Sunday, April 18, 2010

Та ямар темперанменттай хүн бэ?

Темперанментын хэв маяг ба түүний сэтгэлзүйн онцлог:
Сангвеник-Зүрхнээс ялгарах цус ихтэй хүмүүс
Флегматик-Тархинаас ялгарах салс ихтэй хүмүүс
Холерик-Элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүмүүс
Меланхолик-Цөсийн уутнаас ялгарах хар цөс ихтэй хүмүүс

Темперамент нь хамгийн ерөнхий байдлаараа хувь хүн, бие махбодь болон танин мэдэхүйн үйл явцыг хооронд нь холбогч болж өгдөг. Гэр бүлийн хосууд хоорондоо нэг темпераменттай байх нь ховор бөгөөд нэг болон ижил төсөөтэй зан араншинтай хүмүүсийн хамтран ажиллах чадвар ч гэсэн сул байдаг гэдгийг амьдралын туршлага харуулсаар иржээ. Тийм ч учраас өөр болон эсрэг тэсрэг зан араншинтай хүмүүс хамгийн сайн зохицдог. Та өөрийгөө /хамгийн дотны хүмүүсээ/ сангвиник, холерик, флегматик, меланхолик хэмээх 4-н темпераментын алинд нь харъялагддагийг мэдэж авахын тулд доорхи асуултуудад тийм эсвэл үгүй гэж хариулаарай. Нэг багц асуултад 16-аас дээш тийм гэж хариулбал тухайн темпераментад хамаарна гэсэн үг. Хэрэв алинд нь ч 16-аас дээш тийм гэж хариулаагүй бол хамгийн олон удаа тийм гэж хариулсан темпераментдаа та харъялагдана гэсэн үг. Гэхдээ нэг хүнд дан ганц л темперамент зонхилдоггүй, дөрвүүлээ хоршин байдаг гэдгийг санаарай.

Миний хувьд сангвиник юм байна лэээээээ хэхэхэ :)


САНГВИНИК
1. Хөгжилтөй баяр баясгалантай, чанга хөхөрдөг
2. Эрч хvчтэй ажилсаг
3. Эхлэснээ дуусгахгvй орхих нь элбэг
4. Өөрийгөө хэт vнэлдэг
5. Аливааг тvргэн ойлгож тусгаж авдаг
6. Сониуч тогтвортой.
7. Аливаад зовж шаналах нь бага
8. Ямар ч нөхцөлд амархан дасаж зохицдог
9. Шинэлэг ажилд дуртай
10. Сонирхолгvй юмнаасаа амархан хөндийрч холддог
11. Нэг ажлаас нөгөөд амархан шилжиж зохицдог
12. Зохион байгуулах дуртай
13. Нийтэч , уриалгахан, нэрлэхэж эмээдэггvй
14. Тэсвэртэй тууштай, ажиллах чадвар сайн
15. Нvvр гарын хөдөлгөөн оролцуулан тvргэн чанга ярьдаг
16. Биеэ барьж эзэмдэхдээ сайн
17. Цовоо сэргэлэн ааш зантай
18. Тvргэн унтаж амархан сэрдэг
19. Эмх цэгц муу, Юмыг яарч шийддэг
20.Заримдаа өнгөц хийсвэр шийддэг


ХОЛЕРИК
1. Тогтворгvй байна хөдлөж гар хурууг орoлддог.
2. Омогтой огцом ууртай.
3. Тэвчээргvй биеэ барьж чаддаггvй.
4. Шийдэмгий санаачлагатай.
5. Зөрvvд
6. Mаргаанд цэцэн дийлэх гэж оролддог
7. Yе vе гэнэтийн vсрэнгvй байдлаар тvргэн ажилладаг
8. Ний нуугvй шулуун шударга
9. Аз турших дуртай
10. Өсөрхөж уурлах нь олон
11. Сэтгэлийн хөдөлгөөнтөй, хэл яриа огцом тvргэн
12. Хэрvvлч зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггvй.
14. Тvрэмгий дээрэнгvй захирангуй
15. Гар нvvрний хөдөлгөөн их
16. Тvргэн бодож шийддэг
17. Шинэ зvйлд удаан дасдаг
18. Зорилгодоо тууштай хvрдэг
19. Алхаа гишгээ огцом тvргэн
20. Ааш зан тvргэн хувьсаж өөрчлөгддөг.


