял тачаал бадраасан, цус амтагдсан, тийм их мөнгө.
Ингээд л тэд банк талсан юм. Банк дээрэмдсэн нь ч сайн юм болжээ гэж би бодож байна. Тэд одоо ялаа эдэлж суугаа. Гурвын гурван ийм хүн нийлэхээрээ түүнээс ч аюултай хэрэг өдүүлж, хүний ой тойнд багтамгүй гайг түвэггүй тарьж чадна. Азаар тэд өөр өөр шоронд байгаа…
III.
Бид нөгөө ээжүүдийг олж уулзсаан. Нөгөө Гурван Ээж.
Эхний ээж хэзээ ч хүүгээ эргэн ирж байгаагүй. Бид түүнтэй уулзахын тулд, гунигтайгаар амьсгал хурааж буй бөглүү сууринд очиж билээ. Хоёр дахь ээжээс хамгийн их зүйл сонссон бөгөөд тамхи л байвал хэдэн хоногоор ч хамаагүй яриад л суухаар авгай байв. Бид түүнтэй гурван удаа уулзахдаа 17 хайрцаг “Dunhill”-ээр хохирсон юм даг. Тэр их хөшиглөсөн утаан дунд л би гайхамшигтай хүнтэй цуг яваагаа мэдэрсэн дээ. Хүүхдүүдийнх нь судасны лугшилтаас тэр ямар ч алдаагүй гайхалтай мэдээлэл олж сонссон байж билээ.
Нөгөө баринтгаар нь дүүрэн иймэрхүү зүйлс, өөр олон жишээ, баримт, тэмдэглэл бий гээд бодохоор үнэмшмээргүй. Дараа нь засаршгүй гэмт хэрэгтнүүдийн сэтгэлзүйн сэдвээр докторын зэрэг хамгаалах хуралд нь ч би мөн байлцсан. Гэхдээ нэг болзолтойгоор. Энэ бүхний учрыг хоригдлуудын судас барьж мэдсэн гэдгийг хэнд ч хэлэхгүй гэсэн болзолтойгоор. Цол хамгаалалт маш их маргаантай, их ч сонирхолтой, бас чамгүй дуулиантай болсон. Түүний гаргасан дүгнэлтүүдийн тухай сонинд ч бичсэн.
Ямар дүгнэлт вэ гэж үү? Товчоор хэлэх юм бол… Хамгийн товчоор л хэлье. Сонин дээр ингэсэн байгаа юм… За, энэ байна:
“…Жирэмсний сүүлийн саруудад татсан янжуурын тоо хүүг нь ирээдүйд хүчингийн хэрэг үйлдэхэд түлхдэг…”.
Бас энэ:
“…Жирэмсэн үедээ, ялангуяа жирэмсний эхний үед их өлсөж байсан эхээс бэлгийн гаж донтон төрөх магадлал…”. Өө, энд бичээгүй байна. Итгэмээргүй өндөр хувьтай шүү. Нөгөөдөх нь хаа байна даа? Аа.
“…Энэ удаад архичин эхийн тухай… Тийм эхчүүдээс төрсөн хөвгүүдийн догшин харгис араншин хүнд байж болох хамгийн дээд түвшинд, оюун ухааны чадвар нь байж болох хамгийн доод хэмжээнд…”.
Дараа нь тэр зөвхөн нөгөө шоронгоос ч биш, бидний эргэн тойрны чих дөжрөм энэ бүх шуугиан хөлсөөн дундаас хаа нэг тийшээ бүрмөсөн явчихсан билээ. Явахаасаа өмнөхөн миний судсыг барьж, цаг хугацааны тухай нэг нууц хэлсэн. Миний амьдралын маш олон учрал тэр нууцлаг цаг хугацааны эргүүлэг рүү сониуч жаалууд шиг шагайн харчихаад, огло харайн зугтах мэт ор мөргүй алга болцгоож дээ…

Monday, July 5, 2010
"Чатны дурлал", Болжмор
- Hi, юу хийж байна даа
- Ажилаа хийгээд л
- Хоёулаа бараг жил гаран чаталлаа одоо нэг уулзах болсон юм бишүү. Чи намайг монголд ирэнгүүт уулзана гэсэн биз дээ
- Хүрээд ирсэн үү, харин л дээ үнэндээ амьдаар уулзмаар л байна шүү
- Тэгвэл маргааш, ажилаа зохицуулаарай, чиний утас надад байгаа би залгая.
Хэнийг нь ч мэдэхгүй энэ нэг хүнтэй чатлаад нээрээ жил гаран болчихсон байдаг. Яанаа ямар хүн байгаа бол, урд нь хэн ч байсан би дассан дурласан гэж бодож байсан чинь яг цагаа тулахаар бас эвгүй юмаа. За яадаг юм уулзаад нэг мөр асуудлаа зохицуулчихсан нь дээр биз. Тэрээр өөртөө ингэж хэлээд зоригжин уулзах газраа очлоо. Тэгтэл ч утас нь дуугаран булангийн ширээнээс нэг намхавтар нуруутай, бүлтгэр нүдэй бас болоогүй харааны шилтэй яг туулай шиг залуу түүнийг далалж байгаа харагдахад ээ бурхан минь гэсээр арайхийн биеэ барин хажууд нь очиж суув.
- За ингэж нэг уулздаг юм байжээ. Чи яг л зурган дээрхи шигээ хөөрхөн юмаа
- Харин тэглээ нэг уулзлаа даа, юу гэсэн үг вэ. Чи харин...арай турчихсан юмуу, нэг л өөр хүн харагдаад байх чинь?
- Тийм байна уу...хэхэ, уучлаарай үнэндээ миний чамд үзүүлж байсан зураг би биш ээ.
- Чи ямар муухай юм бэ, би тэгэхэд чамд итгээд үзүүлсэн биз дээ. Тэгээд тэр чинь хэн байсан юм
- Чи тэр эзэнтэйгээ танилцах юмуу?
- Тэглээ ч гэсэн чи ингэж хүн хуураад байхдаа яадаг юм, би явлаа. Дахиж надтай битгий харьцаарай.
- За битгий уурлал даа, үнэндээ би бантахдаа найзынхаа зургийг үзүүлээд дараа нь үнэнийг нь хэлчихье гэж бодсон ч чадаагүй юм. Тэгээд ч чи өөрөө эр хүний царай ямар хамаатай юм гэдэг байсан биз дээ
- Тэгэхдээ л...чи анхнаасаа л үнэнээ хэлэх байсан шүү дээ, одоо би чамд яаж итгэх юм.
- За уучлаарай, найз нь тэр найзыгаа дуудчихье, энүүхэн ойрхонд байгаа угаасаа. Боогий нэг эгдүү нь хүрэн явах гэснээ ярьж бичдэг байснаа санан за ганц уулзахад хэмээн арайхийн биеэ барин үлдэв. Тэгтэл ч гучаад минутын дараа өнөөх жинхэн зурган дээрх дурлалт залуу нь ороод ирэх нь тэр. Нөгөө түрүүний хүрээд байсан уур нь арилсан ч худлаа уурлаж байгаа дүр эсгэн
- Та хоёр ямар балиар юм бэ, ингэж хүнээр тоглоод, тэгээд ичихгүй одоо хоёул хоёулаа зэрэгцэж суугаад боож үхмээр юм
- Харин энэ нэг юмнаас болж ийм юм болчихллоо. Ямартаа ч танилцах уу, Баяраа хэмээн гараа сунгаад инээснээ: Анх би чамтай танилцаж байсан, тэгэхэд чи өөрөө нэг л их номын хүн ярьж ядаад байхаар чинь найздаа чиний айдиг өгчихсөн. Тэгсэн та хоёр бүр ийм дээрээ тулчихсан байдаг. Тэр гурав танилцан элдэвийг ярилцсаар Боогий харихаа хэлтэл Баяраа
- Уучлаарай Боогий үнэндээ чи надад маш их таалагдаж байна, би утсаар ярьж байж болох уу.
- Үгүй...та хоёрт хүрсэн уур гарахгүй байна. Энэ өдрөөс хойш Баяраа эр хүний хамаг л мэхээ хийн Боогийг эргүүлэв.
- Сайн уу, уулзаагүй удаж шүү, та хоёр юу болж байна даа, цаад Баяраатай чинь бараг таарахгүй юм, сая чамайг онлайн байхаар чинь мэнд мэддэг юмуу гээд
- Сайн...чи сайн уу...хэ хэ Баяраа юу. Чи энэ зун ирэх үү би хуримаа хийх гэж байгаа
- Хөөх тийм үү...за баяр хүргэе, арай манай Баяраатай
- Тиймээ, бид хоёр удахгүй хөөрхөн маамаатай болно....баярлалаа

Яаж би одоо, эргэж харахгүй алхах вэ...
Ямар азаар, чи надад ингэтлээ дурлав аа.
Ямар азаар, би чамгүйд ингэтлээ шаналав аа.
Ямар азаар, чиний сайхан төрх, инээсэн нүд
Ярианы чинь цаана нуугдах сэтгэл зурсан үгс
Ямагт намайг сүүдэр шиг дагав аа,
Ямар азаар...
Ямар азаар, би чинийх болов оо,
Ялдам занд чинь ингэтлээ автав аа,
Хайр дурлал ийм хүнд байдгийг
Ямар азаар би үхэхээсээ өмнө мэдэрчихэв ээ!
Халширч, өвдөг дээрээ өөрийн эрхгүй сөхөртлөө
Ямар их зовов оо, сэтгэл хичнээн өвдөв өө!
Ямар азаар...
Яаж одоо харин, өөрийгөө авч үлдэх вэ?
Ялсны дараах аугаа их тайвшрал шиг
Ямагт амгалан, чив чимээгүй дүнсийх вэ?

Төсөөллийн өрөөнд
Хэн ч намайг ойлгохгүй байгаа мэт тэр үед би энэ төсөөллийн өрөөнд орж түүнтэй зовлон шаналлаа хуваалцах болно. Эндээс гарахдаа хатуу, гашуун, зоригтой, ялагдагч биш тэмцэгчийн чанараас өчүүхэн ч гэсэн суралцан гарах байх.
Харанхуйн хань минь энэ өрөө байх болов уу.
Гэхдээ би нэг өрөөндөө удаан суудаг хүн бишээ....

Сарны охин
Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм.
Чиний нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм.
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан.
Би чиний буух замаар гэртээ харьж явсан.
Хэзээ ч билээ, нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж,
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан.
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан.
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон.
Гараас минь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм.
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм.
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм.

Гүйцээ... Бүхнийг орхи, хая
Гүйцээ...
Бүхнийг орхи, хая
Гүй...
Хүмүүсээс холд, зугт
Газар хэвт
Тэнгэрийг хүс, төсөөл
Гараа дэлгэ
Үүлсийг тэвэр, биеэ сулла
Нүдээ ань...
Нүдээ аниад өөрийгөө
Нүв нүцгэн нисэж байна гэж бод
Нэг л шөнө...
Сэтгэлээ чөлөөл, тайвшир
Нисэцгээ...
Бүхнийг мэдэрч бас хайрла
Хил хязгаараа устга
Сансар огторгуйг чиглэ, хийсвэрлэ
Хэнээс ч бүү зов
Хяналтаас гар, өөрийгөө чагна
Нүдээ ань...
Нүдээ аниад сонсоцгоо
Нүв нүцгэн нисэж байна л гэж бодоцгоо
Бүхнийг орхи, хая
Гүй...
Хүмүүсээс холд, зугт
Газар хэвт
Тэнгэрийг хүс, төсөөл
Гараа дэлгэ
Үүлсийг тэвэр, биеэ сулла
Нүдээ ань...
Нүдээ аниад өөрийгөө
Нүв нүцгэн нисэж байна гэж бод
Нэг л шөнө...
Сэтгэлээ чөлөөл, тайвшир
Нисэцгээ...
Бүхнийг мэдэрч бас хайрла
Хил хязгаараа устга
Сансар огторгуйг чиглэ, хийсвэрлэ
Хэнээс ч бүү зов
Хяналтаас гар, өөрийгөө чагна
Нүдээ ань...
Нүдээ аниад сонсоцгоо
Нүв нүцгэн нисэж байна л гэж бодоцгоо
Хайрлах, санахын тухайд
Чи надад хайртай гэсэн
Чи намайг яаж хайрладгийг
Би мэдсэн
Чи намайг санаж байна гэсэн
Чи намайг яаж санадгийг
Би мэдсэн
Чи надад хайртай юу гэж асуусан
Би чамайг яаж хайрладгийг
Чи мэдэхгүй
Чи намайг санаж байна уу гэж асуусан
Би чамайг яаж санадгийг
Чи мэдэхгүй
Чи намайг яаж хайрладгийг
Би мэдсэн
Чи намайг санаж байна гэсэн
Чи намайг яаж санадгийг
Би мэдсэн
Чи надад хайртай юу гэж асуусан
Би чамайг яаж хайрладгийг
Чи мэдэхгүй
Чи намайг санаж байна уу гэж асуусан
Би чамайг яаж санадгийг
Чи мэдэхгүй
Стефан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал”
1
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт
зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа
өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.
Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж
гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ
явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн
тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч
захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа
дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа.
Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи
татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал
гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй
хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй
дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч
бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай
юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Намайг хэзээ ч танихгүй
чамдаа” гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш
уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л
асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ.
... Миний хүү өчигдөр нас барлаа. Түүнийхээ үхэлтэй тэмцэж буй бяцхан биеийг
аврах гэж гурван өдөр гурван шөнө сахив. Халуу шатсан духан дээр нь мөсөн
жин тавьж, жижигхэн гарыг нь өдөр шөнөгүй атгаж, дөчин нэгэн цаг орноос нь ч
холдолгүй биеийг нь хөртөл хамт байсан. Гурав дахь өдрийн шөнөөс нь миний
тамир барагдаж өөрийн мэдэлгүй нүд анилдан хатуу сандал дээр суугаагаараа
гурав дөрөвхөн цаг цурамхийх чөлөөнд үхэл хүүг маань аваад явчихсан юм.
Одоо хүү маань өөрийнхөө нарийхан орон дээр намайг сэрэхэд хэвтэж байсан
тэр л чигтээ цагаан цамцтайгаа, ухаалаг хархан нүд нь аниастай хэвтэж байна.
Хүүгийн минь бяцхан нүүрэнд туссан лааны гэрэл хөдлөхөд тэр минь амьд ч юм
шиг харагдан, одоохон босож ирээд хүүхдийн гэнэн хонгор дуугаар ээждээ ямар
нэгэн юм хэлнэ дээ гэж итгэхэд ч бэлэн сууна.
Гэвч хүүгийнхээ хэзээ ч сэрэхгүйг мэдэж байгаа болохоор өөртөө тэгж бүтэлгүй
найдлага төрүүлэхгүйн тулд тийшээ харахыг ч би хүсэхгүй байгаа юм. Миний
хүү өчигдөрхөн нас барж, одоо надад ганцхан чи, миний амьдралын тухай юу ч
мэдэхгүй, амьдралаар ажиггүй тоглож яваа ганцхан чи л үлдлээ.
