Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жил… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй байсан юм.
-Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг зөгнөж мэдэх нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс бүгдийг шийдчихдэг байна шүү.
Аквариум. Миний тэр орон зай, хүсэл гэдэг маанъ ийм л хэмжээний юм байж шүү дээ. Охин маань аквариумаа гоёх гэж, миний хэдэн жил хичээн байж цуглуулсан гоёмсог дун хясаануудыг өөрийн минь дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл хийж эхлэхэд би анх сэрж, ухаан орсон юм. Урд нь бол миний алганд элбэгхэнээ багтдаг байсан далайн бяцхан яснууд одоо надаас хэдэн арван хувь том болжээ. Би сандарч, нуулгүй хэлэхэд үхтлээ айж, ийш тийшээ үсчиж эхлэв. Үсчих тусам миний жаахан охин өхөөрдөм хөөрхнөөр инээд алдан хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнх нь айдас бүр хайртай охиныг нь баярлуулна. Бурхан минь! Та юу хийчихэв ээ? Үгүй ээ, үгүй, үнэндээ бол энэ түүний хийсэн ажил биш. Бурхан үүнд ер хамаагүй. Угаасаа бурхан юунд л хамаатай байдаг билээ Эээ. Энэ бүгд ердөө л Замзагийн хийсэн ажил. Би Кафкагаас ч илүү Замзад хайртай байдаг юм л даа. Хүүхэд байхдаа бол Квазмидод хайртай байсан. Магадгүй Квазимодо намайг Замза руу ийм хүчтэй түлхсэн ч юм билүү. Аль эсвэл тэр Замза гэдэг нь… Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юутай ч би унтахдаа Замзагийн нэрийг шивнэж байснаа л санаж байна. Сэрээд хартал энэ. Энэ бүхэн. Харин тэр намайг эмэгтэй юм болохоор, тэгээд бас нэлээдгүй сэжигч юм болохоор, жаран хөлт биш ачтлаг хайрстай, бяцхан бүлтгэр загас болгочихож. Хорхой шавьжаас учиргүй айдгийг минъ ч бас бодолцоо биз.
Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайг загас болсныг мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга бологсдын дунд бичээтэй, цагдаагийнхан маш хүчтэй эрэл хайгуул хийсэн, хөөрхий нөхөр маань хамаг хөрөнгөө тэр эрэлд зарцуулсан, шөнө болгон тэр ганцаархнаа шил архи уудаг, уух болгондоо миний нэрийг шивнэн, шивнэн уйлдгийг би мэднэ. Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайг бага ч атугай тайвшруулж байлаа.
Ах дүү нарын тухайд ч гомдолтгүй. Тэд урьд нь жилдээ нэг л удаа, тодруулбал, цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр бүхэн ирцгээдэг, бүр цагийн хуваарь гаргачихсан, ээлж ээлжээр ирж, хоёр хүүхдийг маань эргэж тойрч, асарч сувилдаг болсон. Тэр ч байтугай хоёр ах нэг удаа аквариумын дэргэд зогсоод, нөхрөөс маань тусдаа хувийн мөрдөгч хөлслөн авцгааж, хөөрхий түүнийг минъ мөрдөж мөшгих төлөвлөгөөтэй байгаагаа шивнэлдээтэхэв. Том ахын бодлоор бол, нөхөр маань намайг алчихсан байж магадгүй гэнэ. Тэд өөрсдийн орон сууцыг барьцаанд тавиад, мөрдөгч хөлслөхөөр шийдэцгээв. Үүнийг сонсоод миний нулимс цийлэгнээд л ирэв. Загасанд нулимс байдаггүй гэлцдэг нь огтоос худал шүү. Надад хайртай хүн өчнөөн олон бий, тэд миний төлөө юу ч хийхэд бэлэн гээд бодоход нулимс ч багадмаар юм билээ.
Үүнчлэн надад тайвшрах юм зөндөө.Гэсэн ч сэтгэл зовоох юм түүнээс олон байсан нь мэдээж. “Загас авч өг” гэж байнга шалдаг байснаараа охин л намайг асарч тойлно. Тэр зургаахан настай болохоор усныхаа халуун хүйтнийг ч тааруулж иэдэхгүй. Бас нэг удаа хоолны оронд үзэгний хар бэх хийгээд арай л ээжийгээ алчихаагүй. Заримдаа ч хоол өгөхгүй хоёр гурав хононо гээч. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Замза намайг загас болгохдоо өөр шиг нь өлсөөд үхчихгүй байх талаар бодолцсон бололтой, огт хоол хүнсний хэрэг гардаггүй байсан юм. Зүгээр л, хүн байхдаа хоёр хоног хоолгүй явж чаддаггүй байсан тухай бодол маань л охины хаяж өгсөн тэжээл рүү ухасхийлгэдэг байлаа.
Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрийнхний хувьд жинхэнэ хувирал боллоо. Нөхөр маань хорин жил үхэн хатан зүтгэж байж хүрсэн өндөрлөгөөсөө буув. Өөрөөр хэлбэл тэр намайг үргэлж бухимдуулдаг байсан өнөөх завгүй, даргын ажлаа бүрмөсөн орхив. Энэ үнэхэээр, үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ байсныг нуугаад яахав. Тэр маань охиноо тэврэн сууж байгаад яг аквариумын дэргэд энэ тухай ярив. “Аав нь одоо охинтойгоо үргэлж хамт байна. Ахиж ажилдаа явахгүй “ гэж хэлэхэд нь би арай л уснаасаа үсрээд гарчихсангүй.
Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ. Тэр хэзээ ч миний үгэнд орж байгаагүй юм. Хэтэрхий дураараа, 12 настай хүүхдэд баймааргүй хэвлүүн яриатай хүүтэйгээ би огт таардаггүй байсан юм л даа. “Хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрэй “ гэхэд оройтно, “За яахав, өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло л доо” гэхээр ороод ирнэ. Түүний зөрүүд зан намайг галзууруулах дөхдөг сөн. Гэтэл одоо тэр Тэр биш болжээ. Нэг л биш. Хичээлээсээ орж ирүүт шавхайтай гутлаа тайлаад зогсохгүй, бүр тосолж тавиад гэрийн шаахайгаа өмсдөг болсныг нь охин маанъ аквариум руу хэдэн чийгийн улаан хорхой цацах үеэрээ нөгөө л өөртэйгээ ярих дуртай балчирхан зангаараа шивнэн ярихад нь би бүр айж орхив. Түүгээр ч зогсохгүй хүү маань гараа угааж байж цай цуугаа уух ч юм уу, даалгавраа хурдхан шиг хийчихээд нохойгоо салхилуулахаар аваад гардаг болсон гэнэ. Тэр яг миний өөртэй нь зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ. Дүүтэйгээ хэрүүл щуугиан үүсгэж, бөөн уйлаан майлаан болдог нь бүр таг. Тэр ч байтугай нэг удаа аавдаа өрөвдмөөр аяархан дуугаар “Би дүүгийнхээ үсийг самнаад өгье л дөө” гэх нъ сонсогдсон шүү.
Охин бол бүр ч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа (хөөрхий, ээжтэйгээ л гэсэн үг) ярьж өнжинө. Урьд нь бол өдөржин чихэр жимс нэхэж, хормой хотноос зууран уйлж, унжин эрхэлдэг байлаа. Ямар ч амттан шимттэн, ямар ч гоё тоглоом түүний амнаас унадаг сан. Түүнд арван ширхэг чихэр ч өгсөн, арван уут чихэр ч өгсөн адилхан. Тэрхэн дор нь цааш харуулчихна. Харин одоо бол айл амьтан ах дүүсийн өрөвдсөндөө өгсөн хэдэн чихрийг огт идэхгүй, юунд ч юм хурааж цуглуулах болжээ. Энэ бүх хувирал, дандаа сайнаар эргэсэн хувирал надад даанч таалагдаж байлаа. Аквариум маань эхэндээ нэг л давчуу, харанхуй, зэврүүн санагдаж байснаа сүүлдээ дасаад ирэв бололтой, давчуу биш, харанхуй биш, зэврүүн биш болоод ирэв.