ФЛЕГМАТИК
1. Эмх журамтай, Нямбай
2. Аливаад ул суурьтай ханддаг
3. Болгоомж бодлоготой
4. Хvлээцтэй
5. Хоосон чалчих дургvй, Yг дуу цөөтөй
6. Сэтгэлийн хөдлөгөөн бага, Хэл яриа жигд тогтуун
7. Нvvр гарын хөдлөгөөн бага
8. Удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхлэснээ гvйцээдэг
10. Хvч чадлаа дэмий vрдэггvй
11. Хэвшсэн дэг журмаа хатуу мөрддөг
12. Сэтгэлийн хөдлөгөөнөө барьж чаддаг
13. Сайшаал шvvмжлэлд эмзэг
14. Өөрийгөө дооглох шоолохыг тоодоггvй
15. Сонирхол харьцаа тогтвортой
16. Нэг vйлээс нөгөөд шилжихдээ удаан
17. Хvн бvртэй жигд харьцдаг
18. Шинэ нөхцөлд дасч зохицохдоо бэрхшээдэг
19. Зовлон өвчинд тэвчээртэй
20. Уур уцааргvй

МЕЛАНХОЛИК
1. Бvрэг ичимхий
2. Шинэ нөхцөлд сандарч тэвддэг
3. Танихгvй хvнээс бишvvрхэж бэрхшээдэг
4. Хvчиндээ итгэхгvй бэрхшээдэг
5. Ганцаардлыг амархан давдаг
6. Амжилтгvй зvйлд амархан гутарч, сэтгэлээр унадаг
7. Бодлогоширч гиеvvрхэх дуртай
8. Амархан ядардаг
9. Хэл яриа сул зөөлөн
10. Ярьж буй хvнийхээ зан төлөвт зохицдог
11. Өрөвч эмзэг уян сэтгэлтэй
12. Сайшаал шvvмжлжлд мэдрэмтгий
13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
14. Хардаж сэрдэх талтай
15. Өвчин зовлонд эмзэг
16. Хэт гомдомтгой
17. Бодол саналаа бусадтай хуваалцдаггvй, нийтэч биш
18. Идэвхи санаачилга багатай
19. Дуулгавартай хvлцэнгvй
20. Бусдаар туслуулж өрөвдvvлэх дуртай



Сангвиник - араншин нь сэтгэлийн хөдлөл ихтэй, улиран өөрчлөгддөгөөр тодорхойлогдох бөгөөд ийм араншинтай хүн ямар нэг зүйл сонирхвол түүнээ ямагт гүйцэтгэдэг, эс сонирхвол үүнээсээ уйдаж идэвхгүй болдог. Түүнчлэн орчиндоо хурдан зохицдог, гомдол гутралаа амархан мартдаг, өөдрөг үзэлтэй, уян, ухаан хурц, нэн ажигламтгай. Ийм араншинтай хүмүүст дараах дутагдал байдаг. Юманд өртөмтгий, дутагдлаа үл тоомсорлодог, бардам сагсуу, нөхөрлөл дурлалд захирч байх дуртай, хүсэлгүй бол ажиллаж чаддаггүй, ажил хэрэгт хандах нь тийм ч сайн биш.


Холерик - араншин нь хөөөрөл ихтэйгээрээ тодорхойлогддог бөгөөд хөдөлгөөнтэй хүч энерги ихтэй, түргэн шаламгай, юм хүлээн авах хариу үйлдэл хийхдээ түргэн ажилд шүүмжлэлтэй ханддаг сэтгэлийн хөдлөл ихтэй амархан ядарч цуцдаг идэвхийн үе нь бага. Ийм араншинтай хүмүүст дараах дутагдал бий: Амархан гомддог, эмзэглэдэг, хэт хөөрсөн үедээ догшин, дутагдалаараа бхархдаг бөгөөд хувиа хичээсэн байдлыг нь хөндвөл зэвүү хүрэхээр сөрөг авир гаргах ба юманд тэргүүлж удирдах дуртай, бусад хүмүүстэй ойр дотно биш заримдаа биеэ тоох байдалд орж болзошгүй.


Флегматик - араншин нь хүчтэй, тайван даацтай, юманд яардаггүй, ажил төрөлд хариуцлагатай махруу ханддаг, хэт хөшүүн, олон үг ярьдаггүй . Ийм араншинтай хүмүүст онцгой тохиолдолд дараах дутагдал илэрдэг: сандруу, бусдад үл итгэх ба хартай, өөрийгөө дутуу үнэлэх, биеэ хэт барьж нэр төрөө дэндүү боддог, магтуулах дуртай, ажил хэрэг нь бүтэлгүй бол сэтгэл санаагаар амархан унадаг, зөрүүд, өөрийгөө хэт их хянаж цэнэдэг, шинэ үйл ажиллагаанд удаан дасдаг байна.


Меланхолик - араншин нь сэтгэл хөдлөл ихтэй, санаагаа ил хэлдэггүй, саатлын процесс давамгайлсан үедээ хүнд байдалд ордог. Ганцаардмал, сэрдэмтгий, ажил үйлс нь бүтээгүй үед сэтгэл санаагааар амархан унадаг, шинэ хамт олон, шинэ ажилд дасахдаа удаан, аймхай.

Эх сурвалж: "Боловсролын сэтгэл судлал"

No comments: