«Forbes» сэтгүүл ажлын байр олдоц сайтай эсвэл муу улсуудын жагсаалт гаргажээ.
«Manpower» агентлагаас ажилгүйдлийг бууруулж, 10-12 дугаар сар хүртэл ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 62 мянган ажил олгогчийнн дунд явуулсан санал асуулгын дүнгээр дээрх жагсаалтыг гаргасан байна.
Жагсаалтад зааснаар, ажил эрхлэлтийн үзүүлэлт -10 хувьтай байгаа Грек улсад ажил олоход хамгийн хэцүү аж. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ үзүүлэлт хоёр дахин буурсан байна.
Ажлын байр олдоц муутай орнуудын жагсаалтад энэ жил таван улс, тухайлбал,
Итали (-8%),
Испани (-4 хувь) ,
Ирланд (-3 хувь) болон Чех (-2 хувь) улс нэмэгджээ. Үүнээс гадна Унгар, Румынь, Франц, Холланд, Их Британид ажлын байрны олдоц муу байна.
Европын орнуудаас хөдөлмөрийн зах зээл сайтай орон бол Герман ажээ. Энд ажил эрхлэлтийн үзүүлэлт +7 хувь байна. АНУ-ын хувьд ажил байр олдоц муутай орнуудын эхний аравт ороогүй бөгөөд ажил эрхлэлтийн үзүүлэлт +4 хувь байгаа аж.
Энэ жилийн ажлын байр олдоц сайтай орнуудын жагсаалтыг
Хятад (+51 хувь),
Энэтхэг (+42 хувь) тэргүүлсэн байна. Мөн Тайвань, Бразиль, Коста-Рика, Перу, Австрали, Панамд ажлын байртай болох боломж их ажээ.
Хөдөлмөрийн зах зээл бол хямралаас гарч, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх гол хүчин зүйл гэж шинжээчид үзэж байна.
No comments:
Post a Comment