Миний үргэлж хайрлаж явсан, намайг хэзээ ч мэдэхгүй ганцхан чи минь л надад
байна. Би тав дахь лаагаа асааж, захидал бичиж буй ширээнээ тавив. Энэ
аймшигт хоромд нас барсан хүүгийнхээ дэргэд уй гашуугаа хэнтэй ч хуваалцаж
чадахгүй ганцаараа байхдаа чамаасаа өөр хэндээ ч хандах билээ. Одоо надад
ганцхан чи л бүхнийг орлон үлдлээ. Би бүрэн гүйцэд ойлгуулж чадахгүй ч байж
мэднэ. Яагаад гэхээр толгой минь өвдөж ухаан санаа минь самууран байна.
Хэрвээ хүүгийнхээ адил томуу хүрээд халуурч байгаа бол айх ч юм алга,
2
хүүгийнхээ хойноос яваад л өгнө. Байсхийгээд л нүд минь харанхуйлж захиагаа
дуусгаж чадахгүй болов уу гэхээс айж байгаа ч намайг хэзээ ч таньж мэдэхгүй
хайрт чамдаа бүхнийг ойлгуулах гэж эхний бөгөөд эцсийн удаа бичиж буй
захиагаа ямар ч гэсэн гүйцээх л болно. Би чамдаа юуны өмнө чи хэзээ ч
мэдээгүй атлаа бүхий л амьдрал нь хар нялхаасаа чамтай холбогдсон
өөрийнхөө тухай ярих гэсэн юм. Харин чи миний энэ нууцыг надад хариу хэлэх
ямар ч боломжгүй болж, намайг үхсэний дараа л мэдэх болно. Яагаад тэр вэ
гэвэл халуундаа чичрэн байсан бие минь хөрч эхлээд хэзээ хэзээгүй үхэх гэж
байгаагаа улам гүнзгий мэдэрсээр байна. Хэрвээ үхдэггүй юмаа гэхэд энэ
захидлыг урж хаячихаад урьдынх шигээ хэнд ч юу ч хэлэхгүй үг дуугүй явах
болно. Энэ захиа хэзээ нэгэн цагт чиний гарт ордог юмаа гэхэд өөрийнхөө бүхий
л амьдралын турш сүүлчийн мөчөө хүртэл чамайг л гэж амьдарч байсан энэ
эмэгтэй хорвоог орхиод явчихсан байна. Нэгэнт үхсэн хүн юу ч шаардаж баяр
гуниг, дурлал хайр алийг нь ч хүсдэггүй болохоор чи миний үгнээс айх хэрэггүй
ээ. Гагцхүү миний бичсэнд итгээрэй. Хорвоод ганцхан үрээ алдчихаад байгаа эх
хүн яаж худлаа хэлэх вэ? Би чамаасаа энэ бүгдэд итгээрэй гэж залбиран гуйж
байна. Би чамдаа өөрийнхөө амьдралынхаа тухай юу ч орхихгүй ярья.
Чамайг харахаас өмнө миний амьдрал нэг л бүрхэг бүүдгэр мананд хучигдсан
мэт өөрт минь тодорхой юу ч санагдахгүй юм. Миний амьдралын сүүлчийн
амьсгал шингэсэн энэ захиаг уншиж буй одоо чиний амьдарч байгаа өрөөний
чинь өөдөөс харсан шатны дэргэд би анх чамайг харсан юм. Тэгэхэд би дөнгөж
арван гуравтай байлаа. Манайх танай өөдөөс харсан хаалганд амьдардаг
байсан.
Үргэлж л гашуудлын хувцастай явдаг түшмэлийн бэлэвсэн эхнэр, туранхай жаал
охин хоёрыг чи одоо мартаа биздээ. Бид өөрсдийн хомс тарчиг амьдралыг
бусдаас нуудаг байв. Магадгүй чи бидний нэрийг хэзээ ч сонсоогүй байх. Учир
нь манай хаалганд нэртэй пайз ч байхгүй, манайхаар хэн ч ирдэггүй, биднийг
хэн ч асууж сурдаггүй байсан билээ. Энэ бүхэн арван тав зургаан жилийн өмнө
болсон болохоор чи мэдээж санахгүй л байгаа. Харин би бол огт санаад
оромгүй жижиг зүйлийг ч өнөөдөр л болсон юм шиг тодхон санаж байна. Чиний
тухай сонсож, чамайг анх харсан, миний өмнө бүхий л дэлхий ертөнц нээгдсэн
тэр өдрийг би санахгүй байж яаж чадах юм бэ? Хайрт минь намайг бүр эхнээс
нь ярихад битгий дургуйцээрэй. Бүхий л амьдралынхаа туршид чамд дурлаж,
хайрласан сэтгэлийг минь бодож хэсэгхэн хором тэсвэрлэж сонсоорой. Чамайг
нүүж ирэхээс өмнө танай байранд ой гутам хэрүүлч зодоонч айл суудаг байсан
болохоор бид ч тэднийхтэй сайн харилцаатай байгаагүй. Гэрийн эзэн архичин
хар юм эхнэрээ сав л хийвэл нударгална. Айл амьтан унтчихсан хойно сандал
ширээ тачигнуулан аяга тавгаа хагачиж, төдөлгүй үс гэзэг нь сэгсийж цус
нөжиндөө хутгалдсан эхнэр нь гарч зугтаах ба согтуу нөхрийх нь хараал зүхэл
урсган элдэх чимээг сонсож тэднийг зохицуулахаар хөршүүд нь арга буюу
сэргийлэх дууддаг байв. Ээж маань энэ эр эм хоёроос хөндий байж, намайг
хүүхдүүдтэй нь ч ярихыг хориглодог байсан бөгөөд, тэд аятай тохиолдол бүрт
надаас хариугаа авдаг байсан юм. Хүүхдүүд нь гудамжинд таарчихаад хүртэл
араас харааж зүхнэ. Нэг удаа цасаар шидэхэд нь миний нүүр нил цасанд
будагдаж билээ. Ойр тойрных нь айл амьтан ч тэднийхнийг нэг нүдээр
хялайдаггүй байсан юм. Гэтэл нэг удаа яагаад ч юм бэ? Магадгүй нөхөр нь
хулгайн хэргээр шоронд орж тэднийх гэр бүлээрээ нүүгээд явчихсан хойно л бид
арайхийн чөлөөтэй амьсгалах болсон билээ. Түүнээс хойш хоёр гурав л хоносон
байх, байрыг худалдах зарлал гарч, удалгүй нэгэн нэр цуутай зохиолч суухаар
3
болсныг бид мэдсэн юм. Тэгэхэд л би анх чиний нэрийг сонсож билээ. Дахиад
хоёр гурав хоносны дараа засварчид ирж, өмнө нь байсан айлын тортог
буртгийг цэвэрлэж, будаж янзлав. Тэд үргэлж хадаж, хусаж, нүдэж байсан ч ээж
маань бузар булай хөршөөсөө салж амарсандаа баяртай байлаа. Чамайг харах
цаг хараахан болоогүй бололтой. Бүхнийг чиний зарц дунд зэргийн нуруутай,
бууралтсан үстэй, юмыг дээрээс нь доош нь нүдээ гүйлгэн ширтэж хардаг,
ажилсаг байрын хүн жин тан болгож байв. Тэр ямар ч хүнтэй эелдэг зөөлөн
харьцах ба хэнийг ч их бага гэж үздэггүй, бусад зарц нартайгаа элдвийн үг
ярьдаггүй зөвхөн үүргээ л гүйцэтгэдэг онцгой чанар нь биднийг бишрүүлсэн юм.
Анхны өдрөөсөө л миний ээжтэй яг л язгууртан эмэгтэйн адилаар хүндэтгэн
мэндэлж, намайг бяцхан охин гэж үл тоомсорлолгүй үнэн санаанаасаа эелдэг
харьцаж байлаа. Тэрээр чиний нэрийг хэлэхдээ гүн хүндэтгэлтэй биширмээр
өгүүлж байгаа нь ердийн зарц нарын эзэндээ ханддагаас их л өөр байж билээ.
Энэ эелдэг хөгшин Иоганид, чиний дэргэд үргэлж хамт байдагт нь би хэдийгээр
атаархдаг байсан ч сүүлдээ түүнийг хайрлах болсон юм. Би яагаад ийм инээд
хүрмээр жижиг зүйлийг хүртэл орхихгүй байгаа юм бэ? Гэвэл өөрийнхөө чамд
ямар байсныг бүр эхнээс нь ойлгуулахын тулд л тэр шүү. Чамайг миний
амьдралд оролцохоос бүүр өмнө эргэн тойрон чинь бүрхүүлтэй мэт нэг л
нууцлаг битүү, баялаг гэрэл гэгээнд хучигдан манай байрныхан чамайг
бүгдээрээ л тэсэж ядан хүлээцгээж билээ. Манай байранд ямар сайхан хүмүүс
амьдардгийг чи мэднэ. Намайг нэг удаа хичээлээсээ тараад ирж явтал манай
байрны үүдэнд тавилга ачсан бүрхүүлтэй тэрэг зогсож байв. Зөөгч нар том
юмнуудыг аль хэдийн дээш гаргачихсан дотор нь тавьдаг жижиг сажиг зүйлсийг
л зөөж эхэлж байлаа. Би хаалга налан зогсоод хэзээ ч харж байгаагүй чамин
ганган эд хогшлыг нүд салгалгүй ширтэж эхлэв. Энэтхэг бурхад, Итали
баримлууд, том том гоёмсог зургууд, хамгийн сүүлд нь хэрвээ би өөрийнхөө
нүдээр хараагүй бол итгэхийн аргагүй ховор нандин номууд байлаа. Зарц
Иогани тэдгээрийг харж хандан зөөлгөж байв. Учиргүй сонирхсондоо зүрх минь
догдлон хэдийгээр зарц намайг хөөгөөгүй, би өөрөө номуудыг үзэхийг хичнээн
хүсэж байсан ч гэсэн нэг ч номонд гар хүрч зүрхэлсэнгүй. Би зөвхөн нэрсийг нь
л харж байв. Тэр номнууд англи, франц, зарим нь миний огт мэдэхгүй хэлээр
бичигджээ. Хэрвээ ээж намайг дуудаагүйсэн бол тэнд хэдэн цаг ч зогсох
байсныг бүү мэддээ. Чамайг танихгүй мөртлөө тэр оройжингоо л би чиний тухай
бодлоо. Надад өөрөө уншсаар байгаад ноорчихсон арваадхан ширхэг хямдхан
номнууд байдаг байв. Миний толгойд ийм олон ном уншсан, ийм олон хэл
мэддэг боловсролтой чинээлэг ямар хүн байдаг бол гэсэн бодол орж ирлээ.
Ийм хүн бурхан шиг л байдаг байх гэж бодлоо. Санаандаа чамайг газарзүйн
багш шигээ урт цагаан сахалтай, нүдний шилтэй, түүнээс ч илүү эелдэг сайхан
хүн байх ёстой гэж бодож байсан юм. Тэгээд тэр шөнөдөө чамайг анх удаа
зүүдэлж билээ. Дараа өдөр нь чамайг ирэхэд зөндөө олон удаа сэмхэн
шагайсан ч чамайг олж харж чадсангүй. Миний сониуч зан туйлдаа хүрэв. Гурав
өдөр нь чамайг хараад хүүхдийн сэтгэлээр ургуулан бодож байсан нүдний
шилтэй, сайхан сэтгэлт хөгшин биш харин хичнээн жил өнгөрсөн хойно ч ерөөс
өөрчлөгдөөгүй одоогийн байгаа төрхөөрөө л чи харагдсан юм. Чи тэгэхэд
цайвар хүрэн өнгийн гоёмсог биеийн тамирын хувцас өмсчихсөн залуу хүний
сэвэлзсэн алхаагаар шатны гишгүүр алгасан харайсаар гарч ирсэн. Гартаа бүрх
малгайгаа барьсан чиний цайвар үстэй сэргэлэн царайг би гайхан ширтэж
билээ. Үнэнийг хэлэхэд би гол шиг сайхан залууг хараад айх шиг болсноо санаж
байна. Гайхалтай их юм уншсан, боловсролтой өөрийн уран бүтээлд хатуу чанд
атлаа залуу хүний адал явдалт тоглоомд дуртай чиний хоёрдмол амьдрал
4
намайг төдийгүй бусад хүмүүсийн гайхшийг төрүүлэх нь аргагүй юм байна
гэдгийг би тэрхэн агшинд тун ч хурцаар мэдрэв. Би санамсаргүйгээр чиний
хоёрдмол амьдралын нэг нь хүмүүсийн боддог шиг ил тод гадаад байдлаар
чинь илэрхийлэгдэж байдаг, нөгөө нь бол зөвхөн чиний өөрөө л мэддэг нууцлаг
битүү амьдрал гэдгийг арван гурван настай охины балчирхан ухаанаар
ойлгосон юм. Одоо чи хүүхдээрээ шахуу надад ямар их гайхамшигтай сэтгэл
татам оньсого шиг хүн санагдсанаа ойлгож байгаа биздээ. Хайрт минь? Хэн
хүний мэдэх ном зохиол бичсэн хүндэтгэн биширч байсан хүн маань хорин
тавхан настай ганган хээнцэр залуу байсан болохоор л тэр. Энэ өдрөөс л миний
амьдарч байсан хүүхдийн ертөнц маань надад ямар ч сонирхолгүй болж, арван
гуравхан настай охин намайг ганцхан чиний амьдрал, чиний тухай бодохоос өөр
юу ч эзэмдэхээ байсан юм. Би чиний сонирхдог зүйлс,танайхаар ирдэг
хүмүүсийн тухай сонирхон судалж, ялангуяа танайд янз бүрийн насны, есөн
шидийн хүмүүс тасардаггүй нь миний сонирхлыг улам ихээр татдаг байв. Чиний
танилууд зөвхөн театрт л харсан хатагтай нар, дохиур барьсан гараас нь өөр
юм олж үзээгүй хөгжмийн нэрт удирдаач, худалдааны сургуулийн оюутан
бүсгүйчүүд, даржин оюутнууд гээд л зөндөө хүмүүс хөл татрахгүй, тэр дундаа
олон бүсгүйчүүд ирнэ.
Би эдгээр бүсгүйчүүдийг огт гайхдаггүй тэр ч бүү хэл нэгэн өглөө хичээлдээ
явахдаа танайхаас шигүү торон гивлүүртэй хатагтай гарч явааг хараад огтоос
тоогоогүй билээ. Тэгэхэд дөнгөж арван гурав хүрч байсан би чамайг харуулдан
дагаж, нуугдан хүлээдэг байсан хачин сонирхлоо хэмжээгүй дурлалынхаа эхлэл
байсныг яаж мэдэх билээ дээ. Гэхдээ би бүх л сэтгэл зүрхээ чамдаа үүрд өгсөн
өдөр цагийг тодхон санаж байна. Би найз охиныхоо хамт зугаалганаас буцаж
ирээд орцныхоо үүдэнд дэмий ярин зогсож байтал бидний хажууханд нэгэн
суудлын тэрэг ирж зогсов. Тэр машинаас чи нөгөө л өөртөө итгэлтэй хурдан
шалмаг хөдөлгөөнөөр буугаад шат өөд хурдлан өгсөв. Би өөрийн мэдэлгүй чамд
хаалга онгойлгож өгөхөөр ухасхийхдээ чамтай золтой л мөргөлдчихсөнгүй. Чи
намайг зөөлөн энхрий дулаар харцаар харж нөхөрсөг намуухан дуугаар “Их
баярлалаа бүсгүй минь” гэв.
Ингээд л бүх юм гүйцсэн ч тэрхэн зуур чиний зөөлөн дулаан харцыг мэдрэхдээ
өөрийгөө чинийх гэдгийг би ойлгосон юм. Гэвч би тун удалгүй чамайг бүх л
хүмүүстэй тэр дундаа, худалдагч, үйлчлүүлэгч зэрэг эмэгтэй хүн бүхэнтэй
харьцахдаа тийм эелдэг зөөлөн энхрий ялдам, чин сэтгэлийн наалинхай
зангаар харьцдаг энэ нь ямар ч илүү зорилгогүй болохыг мэдсэн билээ. Гэсэн ч
арван гурван настай жаахан охин би үүнийг огтхон ч сэжиглэлгүй, сэтгэлд минь
нар гийх шиг л болсон юм. Тэр энхрий ялдам зан ганцхан надад зориулагдсан
гэдэгт итгэж бүсгүй хүний зөн билэг маань үүрд чинийх байхсан гэдэг бодол
төрүүлсэн юм шүү. Найз охин маань надаас “Энэ чинь хэн бэ?” гэж асуусан. Би
түүний асуултад тэр дороо хариулж чадаагүй. Энэ аз жаргалтай хоромд би
нэрийг чинь ч хэлж зүрхэлсэнгүй.
“Манай байранд амьдардаг” юм гэж би ичингүйрэн бувтнав.
“Тэгвэл чи яагаад улайж орхив” хэмээн найз маань хүүхдийн хорлонтой зангаар
тавлан инээв. Намайг шоолж нууцыг минь мэдэх гэсэнд миний хүзүү хүртэл
халуу оргин ичсэндээ түүнд хандан заналхийлсан дуугаар “Усан тэнэг” гэж
хашгирлаа. Найз маань намайг шоолон улам чангаар хөхрөхөд би хэрвээ
чаддагсан бол багалзуурдаад авмаар байсан ч хүч хүрэхгүйдээ бачимдан
нүдийг минь нулимс бүрхэв. Тэгээд бушуухан эргэж дээшээ гүйлээ. Энэ
учралаар л би чамд дурласан юм. Чамд ийм үг хэлсэн хүн зөндөө байгааг би
5
мэдэж байна. Гэсэн ч надаас өөр хэн ч ингэж боол мэт үнэнчээр дурлаагүй
гэдэгт итгээрэй. Миний энэ дурлал чамаас бусад хүүхнүүдийн адил юу ч
улиглаж шаардаагүй, энэ дэлхий дээр өөр юугаар ч сольшгүй хүүхэд насны
минь дүрэлзсэн халуун дурлал хэвээрээ чамд үнэнчээрээ үлдсэн юм. Бусад
хүүхнүүд бол аль хэдийн хамаг юмаа хэнд ч хамаагүй чалчиж, зарим нь айдсаа
бусдад нялзаахыг санаархдаг, тэд бүгдээрээ энэ тухай үе үе сонсож, уншиж
мэдсэн байдаг бөгөөд энэ нь хэн бүхэн зайлшгүйгээр дайран өнгөрдөг зүйл
билээ. Тэд дурлалыг тохуурхан дооглож, үүнийг эрэгтэй хүүхдүүд анх удаа
тамхи татсанаа гайхуулдаг шиг сайрхан ярьцгаадаг. Би хэнд ч итгээгүй
болохоор хэн ч надад зөвлөж болгоомжлуулсангүй.
Ямар ч туршлагагүй гэнэхэн амьтан би харанхуй ангал мэт өөрийнхөө хувь заяа
руу өөрөө л зүтгэсэн юм. Эцэг маань эрт нас барж, тэтгэврийн хэдээрээ амь
зуудаг ядуу бэлэвсэн эхээсээ хөндий байдаг, сургуулийн хөнгөн зантай найз
охид маань намайг ойлгодоггүй болохоор би ганцхан чамд өөрийн хүсэл
мөрөөдөл болсон чамдаа л итгэдэг байлаа. Би чамд яаж тайлбарлахаа
мэдэхгүй байна. Чи бол миний хувьд бүхнийг орлосон амьдрал минь байсан юм.
Чамд хамаатай бүхэн сэтгэлийг минь эзэмдэж миний амьдралд нөлөөлөх
боллоо. Хайхрамжгүй тааруухан сурч байсан би ангидаа тэргүүний сурагч болж
чиний номд дуртайг мэдсэнээсээ хойш хэдэн зуун ч ном уншив. Мэдэхгүй.
Чамайг хөгжимд дуртайг мэдээд төгөлдөр хуур хөгжмөөр уйгагүй хичээллэдэг
болсон минь ээжийн гайхшийг төрүүлж билээ. Чиний нүдэнд арчаагүй муухай
харагдахгүй гэж даашинзаа үргэлж цэвэрлэж индүүднэ. Ээжийн хуучин
бошинзоор хийсэн дөрвөлжин нөхөөстэй хормогчноосоо хачин их ичдэгсэн. Энэ
нөхөөсөө чамд харагдуулахгүйг хичээж номынхоо цүнхийг баруун гартаа барин
шатаар гүйж гардаг байв. Чамайг харчих вий гэхээс ухаан алдталаа айна.
Миний айдас ямар хөгийн байгаа вэ. Гэтэл чи намайг бараг хэзээ ч хараагүй
шүү дээ. Би бүх л өдөржин чамайг харуулдаж өнжинө. Манай хаалганы зэс
хүрээтэй шагайвчаар танай хаалга яг харагдана. Намайг шоолж инээх хэрэггүй
хайрт минь. Тэгэх тусмаа одоо бүүр ч хэрэггүй, энэ нүх надад бүх л бүтэн
ертөнцийг нээдэг байсан болохоор чамайг л харах гэж гартаа ном барин ээжийг
мэдчих вий гэж айн айн өдөржин бээртлээ суудаг байв. Чамайг ойртон ирэхийг
мэдмэгцээ би чивчирсэн хөгжмийн утас луугаа чичирч эхэлдэг байлаа. Би
чамайг хэзээ ч орхилгүй чиний юу хийж буйг байнга ажиглаж яг л чиний дандаа
хэрэглэж, үргэлж халаасандаа авч явдаг цагны чинь пүрш шиг үл анзаарагдах
хэрнээ хэзээ ч хамт байсны минь мэдэхгүй. Чиний тухай бүгдийг өөрөөр хэлбэл
юу сонирхдог, ямар ааш араншинтай, хэдэн зангиа, хэдэн костюмтай, тэр битгий
хэл ямар өнгөтэй болохыг ч би мэддэг байсан. Удалгүй чиний танилуудыг
хүртэл андахаа байж тэднийг өөртөө таалагддаг таалагддаггүй гэж хоёр хэсэгт
хувааж билээ. Би арван гурваас арван зургаан нас хүртлээ чамтай хамт
амьдарч чиний төлөө л төрсөн юм шиг байдаг байсан. Би ямар их тэнэг юм
хийдэг байсан гэж чи санана. Чиний гар хүрсэн хаалганы бариулыг үнсэж, чиний
татаад хаячихсан тамхины ишийг түүдэгсэн. Орой бүр ямар нэг шалтаг олж
зөвхөн чиний гэрэлтэй цонхыг харж чамайг тэндээ сууж буй эсэхийг мэдэх гэж
өчнөөн, төчнөөн удаа гудамжинд гүйж гараад л...
Тэгээд чамайг аль нэг тийшээ явахаар болж, зарц хөгшин чиний шар чемоданыг
доош нь буулгаж ирэхийг харахаараа зүрх минь базагдах шиг болж, олон арван
хоногоор миний амьдрал утга учраа алдан хүйт даадаг байв. Гунигтай, дүнсгэр,
уур уцаартай болсон миний нүдэнд нулимс цийлэгнэн хичнээн зовж шаналж
байгааг ээж маань ч үл анзаарна. Би чамдаа хүүхдийн инээдэмтэй түүх ярьж
6
байгаагаа мэдэж байна. Энэ бүхэн ичгэвтэр хэдий ч би хэзээ ч ичихгүй, яагаад
гэхээр миний дурлал тэртээ хүүхэд ахуй цагий минь бахархал болсон ариун
нандин асаж дүрэлзсэн хэвээр байгаа билээ.
Миний зүсийг ч бараг мэдэхгүй чамд тэр үед чиний төлөө амьдарч байсныгаа
бүтэн цаг, бүх л өдөржин ярьсан ч чадна. Би чамтай шатан дээр таарчихаараа
гал шиг харцтай чинь тулгарахаасаа айж толгойгоо гудайлган хажуугаар чинь
галаас зугтан ус руу гүйж буй хүн шиг хурдхан өнгөрдөг сөн. Хэдийгээр би чиний
тэр үеийн амьдралын тухай бүхэл өдөржингөө өчүүхэн ч зүйл орхилгүй ярьж
чадах боловч чамайг зовоож залхууг чинь хүргэхийг хүсэхгүй байна. Би зөвхөн
хүүхэд насныхаа аз жаргалтай мөчүүдийн тухай л дурсах гэсэн юм.
Чи намайг битгий шоолоорой. Энэ явдал өчүүхэн зүйл боловч жаал охин надад
хэмжээлшгүй их аз жаргал байсан юм шүү. Лав нэг сайн өдөр тохиолдсон
санагдана. Тэр үед чи эзгүй, зарц чинь том хивс сэгсэрч цэвэрлээд, танай
өрөөний хаалгаар оруулж яваа харагдсан. Хөгшин зарцыг хүч хүрэхгүй ядарч
байхыг нь хараад шууд зориг гарган очиж, би хамжилцах уу гэж асуухад зарц
өвгөн гайхсан боловч туслахад минь татгалзсангүй. Чиний өрөөнд би тэгэж анх
удаа орж үзсэн юм. Өрөөнд чинь байгаа эд агуурс, чиний суудаг ертөнц, хөх
ваартай цэцэг тавьсан чиний бичгийн ширээ, ном шүүгээг ямар их хайр
хүндэтгэлтэйгээр элэгсэг дотно харж байснаа хэлэх үг олдохгүй байна. Чиний
үнэнч зарц Иогани мэдээж намайг дэргэд нь очиж харахыг зөвшөөрөхгүй байсан
болохоор чиний амьдралыг хальт хараад өнгөрч билээ. Харин ингэж цорын ганц
удаа харахдаа би чиний тасалгааны юм болгоныг нүдэлж аваад энэ явдал
чамайг хүсэн мөрөөдөж, өдрийн бодол шөнийн зүүд болж санаашран суухад
сэтгэлийн тэжээл болдог байж билээ. Өчүүхэн энэ мөч, энэ явдал миний хүүхэд
ахуйн амьдралд хамгийн аз жаргалтай нь байж.
Намайг гэж танихгүй чи минь дэргэд чинь амьдралаа чамд зориулсан нэг хүн
яаж уйтгарлаж, яаж тэсэж ядан байсныг мэдэж аваг гэсэндээ л үүнийг ярьж
байгаа юм шүү. Чамд ярьж буй энэ явдлын дараахан өөр нэг аймшигтай явдал
тохиолдсон юм. Би чамаас бусад юм болгоныг мартаж, ээжийгээ ч тоохоо
больж, ер юуг ч анхаарахаа байсан гэж чамд хэлсэн шүү дээ. Инсбург хотоос
ээжийн минь холын садан сүлбээ нэг хижээл насны худалдаачин манайхаар
байсхийгээд ирж удтал ярьж суудаг байсныг би анзаарсангүй. Заримдаа тэр хүн
ээжийг минь театрт юм үзүүлэхээр авч явахад нь би харин баярладагсан.
Ганцаараа үлдээд ямар ч саадгүй чамайг бодож, чиний ирэхийг харуулдан суух
нь миний ганц дээдийн жаргал байсан юм. Тэгтэл нэг өдөр ээж минь намайг
өрөөндөө дуудаж аваачаад их чухал юм ярина гэхэд нь ямар нэг юм тааварлан,
сэжиг аваагүй байгаа гэж айхаас царай минь хувхай цагаан болоод, зүрх хүчтэй
цохилж эхлэв. Хамгийн түрүүнд л ертөнцтэй намайг холбож өгч байгаа нууц чи
минь л бодогдов. Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л
энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр
хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан
бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх
минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож “Би
эндээ байх уу?” гэж арай ядан асуухад ээж минь “Үгүй ээ. Бид Инсбург руу
нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ” гэлээ.
Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан. Би муурч унаснаа
сүүлд нь мэдсэн. Хаалганы цаана хүлээж байсан миний хойт эцэг болох гэж
байгаа тэр хүнд намайг гэнэт гуйвалзан шалан дээр гараа алдлан савж ойчсон
гэж ээжийнхээ хэлж байгааг сонслоо. Тэрнээс хойших хэдэн өдөр юу болж
7
өнгөрсөн, арчаагүй жаал охин би томчуултай яаж тэмцэлдэж байснаа санахаас
дотор арзасхийж одоо ч тэр тухай бичихэд гар минь салганаж байна. Тэгээд би
нууцаа задалж хэрхэвч болохгүй байсан болохоор намайг тэнэг зөрүүд зан
гаргаж байна гэж бодоцгоосон биз. Тэгээд надтай ярих хүнгүй болж, юм
болгоныг надаас далдуур хийж, намайг сургуульдаа явсан хойгуур нүүхээр
юмаа төхөөрч, сургуулиасаа буцаж ирэхэд минь нэг юм худалдчихсан, нэг юм
алга болчихсон байдаг байлаа. Миний нүдний өмнө өрөө тасалгаа минь
хоосорч, түүнтэй хамт амьдрал минь сарнин эвдэрч байлаа. Нэг өдөр
сургуулиас ирэхэд гэрийн хэрэгсэл хогшлыг маань хүн аваад явчихжээ. Хов
хоосон өрөөнд ачиж явуулахад бэлтгэсэн хэдэн авдар, ээж бид хоёрын эвхмэл
ор үлджээ. Бид сүүлчийн ганц шөнийг өнгөрөөж, өглөө нь Инсбург тийш явах
ёстой болсон байв. Би тэр сүүлчин өдөр чамаас хол амьдарч чадахгүйгээ
гүйцэд тодорхой ойлгож, намайг аврах хүн ганц чи гэж бодсоон. Би чухам юу
бодож байсан, цөхрөнгөө барсан тэр үедээ би ухаалаг зөв шийдсэн эсэхээ хэзээ
ч мэдэхгүй юм. Харин ээжийгээ гараад явмагц би сургуулийнхаа хувцастай
чигээрээ танайх руу гүйж очлоо. Үгүй. Үнэндээ би өөрөө очоогүй, харин ямар нэг
далдын хүч намайг чиний хаалганы дэргэд түлхэн аваачихад хоёр хөл минь
хөшиж хамаг бие дагжин чичирч байв. Би чухам яах гэснээ өөрөө ч сайн
мэдэхгүй, би чиний хөлд сөхрөн унаж намайг боол, шивэгчин болгоод ч атугай
гэртээ аваад үлдээч гэж сөхрөн гуйхад бэлэн байсаан. Арван тавхан настай
охины хийрхүү занг чи шоолон элэглэх болов уу даа. Гэвч хонгор минь ээ,
үүдний чинь хүйтэн шалан дээр яаж айн дагжиж, зогсож байсныг минь чи
мэддэгсэн бол шоолохгүйсэн биз дээ.
