Энэ сэдвийн гол санаа нь ажлаа дуустал нь харсны дараа хий.. гэсэн ойлголт юм.
Та ийм үг сонсож байсан уу?
- тэр маш сэргэлэн
- ёстой гялалзуур
- юу ч даалгасан биелүүлдэг
- амжиргаатай гар
- тэдний хүүхдүүд ёстой сүрхий
Тэд бусдаас юугаараа ялгаатай юм бэ?
Эндээс та бүхнийг нэгэн туршилтыг хийхийг уриалж байна. Энэ нь та амжилттай гүйцэтгэгч, хэлсэндээ хүрэгч буюу зорилгодоо хүрэхэд тус болох юм. Та орой орон дотроо ороод унтахаасаа өмнө маргааш хийх ёстой ажлаа эхнээс нь дуустал нь бүх процессийг дуустал нь бод, төсөөл, нүдэндээ хар..
Ингэснээр та тухайн өдөр өглөөнөөс орой 6 цаг хүртэл бүтэн хийгээд амжихгүй байх байсан ажлаа 4 цаг гэхэд хийгээд дуусгачихна. Эсвэл анзаараггүй хийхгүй өнгөрүүлэх байсан ажлаа амжилттай хийж гүйцэтгэнэ.
Өөрөөр хэлбэл өмнөх өдөр та маргааш хийх ажлаа цаг гарган сайн төсөөлж чадваас маргаашийн ажлын гүйцэтгэлийн алдаа багасдаг гэсэн үг юм.
Анхны удаад 15 удаа
7 хоногийн дараа 5 удаа
2 сарын дараа 2-3 удаа
Эцэст та ямарваа ажлыг санахдаа л амжилттай хэрэгжүүлэгч болох юм. Өөрөөр хэлбэл таны гүйцэтгэлгээний хэв маяг өөрчлөгдөх юм.
Одоо дараагийн амжилттай хэрэгжүүлэгч болох дараагийн шатыг авч үзье. Үүнийг гол санаа нь та жинхэнэ төлөвлөгч болох алхам юм. Үүний тухай ярихаас өмнө би та бүхэнд бас нэг зүйлийн тухайн дурьдмаар байна.
Энэ нь амжилтанд хүрэгсдийн тухай ойлголт юм. Нэгэн маш туршлагатай настай хүнтэй би хамт ажилладаг байлаа. Гэтэл нэг өдөр хамтрагч маань: “ - Сонин юм шүү, энэ амжилттай амьдарч байгаа хүмүүсийг харахаар ихэнхидээ л өмнө нь юу ч үгүй байхдаа их сагсуу байсан хүмүүс байдаг юм” гэсэн юм.
Энэ бол маш сонин ойлголт байлаа. Бидний амьдралд маш олон худлаа, үнэн сагсуурагчид байдаг ч тэд бүгд сайн явж байгаа харагддаггүй. Харин үүнээс би нэг зүйлийг л ойлгосон юм. Өөрөөр хэлбэл тэр сагсуу хүмүүст нэг л нийлэг шинж байсан. Энэ нь сагсуурч буюу онгирч чадах, харин бизнест хэллэгт нь хөрвүүлбэл энэ нь онгирч чаддаг буюу зорилгоо холж тавьж чаддаг чанар юм.
Миний бодлоо хүмүүс зорилго тавихад ихэнхидээ зорилгодоо бүрэн дүүрэн хүрч байгаа нь ховор байдаг хэдий ч бас нэг анзаарсан юм бол тухайн зорилгийнхоо ойр орчимд л үр дүн нь хүрдэг. Эндээс юуг хэлэх гээд байна вэ? гэхлээр зорилгоо ойр тавиад түүндээ хүрсэн хүнээс зорилгоо хол тавиад түүндээ хүрээгүй хүн илүү амжилттай амьдарсан байх магадлалтай болж байгаа юм.
Ингэхээр манай найзын хэлснээс дүгнэвэл маш олон сагсуу хүмүүс зорилгоо хол тавиад түүндээ хүрэхгүй байгаа хэсэг нь олонхи ч нөгөө талаас хүрсэн хэсэг нь нийт амжилттай амьдарч байгаа хүмүүс дотор дийлэнхи жинг дарж байдаг тухай л ярьсан байгаа юм.
Тэгвэл одоо амжилттай хэрэгжүүлэгч байх 2 түвшин буюу үндэслэлтэй хол зорилго тавигч байхын тулд түрүүний орон дотроо орж маргаашийн ажлаа боддог байсан бол:
Анхны удаад 1 өдрийн ажил
1 сарын дараа 3 өдрийн ажил
3 сарын дараа 7 өдрийн ажил
Дээрхи зарчимаар 3 сарын дараа гэхэд та унтахаасаа өмнө 7 хоногийн ажлаа төлөвлөчихөөд унтдаг болох нь байна. Энэ дасгалын гол ач холбогдол нь таныг үндэслэлтэй зорилгоо хол тавигч болгох явдал юм.
Хамгийн гол хэрэв та маргааш юу хийхээ мэддэгггүй, эсвэл та дараа 7 хоногт юу хийхээ мэддэггүй бол та яаж 1сар, 3сар, 6сар, 2жил, 5жил-ийн дараа юу болохыг харж чадна гэж? Иймд хэрэв та миний дээрхи зөвлөгөөг дагаснаар таны зорилгоо төлөвлөхдөө ч үндэслэлтэй байхад нэг алхам ойртох юм.
Эцэст нь дүгнэж хэлэхэд хэрэв та амжилттай хэрэгжүүлэгч, өөрийгөө дайчлагч байж чадвал таныг ямар ч том зорилго мохоож чадахгүй, таны ирээдүйн амьдралд амжилт хүсье.
No comments:
Post a Comment