Гурван сар өнгөрөхөд би “хүн байхдаа яах гэж ийм жаахан аквариум худалдан авав аа” гэж харамсаж байснаа ор тас мартсан төдийгүй, энэ бяцхан шилэн хорго ч бас өчнөөн орон зайтай болохыг гүнзгий мэдрэв. Шилэн хоргоныхоо өнцөг булан бүрийг андахгүй сайн мэддэг болсон нь өөрт нэг л тааламжтай. Хаашаа л харна хоргоны гаднах бүх юм тодорхой. Хүүхдийн өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан болохоор би хоргон дотроосоо хаашаа л бол хаашаа хараад охиноо эсвэл хүүгээ олоод үзчихнэ.
Нөхөр маань өдөржин шахуу хүүхдийнхээ хичээлийг давтуулж, өөрийн гараар охиныхоо үсийг самнаж, хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж будаг цаас болон суухыг хараад би бүр уярч орхино. Орой нь тэр бидний хайрын түүхээр үлгэр зохион ярьж хүүхдүүдээ унтуулах нь нэг л дотно. Тэр маань намайг санаж гүйцээд байгааг би дуугаар нь, санаа алдах өнгөөр нь мэдэж байлаа. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр гурав маань хоорондоо миний тухай огт үл ярих бөгөөд охин хүртэл, ганцаархнаа байхдаа ч ЭЭЖ гэж ганц дуугардаггүй байлаа. Энэ нь надад нэг л таатай санагдахгүй байв. Гэвч яая гэхэе дээ, юм болгон миний хяналтаас хэдийнээ гарчихсан.
Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж байгаад, уснаас хэр чадлаараа толгойгоо цухуйлгаж байгаад, охиныхоо өөдөөс бүлтийтэл ширтэв. Намайг таньж магадгүй гэж горьдсондоо л тэр. Гэтэл тун санаадгүй юм болов. Охин өөдөөс минь учиргүй ширтэж байснаа Алтан загас аа, чи миний гурван хүслийг биелүүлээд өгөөч! Гэж үнэн сэтгэлээсээ гуйх нь тэр. Тэгээд ийм гурван хүсэл шивнэлээ. Нэгдүгээрт манай ээжийг авсан ах буцааж өгөөч! Хоёрдугаарт ээжид миний цуглуулгыг аваачаад өгөөч! Гуравдугаарт, би ээжийнхээ өвөрт унтмаар байна!
Миний зүрх эмтрэх шиг болов. Тийм ээ, загас ч бас зүрхтэй байдаг юм шүү.
Тэр нэг ч удаа миний тухай ааваасаа асуугаагүй, бас намайг санаж уйлаагүй болохоор би санаа зовохгүй байсан юм. Гэтэл… Хөөрхий нялх үр минь…
Тэр намайг яагаад өөр ахтай хамт яваад өгсөн гэж бодсны учрыг харин би бодоод, бодоод олсонгүй. Харин цуглуулга гэдэг нь өнөөх чихрүүд ээ.
Би охиноо хэмжээлшгүй ихээр өрөвдөж байлаа. Гэвч загас бол загас шүү дээ. Тэр ярьж чадахгүй. Ярьлаа гэхэд, та бод доо, хэн нэгнийг өрөвдөж байгаагаа хэллээ, ярълаа, илэрхийллээ. Тэгээд? Тэгээд л болоо. Үнэндээ тэгээд л болдог шүү (Зээ. Ихэнх хүн өөрийнхөө зовлонгоос илүү гарч чаддаггүй. Тийм болохоор хэлэх хэлэхгүйн хооронд ямар ялгаа байна аа?
Аквариумын загас юм боддог уу? Гээд та өөрөөсөө асуу л даа. Инээд чинь хүрнэ. Бас тэр бяцхан амьтад гунигладаг. Ганцаарддаг, уйддаг гэвэл таны бүр хөхөөс хөх инээд хүрнэ биз дээ. Би үнэхээр гуниглаж, ганцаардаж, уйдаж байв. Гэвч үүнийг маань хэн ч мэдэхгүй байгаа нь л хамгаас, хамгаас, хамгаас харамсалтай, хамгийн тарчлаантай байлаа. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд би гунигтаа, хүмүүн бусын ганцаардалдаа, басхүү ер бусын уйдалтандаа дасаж орхив. Ерөөсөө дасна гэдэг гагц хүний ч биш бүхий л амьтны зан бололтой. Би өөрийгөө, хүү охиноо, нөхрөө өрөвдөхөө болив. Тэртээ тэргүй тэд маань надгүйгээр амьдарч сураад байгаа нь, энэ хачин янзын хагацалдаа дасч эхлээд буй нь ч харагдаж байсан юм чинь.
Найман сарын дараа, загас болсноос хойш шүү дээ, нэгэн шөнө, нөхөр маань миний үй зайгүй найз эмэгтэйг дагуулж ирэв. Хүүхдүүд дунд ахынд очицгоохоор явсан байлаа. Найз эмэгтэй маань миний бяцхан охины орон дээр сууж байгаад ….Ингээд л тэд секс хийцгээсэн юм даа. Нөхөр маань надтай хийдгээсээ нэг л өөр, хачин шуналтай, түрэмгий янзаар эр эмийн ажил хийхийг хараад би бүр гайхаж орхив. Гэвч, хамгийн сонирхолтой нь надад хардах, харамлах сэтгэл ер төрсөнгүй. Нээрэн шүү, загас хүнээс ялгаатай нь бусдаас юугаа ч харамладаггүй. Хүмүүс л харамч, өмчирхөг байдаг юм билээ.
Дараа нь тэд баахан худлаа ярьцгаав. Найз эмэгтэй маань “Нөхөртөө хайргүй” гэж уйлагнан хэлэхэд, нөхөр маань хариуд нь “Би мэднэ ээ. Угаасаа л мэддэг байсан” гэх нь тэр. Намайг загас биш хүн байхад тэр миний найзуудаас чухам түүнийг л үзэж чаддаггүй байсан юм л даа. Найз эмэгтэйн яриагаар бол манай нөхөр түүний хоёр дахь хүн гэнэ. “Битгий худлаа яриад байгаач ээ, энэ бол чиний унтсан арван тав дахь эр шүү дээ” гэж би тэсгэлгүй хашгирав. Хардсандаа биш шүү, зүгээр л худал хэлсэнтэй нь эвлэрэхийг хүсээгүйдээ тэр. Гэвч тэд сонссонгүй. Ерөөсөө хүн шиг дүлий амьтад хорвоо дээр үгүй дэг ээ.
Найзын маань яриагаар бол би нууц амрагтай байсан гэнэ. “Бодвол түүнтэйгээ одоо хамт байгаа биз дээ” гэж ертөнц дээрх цорын ганц найз маань гуниглангуй царайгаар шивнэтэл, ертөнц дээрх цор ганцхан хань минь үүнийг сонсуут ухасхийн босч, дахиж секс хийхийг хүсч байгаагаа нэг л хачин дуугаар илэрхийлээтхэв. Миний найз ч хариуд нь дуртайяа зөвшөөрч мөн л надад танил бишээр инээд алдав. Би тэдний хэрхэн дуу алдацгаахыг, бүр сүүлдээ бие биенийхээ нурууг маажихыг алдалгүй харсаар шөнийг өнгөрүүлэв. Нөхөр маань бүрэн өөрчлөгджээ. Үгүй ээ, ерөөсөө тэр өөр хүн байсан юм байна. Энэ тухай бодон санаа алдсанд үүр цайлаа.
Нэг өглөө хүү маань хичээлээ хийж дуусаад өдрийн тэмдэглэлээ авч шүлэг бичив. Тэр модны тухай шүлэг бичжээ.
Бичиж дуусаад тэр амандаа аяархан шивнэн уншсанаа, гэнэт нөгөө дэвтрээ юу ч үгүй жижиглэн урж, өрөөгөөрөө нэг цацчихаад гарч гүйв. Охин тэр цааснуудыг нь цас болгон өөрийнхөө дээрээс цацаж, өдөржин тоглолоо.
Хүү яагаад үе, үе хачин ууртай болчихдог байсныг, бас яагаад өрөөгөөр нэг урсан дэвтэр хөглөрч байдаг байсныг би тэгэхэд л ойлгов. Бурхан минь, гэтэл би түүнийг математикч болгохоор өмнөөс нь шийдчихсэн байсан сан. Яасан дураараа байж вэ, би хүн байхдаа “Хн, хэнийгээ дуурайгаад ийм яруу найрагч болчихдог байна аа? “ гэж би өглөөнөөс оройг хүртэл сэлэн байхдаа ихэд бодлогшров.
Оройхон хэрд хүү маань гаднаас жигтэйхэн ядарчихсан царайтай орж ирээд ийш тийш харан хэсэг сууж байснаа гэнэт босч аквариум руу дөхөн ирлээ. Дэггүйтмээр санагдаж л дээ. Тэгээд усан будгуудаа савнаас нь ховхлон аваад, нэг нэгээр нь ус руу цүлхийтэл хийж эхэллээ. За ингээд би улаан, ногоон, шар өнгийн тэр аймшигт хорнуудаас зугтан ийш тийш үсчиж гарав аа. Авралт бяцхан охин минь орж иртэл миний хүү надаар зугаацсан юм даа. Гэнэт л … Тийм ээ, бүх юм гэнэт л болдог шүү дээ. Би учиргүй ядарснаа гэнэт мэдэв. Бүтэн жил өнгөрчээ. Загас юу ч хийдэггүй нь үнэн боловч би үнэхээр ядарч. Үзэх ёсгүй байсан бүхнээ харсаар байгаад бүр туйлдаж орхижээ. Загасны нүдээр би ойр дотныхоо хүмүүсийн нууц руу өнгийх болгондоо өөрөөсөө ч юм уу, хэн нэгнээс, заримдаа тэднийхээ өмнөөс түгшиж, ичиж, айж, шаналдаг байсан юм.
“ Хүн болгон л хоёр дүртэй аж. Үнэндээ тэр хоёр дүрийнхээ нэгийг нь л бусдад харуулахад хангалттай. Хэн ч өөрийнхөө сайн, сайхан гэж бодсондоо буй болгосон тэр дүрээ л бусдад харуулахыг хүсдэг, түүгээрээ л баг хийж явдаг. Хоёр дахь нь хэдий өөр байлаа ч бусдад харуулахыг хүсч байгаа тэр багаар нь л хүнд хандах хэрэгтэй юм байна. Заавал багийг нь хуулах гээд, нөгөө жинхэнэ дүрийг нь үзэх гээд байх хэрэг юу байна аа?” Би эцсийн энэ мэтчилэнгийн гүн ухааны гаргалгаанд хүрээд жирийн ч нэг загас биш, бясалгагч загас болж орхисондоо олзуурхаж л байлаа.
Уг нь надад загас байх таалагдаж байсан юм шүү. Ямар ч хариуцлага хүлээхгүй, хэний ч төлөө амьдрахгүй, хэнийг ч хайрлахгүй, бас харамлахгүй, хэнд ч уурлахгүй, уцаарлахгүй, загнахгүй, загнуулахгүй. Уг нь хүн ингэж амьдарч болно шүү дээ. Яах вэ гэж би ингэж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч зовоож явсан юм бол оо, хөөрхий. Гэвч….
Аквариум доторх өдөр хоногууд улам л удаан, улам л энгийн болсоор байв. Эхэндээ юм бүхэн нээлт шиг санагддаг сан. Одоо бол үгүй. Байдаг л нэг түүх, байдаг л нэг амьдралыг харсаар бүүр дасчээ. Хүн, /биш ээ загас, за яалаа гэж дээ, хүн. Хүн байлгүй яах вэ. Хүн. Би загасны тухай ярьж байгаа шүү дээ. За, үнэндээ ялгаагүй юм./ Хүн ямар нэг юманд дасаад ирэхээрээ л ядардаг. Гэтэл бид бодохдоо өөрсдийгөө ямар нэгэн юманд дасахгүй байгаагаасаа л ядарч байна гэж эндүүрээд байдаг бололтой. Үнэндээ бол юманд хэт дасчихаараа л ядардаг юм билээ.
Би шилэн хоргонд биш унтлагын өрөөнд, зөөлөн буйдан дээр хэвтэж байхдаа сэрсэн юм. Бүх юм хэвэндээ оров. Болсон бүх явдал зүүд байсан гэж би өөртөө итгүүлэхийг хүсдэг боллоо.
Нөхөр маань одоо ажлаа хийж байгаа. Хүү миний өөдөөс үг сөрдгөөрөө сөрөн, уурладгаараа уурлана. Охин чихэр жимсний хэрүүлээ хийж эхлэв. Найз эмэгтэй маань утсаар ярьдгаараа ярьж, нөхөртөө урьд урьдынхаасаа илүү хайртай болсноо шивнэн инээнэ. Нөхөр маань урьдын адил, тэр ч байтугай секс хийхдээ хүртэл яг урьдынх шигээ эелдэг зөөлөн хэвээр, үргэлж л миний хүсэлд бүхнийг захируулдаг нь бүр яг хэвээрээ шүү. Харин би хүүтэйгээ огт өөрөөр харьцдаг болсон. “Тоогоо бод “ гэж толгой руу нь тоншдогоо болиод шүлгийн номууд авч өгөх болов. Амьдрал үргэлжилсээр.
Гэвч бидний амьдрал урьдынхаасаа нэг л өөр, илүү амттай ч юм шиг, бас хүү илүү нууцлаг ч юм шиг байх болов. Ямар нэгэн юмаа алдаад эргүүлэн олж авсан хүн ахин түүнийгээ алдахыг хүсдэггүй шүү дээ. Тэр л ёсоор юм бүхэн сайн сайхны зүг эргэчихжээ гэж би боддог болоод байна.
Нэг удаа би нөхрөөсөө намайг эзгүй байхад болсон бүхнийг нууж хаалгүйгээр, нэгийг ч үлдээлгүйгээр ярихыг хүсэв. Бүхнийг мэдэж байсан мөртлөө шүү дээ. Ээ дээ, энэ хүмүүс үү? Загас бол заяа нь тэгэхгүй. Гэтэл юу сонссон гээч?
Түүний ярьсныг сонсоод би үнэхээр цочирдсон шүү. Ах нар маань миний ханиас мөнгө нэхсэн гэнэ. Тэд түүнийг шоронд хийж, хүүхдүүдийг асрамжлагчаар өөрсдийгөө гэсэн баталгаа гаргуулж аваад, манай бүх хөрөнгийг өөрсдийнхөө нэр дээр болгоно гэж сүрдүүлсэн гэнэ. Тэд манай нөхрийн ажил дээр очин, өдөр бүр хэрүүл шуугиан үүсгэдэг болсноос аргагүйн эрхэнд ажлаа орхиход хүрсэн юм байж. Нөхөр маань сэтгэлээр унан, шөнө болгон шахуу ганцаараа архи уудаг байсан тухайгаа ярихдаа тэсгэлгүй уйлав.
Охин харин болгон угаалгын өрөөнд орж сууж байгаад Ээж ээ гэж шивнэн, шивнэн уйлдаг байсан гэнэ. Хүү харин математикч болохоор бүрэн шийдсэн төдийгүй, энэ чиглэлээр сонгонд явж байжээ. Тэр ийнхүү миний мэддэг байсан бөгөөд мэдээгүй бүх юмыг ярьж өгөв. Харин ганцхан найз эмэгтэйтэй маань хавьтсан тухайгаа л дурссангүй. Би ч асуусангүй. Тэртээ тэргүй хэлэхгүй гэдгийг нь мэдэж байгаа юм чинь.
Би нөхрөө өрөвдөн, өөдгүй муу ах нартаа гомдон удаан уйлав. Миний аквариум жижиг ч гэсэн надад бүхнийг харуулаад байна л даа гэж би боддог байлаа. Дөрвөн тал нь шил болохоор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисыг харж байгаа юм шиг л санагддаг сан. Гэвч! Аквариум бол аквариум. Тэр гадуураа бас аквариумтай. Нөгөө гурван өрөөнд маань өрнөж байгаа амьдрал надад харагдахгүй. Цаашлаад, дөрвөн өрөө сууцнаас маань гадна болж буй бүхнийг, бүр цаашлаад… За энэ тухай бүрч ярилтгүй.