Чухам яахаа шийдэж ядан үүдэнд чинь зогссон тэр хэсэгхэн хугацаа надад
бүхэл бүтэн үе өнгөрөх шиг санагдсан. Тэгээд нууц далдын ямар нэг хүний
эрхээр чичирч салгалсан гараараа өөрийн эрхгүй чиний хаалганы хонхыг
дартал хонх огцомхон жингэнээд чимээгүй болсон нь одоо ч чихэнд дуулдах шиг
болж байна. Тэгээд чамайг хаалгаа тайлж өгөхөөр ирж явна уу, үгүй юу гэж
сэтгэл түгшин чагнаж байхад цус минь гүйхээ болиод зүрхний минь цохилт
зогсох шиг санагдаж билээ.
Гэвч чи гарч ирсэнгүй. Хэн ч гарч ирсэнгүй. Чи лав гэртээ байгаагүй. Иогани
хоршооноос юм авахаар явсан байсан биз. Тэгээд би эмх замбараагаа алдаж,
хоосорсон өрөө рүүгээ салганан очоод баглаатай юман дээрээ тэгнэн унахад,
хонхны чинь дуу чихэнд хадаастай үлдсэн юм.
Дөрөвхөн алхам ингэж явахдаа би гүн хунгар дундуур хэдэн цаг явснаас илүү их
ядарсан байж билээ. Гэвч ямар ч байсан хамаагүй намайг аваад явахаас нь
өмнө чамайг олж харах, чамтай ярилцах хүсэл зориг улам улам бадарч байлаа.
Надад миний ухаан санаанд чамаас өөр юу ч байгаагүйг тангараглая, чамд. Би
чамайг бодохоос өөр юу ч мэддэггүй байсан юм шүү. Би зүгээр л чамайг олж
уулзаад ойр дэргэд минь байгааг чинь мэдрэхсэн гэж хүсээд тэр, хайрт минь.
Ээжийгээ дөнгөж орондоо зүүрмэглэмэгц би үүдний өрөөнд сэмээрхэн гарч ирж
чамайг ирж байна уу, үгүй юу гэж чагнан зогсов. Би чамайг нэгдүгээр сарын
тэсгэм хүйтэн тачигнасан тэр шөнийн турш ингэж хүлээж байхад, хамаг бие
янгинаж жигтэйхэн их ядарлаа. Ядаж суух сандал ч байхгүй болохоор хүйтэн
шалан дээр тэр чигээрээ хэвтэхэд хаалганы доогуур жавар үлээж байлаа. Хэрэв
бие дулаацвал унтаж орхиод чиний ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө гэж айхдаа
хатуу нүцгэн модон шалан дээр хөнжил нөмрөлгүй дан ганц дээлтэйгээ хэвтлээ.
Би хөл гараа бүлээцүүлэхийн эрхээр өвдтөл нь үрж байсан даа. Тэр харанхуй
хонгилын мухарт тэсэхийн аргагүй хүйтэн болохоор би жаахан ч болов
8
бүлээцэхийн тулд бас ч холхиж эхлэв. Би өөрийнхөө хувь заяаг хүлээж байгаа
юм шиг чамайг хүлээгээд л хүлээгээд л байлаа.
Лав шөнийн хоёр гурван цагийн үед дор хаалга дуугарч, дараа нь шат өөд хүн
өгсөх хөлийн чимээ сонсдов. Тэрхэн агшинд би хүйтнийг огт мэдрэхээ больж
хамаг бие халуу оргиод явчихлаа. Би хаалгаа аяархан онгойлгоод, урдаас чинь
гүйж очоод өлмий дор чинь унахад бэлэн байв... Тэгэхэд жаал охин би яаж
тэнэглэх байсан бол, чухам бүү мэд. Хөлийн чимээ ойртож, гэрэл үзэгдэхэд
чамайг мөн болов уу? гэж бодсоор хаалганыхаа бариулаас бариад чичрэн
зогсож байв. Хайрт минь нээрээ чи мөн байж билээ. Харин ганцаараа биш нэг
хүүхэн дагуулаад иржээ...
Торгон хувцас шажигнаж, бачимдсан эмэгтэй хүний сөөнгө инээд, чиний
намуухан дуу гарахыг би сонссон.
Тэр шөнийг би яаж зовж тарчилж өнгөрөөснөө санахгүй байна. Өглөөний
найман цагт намайг Инсбург хот руу аваад явлаа. Дахиад эсэргүүцэх сөгөө
үнэндээ байсангүй...
Балчир үр минь өчигдөр шөнө үхлээ. Хэрэв би амьд явах учиртай бол дахиад л
гав ганцаараа үлджээ. Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай
ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч
магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ. Миний
сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм
бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн
амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй
гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ
Инсбург хотод тамтаггүй хоёр жилийг өнгөрүүлэхдээ мэдсэн юм. Би тэгэхэд
ёстой л торонд орсон болжмортой адилхан суудагсан. Миний хойт эцэг болох үг
дуу цөөтэй, тайван зантай тэр хүн надад тун сайн байдаг байв.
Ээж минь миний өмнө санамсаргүй буруу хэрэг үйлдчихээд түүнийгээ цагаатгах
гэж байгаа мэт хүссэн бүхнийг минь биелүүлдэг байсан юм. Залуучууд надад
нүүр талтай болох гэж яддаг байсан боловч би тэднийг огт хавьтуулахгүй
түлхдэг байсан юм. Би чамаас алсад жаргалтай байхыг хүссэнгүй. Би өөрийгөө
зориуд ганцаардуулж уйтгарын байдалд байсан. Ээжийнхээ авч өгсөн шинэ
даашинзуудыг ч өмсдөггүй, театрт юм үзэх, зугаалгаар явахад нь хүртэл нэг ч
удаа дагаж явдаггүй байлаа. Би гэрээс бараг гардаггүй болохоор бүтэн хоёр
жил амьдарсан энэ жижиг хотын дөнгөж арваадхан гудамжийг мэднэ. Чамтай
уулзахгүй байх гэдэг айдсаар өөрийгөө тарчилган, улам шаналж байсан. Гэхдээ
би энэ айдсаа өөрөөсөө ор мөргүй зайлуулахыг хүсэхгүй байв. Учир нь зөвхөн
чинийхээ төлөө л амьдармаар байлаа. Би гэртээ бүх л өдөржингөө юу ч хийлгүй
чамайгаа л бодож өнгөрөөдөгсөн. Чамтай уулзсан тааралдсан тэр
мөчүүдийнхээ тухай өчүүхэн ч юм орхилгүй дахин дахин бодож яг л жүжиг үзэж
байгаа мэт санаандаа төсөөлнө. Тийм ч болохоор хүүхэд ахуй насандаа
тохиолдсон бүх л учрал тохиолдлыг өчигдөрхөн болсон юм шиг тун ч тодорхой
санаж байна. Тэр үед би зөвхөн чамтай амьдарч байв. Чиний номнуудыг гарах
бүрд нь худалдан авч хэрвээ сонин дээрээс нэрийг чинь олж уншвал бөөн баяр
болно.
Намайг чиний бичсэн бүх шүлгийг цээжээр мэддэг гэхэд чи итгэхгүй байх.
Хэрвээ намайг шөнө дунд сэрээгээд аль нэг хэсгээс уншаач гэвэл би одоо ч
гэсэн уншиж чадна. Хэдийгээр арван гурван жил өнгөрсөн боловч чиний үг
болгон надад Евангели судрын амны уншлага шиг үнэтэй байсан болохоор
9
хэзээ ч мартдаггүй. Бүхнийг чамтай холбон бодож сонин дээрээс шинэ жүжиг
концертын тухай уншихдаа хүртэл түүнд минь таалагдаа болов уу, яагаа бол
гэж санана. Орой болонгуут л чамайг санаандаа ургуулан одоо концертын
танхимд орлоо. Хүмүүсийн дундуур явсаар суудалдаа суулаа гэж бодно. Нэг л
удаа чамайг концерт үзэж байхыг харснаасаа хойш үргэлж л ингэж төсөөлдөг
болсон билээ. Хэн ч хэзээ ч үл мэдэх хүүхэд насныхаа аймшигт ганцаардлын
тухай, хэн ч мэдрэн ойлгоогүй юмны тухай ярьж байгаа минь хэнд хэрэгтэй юм
бэ? Тэр үед би хүүхэд байсан гэж үү? Би чинь тэгэхэд арван долоо найм
хүрчихсэн, гудамжаар явж байхад залуучууд өдөж хоргоохоор миний уур их
хүрдэг байв. Өөр хэн нэг хүнд дурлана гэж би хэзээ ч боддоггүй, энэ бол яагаад
ч байх боломжгүй, хэрвээ ийм юмтай орооцолдоход хүрвэл үхсэн минь дээр гэж
боддог байлаа. Хүүхэд нас минь өнгөрөх тусамд чамд тэмүүлэн тачаадах минь
улам гүнзгийрч илүү энхрий ялдам, бүр ч хүчтэй дүрэлзэхийг яана. Чам руу
өөрийн эрхгүй тэмүүлж, бушуухан л үг дуугүй захируулах юмсан гэх бодлоор
бялхсан байсан амьдралын наана цааныг мэдэхгүй охин нас минь өнгөрч, харин
танай хонхыг дараад чамд өөрийгөө тушаах гэсэн ганцхан хүсэл намайг эзэмдэх
боллоо. Ойр дотны хүмүүс намайг хулчгар, бүдүүлэг амьтан гэж тооцдог ч би
шүд зуун нууцаа хадгалсаар байв. Би нэг юмыг хатуу шийдсэн. Ямар ч байсан
Вена хотод буй чам руугаа очно гэж эргэлтгүй шийдэв. Би санасандаа хүрэхээр
зориг шулуудаж, манай гэрийнхэн миний зан авирыг ойлгохгүй гайхшаа барна.
Хойт эцэг минь намайг өөрийн төрсөн охин шиг хайрладаг байсан юм. Гэвч би
өөрийнхөөрөө зүтгэж, ажил хийж өөрийгөө тэжээх хүсэлтэй байгаагаа эрс
хамгаалсаар байв. Аргагүйн эрхэнд минийхээр болж, намайг өөрийнхөө
хамаатны бэлэн хувцасны дэлгүүрт ажиллуулахаар Вена руу явуулах болов.
Эцсийн эцэст миний зам намайг хөтөлсөөр намрын нэгэн бүрхэг орой Вена
хотноо авчирсан гэдгийг чи минь хэлэлтгүй ойлгох бизээ. Галт тэрэгний буудалд
чемоданаа орхичихоод танайх руу явдаг трамвайнд сууж хуучин байрандаа
ирэв. Чиний цонх гэрэлтэй байгааг харуутаа л зүрх минь хэм алдан булиглав.
Намайг хүйтэн хөндий дуу шуугианаар угтсан хот сая л нэг хөгжөөнтэй сайхан
санагдаж, хүсэл санааг минь эзэмдсэн чиний тухай бодол амилж байгааг
мэдэрлээ. Чамаасаа ямар ч олон уул тал, гол мөрнөөр алслагдаж, холын хол
амьдарч байснаа, чиний гэрэлтэй цонхны шил л миний баярласан нүднээс
чамайг тусгаарлаж байгааг хөөрч догдолсон би тэр даруйдаа ухаарсангүй.
Зөвхөн өөрийн хуучин байшин, чинийхээ амьдардаг өрөөг л шуналтай харсаар
удаан зогсов. Энэ жаргалтай мөчийг би бүтэн хоёр жил хүлээж одоо л нэг учирч
байна. Намрын дуниартсан урт орой, чиний цонхны гэрэл унтартал зогссоор л
байв. Дараа нь өөрийнхөө амьдрах газрыг хайхаар явсан. Орой бүр л чиний
цонхон дээр зогсоно. Би дэлгүүр дээрээ оройн зургаан цаг болтол хүнд хүчир
ажил хийдэг байсан бөгөөд чиний гэрэлтэй цонхыг харахаар миний зүдгүүртэй
сэтгэлийн зовлон нимгэрсэн байдаг болохоор ажлаа баяртай хийдэг байсан юм.
Миний ард төмөр самбар нижигнэн хаагдахад би танайх руу яардаг байлаа.
Дахиад ганц удаа ч болсон чинийхээ царайг харж чамтай уулзахсан гэдэг миний
цорын ганц хүсэл танайх руу хөтөлдөг байв. Долоо хоногийн дараа санамсаргүй
байж байгаад чамтай тааралдав. Танай цонхны доор зогсож байсан чинь чи
гудамж хөндлөн ирж яваа харагдлаа. Чиний харц над дээр тусахад би арван
гуравтай жаахан охин байсан шигээ хацар минь халуу шатан ичингүйрч чиний
дэргэдүүр толгойгоо бөхийлгөн өнгөрөв. Дараа нь ийм өчүүхэн зан гаргаж
зугтаасандаа өөрөөсөө хүртэл ичив. Одоо бол би сургуулийн сурагч биш аль
хэдийнээ насанд хүрсэн тэгээд ч чамтай л уулзах гэж, олон жилийн турш надад
дурлаасай гэж хүсэж мөрөөдөж явсан биш билүү. Би орой бүр, тэр ч бүү хэл
10
цасан шуургатай байсан ч танай гудамжинд очдог байсан боловч чи намайг олж
харахгүй урт хугацаа өнгөрлөө. Би заримдаа бүтэн цагаар хий дэмий хүлээнэ.