Ах нарынхаа үнэн мөнийг мэдсэндээ, бас тэдэнд өширхсөндөө уйлж, уйлж тайвшраад би нөхрөөсөө ингэж асуулаа:
-Чамд надад яриагүй юм үлдсэн үү? Ингэж хэлэхдээ би мэдээж хариу хүлээгээгүй юм. Зүгээр л асуусан хэрэг шүү дээ. Гэтэл нөхөр минь юу гэж хариулсан гээч? –Би чиний хамгийн сайн найзтай унтсан! Энэ бүлэг ингээд дуусах гэж байна. Ерөөсөө энэ түүх ингээд дууслаа. Нөхрийнхөө хэлсэн тэр үгийг сонсоод л надад гэнэт хачин уйтгартай болчихсон юм. Юуг ч урьдчилан таах аргагүй ажээ. Би нөхрөө надад худлаа ярина гэж, үнэнээ хэлэхгүй гэж итгэж байсан юм сан. Гэтэл! Үнэнийг ярьчихдаг байна шүү. Тэгэхэд л би үнэнийг ер хүсээгүйгээ, ерөөсөө юуг ч хайгаагүйгээ, /магадгүй юуг ч олгоогүйгээ гэх нь илүү оновчтой болох биз/ гэнэт ойлгов. Миний нууцаар харсан бүхэн худлаа юм байж шүү дээ. Жинхэнэ амьдрал гэдэг маань ердөө л энэ байж.
Магадгүй, би бусдын тухай биш өөрийнхөө тухай мэдэхийг бүхнийг өөрөөс минь асуухаар шийджээ. Тэр надаас “Аквариумаа санаж байна уу?” гэж асуусан. Би удаан бодлоо л доо. Тэгээд ахин загас болохоор шийдээд байна. “Аквариум жижиг байх тусмаа сайн” гэж би Замзад хэлсэн.
Би салхи мэт эрх чөлөөтэй, өвдөх ч завгүй, үхэх ч завгүй амьдарч байна.
Tuesday, June 22, 2010
Monday, June 21, 2010
Л.Өлзийтөгсийн Шүлгүүд
Түүнд нэг “араншин” байдаг юм. Бас нэг тийм гэж тодорхойлж боломгүй “нууц” байдаг юм. Мөн сэтгэл дундуур татаад явчихдаг ”амирлангуй” ч бас байдаг юм. Өөр бас нэг зүйл байгаа мэт санагдаад байдаг ч би одоо хүртэл тодорхойлж чадаагүй юм. Том сар, модон гүүр, хэцэн дээр дэрвээтэй даашинз, хуучин байшингийн үнэр гээд зөвхөн түүний л мэдэх, зөвхөн түүнийх байж болох ”ертөнц”-ийн тухай цөөнгүй хүн таамаглаж бичсэн цаашдаа ч тэр мэт таамаглалууд бичигдсээр байх биз. Харин надад юу байна вэ? Ердөө гомдмоор гуравхан үг.
АРАНШИН
НУУЦ
АМИРЛАНГУЙ.
1990-ээд оноос өмнө манай утга зохиолд яруу найрагч эмэгтэйчүүд цөөнгүй байсан ч Ж.Батцэцэг” Хойд шугуйн жимс”, Б.Энхтуяа ”Он цагийн бороо”, Д.Сумьяа “Марал” гээд даанч хуруу дарам цөөхөн яруу найргийн арай “өөр” номнууд хэвлэгдэн гарсан юм. Харин 1990-ээд оноос хойш бол асуудал шал өөр л дөө? Гэнэт дээлтэй, дээлгүй хөдөө хотын охидууд бөөн бөөнөөрөө хэлэлцсэн юм шиг яруу найрагт орж ирсэн билээ. Тэгээд ихэнх нь гүүн зэл, малын бэлчээр, толгодын дунд үлдсэн гүнзгий зүрхний “хайр”-аа дурсан санаж, нүдэндээ нулимстай, дээлийн энгэр нь шал нойтон “шүлгүүдээ” бичсэн бол Өлзийтөгс анхнаасаа л тэднээс шал өөр “стандарт бус” байсан юм. Тэр л 1990-ээд оны үед “Ил товчоо” сонин дээр хэвлэгдсэн түүний шүлгүүдийг анхлан уншаад л надад АРАНШИН, НУУЦ, АМИРЛАНГУЙ гурав зэрэг мэдрэгдсэн билээ. Одоо ч ялгаагүй “Тэнгэрт ургадаг модод”/2002/, “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”/2002/, “Ганцаардлын дасгал” /2004/, “Төсөөллийн өрөөнд”/2009/ номнууд нь тэр л стандарт бус сэтгэлгээ илүүтэй илэрдэг ”гурвыг” хадгалсаар байдаг юм.
НЭГ. СТАНДАРТ БУС “АРАНШИН”
Яруу найраг гэхдээ “жинхэнэ” гэсэн тодотголтой нь ердөө онцгой содон араншин мэт санагддаг тал бий. Зарим яруу найрагчид бүр шүлэг дууллаараа бус араншингаараа алдарших тохиолдолд ч уран зохиолын түүхэнд байдаг гэмтэй. Манайд бол араншин нь яруу найраг, яруу найраг нь араншин болсон “бодгаль” даанч цөөхөн. Үнэхээр тэдний нэг нь Л.Өлзийтөгс.
Эдвард Лирийн “Марсана дарс уудаг ч архичин гэгдэж байгаагүй, олон танилтай хэдий ч загасны тосонд дургүй” ч гэдэг билүү өөрийнхөө тухай бичсэн цагаахан шүлэг шиг нэг тийм гэнэн байж болохуйц араншин түүний цөөнгүй шүлэгт буй. Ямар сайндаа
Нүдийг минь боож байгаад гурав эргүүлэн
Нүх рүү түлхэхээсээ өмнө үнссэнийг чинь боддог.
/Л.Өлзийтөгс 2000,92/
Гэнэн байгаа биз. Үнэхээр тийм нэг “стандарт бус” байгаа биз.
Заавал бүгдээр толгой дохин зөвшөөрүүлмээр санагдаад, үгүй бол ядаж зөвшөөрсөн мэт царай гаргахыг хүсээд дахин дахин асуугаад байгаа ухаантай юм. Гэнэн бас хачин гэгээн байгаа биз. Тэгтэл ертөнцийн юм бүхэнд гомдоод, ертөнцийн юм бүхэнтэй гэнэтхэн эвлэрээд, “ чиний үнэрийг авч явсан салхи авчирч өгөхөөс өөр аргагүй болтол нь зогсоод л баймаар” хэмээн өөрийнхөөрөө зөрүүдлээд, учир нь олдохгүй олон зан гаргаад, “миний шүлэг-миний хар тамхи” гэж адраад, тэгснээ” зүрх минь, нялххан зүрх минь чи яаж тэснэ дээ?” хэмээн халаглаад ”ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би” гэж тунирхах зэргээр үнэхээр л араншингаараа Өлзийтөгс-яруу найргаа, яруу найраг нь Өлзийтөгсөө бүтээж буй юм. Ямар сайндаа:
Хаврын тэнгэр шиг олон төрхтэй, намайг
Хайрлаж чадах хүн даанч үгүй” /Л.Өлзийтөгс 2002,71/ гэсэн байна.
Үүнээс өөрөөр өөрийнхөө “олон талт” араншинг тодорхойлох бараг боломжгүй мэт санагдчихлаа. Яруу найраг-зан араншин. Тиймээс энэ бүхэн нь түүний бусдаас ялгарах тэгсэн атлаа бүгдэдтэй ижилсгэж болох “стандарт бус” тал нь юм даа? Яагаад чухам Өлзийтөгсийн яруу найргийн стандарт бус сэтгэлгээний ондоошилт нь ижилсэлтэнд хүргээд байдгийг түүний дараа үеийн гэж үзэж болох “охид, хөвгүүдийн ” цөөнгүй шүлгээс би олж хардаг юм. Энд л араншинт- яруу найраг ямар үсэрхийлэх чадвартай болохыг гэрчлэх төдийгүй Монгол яруу найргийн зөв гэрэлтэй хандлага түгэн дэлгэрч буйд сэтгэл зүрх хөөрөн дэгэлздэг билээ.
Хоёр: “НУУЦ”
Эхэндээ надад “Тэнгэрт ургадаг модод” /2000/ ном нууцаар дүүрэн мэт санагдаж билээ. Энэ өгүүллийг бичихээр түүний яруу найргийн номнуудыг дахин тогтож уншсан чинь “Ганцаардлын дасгал /2004/ нь түүнээс ч илүү “нууцаар” дүүрэн ажээ. Харамсалтай нь би яруу найрагт нь орших зарим нэг нууцыг нь нээж чадаагүй юм. Ер нь тэгэх ч бас боломжгүй байдаг байлгүй. Хэрэв хэн нэгний бүх нууц бусдад илэрхий болчихвол ямар ч утга учир үгүй болно. Тиймээс жинхэнэ яруу найраг зарим талаараа нууцлаг байх нь түгээмэл. Нууцлаг байж л утга учраа хадгалдаг учраас зүрх сэтгэл эргүүлээд хаячих нь ч бас түгээмэл. Хамгийн бэрх нь тийм нууцлаг шүлгүүд зохиогчоо ч бас өөр дотроо нууцлачихаад байдаг зүй тогтолтой. Жишээ нь: Артюр Рембог, Оскар Уайльдтай нэг онд төрсөн гэдгийг мэдээд би л гэхэд хачин ихээр гайхаж билээ. Учир нь Артюр Рембо надад хэзээ ч Оскар Уайльд шиг эртний хүн мэт санагддаггүй байснаас тэр. Яагаад гэж үү? Үгүй яахав дээ? Тэр /А.Рембо/ шүлгүүддээ их залуу дүрээр нуугдаж байдаг юм. Бас л нэг сонин нууц шүү дээ? Яаж, ямар аргаар тайлбарлахыг би мэдэхгүй. Гэхдээ л БЛОКТОЙ уулзаж байсандаа би хэзээ ч эргэлздэггүй. Жинхэнэ яруу найргийн тийм нууцлаг дүрт чанарт Л.Өлзийтөгсийн шүлгүүдэд ч бий.
Үе үехэн би тэсэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд
Өө, би яаж зураглах вэ? /Л.Өлзийтөгс 2004,33/
Ямарав дээ? Хачин нууц таны өмнөөс өндийж ирээд та ч бас гунигтайгаар нууцаа зураглах тухай бодохгүй байна гэж үү? Таны дотор ч таны нууцлаг төрх бүдэгхэн ч атугай харагдаж байна уу? Үүнийг л би яруу найргийн “нууцлаг амь” хэмээн тодорхойлоод байгаа юм. Энэ чанар ч түүний шүлгүүдэд буй.
Ялимгүй дэлгэрүүлэхэд яруу найргийн нууц нь Орос үлгэрийн баатрын амь зах зухгүй далайн дунд Буянт арал дээрх бүдүүн царс модны дор алтан мөнгөн хайрцаганд буй гэдэг шиг олон бүрэлдэхүүн дунд оршиж байдаг зүйл л дээ?
Алтан хайрцаг нь сэтгэл, мөнгөн хайрцаг нь мэдрэмж, царс мод нь сэрэхүй, Буянт арал нь гоо сайхан зэргээр оноон нэрлэж болох бөгөөд тэдгээрийг яруу найрагчийн НУУЦ СЭТГЭЛ, НУУЦ МЭДРЭМЖ, НУУЦ СЭРЭХҮЙ, НУУЦ ГОО САЙХАН төгөлдөржүүлдэг учиртай. Ямар сайндаа:
Үхэл, харанхуй, бурханы үгийг
Үнэнээр нь хүмүүст дамжуулах гэж төрсөн
Үнэн-гэрэл, ертөнцийн хаалгыг
Үзгээрээ би онгойлгох гэж ирсэн /Л.Өлзийтөгс 2002, 145/
Үхэл, харанхуй, бурханы үгийг дамжуулах гэж ирсэн нууцаа бидэнд тэр шүлгээрээ дэлгэсэн байна. Яруу найрагчид /энд сайн муу гэж ялгаагүй нийтэд нь л хамааруулж үзсэн байлаа/ ертөнцөд ямар нэгэн зорилго тээж ирдэг тухай уншиж байлаа. Зарим нь хүмүүсийг цэнгүүлэх, алгыг нь хорстол ташуулах зорилготой ирдэг. Тэд аль ч цаг үед яруу найрагчдын олонх нь байсан. Одоо ч ялгаагүй л дээ? Харин цөөн хэсэг нь Л.Өлзийтөгсийн бичсэн шиг “үхэл, харанхуй, үнэний нууцыг” хүмүүст хэлж өгөхөөр ирдэг юм. Нэг үгээр хүмүүсийн ухаарал, гэгээрэл, эмзэглэл, нулимсыг үзэх зорилготой шүлэг бичдэг. Даанч тэд /яруу найрагчид/ хэзээд цөөхүүлхнээ, тэднийг хүлээн авдаг нь өөрсдөд шиг нь цөөхөн байдаг ажээ.
Одоо энэ цагт тэр л эрхэм нууцад нэвтрэх хүслийг цөөнгүй халуун залуусын шүлгээс олж анзаарах боллоо. Нууцат-яруу найраг түгэн дэлгэрэх сайн цаг нуулгүй хэлэхэд хаалга тогшиж байгаад сэтгэл зүрх хөвөлзнөм.
Гурав: АМИРЛАНГУЙ
АМИРЛАНГУЙ-түүнээс нам гүмд тэмүүлэх. Нам гүмийн хашгирааныг сонсох, нам гүм дэхь цаг хугацааны агшинг мэдрэх нь яруу найрагч Л.Өлзийтөгсийн яруу найргийн сэтгэлгээний стандарт бус онцлог. Миний анзаарснаар бол НАМ ГҮМЭЭС ҮҮСЭХ АМИРЛАНГУЙ. ТҮҮНИЙ ХОВОР АГШИНГ МЭДРЭХЭД Л ӨЛЗИЙТӨГСИЙН “ҮНЭТ ЧАНАР” ОРШИНО. Мэдээж яруу найргийнх нь.
Нам гүм энэ төмөржсөн иргэншилийн хүчтэй хэмнэл дунд ховор олдох зүйл. Хүн өөртөө л бий болгохгүй юм бол хаа дуртай газраасаа нам гүмийг олоход бэрх болжээ. Харин амирлангуй сэтгэлд суралцахад яруу найргаар бясалгах хамгийн зөв арга ч байж болох юм. Тэрхүү сэтгэлийн амирлангуйд ороод дараа нь оюун санааны нам гүмд хүрнэ. Нэг талаараа төгсгөл мэт боловч нөгөө талаараа шинэ эхлэл билээ. Энэ үйл явцыг зарим нь оюун санааны унтаа байдал гэж ойлгочих вий гэсэндээ илүү дэлгэрэнгүй нуршуу тайлбарлачихлаа. Харин түүний шүлэгт:
Үүр цайн цайсаар шөнөөс өдөр төрмөгц
Үхэл гэдэг амьдралын нэг л хэсэг болохыг таньлаа
Үүрд, мөнх, хязгааргүй, хоосон, гүн тэнгэрт цацрах
Өө, энэ их нам гүм
Нам гүм рүү би дөхөж яваагаа мэдлээ. /Л.Өлзийтөгс 2004,70/
Асар их амирлангуй тэгээд хэнд ч анзаарагдам тайвшрал. Олон шүлэгт нь хаврыг өмгөөлсөн сэтгэл, өвлийг өршөөсөн нигүүсэл, намрыг уучилсан ариусал, зуныг зурагласан бухимдал оршино. Энэ талаараа тэр байгалийн шүлэгч, байгалийн амирлангуйг шүтэгч яруу найрагч болох нь шууд анзааарагдана. Ямар сайндаа л :
Аугаа их нам гүм-Цас
Аугаа их амьдрал-Навчис
Аугаа их үхэл-Намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь ээ!
Моддын дээр цас орно. /Л.Өлзийтөгс 2004,37/ гэж дуу алдан бичихэв дээ?
Энэ шүлгийг бичиж дуусаад тэр дуу алдсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Амирлангуй түүний дотроос нам гүмээр “хашгирсан” гэдэгтэй мөрий тавихад ч бэлэн байна.
Дөрөв. ЭМЭГТЭЙ ХҮН
Хэрэв би андуураагүй бол түүнд ийм нэртэй үгүүллэг байдаг. Бас ингэж төгсдөг нэг шүлэг бий.
Хорвоог эр хүн бодож олжээ.
Өөр бас нэг ийм шүлэг бий.
Бурхан лав эрэгтэй байх
Би эмэгтэй
Магадгүй, ээ хорвоог эр хүн бодож олсон байх, харин эмэгтэй хүн бүтээсэн гэж би боддог. Бурхад бас ихэвчлин эр хүйстнүүд байсан байх.
БУСАД НЬ -эмэгтэй хүний араншин, эмэгтэй хүний нууц, эмэгтэй хүний амирлангуй. Нуулгүй хэлэхэд эмэгтэй хүний-эмэгтэй шийдэлттэй-АМЬДРАЛ ЮМ Ш ДЭЭ.
Миний доторх... /Л.Өлзийтөгс/
Миний доторхи хотууд, гудамжнууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч юм одсон замууд
Тэр замаар холхих амьд, үхсэн хүмүүс...
Тэд одоо яаж миний дотор нуугдана вэ?
Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж
Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихын зуурт өнөөх гэрлүүдээ хагачина
Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй. Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь!
Зөгий /Л.Өлзийтөгс/
Үүрээр нэг зөгий надаас дүнгэнэн нисч
Үүдэн дээр чинь буудаг
Өдөржин тэгээд чамайг тойрон нисч
Өөд уруугүй, хаа явсан ч дагадаг
Хөл гарыг минь тээж яваа
Хөөрхий түүнийг алчихаад над дээр чи ирдэг
Хөнгөмсөг бэлэг, амтат чихэр...
Хөөрсөндөө би
Хөлийн минь нэг үхсэнийг мартчихдаг
Маргааш өглөө нь ахиад л нэг зөгий...
Магад зүрхтэй минь хамт нисдэг
Бороонд тэр минь норчихвий
Халхалж яваарай
Болохгүй хүмүүс гомдоочихвий
Хатгаж орхиорой
Захиасыг минь аваад ниссэн түүнийг
Зангиагаараа чи цохиж орхидог
Задарчих шиг л болдогоо, бие минь
Өвдсөндөө би өдөржин уйлдаг
Цээжинд минь нэг цэврүү үсэргэчихээд
Цэцэг тэвэрсээр чи орой нь ирдэг
Энгэрт чинь наалдан жаргалтай инээмсэглэхэд
Элэгнээс минь эмтлэн шинэ зөгий төрдөг...
Саранд хүрдэг шат /Л.Өлзийтөгс/
Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг
Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг
Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг
Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг
Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд ...
Өө, би яаж зураглах вэ?
Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй
Найз минь, тийм үед л би үхмээр болдог доо
Бурханд шивнэсэн нууц /Л.Өлзийтөгс/
Чи юунд дуртай вэ? гэж Бурхан шивнэн асуулаа
- Сүмийн хонхны дуу
Дуусах гэж байгаа асаатай лаа
Харанхуйд орсон цасны гэгээ
Бөмбүүлэйгийн инээмсэглэл
Чи юунд дургүй вэ? гэж Бурхан шивнэн асуулаа
- Сүмийн хонхны дуу
Дуусах гэж байгаа асаатай лаа
Харанхуйд орсон цасны гэгээ
Хүүгийн минь инээмсэглэл.
Хуримын маргааш /Л.Өлзийтөгс/
Сандлын түшлэг налж
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч ємсєхгүй ээ
Өлгүүрт хєгшрєх үйл ч
Охин биеийн галбирыг
Авч үлдсэн даашинз минь
Одоо чи мартагдсан.
Адилхаан...
Би ч бас хуучирсан
Г.А-д /Л.Өлзийтөгс/
Хүслийн шуургаар оволзсон тэнгис
Ёроолгүй хар нүдэнд чинь живнэ
Хүлэгтэй бие даль жигүүргүй
Чиний эзэмшилд чимээгүй хоригдоно
Миний алсад татсан гэгээ
Чиний салхинд чиггүй замхарна
Зүрхний минь түлхүүр чиний зүрх...
Зүггүй хайрын эрхшээлд хоргодно
Гэм /Л.Өлзийтөгс/
Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ
Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.
Би бол би /Л.Өлзийтөгс/
Би бол би
Би инээд муутай
Би гурван гартай
Би vхэж байгаа амьтны нvдийг харах дуртай
Би бол би
Би хэнээс ч илvv би
Би бас чи
Бид хамтран амьдрах дуртай
Би бас чи
Бид нийлээд ганцхан хeлтэй
Би бас чи
Бид унаж байгаа хvнийг тvлхэж тоглох дуртай
Бидний гар хамтдаа
Хамтдаа БИ бид
Би бол би
Би угийн л би
Бид гэдэг маань тэгэхээр хэн болж таарч байна аа?
Би л лав БИ.
Би чeлeeлeгдeхийг хvсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хvсч байна
Хайр, хvсэл, шунал, тэмvvллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хvсч байна
Бие минь гэрэл нэвтрvvлдэг болоод
Би eeрee тув тунгалаг болоод
Vг, хэл, vнэр санаа минь ариун болоод
Vнэхээр би амгаланг олоод ...
Тиймээ, тийм энэ хvлээсийг тайлмаар байна
Тэгээд eeрeeсee ахин тeрмeeр байна
Хүлээлт /Л.Өлзийтөгс/
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар
Би eeрийгee vзэн яддаг
Бие минь, нvд минь, зvрх сэтгэл минь минийх биш
Би eeрийгee танин яддаг
Бичих минь, бодох минь, зeгнeх ёрлох минь надаас ангид
Маргааш eглee намайг угтах нар
Маргаашийн маргааш учрах хvмvvс
Дандаа танил, дандаа хуучин, миний мэдэх ирээдvй
Дагаад алхаж буй энэ замаа би хаана тeгсeхийг ч мэддэг
Миний биш гар цэцгийн далавч тасалж
Миний биш уруул жавартай vгсээр vлээж
Хvсэх тусмаа би хvсэлдээ боомилуулж
Хvрэх ёсгvйдээ хvрч, харах ёсгvйгээ хардаг
Би eeрeeсee айдаг
Зvгээр л тэнгэрийн хэсэг болчих байтлаа
Зvгээр л энгэрийн хайлааст хувилчих байтлаа
Зvvдэндээ эхлээд vзчихдэг маргаашийн тeлee
Зvдvv, ядуу хvн хэвээр яваадаа гуньдаг
Би eeрийгee vзэн яддагтаа гуньдаг
Тэгэхэд... /Л.Өлзийтөгс/
Тэгэхэд би шувуу байсан
Чиний дэргэдуvр зєндєє ниссэн
Тэгэхэд чи яг одооных шигээ
Чиггvй алсыг гунигтай ширтсэн
Чив чимээгvй уул байсан
Дэргэдуvр чинь єнгєрехєд манантай байдаг сан
Дэвэн дэвсээр елмийд чинь унадаг сан
Хэзээ ч мєрєн дээр чинь бууж чадаагvй
Хэзээ ч эгцлэн ширтэж чадаагvй
Далавчны минь чимээг тэгэхэд чагнасан бол
Даанч их шаналлыг унших байсан
Даанч их хvслийг сонсох байсан
Даруй зуун жил чамайг тойрон ниссэн
Хєх сормуусаа нулимсанд дvрээд
Хєлийн чинь дор «ХАЙРТАЙ» гэж бичсэн
Хємсєг, vсээ vгтээн зулгаагаад
Хєлийн чинь дор «Vхлээ» гэж бичсэн
Тэгэвч чи тэгэхэд одооных шигээ л
Тэнгэрээс буудаггvй нvдтэй байсан.