Заримдаа чамайг зочдоо гаргаж өгч байгааг харна. Азгүй би нэгэнт бяцхан охин
биш болохоор энэ бүхний цаана ямар харьцаа байдгийг нарийн ойлгож чамайг
өөр бүсгүйн гараас барьж явахыг хараад зүрх минь шархиран учиргүй их
шаналдаг байв. Энэ бол надад тийм шинэ зүйл байгаагүй бөгөөд бага охин
байхын л чамайг өөр бүсгүйчүүлтэй уулздагийг мэддэг байсан боловч миний
шаналан зовох улам их болов. Нэг удаа хүүхдийн бардам шулуун зангаар
хуучин байснаараа үлдэхээр шийдэж танай гадаа очилгүй өнжсөн. Тэр орой
надад ямар хэцүү, хоосон ханхай байсан гэж чи санана. Маргаашнаас нь
дахиад л очиж, нөгөө цонхон дороо чамайг хүлээдгээрээ хүлээж байхдаа
чамайгаа олж харсан. Нэг л мэдэхэд би чамтай танилцах юмсан гэдэг хүслээ
өөрөөсөө аль хэдийнээ зайлуулж зөвхөн харж л байх юмсан гэдэг хүсэлтэй
болчихсон байв. Тэр үед гудамжаар ямар нэг юм ачсан цуваа өнгөрч чи аргагүй
байдлаас болж над руу шахаж зогсох хэрэг гарав. Чи намайг харахад, чинийхээ
нүднээс нөгөө л охин байхын танил энхрий ялдам харцыг олж хараад надад
ямар хачин санагдсан гэж бодно. Энэ бол урин дуудсан, намайг хэзээний
байлдан дагуулсан, чиний өнөөх гайхамшигтай, намайг чамд ухаан алдтал
дурлуулсан тэр л харц байлаа. Дараагийн эгшинд чи аль хэдийнээ миний
дэргэдүүр өнгөрөөд явчихсан байв. Зүрх минь галзуурсан мэт цохилж өөрийн
мэдээгүй алхсан атлаа эргэж харахад чи бас зогсоод намайг эргэн харлаа.
Чиний харж байгаа харцыг хараад би намайг танихгүй байгааг чинь эргэлзэхгүй
ойлгов. Тэр үедээ ч дараа нь ч, чи намайг таниагүй билээ. Чамтайгаа
учирчихаад жаргалтай байсан ч ямар их урам хугарснаа чамдаа би хэрхэн
ойлгуулахаа мэдэхгүй байна. Хайрт минь, тэгэхэд л би анх удаагаа чамайг огт
таньж мэддэггүй чигээрээ байсан болоосой гэж бодов. Ямар их урам хугарснаа
чамд хэрхэн ойлгуулах билээ. Инсбургт би хоёр жил болохдоо чиний тухай
үргэлж бодож, Вена хотод очоод чамтайгаа уулзах тэр баярт мөчийг хамгийн
сайхан сэтгэл хөдөлмөөр, бас хамгийн гунигтайгаар дурсан дүрслэн боддог
байсан юм. Би тэнд байхдаа чи намайг үзэн ядаж өөрөөсөө түлхэн зайлуулж
байгаагаар төсөөлдөг асан. Яагаад гэхээр би дэндүү жижигхэн царай муутай
амьтан билээ. Хөөрхий би зовон, чиний хөндий хүйтэн байдал хайхрамжгүй занг
ухамсарлан тэвчдэг байлаа. Одоохон ингээд хагацах гэж байхдаа чамайг надад
дурлахгүйг улам хурцаар мэдэрч байна. Гэхдээ энэ бүхнээс намайг хамгийн
аймшигтай алж байгаа юм нь миний сэтгэлийг чи хэзээ ч ойлгоогүй явдал билээ.
Охид бүсгүйчүүдийн зүс царай олон жилийн дотор өөрчлөгдөн хувирч өмссөн
хувцас нь хүртэл хүнийг өөрчилдөг болохоор бүсгүй хүнийг таних нь эрчүүдэд
тийм ч амаргүйг би одоо л ойлгов. “Чи намайг юм ойлгодог болгосон юм”.
Үнэнийг хэлэхэд ухаанаар л өөрийн хувь заяаг өөрчилж чадах ажээ. Би
одоогийнхоосоо залуу байсан болохоор чиний мартамхайг эс тооцон намайг
хаана ч гэсэн бодож хүлээж байгаа гэж чиний тухай сэтгэлээ хууран боддог
байсан даа. Хэрвээ би өөрийгөө чиний тухайд юу ч биш тэр ч байтугай миний
тухай хальтхан ч гэсэн бодох нь чамд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг
мэдсэн бол амьд явж чадахгүй биз. Миний талаар юу ч санахгүй байгаа чинь
надад илэрхий мэдэгдэж байсан болохоор энэ нь миний хувьд чамайг надтай
холбож байсан тэр дурсамжийн нарийхан холбоог үгүй хийх шахсан амьдралд
минь тохиолдсон анхны хүнд цохилт байсныг би үнэндээ тэгэхэд л ойлгосон.
Тэгэж уулзахдаа чи намайг үнэхээр таниагүй. Хоёр өдрийн дараа чи бид хоёр
дахин тааралдахад чи намайг хэдхэн хоногийн өмнө учирсан өнөөх аятайхан
бүсгүй байна гэж бодсон болохоос намайг мөн л таниагүй билээ. Чи намайг
11
гайхсан элэгсэг харцаар ширтэхдээ уруул дээр чинь инээмсэглэл тодрохыг би
ажив. Чи дахиад л миний дэргэдүүр өнгөрөхөд аз жаргалдаа би чичрэн
мансуурч чамайг надтай ярилцаасай гэж дотроо залбирч байлаа. Би аажуухан
алхаж явахдаа чамаас зугтаасангүй. Харин анх удаагаа л чиний анхаарлыг
татав гэдгээ мэдрэв. Мэгдэн сандарснаасаа болоод зүрх минь дэлсэн золтой л
зогсчихоогүй байтал чи минь ашгүй гүйцээд ирлээ. Бид хуучин танилууд шиг
хөгжилтэй ярилцсаар (бурхан минь чи намайг хараажаар ерөөсөө танихгүй,
миний амьдралыг мэдэхгүй байв) гудамжны үзүүр хүртэл хамт явав. Чиний ил
цагаан хөгжилтэй яриа миний сэтгэлийг татаж, чи юу асуусан ч хариулах хүч
тэнхээ өгч байв. Чи надаас оройн зоог хамтдаа идэх үү? Гэхэд би татгалзсангүй.
Чамд би яахин татгалзах билээ. Бид нэгэн жижигхэн ресторанд хооллосныг чи
санаж байна уу. Нээрээ чи минь тиймэрхүү олон уулзалтаас зөвхөн тэр оройг л
яаж ялгаж чадах билээ дээ.
Би тэгэхэд чиний хувьд хэн ч биш байсан юм чинь. Гинжин хэлхээ адил
тасралтгүй үргэлжилсэн олон зуун үдшийн л нэг шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ,
чи миний тухай санаж ч магадгүй. Чинийхээ дэргэд дуу хоолойг чинь сонсож
суухдаа дэндүү жаргалтай байсан болохоор би яриагүй. Энэ үнэтэй учралыг
алдчихгүй гэсэндээ би ямар нэгэн асуулт тавьж илүү үг дуугарахаас айж байсан.
Миний хүсэн мөрөөдөж явсан хүнийг чи энгийн өрөвчхөн, сэтгэлд нийцтэй
зангаараа баталсныг би ямагт талархан дурсаж явдаг юм. Урьд нь би чамд
өөрийн бүх амьдрал хүсэл сэтгэлээ зориулаагүй байсан ч гэсэн чи анхны
хормоос эхлээд л надтай эелдэг зангийн үүднээс бус чин сэтгэлээсээ нөхөрсөг
сэтгэл булаам зангаар харьцаж эхэлсэн нь намайг өөртөө татаж чадсан билээ.
Миний таван жилийн турш хүлээсэн хүлээлтийг талаар өнгөрүүлэлгүйгээр чи
миний ямар их хүсэл мөрөөдлийг биелүүлснээ яаж мэдэхэв дээ. Биднийг
ширээний араас босоход хэдийнэ орой болчихсон байлаа. Рестораны үүдэнд
очоод чи надаас “Завтай юу, эсвэл яарч байна уу?” гэж асуув. Чамтайгаа хамт
явахад бэлэн байгаагаа би хэрхэн нууж чадах билээ. Би завтай гэж хэллээ. Чи
хэсэг зуур зогсосхийснээ “Манайд очиж жаахан ярилцах уу?” гэв. Дотоод
сэтгэлдээ дийлдэн “дуртай зөвшөөрнө” гэж яаран хэлчихсэн хойноо л би тэрхэн
дороо миний үг чамайг баярлуулаагүйгээр үл барам яс чинь хавтайх шиг болж
чи үнэхээр цочирдсон. Одоо бол чиний гайхсаныг ойлгож байна. Эмэгтэйчүүл
голцуу нууцхан хүслээ нууж, хамт явахаас айж буй дүр эсгэн шаргуу гуйсны
дараа л сая зөвшөөрч ам тангараг авдаг гэдгийг би мэддэг болсон билээ. Ийм
хурдан зөвшөөрөх нь явж сурсан янхан юмуу, эсвэл ямар ч туршлагагүй гэнэхэн
охидын шинж байдаг. Гэхдээ миний хариулт бол уйтгар шаналгаатай олон
өдрийн хүлээлтээс болж сэтгэл минь надад баригдалгүй өөрийн эрхгүй уруул
даван гарчихсан бодлын минь үг гэдгийг чи хэрхэн тааварлах билээ. Тиймгүй
бол миний чамайг сонирхож байгааг чи гайхахгүйсэн. Чи гайхсанаа нууж ядан
намайг харж байгааг чинь би мэдэрсэн. Чиний өндөр мэдлэг, зөн билэг чинь энэ
итгэмтгий аятайхан бүсгүйн үгийн цаана ямар нэгэн онцгой нууц байгааг чамд
хэлээд өгөө биздээ. Болгоомжтой атлаа хэтэрхий шимтсэн асуултуудаас чинь
энэ оньсогыг таахыг хүссэн сонирхол төрснийг би ойлгов. Би шууд хариулахаас
татгалзаж, зайлсхийж чамд өөрийнхөө нууцыг дэлгэснээс тэнэг юм шиг
санагдаад өнгөрсөн нь хавьгүй дээр гэж бодлоо. Чи намайг дагуулан гэртээ
орлоо. Хайрт минь намайгаа уучлаарай. Гэхдээ танайд орохоор шатаар өгсөж
явахдаа аз жаргалдаа бахардан үхэхээс наагуур догдолж явсныг чи ойлгохгүй л
дээ. Одоо энэ тухай нулимс гаргахгүй санахад надад хүнд байна. Гэвч нулимс
минь хатжээ. Чи бодоод үз л дээ. Тэнд миний хүүхэд нас, хачин дурлалтай
холбоотой бүхэн байсан болоод л тэр. Олон удаа чамайг хүлээж зогссон орц,
12
чамайгаа анх харж хөлийн чимээг чагнадаг байсан шат, гэртээ орон ортол чинь
хардаг асан хаалганы шагайвар, үүдэнд чинь байнга хэвтдэг хөл арчдаг
хивсэнцэр миний нэг удаа сөхрөн сууж байхдаа сонсоод босон харайсан
түлхүүр цоожны харжигнах чимээ...Сэтгэлд минь гэрэлтэн үлдсэн хүүхэд ахуйн
минь амьдрал энэ л давчуу газарт өнгөрч одоо ч энд миний бүх амьдрал эхэлж
зөвхөн чамтайгаа хамт чинийхээ, өөрийнхөө гэрт ирлээ. Чи минь бод л доо.
Миний хэлж байгаа бүхэн чихэнд минь чийртэй сонсогдож байж болох юм.
Гэхдээ би өөрөөр хэлж чадахгүй. Миний хувьд танай хаалганаас наана байгаа
бүх амьдрал нэгэн хэвийн үргэлжилсэн мохоо амьдрал байсан бол танай
хаалганы цаанаас ид шидэт үлгэрийн хаант улс Алладины хаант улс эзэлж
байлаа. Бидний одоо ирж байгаа энэ хаалгыг би хичнээн удаа гялалзсан нүдээр
ширтдэг байсныг чи мэдэхгүй. Энэ агшин миний хувьд ямар агшин байсныг чи
зөвхөн мэдэрч л чадахаас хэзээ ч ойлгож чадахгүй. Би танайд шөнийг
өнгөрүүллээ.
Өглөө нь явах гэж тун их яарав. Миний ажил эрт эхэлдэг болохоор дэлгүүр
дээрээ цагтаа амжиж очих гэж яарснаас гадна чиний зарцад харагдахгүйн тулд
бушуухан арилж өгөхийг хүслээ. Хувцасаа өмсчихөөд чиний дэргэд очиход чи
намайг өөр лүүгээ татан тэвэрч царайг минь харцаа тогтоон удаан харсан.
Тэртэээд болсон энэ явдал чамд цухасхан ч гэлээ санагдаж байгаа болов уу?
Миний царай баярласнаасаа болоод сайхан харагдсан юм болов уу даа. Дараа
нь чи миний уруул дээр үнссэн. Би чамаас аяархан хөндийрч хаалга руу
эргэлээ. Чи надаас “Цэцэг авахгүй юм уу?” гэж асуув. Би “Тэгье” гэлээ. Чи
бичгийн ширээн дээрх цэнхэр өнгийн болор цэцгийн савнаас дөрвөн ширхэг
цагаан сарнай сугалж авлаа. Би энэ цэцгийн савыг бүр хүүхэд байхдаа танай
өрөөнд харсан билээ. Чиний өгсөн тэр цэцэгнүүдийг би олон өдөр үнсэж билээ.
Бид дахин уулзахаар болзов. Дахиад л бүх юм гайхамшигтай сайхан байлаа.
Гурав дахь удаагаа уулзсаныхаа дараа чи томилолтоор хол явах гэж байгаагаа
надад хэлэв. Хүүхэд байхдаа би ингэж аялан явахыг чинь үзэн яддаг байж
билээ. Чи гэртээ эргэж ирүүтээ надад хэл дуулгана гэж ам гарлаа. Би чамд
нэрээ хэлэхийг хүсээгүй учраас өөрөө хүлээн авахын хаяг өгөв. Би нууцаа
алдахыг хүссэнгүй. Чи салахдаа надад дахиад сарнай бэлэглэв. Бүтэн хоёр
сарын турш би өдөр бүр лавлаж...үгүй ээ үгүй энэ олон өдөр зовж шаналснаа би
юунд бичих билээ. Чамайгаа би буруутгаж чадахгүй. Би чамд ямар их хайртай
юм бэ? Би чамайг мартамхай итгэлгүй урьд нь ямар л байсан яг байгаагаар
чинь хайрладаг байсан бөгөөд тэр л хэвээрээ үлдсэн юм. Чамайг аль хэдийн
эргэж ирсэн гэдгийг би гэрэлтэй цонхоор чинь мэдэж байсан ч чи надад захиа
бичсэнгүй. Надад чамаас ганц ч мөр захиа ирээгүй. Би чамд бүхий л амьдралаа
зориулсан боловч сүүлчийн мөчийг хүртэл чамаас ганц ч зурвас авсангүй. Би
цөхрөлгүй тэвчээртэйгээр хүлээсээр л байсан. Гэтэл чи намайг дуудаж нэг ч
мөр юм бичсэнгүй. Нэг ч мөр юм...
Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж
байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз
жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая.
Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч
хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж
ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би
чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр
чамтай учирч нэрээ ч хэлээгүй танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь
гаргасан гэхэд чи юу боллоо гэж итгэх юм бэ? Хэрвээ миний үгэнд итгээд нууцыг
13
минь илрүүлж би чамтай холбоотой байж чи өөр хүний хүүхдийн төлөө санаа
тавих хэрэгтэй болбол чи тийм байж чадах байсан гэж үү. Тэгсэн бол чи намайг
сэжиглэж бидний дунд үл итгэхийн сүүдэр хүүшлэх байсан шүү дээ. Би үүнийг л
хүсээгүй юм. Дараа нь би чамайг ойлгосон л доо. Чи өөрийгөө ч бараг мэддэггүй
чамтай явж байсан хүүхнүүд хөнгөн сэтгэлтэй ийм тийм гэхгүй санаа амар бас
тэгээд дурлалыг зугаа цэнгэл болгоод л өнгөрдөг байсан болохоор гэнэт хэн
нэгний хувь заяанд холбогдож эцэг нэр зүүнэ гэдэг чамд бол бүтэшгүй зүйл
гэдгийг ойлгосон юм.
Эрх дураараа танхил явж сурсан чи надад уягдчихсан юм шиг болох байсан.
Тэгвэл магадгүй нэг цаг, хэдэн минут ч чи намайг үзэн ядах байсан. Би
бодохдоо миний тухай бүх л амьдралынхаа турш сэтгэл зовж, түгшилгүй дурсаж
яваг гэж бодсон юм. Би чамд тээр болоод яахав. Бүгдийг өөрөө үүрч өнгөрөөе
гэж шийдсэн. Чамд дурладаг бүх хүүхнүүдийн дотроос үргэлж хайрлан санаж
явах ганц хүүхэн чинь байхыг л хүссэн. Гэтэл чи намайг огт дурсаж санасангүй.
Бүр мартчихсан байжээ. Гэвч хонгор минь би чамайг хэзээ ч буруутай гэж
боддоггүй. Үгүй, буруушаагаагүй шүү? Үгсийн минь завсраар уй гашуу шүүрсэн
байвал намайг өршөөгөөрэй. Лааны сүүмгэр гэрэлд алаг үр, чи бид хоёрын
хөөрхий үрийн хүүр хэвтэж байна. Бурхан тэнгэр өөд “Алуурчин” гэж гараа
зангаж байлаа. Ухаан бодол минь бүр эргэчихлээ. Тоочиж байгаа зовлонгий
минь уучил, уучилж үз. Ингэж гомдож гашуудаж суугаа намайг уучилна биз. Чи
цаанаа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хэнд ч тус болох хүн шүү. Зовлонд учирсан
аль ч таних танихгүй хүн чам дээр очсон, тус болох сайхан санаатайг чинь би
мэднээ. Тэр нь хойрго боловч дуртай хүн савныхаа хэмжээгээр хутган авч болох
хэмжээгүй ихээ. Уучлаарай намайг, харин тэр чинь гуйлгуулж, гувшуулахыг
хүлээж суудаг гэмтэй. Чи хүний туслаач гэж гуйсан, дуудсан цагт нь тус боллоо
ч гэсэн хүнд тус болоход бэлэн байдаг сайндаа ч биш, харин айж ичсэндээ
туслах хүн шүү дээ. Гачигдал зовлонд унасан хүнийг чи өөр шигээ эрх танхил аз
жаргал эдэлж яваа хүнээс илүү өрөвдөхгүй. Чамд би үүнийг шууд хэлэх гэсэн
юм. Чиний ижил ийм хүмүүсийн хамгийн сайхан санаатайгаас нь ч гуйхад хэцүү.
Би жаахан байхдаа үүдэндээ юм гуйж ирсэн гуйлгачинд чиний юм өгч байхыг
хаалганы завсраар нэг харсан. Чи түүнийг гуйхаас өмнө мөнгө гаргаж өгч
байлаа. Их мөнгө өгсөөн. Гэвч чи түүнийг бушуухан нүд далд оруулах гэснээс
өөр юмгүй байв. Чи тэр гуйлгачны нүүр өөд харахаасаа айж байх шиг санагдсан.
Тэр гуйлгачинг талархлаа хэлэх гэхэд чи нүүрээ бушуухан буруулж байсныг би
одоо мартдаггүй ээ. Ингээд л би чам дээр нэг ч удаа очоогүй юм даа. Намайг
очсон бол туслахыг чинь сайн мэдэж байсан. Чи намайг тайтгаруулах байсан.
Чи надад мөнгө ч өгөх байсан. Бүр их мөнгө өгөх байсан. Тэгэхдээ чи миний хүүг
төрсөн үрээ гэж бодсондоо биш, харин энэ бузар булай амьтнаас яаж бушуухан
салъя гэж хүссэндээ л тэгэх байсан шүү дээ. Тэр ч байтугай чи намайг хүүхдээ
авахуул гэж лав гуйх байсан биз. Би чиний хэлсэнийг зөрчиж чадах уу? Үгүй?
Яаж би чиний хэлсэн үгнээс гажих вэ? Энэ бүхэн намайг юунаас ч илүү айлгаж
билээ. Аргагүй шүү дээ. Надад энэ хүүхдээс өөр харах хайрлах юм байсан биш
дээ. Харин аварч чадаагүй энэ хүү минь чамтай адил сэтгэл хангалуун аз
жаргалтай байж нэг ч үзээгүй нь мэдээж. Тэгэвч амьяас билэгт ухаант хүн чи
миний амьдралд салшгүй, бие цогцост минь шингэсэн гэж ямагт бодож явдаг
билээ. Тэгэхлээр эцсийн эцэст би чамайг биедээ тээж явсан юм шүү дээ. Сэтгэл
санаа цангасан цагтаа янаглан таалж, үнсэн тэвэрч, ундлан хооллож, ухаан
санаанд минь чи амьдран боловсорч яваа юм шиг бүх бие цогцсоороо чамайг
мэдрэн амьсгалдаг байлаа. Хонгор минь ээ чиний хүүхдийг тээж яваа гэж санах
болгондоо яагаад тийм баяр баясгалантай болдог байсны учир энэ ээ. Би
14
чамаас нууж явсаны учир нь энэ ээ. Энэ хүүхэд чамайг үүрд авсантай адил
байв. Хайрт минь ээ? Аз жаргалыг ухаан санаандаа төсөөлөн бодож явсан
зөвхөн тэр сар жилүүдэд би зовж зүдрээд зогсоогүй ээ. Хүний бузар булай
явдлаас ой гутаж, жигшиж, шаналж, тарчилж явсан удаа надад бас олон бий.
Надад тун хэцүү байсаан. Бие давхар болсныг хамаатан садан маань мэдвэл
эцэг эхэд маань захиа бичнэ гэж айгаад ажлаасаа арга буюу гарлаа.
Эжийгээсээ мөнгө нэхээд ч яах вэ гэж бодоод үлдсэн бага зэрэг үнэт зүйлээсээ
зарж түүнийхээ мөнгөөр амь зууж байлаа. Төрөхөөс минь долоохон хоногийн
өмнө юм угаадаг хүүхэн үлдсэн хэдэн кроныг маань хулгайлсан учир арга буюу
тэтгэврийн төрөх газар хэвтэх боллоо. Тэнд гашуун зовлонд нэрвэгдэж амьдрах
арга тасарсан хамгийн ядуу, хамгийн шоовдор хүмүүс очдог байсан. Чиний хүү,
миний хүү тэр гуйлгачдын дотор төрсөн. Тэтгэврийн газрыг одоо ч санахад
аюултай байна. Адилхан хэвтэж байгаа мөртөө бие биеэ ад шоо үзэх, үзэн ядах
нь хязгааргүй байлаа. Гэвч нийтийн зовлон бид бүхнийг цөмийг маань тэр өмхий
балиар цус нөжтэй хутгалдсан орилон гаслангаар дүүрсэн явцуу бүгчим
тасалгаанд хөөж аваачсан байлаа. Зол заяагүй хүн бүхэнд тохиолддог тэр бүх
зан суртахуун, бие махбодын дарлал доромжлолыг би тэнд байгаа янхан
хүүхнүүдийн адил амсаж байлаа. Тэдэнтэй яах аргагүй хамт байгаадаа гутарч
гуньж, хөөрхий асрах хүнгүй хүүхнүүдийн хөнжлийг сөхөж биенд нь хүрч
эрдэмтэн хүний хоосон дүр үзүүлэн инээлдэх залуу эмч нар болон сахигчдын
өлсгөлөн нүднээс айж дальдардаг байлаа. Тэнд ичиж зовох гэдэг хүний ёсыг
мэдэхээ байсан газар. Нэрий чинь бичсэн дөрвөлжин хавтас л чамаас үлдвэл
гүйцэх нь тэр. Хэвтэж байгаа өвчтөнүүд, тэр эмч нарт зөвхөн нэг таталдсан
нүцгэн хэсэг мах, үзэж судлахад зориулан тавьсан үзвэрийн юмнаас өөрцгүй
байв. Орон гэртээ хайр халамжтай хар хүндээ хүүхэд төрүүлэн өгч байгаа
хүүхнүүд бол бараг лабораторийн ширээн дээр шахам төрдөг ганц бие, өчүүхэн
ч халамжлал үзээгүй тэр хөөрхий хүүхнүүдийг мэдэхгүй. Тэр байтугай ном
уншиж суухад “там” гэдэг үг дайралдвал зовж зүдэрсэн, гаслан гинших, орилж
бахирах, зэрлэг бүдүүлэг инээд ханиад өмхий самхай үнэр дүүрсэн тэр өрөө,
тэр ой гутам бузар булай явдал өөрийн эрхгүй санагдах юм. Уучлаарай намайг.
Би үүнийг анхны бөгөөд эцсийн удаагаа л хэллээ. Хэзээ ч дахиад би энэ тухайд
ярихаасаа өнгөрлөө. Арван нэгэн жил би дуугүй явлаа. Одоо мөдхөн үүрд
дуугүй болно. Тэгэхээр амьдралдаа ганц ч удаа болсон зориг гаргаж орон
дээрээ амьгүй хэвтэж байгаа алаг үрээ, амьдралын минь аз жаргал гэгээн нар
болж байсан энэ хүүхдийг ямар их үнээр олж авсанаа хэлэх эрхтэй биш үү? Би
хүүгийнхээ инээн баясахыг харж суухдаа энэ бүхнийг аль хэдийн мартсан байж.
Одоо хүүгээ үхүүлчихээр урьдын амсаж явсан сэтгэлийн зовлон дахин ирлээ.
Энэ тухай би үглэн тоочихгүй байж чадахгүй ээ. Хүн байна, ганц удаа боловч
санаа сэтгэлээ ярьж хөнгөлж болно биз дээ. Гэсэн ч чамайг харааж зэмлэхгүй.
Харин бүх эдэлсэн зовлонгий минь ямар ч агуулгагүй болгосон тэнгэр бурхныг
зэмлэн яллаж байна. Би чамайг яасан ч зэмлэхгүй, хичнээн гомдож байсан ч
хэзээ ч би чамайг буруутан болгохгүй. Хүүхдээ гаргах гэж зовон тэлчилж
хэвтэхдээ ч, ухаан алдтал өвдөж шаналж байхдаа ч чамайг нэг ч удаа харааж
зэмлэж байгаагүйг минь бурхан гэрчилнэ. Чамд өгсөн сэтгэл зүрхээ хэзээ ч би
харааж зүхэж байгаагүй ээ. Чамд цаг үргэлж хайрлан дурласаар, чамтай
уулзсанаа ямагт хүндэтгэж явдаг. Харин гуйлгачны төрөхийн тэр аймшигт
явдлууд дахин давтагддаг юм гэлээ, дараа нь эдлэх зовлонгоо мэдэж байлаа ч
гэсэн чамтай тэгэж уулзахаар би дахиад л очих юм. Мянга дахин ч очихоос
буцахгүй дээ хайрт минь. Хэзээ ч чиний мэдээгүй хөөрхий үр минь өчигдөрхөн
нас барлаа. Хэзээ ч тохиодлын төдийд хоромхон зуур ч атугай чи төрсөн үрээ,
15
цэцэглэж байсан тэр хөөрхөн амьтныг олж харахгүй. Би чамаас хүүгий чинь
удаан хугацаагаар нууж явсан билээ. Одоо би чамдаа урьдынхаасаа ч илүүгээр
хайрлан дурлаж байгаа юм шиг санагдах мөртөө энэ бүхэн миний тэсэшгүй
зовлонг даанч хөнгөлж чадахгүй юм даа. Чам шиг аз жаргалтай хүний амьдрал
надаас холуур өнгөрч би хоёр хүнд бус ганцхан хүүдээ, өөрийнхөө тэжээж өсгөх
ёстой, тэврэн үнсч чадах ганц хүүдээ л өөрийгөө зориулахыг хүссэн юм. Би
чамд дурласан сэтгэлээ буруутгалгүй харин ч хувь тавилангаас зайлсхийсэн мэт
болж түүнээс хойш чи надад огт өөр хүн санагдаж, танай байшин руу ховорхон,
дэндүү цөөхөн очдог болж билээ. Би харин жил бүр чиний төрсөн өдрөөр, бид
хоёрын хамт өнгөрүүлсэн анхны шөнийн маргааш чиний надад бэлэглэсэн
цагаан сарнайтай яг адил сарнайг чамд алгасалгүй илгээж байсан. Миний яг
төрсөн өдрөөр, энэ сарнайнуудыг хэн надад хаанаас илгээгээд байна гэж арван
гурван жил өнгөрөхөд ганц ч удаа болохноо өөрөөсөө асууж үзсэн үү? Хэн нэгэн
бүсгүйд ийм цагаан сарнай бэлэглэснээ санасан ч байж магадгүй. Гэхдээ би
хэзээ ч чиний хариултыг мэдэж чадахгүй л дээ. Жилд ганцхан удаа чамд цагаан
сарнай илгээхдээ би тэр нэгэн учралыг дурсаасай гэж л хүсдэг байлаа. Чи
хүүгээ хэзээ ч мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол чи хүүдээ хайртай байж болох
байсан, чамаас хүүгээ нуусандаа одоо л гэмшиж байна. Чи хөөрхий хүүгээ хэзээ
ч хараагүй. Яг л чинийх шиг бодлогоширсон том хар нүдээрээ хэрхэн инээдэг
байсныг чи нэг ч хараагүй. Баяр хөөр гэрэлтсэн нүд нь надад бүхнийг
оролдогсон. Тэр чинь ямар энхрий хөгжилтэй хүү байв даа. Чиний дүрэлзсэн
шаргуу зан чиний юм бүхэн түүнд шингэсэн байлаа. Хүү минь бүтэн цагаар ч
хамаагүй ямар нэгэн тоглоомоор өөрийгөө саатуулж (яг л чиний амьдралаар
тоглодог шиг) дараа нь ном уншихдаа хөмсгөө зангидан анхаарлаа төвлөрүүлж
удаан суудагсан. Хүү чинь чамайг дэндүү дуурайсан юм шүү. Хүүд минь
хоёрдмол хөнгөн, буурьтай зан чанар аль эртнээс бүрдэж, миний ухаан алдан
дурлаж байсан чамайг давтсан юм шиг санагддаг байсан. Хүү минь сайн сурдаг,
францаар шаазгай шиг шулганадаг, дэвтрүүд нь хамгийн цэвэрхэн байдаг
байлаа. Хар хилэн костюм, усан цэргийн цагаан хүрэмтэйгээ тун ч аятайхан
харагддагсан. Градогийн наран шарлагын газар хүүгээ зугаацуулж явахад
хүүхнүүд түүний минь шаргал үсийг илж, гуалиг сайхныг нь шагшдаг байсан.
Земмерингэд чаргаар гулгахад нь хүмүүс түүнийг бахдан хардаг байв. Хүү минь
тийм хөөрхөн энхрий амьтан байсан юм. Өнгөрсөн жил Терезанумын дотуур
байртай сургуульд ороод, тэндээс тавьж өгсөн дүрэмт хувцсаа өмсч бяцхан
сэлмээ зүүчихээд байгаа нь XYIII зууны үеийн язгууртны цэргийн сургуулийн
сурагч шиг харагддаг байсан. Гэтэл одоо хөөрхий минь гараа цээжин дээрээ
зөрүүлээд уруул нь хөхөрчихсөн хэвтэж байна. Чи надаас хүүгээ яаж тийм
дээдсийн зиндааны хүмүүжлээр хүмүүжүүлж тийм санаа амар хөнгөн
амьдралаар бялхуулж байсан юм бэ гэж асуух байх. Гэвч би чамтай нүүр тулж
суугаад ярьж байгаа биш болохоор ичихгүй байна. Хайрт минь бүү айгаарай. Би
биеэ худалдаж байсан юм. Чиний хүү баян тансаг амьдралд булхаж чиний
зэрэгт өсч, чиний амьдарч байгаа тэр л хүрээнд амьдраасай гэж би хүссэн.
Зөвхөн үүний төлөө л би биеэ худалдсан юм. Энэ явдлаа би бузар булай юм гэж
бодоогүй. Учир нь миний биед ойртсон чи л надад хамаатай цорын ганц хүн
байсан бөгөөд бусдын хувьд энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй. Ямар ч утга
илэрхийлдэггүй байсан юм. Эрчүүд намайг үнэн сэтгэлээсээ хандан энхрийлж
байсан ч би тэднийг хүндэтгэдэг байсан хэдий ч би өөрийнхөө хязгааргүй хайр
сэтгэлээс өөрийг бодож тэвчдэггүй байлаа. Миний таньж мэддэг хүн бүхэн
намайг хайрлаж хүндэтгэдэг байсан юм. Нэг хижээл насны бэлэвсэн гүнтэн
намайг төрсөн охин шигээ хайрлаж хүүг минь Терезаниумын гулгуурын талбай
16
руу авч явах гэж босгыг минь элээх шахдаг байлаа. Намайг гэрлэе гэж гурав
дөрвөн ч удаа гуйсан. Хэрвээ тэгсэн бол би гүнтний хатан болж Тирол дахь
үлгэрийн юм шиг харшид залран сэтгэл төвдөх юмгүй, хүү минь ч сайхан
сэтгэлтэй хүндэт эцэгтэй, би тайван дөлгөөн сайхан ханьтай болж болох л
байсан. Би түүний сэтгэлийг хүлээж аваагүйгээрээ хөөрхийг ямар их зовлонд
унагаснаа харсаар байж зөвшөөрөөгүй. Хэрвээ би тэр үед чамтай хэзээ ч
таарсан сул чөлөөтэй байх ёстой гэж бодож байгаагүй бол өдийд хаа нэгтэй
газар амар жимэр сууж хүү минь ч ээжтэйгээ хамт байж л байх байсан даа гэж
бодогдох юм.
Хүүхэд наснаасаа мөрөөдсөн чамтайгаа хэзээ нэгэн цагт заавал уулзана, чи
намайг дуудна гэдэг бодол сэтгэлийн минь мухарт үргэлж байсаан. Тиймээс
чиний анхны дуудлагаар ч чам дээр очиход ямар ч татлаа түлхээгүй чөлөөтэй
байхыг хүсч байв. Аль хүүхэд байхын л миний хүсэл бүх л амьдралынхаа
туршид чамайг хүлээсэн хүлээлт байлаа. Хүсэн хүлээсэн цаг минь ч ирлээ. Гэвч
тэрний тухай чи юу ч мэдэхгүй шүү дээ. Хайрт минь. Тэр үед чи намайг бас л
таниагүй одоо бол бүр хэзээ ч мэдэхгүй. Би урьд нь чамтай театр, концерт,
Нратергийн гудамжинд зөндөө л дайралдаж, дайралдах бүртээ зүрх минь
шимширдэг байлаа. Чи намайг ердөө ч таньдаггүй байсан. Мэдээж миний
гадаад төрх охин байсан үеийнхээсээ асар их өөрчлөгдөж үнэтэй тансаг хувцас
өмссөн шүтэн бишрэгчид намайг хаа ч явсан хүрээлж байдаг байсан бөгөөд
хүмүүс намайг сайхан хүүхэн гэдэг байсан юм. Тийм болохоор чи намайг бүдэг
гэрэлтэй унтлагынхаа өрөөнд харсан туранхай хүүхэн гэж яаж мэдэхэв дээ.
Намайг дагалдан явсан эрчүүдийн хэн нэг нь хааяа чам руу толгой дохин
мэндлэхэд чи хариу мэхийхдээ намайг зүгээр л найрсаг зангийн үүднээс зэрвэс
хараад өнгөрч байлаа. Чиний харц ямар хачин хөндий хүйтэн үл таних харц
байдаг байсан гэж бодноо. Намайг танихгүй байдагт чинь би бараг дасаж
байтал намайг тэсгэлгүй зовоосон нэг учрал болсныг би санаж байна. Театрт
юм үзэхээр очоод лоожинд сууж байтал чи хажууханд сууж харагдав. Хөгжим
эхэлж гэрэл унтрахад чиний царай надад харагдахаа болив. Гэвч тэр нэгэн
шөнийх шиг чиний амьсгаа ойрхон сонсогдож чиний энхрий зөөлөн гар надаас
хилэн хөшгөөр л тусгаарлагдаж байв. Намайг хэзээ нэгэн цагт энхрийлэн таалж
байсан энэ гарыг бөхийгөөд шуналтайгаар үнсэх юмсан гэдэг тэсгэлгүй хүслэн
намайг эзэмдэв. Сэтгэл түгшүүлэм хөгжмийн ая ухаангүй явдал хийх гэж байсан
миний уруулыг чиний гарт хүрэхээс өмнө тогтоон барилаа. Нэгдүгээр бүлгийн
дараа би хамт яваа хүнээсээ намайг хүргэж өгөхийг хүслээ. Би чамтай ийм
ойрхон харанхуй газар тэвчин сууж чадсангүй. Гэхдээ хүссэн цаг маань ирсэн
гэдгийг би түрүүн хэлсэн билээ. Миний нэрвэгдэн сүйдсэн амьдралд сүүлчин
удаа тэр цаг ирсэн гэдгийг би хэлэх гэсэн юм.
Энэ бүхэн одоогоос жилийн өмнө чиний төрсөн өдрийн маргааш нь болсон
билээ. Хачирхалтай нь би өдөржин чиний тухай бодсон. Яагаад гэвэл би чиний
төрсөн өдрийг баяр шиг тэмдэглээд сурчихсан юм. Өглөө эрт сурсан зангаараа
гэрээсээ гарч чамд зориулан цагаан сарнай худалдаж аваад тэртээд
мартагдсан цагийн дурсгал болгон чамдаа илгээлээ. Өдөр нь хүүтэйгээ хамт
гулгаад дараа нь Демелийн амттаны дэлгүүрт оров. Ямар нэгэн баяр тэмдэглэж
байна гэдгээ хүүдээ мэдэгдэхгүйн тулд орой нь театрт очив. Маргааш орой нь
би тэр үед найзалж байсан Брюинээс ирсэн үйлдвэрийн эзэн залуу найзтайгаа
хамт концерт үзэв. Бид хоёр жилийн турш харьцаатай байсан боловч тэр
намайг бусдын нэгэн адил хайрлан хүндэтгэж гэрлэхийг хүссэн мөртлөө ямар ч
тодорхой шалтгаангүй татгалзсан хариу сонссон нэгэн байв. Надад тусалж, хүү
17
бид хоёрт бэлэг өгч сайн сайхныг хүсдэг боломжийн сайн хүн байсан билээ. Бид
концерт дээр танилуудтайгаа тааралдаж хамтдаа Рингштрассе зоогийн газар
оройн хоол идэхээр явцгаав. Наргиан цэнгээнтэй байсан тул Габерены бүжгийн
танхим руу очихыг би санал болгов. Би тиймэрхүү газар очихоос голдуу
татгалздаг байсан учир нь тэнд дэндүү шуугиантай согтуучууд бөөнөөрөө
байдаг байсан юм. Гэтэл намайг тайлбарлахын аргагүй нэг хүч тийш нь чангааж
найз нар маань ч уухайн тас зөвшөөрлөө. Яагаад дургүй юмандаа дурлаад
байгаа гэдгээ би өөрөө ч мэдээгүй боловч тэнд хэн нэгэн хүн намайг хүлээж
байгаа ч юм шиг нэгэн үл үзэгдэх хүчин намайг тийш нь хөтөлж байлаа. Миний
хамт явсан нөхдүүд намайг ихэд хүндэтгэдэг болохоор тэр дороо л босож
Габарен руу явцгаав. Тэнд шампаан дарс ууж, би урьд хэзээ ч байгаагүй галзуу
юм шиг аашлан хөгжиж байлаа. Ямар хөгжилтэй байсан гэж санана. Би уугаад
л...шалиг дуу дагаж дуулаад л...хэрвээ жаахан л удсан бол босоод бүжиглэх юм
уу, эсвэл танхим дүүрэн тачигнатал хөхрөхөд бэлэн байсан. Гэнэт би чамайг
олж хараад галд хайрагдсан ч юм шиг, мөсөнд хайруулсан ч юм шиг зүрх минь
хачин оргиод явчихыг мэдрэв. Чи хажуу талын ширээнд нөхөдтэйгээ суучихсан
намайг өнөөх л сэтгэл зүрхийг минь булаасан хүсэл шингэсэн тэр л харцаараа
шимтэн ширтэж харагдах нь тэр...
Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан
тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа
золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд
хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй
өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм
шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л
танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон. Нүүр маань
чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц
намайг яаж догдлуулсныг чи мэдээгүй. Чи толгойгоо үл ялиг хөдөлгөн намайг
үүдний өрөөнд гарч уулзъя гэж дохив. Тэгээд чи зориуд чанга дуугаар
нөхөдтэйгээ салах ёс хийн тооцоогоо бодуулаад намайг хүлээж байна гэдгээ
надад ойлгуулаад гарч одов. Би даарсан мэт чичрэн догдолж хөөрснөөсөө
болоод нэг ч үг дуугарч чадсангүй. Яг энэ үед хос харууд шал товшин бүжиглэж,
бүхний анхаарал шинэ маягийн бүжиг, хашгираанд татагдах тэр үед би цуг
явсан хүндээ одоохон ирнэ гэж хэлчихээд чиний хойноос гарлаа. Чи үүдний
өрөөн дэх өлгүүрийн дэргэд намайг хүлээн зогсож байснаа намайг ойртон
очиход минь царай чинь гэрэлтээд явчихсан. Инээмсэглэсээр над руу ирэхдээ
намайг өнөөх бүсгүй гэдгийг огтхон ч таниагүй. Анх удаагаа л учирч байгаа
хүүхэн гэж бодож байгааг чинь би шууд л мэдэрсэн.
“Та надад зориулан жаахан зав гаргахгүй юу?” гэж итгэлгүй дуугаар асуухад
чинь намайг ганц оройг хамт өнгөрүүлэхийн тулд худалдаад авчихаж болдог тэр
эмэгтэйчүүдийн нэг гэж бодож байгааг чинь би ойлголоо.
“Тэгье” гэж догдлон өгүүлэхдээ яг л өнөөх нарийхан гудамжинд жаахан охин
байхдаа уулзсан шигээ байдалд орчихов. Чи надаас “Хэзээ уулзах вэ?” гэж
асуув.
“Хэзээ ч яах вэ?” гэж хариулахдаа би чамаас ердөө ч ичсэнгүй. Чи тэртээ нэгэн
цагт намайг өөртөө зөвшөөрөх үеийнх шигээ сонирхсон итгэлгүй харцаар гайхан
харав. Чи шийдэж ядсан дуугаар “Одоо болох уу?” гэв.