Ганцаардал /Л.Өлзийтөгс/
Дарсны хєх гэрэл
Харцандаа хєвvvлж
Дахиад л
Хундага бид хоёр vлдлээ
Далдирах дэнлvv,
Нvvр ч багадам
Давчуухан єрєє...
Нvд бид хоёр л vлдлээ
Хvйтэн гарыг минь
Дулаацуулах гар
Хvvхний хvзvvн дор
Тэр дэрэн дээр...
Энэ бvрх малгай,
Борооны хар шvхэр
Эрийг минь орлож vлдсэн
Эд юмс...
Хутга шиг гялсхийж
Дарсны хєх гэрэл
Хуурай нvд эсгэхэд
Нулимс бид хоёр л vлдлээ
Шидэж хагалсан толиноос
Урьдын жаргалгай дvр минь
Шивнэхийг нь сонсвоос
Чив чимээгvй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хvснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хvснэ
Чив чимээгvй алсыг ширтэх модны дор...
Дэргэд маань тэр vед амьдрал дуудах vvлгvй
Дээр нь бас санаа алдах салхигvй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгvй
Аяа, ямар сайхан.
Намуухан...
Тэгэхэд чи минь цамцгvй байвал зvгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Vргэлж намайг дурлуулдаг ихэмсэг тєрх чинь ч хэвээрээ...
Vсийг минь илэх гар чичрэхгvй байвал зvгээр
Чив чимээгvй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хvснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хvснэ
Чив чимээгvй алсыг ширтэх модны дор
Алсыг ширтэх модны дор, чиний євєр дээр л
Амьдралыг би гуниггvйхэн vлдээнэ
Vvрд зvрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
«Vнэхээр чи надад хайртай юу?»
Моддын дээр цас орно /Л.Өлзийтөгс/
Моддын дээр цас орно
Єнгє нь хувирсан суулчийн навчис
Євдєж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гvм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их vхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгvйнэ
Моддын дээр цас орно
Зvрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хvмvvсийн тєлєє
Навч шиг тасран одож буй тэдний тєлєє
Зvйрлэшгvй их шаналсан минь єчигдєрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гvм цас моддын дээр"
Бичиж дуусаагvй шvлгийнхээ хаа нэгтээ л
Би чиний vнэрийг марталгvй оруулна.
Цэг юм уу таслал, эсвэл гурван цэгний
Цэвэрхэн тєрхний цаана єєрийгєє нууна.
«Баяртай» гэж чиний л бичсэн цаасны
Багахан зайд би ингэж сэмээрхэн шингээд
Нулимсаар зурсан шvлгийг минь инээмсэглэн уншиж зогсоход чинь
Нууцхан, нvдээр чинь дамжаад зvрх рvv чинь орчихно.
Дассан зангаараа, зvрх чинь миний л тєлєє цохилж эхлэхдээ
Дахиад «баяртай» гэж хэлж чадахааргvй болсон байна.
Алга ташилтын дор /Л.Өлзийтөгс/
Он жил цас болон бударч
Он жил бороо болон шивэрч
Он жил мод болон ургана.
Одоо л би чамайг танилаа, элс, євс минь.
Би бороонд дуртай, тэр цасанд дуртай
Би бодлогошрох дуртай, тэр мартах дургай
Тэнгэр минь та єдєр шєнийг
Тэнцvvлэх гэж юунд оролдоов?
Салхи дэгдэхэд тэр цэх зогсоод
Сандарч тэвдэлгvй дуулж чаддаг
Харин би шуурганы дараах
Хачин намууныг сонсож чаддаг
Сар мандахад л би гунигаа мартдаг
Санаа алддаг, шvлэг бичдэг
Харин тэр харанхуйгаас айдаг
Халгадаг, шаналдаг
Хачин зєєлєн vгэнд минь тэр дургvй
Халуун эгц харцанд нь би дургvй
Єдєр шиг тvvнтэй шєнє шиг намайг учруулсан
Єндєр тэнгэр танд гэвч vргэлж баярланам.
Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлах тархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан үнаж
Хэнд ч хэлж үзээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд, цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм
Одоо ганцхан
Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя
Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя
Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л...
Урт наслахгүй юм шүү!
Урьд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү!
Төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
Төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
Аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
Аз эз хоёрыг хольж хутгах гутралтай юм
Нүгэл шиг хурах хог новшийг хураан
Нүдээ зүрхээрээ сольж суух гунигтай юм
Урт наслахгүй юм шүү!
Өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
Өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү!
Харанхуй гэдэг бол зүгээр л хөшиг
Шөнө гэж байдаггүй юм
Хар хөшигний цаана, биднийг харан
Алга ташсан бурхад сууж байдаг
Зүүдэлсэн, тачаасан бидний шөнийн үзэгдлийг
Зүгээр л харж суугаа тэдний зүрхэнд
Айдас, хашгираан маань сонсогддоггүй юм
Амьдрал маань л энэ гэдгийг тэд мэддэггүй
Инээмсэглэсэн бурхад алгаа таших бүрийд
Итгэлийг олсон хүмүүс чигээ алдана
Хүсч, шунаж, багаа тайлсан, төөрөлдсөн жүжигчид
Хөшигний цаадтайх нүдийг олж үздэггүй
Анхны бороо/Л.Өлзийтөгс/
Хаалттай цонхны цаанаас ч нэвт анхилах
Хачин сэргэг навчисын үнэр...
Хавар яасан гунигтэй юм бэ?
Халуун уруулаа цонхонд хүргэхэд
Хамаг бие... зүрх цочисхийнэ
Хайрлуулмаар бас дурлуулмаар санагдана
Хавар яасан гунигтай юм бэ?
Тэнгэрт тулсан залуухан моддын
Тэргүүн оройд нахиагаа задалж вий
Хав халуун бяцхан амь
Хавар... ай яасан...
Анхны цас... /Л.Өлзийтөгс/
Анхны цас
Сүмийн дээр
Хонхны дуунд
Цүслэн бууна.
Хонхны дуу
Сүмийн оройгоор
Аниргүй цас шиг
Аяар түгнэ.
Цагаан шившлэг
Уруул бүлээцүүлээд
Цантсан сормуус
Шөргөөн нисэлдэнэ.
Бодь гөрөөс
Цагийг шилгээгээд
Босоод ирвэл л
Цас зогсоно.
Залбирсан алганд минь
Намар байгаа...
Задарсан үсэн дээр
Анхны цас...
Би чөлөөлөгдөхийг хүсч байна /Л.Өлзийтөгс/
Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна
Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...
Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна
Би яагаад...? /Л.Өлзийтөгс/
Би яагаад ийм ... ийм байна вэ ээж ээ?
Би яагаад таных шиг долгилсон урт үсгүй юм?
Би яагаад эгч шиг зөөлөн, ялдам инээмсэглэлгүй юм?
Би яагаад эцэг шигээ чанд эршүүд зантай юм?
Би яагаад ... яагаад би л шүлэг бичих ёстой юм?
Омголон, дүрэлзүү зүрхэнд минь үлэмжийн их төвөргөөн
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд үл хоргодох
Үүр цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
Үхлийн тухай бодолдоо дурлалаас ч илүү автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ ээж ээ?
Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие нь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол ээж ээ?
Хэний хүслээр ингэж хүний өмнөөс ярьж
Хэний тулд зүрхнээсээ дусаан дусаан бичнэ вэ?