“Тэгье, явцгаая” гэж хэлэхдээ би өлгүүр лүү дээлээ авахаар очсон байлаа. Тэнд
очсон хойноо л өлгүүрийн дугаар нөгөө хүнд маань байгааг санав. Буцаж очоод
18
дугаараа авах боломжгүй, тэгвэл уртын урт тайлбар хэрэгтэй болж, энэ нь
миний олон жил тэгтлээ их хүсэн хүлээж байсан чамтайгаа өнгөрүүлэх цагаас
хороох учраас би хүссэнгүй. Би үдшийн гоёлдоо огтхон ч харамсаагүй агаад
бүтэн хоёр жилийн турш гэрлэх гэж байгаа бүсгүй нь гэж яригдсан надад зөвхөн
сайныг л хүсдэг тэр хүнээ ч юман чинээ бодолгүй дөнгөж уулзуутаа л чамтай
хамт явахаар шийдэв. Би чамд тийм л хайртай байлаа. Гэвч энэ бүхнийг хэзээ
хойно бүх юм өнгөрсөн хойно хэлж байгаадаа харамсаж байна. Хэрвээ хэвтэрт
үхлүүт байхад чи минь дуудвал би чамайгаа дагаад явах л байсан байх гэж
санагдах юм. Ийм хүч надаас гарах л байсан. Орцны үүдэнд машинаас бууж
бид танайх руу орлоо. Би дахин чинийхээ дотно дууг сонсож хамт байгаагаа
мэдэрч байхдаа бидний анхны учрал шиг жаргалдаа мансуурч явлаа. Арван
жил өнгөрсөн хойно би нөгөө шатаараа ахиад өгсөж байна. Гэвч, гэвч би энэ
тухай дахин дахин ярьж чадахгүй нь. Яг л урьд тохиолдсон шиг дахиад л
чамтайгаа явж байсан билээ. Чиний өрөөнд ганц хоёр тавилга, хэдэн зураг
номноос өөр нэмэгдсэн юмгүй, өнөө л урьдын танил хэвээрээ байв. Бичгийн
ширээн дээр чинь миний чамд төрсөн өдрөөр чинь дурсгал болгон илгээсэн
сарнайтай цэцгийн сав байж байлаа. Чи хэн болохыг нь санахгүй, тэр ч байтугай
гараа барилцан ярилцаж байхдаа хүртэл дэргэдээ байгааг нь мэдэхгүй байгаа
энэ л бүсгүй илгээсэн гэдгийг яаж мэдэхэв дээ. Гэлээ ч гэсэн миний дурлалын
илэрхийлэл болсон тэр цэцгийг чи хадгалж, тэр нь танай өрөөнд байгааг би
харахдаа баяртай байлаа. Чи намайг тэвэрлээ. Би танайд дахиад л урт шөнийг
өнгөрүүлэв. Гэсэн ч намайг таньсангүй.
Нэг л мэдэхнээ өглөө болж бид оройхон босоод өглөөнийхөө цайг хамт уухаар
болов. Хэн нэгний бэлдсэн өглөөний цайг уун, чөлөөтэй ярилцацгаалаа. Чи
надтай дахиад л сонирхсон шинжгүй энгийн яриа өрнүүлэв.
Миний хэн болох, хаана амьдардаг, юу хийдгийг огт асуусангүй. Би бол чиний
хувьд агаарт замхран арилдаг тамхины утаа, хэн нь ч үл мэдэгдэх учраад
өнгөрдөг замын л нэг хүүхэн байлаа. Чи надад өмнөд Африк руу хоёр гурван
сарын хугацаатай, аялан явах гэж буй тухайгаа ярив. Миний баяр хөөр уйтгар
гунигаар солигдон айсандаа цус минь царцах шиг болж “гүйцээ бүх юм өнгөрч”
гэдэг үг чихэнд минь сонсогдох шиг болов. Би хөлд чинь сөхрөн “Намайг аваад
яваач, тэгвэл чи энэ олон жил өнгөрсөн хойно намайгаа одоо л ойлгох болно
шүү дээ” гэж хашгирмаар байлаа. Гэвч би дэндүү зүрхгүй хулчгар амьтан, чиний
дэргэд номхон “боол” шиг л байсан юм. Тэгээд зөвхөн “Ямар харамсалтай юм
бэ?” гэлээ.
Чи намайг харан инээмсэглээд “Чамд үнэхээр харамсалтай байна уу?” гэв. Би
цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь гэдгээ ойлгов. Би босож чиний царайг
удаанаар ширтэн хараад тэр намайг одоо л таних байх гээд айсандаа чичрэн
горьдон хүлээв. Гэвч чи над руу харж инээмсэглээд зугаатайгаар “Аялалаас
эргэж ирсэн биз дээ” гэв. Би “Тиймээ, гэвч эргэж ирээд л мартчихсан” гэлээ.
Миний хэлсэн дууны өнгө чамд гайхалтай сонсогдсон юм байлгүй чи гайхсан
зөөлөн дулаан харцаар харснаа мөрөөр минь тэврэв.
“Сайн хүмүүс мартдаггүй юм. Би чамайг мартахгүй ээ” гэж хэлээд чи намайг
сайн тогтоож авах гэсэн мэт нүд рүү минь удаан ширтлээ. Надаас ямар нэгэн
юм хайсан мэт шуналтай ширтэхэд чинь одоо л нэг юм намайг таньж миний
сэтгэлийг онгойлгох нь гэж баярлав. “Тэр намайг таньж байна, таньж байна”
ингэж бодоод сэтгэл минь дэвэрсэн. Гэвч чи намайг таньсангүй. Би чамд хэзээ ч
ойр дөт байсангүй. Яагаад? Яагаад гэвэл чи хэдхэн минутын дараа хийснээсээ
өөр юм миний тухай хийж чадахгүй байсан юм. Чи намайг шуналтай үнсэж, би
19
үсээ дахин самнахаас өөр аргагүй болов. Толины өмнө зогсож байхдаа чиний
хийж байгаа юмыг хараад айж ичсэндээ арай л ухаан алдан унасангүй. Чи
миний гар цүнхний завсраар хоёр том дэвсгэрт шургуулж байгаа харагдлаа. Би
яагаад хашгирч чамайг алгадчихаагүй юм бүү мэд. Аль хүүхэд байхаасаа чамд
дурлан хайрлаж байсан, төрсөн үрийнхээ эхэд шөнийг хамт өнгөрүүллээ гэж
мөнгө төлж байхад шүү. Би чиний хувьд ердөө л Габаренаас олсон янхан байж.
Чи надад хөлс төлсөн шүү дээ. Хөлс төлсөн. Чамд мартагдсан багадаад ингэж л
дорд үзэгдэх минь дутаад байж. Би өөрийнхөө юмыг яаран цуглуулав. Надад
дэндүү хүнд байсан учраас явах, аль болох хурдан явах минь дээр байлаа. Бүрх
малгай минь бичгийн ширээн дээрх сарнайтай ваарны дэргэд байсан. Надад
дахин нэг алхам хийх дийлдэшгүй хүслэн төрж “Чи надад цагаан
сарнайнуудаасаа нэгий нь өгөхгүй юм уу?” гэв. Чи “Тэгэлгүй яахав” гээд
цэцгүүдийг савнаас нь гаргалаа.
“Энэ сарнайг чамд хайртай эмэгтэй хүн бэлэглэсэн байхаа даа” гэхэд минь чи
“Магадгүй л юм. Гэхдээ хэн илгээснийг нь мэдээгүй ээ. Тийм болохоор нь би
хайрладаг юм” гэлээ. Би чамайг ширтэн “Магадгүй чамд мартагдсан нэг бүсгүй
илгээсэн ч юм билүү” гэв. Чи намайг гайхан харлаа. Би ч чиний нүднээс харц
салгасангүй. “Таниач дээ намайг, таниач” гэж миний харц гуйж байв. Гэвч чиний
харц юу ч анзаарсангүй. Энхрийллээр гэрэлтэв. Чи намайг дахиад л үнслээ.
Гэвч таньсангүй. Нүднээс минь нулимс асгарчих гээд тэвчээр алдран чамдаа
нулимсаа үзүүлэхгүй гэж л хаалга руу бушуухан алхлаа. Би гүйх нь холгүй
явахдаа чиний зарцтай золтой л мөргөлдчихсөнгүй. Тэрээр замаас шалмагхан
зайлан надад хаалга нээж өгөв. Энэхэн зуур би нулимстай нүдээрээ хөгшний
нүдэнд ямар нэгэн оч гялсхийхийг анзаарлаа. Иогани намайг хүүхэд байхаас
минь хойш нэг ч удаа хараагүй мөртөө таньсан юм шүү. Би хөгшний өмнө
сөхрөөд намайг таньсных нь төлөө гарыг нь үнсмээр байлаа. Гэвч би тэгсэнгүй,
зөвхөн гар цүнхээ уудлан миний намайг шившгийн тавцанд “өргөмжлөн” байж
өгсөн тэрхүү бузар мөнгийг чинь хөгшинд сарвайлаа. Хөгшин зарц салганан
намайг айсан нүдээр харахдаа миний тухай, чиний бүх л амьдралынхаа туршид
тааварлаж байснаас ч илүү ихийг таамаглах шиг санагдсан шүү. Бүх хүмүүс
бүгдээрээ намайг хайрлаж цөм л надад сайн сайхныг хүсдэг байхад ганцхан чи,
чи л ганцаараа намайг санаа ч үгүй, нэг ч удаа болохноо таниагүй шүү. Миний
хүү, бидний хүү өчигдөр нас барж энэ орчлон дээр надад чамаас өөр хайрлах
хүн үлдсэнгүй. Гэвч чи хэн билээ. Намайг огтхон ч танихгүй, миний хажуугаар
усны дэргэдүүр өнгөрч байгаа юм шиг өнгөрч, чулуунд тулсан юм шиг тойрч
үнэнч хүлээлтийг минь эс ойшоон зовлонд унагасан нэгэн биш билүү? Надад
чамайг хайрлах эз нэг л удаа тохиолдсон нь хүү маань билээ. Гэвч чиний л хүү
байсан учир намайг бас л өрөвдөлгүй орхин одож, бүр хэзээ ч эргэж ирэхгүйгээр
явчихлаа. Би дахиад л ганцаараа, цор ганцаараа үлдлээ. Надад зориулж
бичсэн ганц мөр ч алга, хүү маань ч алга. Дурсагдах юм юу ч үлдээгүй. Чи
миний нэрийг сонслоо ч юу ч санахгүй. Би яалаа гэж үхлийг хүсэхгүй байх
билээ. Чиний хувьд үхчихсан би, чамайг надаас холдоод явчихсан хойно өөр
яах юм. Гэсэн ч хайрт минь , би чамайг буруушаан зэмлэж, өөрийн уй гашууг
чиний баяр баясгалант амьдралд нялзаахыг хүсэхгүй байна. Намайг уучлаарай.
Хүүгээ алдчихсан болохоор сэтгэлээ чамд уудлан хэлэхгүй байж чадсангүй, бүү
зовоорой. Энэ бүхнийг чамд би ганцхан удаа л тайлбарлан хэлчихээд, дахин
хэзээ ч юу ч хэлэхгүй, урьдын адил таг чимээгүй байх болно. Гэхдээ энэ захиаг
чи намайг амьд сэрүүн байхад хэзээ ч олж үзэхгүй бөгөөд хэрвээ энэхүү
гэрээслэл чиний гарт орсон байвал тэр цагт би аль хэдийнэ хорвоогоос
явчихсан байна. Энэ бүсгүй чамайг бусдаас илүү хайрлаж байсан боловч чиний
20
хэзээ ч үл мэдэх, чиний дуудлагыг насан туршаа хүлээсэн тэр эмэгтэйн
гэрээслэл юм шүү. Магадгүй чи намайг дуудлаа ч би булшин дотроос юу ч
сонсохгүй шүү дээ. Би чамд дурсгал болгон ядаж ганц зураг ч үлдээсэнгүй. Яг
чам шиг... Чи намайг хэзээ ч мэдэхгүй. Хэзээ ч... Миний хувь заяа тийм л
байсан. Үхэл минь ч бас тийм л байг. Чи миний царай зүсийг ч санахгүй. Нэрийг
минь ч мэдэхгүй болохоор би чамайг сүүлчийн мөч ирэхэд ч дуудахгүй. Яагаад
гэхээр надаас алс суудаг чи миний үхэж байгааг мэдэхгүй учраас би их сэтгэл
амар үхнэ. Хэрвээ миний үхэл чамд хэцүү байгаа бол би үхэж чадахгүй шүү дээ.
Би үргэлжлүүлэн бичиж чадахгүй нь...толгой минь хүндрээд, хамаг бие минь
шархиран халуурч байх шиг байна. Хэвтсэн нь дээр байх. Тэгвэл түргэхэн бүх
юм дуусч, хувь заяа минь намайг сүүлчийн удаа ч болтугай энэрч хүүг минь авч
явахыг харуулахгүй болгож магадгүй...Би цааш нь бичиж чадахгүй нь...Хагацъя.
Хайрт минь хагацъя. Чамдаа баярлалаа. Бүх юм буруугаар эргэсэн байсан ч
гэсэн би чамдаа эцсийн амьсгалаа тасартал баярласаар л байх болно. Би чамд
бүгдий нь хэллээ. Чи намайг, өөртөө ямар их хайртай байсныг ойлгож байгаа
биз дээ. Үгүй ээ, чи зөвхөн тааварлаж л байгаа. Миний дурлал чамд зовлон
учруулаагүй юм чинь чи надаар дутахгүй, энэ л намайг баярлуулж байна. Чиний
гэрэлтэй сайхан амьдралд юу ч өөрчлөгдөхгүй... Би өөрийн үхлээр чиний аз
жаргалыг гутаахыг хүсэхгүй байна... Хайрт минь, би чамаас нэг л зүйл залбиран
гуйя. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн гуйлт шүү...Намайг бодож
биелүүлээрэй. Жил бүр өөрийнхөө төрсөн өдрөөр цагаан сарнай худалдан авч
хөх ваарандаа хийж байгаарай. Жил бүр нас барсан төрөл садандаа буян
үйлддэг шиг намайг бодож гүйцээгээрэй. Хайрт минь, би бурханд ч, буян
үйлдэгчдэд ч итгэхийг хүсэхгүй, ганцхан чамдаа л итгэж байна.
Хайрт минь, би чамд ганцхан чамд л хайртай байж хамт байхыг туйлгүй хүсэж
байна. Бүтэн жилд ганцхан удаа чинийхээ дэргэд байх гэж ямар их хүснэ вэ?
Үүнийг л биелүүлэхийг гуйя. Чамдаа баярлалаа. Би чамдаа хайртай...Хагацъя
даа.
* * *
Зохиолч захидлыг уншиж дуусаад хажуу тийш тавихдаа гар нь салганан
чичирхийлж байв. Тэгээд удаан гэгч бодлогоширон суув. Хөрш айлын охин, тэр
нэгэн бүсгүй, шөнийн цэнгээний газрын эмэгтэйн тухай бүрэг бараг дурсамж
толгойд нь орж ирсэн боловч тоймтой юм юу ч санагдсангүй. Бүдэг бадаг бүүр
түүрхэн юм санаанд нь оровч зүс нь огтхон ч орж ирсэнгүй. Яаж ч бодоод санах
юм алга. Энэ бүхнийг нойрон дундаа, зөвхөн зүүдэндээ л үзсэн юм шиг
санагдав. Түүний харц гэнэт бичгийн ширээн дээр байж байдаг хөх вааран дээр
туслаа. Цэцгийн сав нь хов хоосон харагдана. Энэ олон жилийн хугацаанд анх
удаагаа хоосон байгаа нь энэ. Тэрээр цочсон юм шиг татвасхийж, анир чимээгүй
өрөөнд нь ондоо ертөнцийн үл үзэгдэх хаалгаар хүйтэн салхи сэнгэнэн орж ирэх
шиг болов. Өнө мөнхийн хайр сэтгэл үхлийн амьсгалыг тэрээр мэдрэн ухаан
санаа нь цэлмэх шиг болж алсаас сонсогдох тачаангуй хөгжмийн ая луугаа
өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож эхлэв ээ.
ТӨГСӨВ.

Subscribe to:
Posts (Atom)