Биеийг минь мартаарай /Л.Өлзийтөгс/
Өөрийг минь мартаарай
Өргөөнд чинь гээсэн
Өрөөсөн ээмэг
Өчигдрийн үнсэлтийг
Сануулаад байвал
Өвөрт чинь орхисон
Хүслийн амттай
Өвдөж жаргаасан
Биеийг минь мартаарай
Тэр бүсгүйтэй
Зөрөхгүй адилыг минь
Хүзүүнд чинь үлдээсэн
Улаан цэцэг
Хүсээгүй ч, зүүдлээгүй ч
Санагдуулаад байвал
Энгэрт чинь шургасан
Нялхын ааштай
Эрхлэж зовсон
Биеийг минь мартаарай
Бэлэг /Л.Өлзийтөгс/
Үнэр хөлөглөгч салхиар
Үнэрээ дайлаа
Үнсэлт минь энэ болог
Үсэн норгогч бороогоор
Нулимсаа дайлаа
Үдэлт минь энэ болог
Үүрийг сэрээгч болжмороор
Үг дайлаа
Үргэснийг минь энэ хэлэг
Үнэн хайртай чамдаа
Өөрөөсөө бусдыг явууллаа
Хагацал маань энэ болог ээ
Ван Гог хүлээлт /Л.Өлзийтөгс/
Тамхины утаанд хөвсөн эрчүүд
Хөөрөөд явчих шиг
Тамирдам, нэгэн аялгуу
Төгөлдөр хуурын даруул дороос өндийхөд
Танилын минь санаандгүй асгаад
Хоосолчихсон хундага шиг
Сэтгэл ззгүйрээд
Тачаадам нам гүмд
Нүд, чихээ мартан
Нүүрээ даран суунам.
Чиний мартаж орхисон
Бүрх малгай шиг бүрэнхий тасалгаанд
Чиний согтуу нүд шиг сүүмгэр дэнлүү
Сүүрс алдан бөхийж
Чихарсан хаалганы салхинд
Хаа нэгхэн гуйван, гэрэлтэхэд
Чичирсэн туранхай гараар
Нүүрээ даран сууж
Нүд. чихээ мартнам.
Тасалдсан хэсэг хэсэг аялгуу
Зүрхэнд тов тов дусалж
Тархи дүүрсэн харанхуйн
Хаа нэггээ бүдэг гэрэлтэхэд
Тас атгасан алган дотроо
Ганцаардлаа нууж
Тачаадам нам гүм гүнээс
Таавар мэт нэгнийг хүлээж
Нүд, чихээ мартан
Нүүрээ даран суунам
Гуйлт /Л.Өлзийтөгс/
Чамайг эзгүйд би дандаа даардаг
Чамайг эзгүйд би дандаа айдаг
Миний төлөө гадагш гарах бүрийд чинь
Чиний өмнөөс даарч, өчнөөн ядардаг
Өөрийн гараар ургуулсан цэцэгсийнхээ үнэрт,
харуулдан
Өдөржин би нартай цонхон дээр суувч
Эргэж ирэхээс чинь нааш
гар минь ер бүлээцдэггүй
Энгэрт чинь наалдахаас нааш
зүрхний минь цохилт жигдэрдэггүй
Чиний эзгүйд цаг хүртэл зогсчихоод
Миний цэцэгсийн ургах чимээ ч сонсддогүй
Гараад л ирэхийн зуурт чинь
мянган жил өнгөрөх шиг
Галзуурмаар их харанхуйд
зуун жил болчих шиг
Хөлийн чинь чимээг сонсохоос нааш
амьдрал над руу ирдэггүй
Хөгширч орхидог оо, би
Түргэн наддаа ирээрэй
Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр... /Л.Өлзийтөгс/
Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр
Ер бусын том саран тусдаг
Ерөөс тэнд өвс, усны чимээгүй
Гөрөөс хийгээд, шувууны мөргүй
Гүн аниргүй л энд дан ноёлдог
Дүн шөнөөр нь үүр цайдаг
Он, оны навчист даруулж гудайсан
Өнө эртний модод нь бөхгөр
Чимээгүйн хязгаар дахь модон гүүрэн дээр
Чийгт үдшээр би хааяахан очдог
Чичигнэсэн бүдэг гэрлээр сүүмийсэн
Ичингүй ганц дэнлүүнд нь мэхийдэг
Дөлгөөн сарны гэгээ цалгиулсан
Бүлээн усанд нь харц урсгаж
Дөрвөн цаг, тав дахь улирлын
Дөрөөн чимээг анирдан суудаг

Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.
Ерөөл (Хүү ХАНБОЛД-д) /Л.Өлзийтөгс/
Сайхан бүхний нялххан төрх
Саваагүй бяцхан хүү минь
Өөдөөс хараад инээхээр чинь
Өөрийгөө би хайрладаг
Өнгөрүүлсэн зовлон минь ч жаргал
Уйлж үзээгүй шиг л санагддаг
Дүрсгүй нүдний чинь гэрэлд
Дүүрэн явдаг зүрхэндээ
Шимширтэл чамайгаа хайрладгаа
Мэдрэх бүрдээ гунигладаг
Аашлан, аашлан уйлуулчихаад
Аргадан, аргадан гуйдаг
Тэвчээргүй ээж нь чинийхээ итгэлд
Тэнгэр мэт уужуу явдаг
Аялсан бүүвэйгээ үрд чинь аялах сан
Аймхай, хонгор, жаахан үр минь
Зүүдэн дунд чинь залбирлаа хэлье
Зүрх бүхэн чамайг хайрлаг
Залуу нас /Л.Өлзийтөгс/
Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан
Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдопүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан
Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан
Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан
Зарлал /Л.Өлзийтөгс/
Энэлж бичсэн шүлгээ би хямдхан зарна
Эрхэм ээ! Та хүссэнээ л ав
Арилжсан мөнгөөрөө би ганц хундага дарс,
Ахиухан өгвөл чинь гоёлын даашинз авна
Хэврэгхэн амьдралд дуртай хэн нэгэнд нь
Хэрэг болж мэдэх юм, зовлон шингээсэн мөрүүд минь...
Хэмгүй алдарт дурлагсад авбал автугай
Хэн бичсэн нь хамаагүй, сайхан шүлэг л мандтугай
Зовж бичсэн шүлгээ би зоосоор арилжина
Золгүй ядуу нэгэнд нь талх авч өгнө
Инээдтэй, дорой санагддаг энэ цагийн найрагчдын
Ичгүүргүй жүжигт оролцмоор бол...
Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу... /Л.Өлзийтөгс/
Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу
үгүй дээ үгүй
Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна
Цонхоо хаагаад, хөшгөө татаад
Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд
Үүдээ хаагаад, дангинатал түгжээд
Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд
Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл,
тэмүүлэл бүрээсээ
Бишгүй алсад, зүүдэн дундаа
амьдрахыг хүсч байна.
Хүсч байна би, амгаланг хүсч байна
Нүдээ нээмэгц
Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх...
Миний гунигийн түүх /Л.Өлзийтөгс/
Яагаад надад үе үе ийм гунигтай байдгийг мэдэхгүй
Яаж би амьдралгүйгээр амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй
Хүрч үл чадан, хүмүүсээс өөрийгөө тусгаарлах болсноо
Хэлж үл чадан, үл чадан өмнө тань дуугүйхэн зогсох л байна
Сэтгэлд минь үргэлж цас орох юм тэр цаснаар
Сэмээрхэн явдалтай нэгэн дотуур минь дуулан алхахад
Нисчихмээр байдаг ч би далавчаан хумьж атгачихаад
Нэрийг нь ч мэдэхгүй нэгэнд тэр дууг сонсгохоор үлддэг
Явчихмаар байдаг ч, би үзгээ амьдрал руу дүрээд
Яриад л байдаг, гэвч хүмүүс үхэхээн больдоггүй
Үхэл болгоныг дагаж үхдэгийнхээн учрыг мэдэхгүй
Хэзээ миний доторхи цасан зогсохыг ч мэдэхгүй
Яагаад нар руу үе үе тэнгэрээс гар сунгадгийг
Яг зүрхэн дээр минь сараачиж орхидогийг мэдэхгүй
Нойтон навч /Л.Өлзийтөгс/
Би яг л энэ навч шиг шалба норчихоод
Чиний өмнө чичрэн зогссон
Биед наалдах цамцандаа уур хүрч
Бишүүрхэм харцнаас дардиран тонгойсон
Нүдээр чинь дүүрэн ичмээр үг...
Нүүр буруулавч сонсохыг хүссэн
Хачин хүйтэн борооны амттай
Хав халуун уруул чинь... зүүдэлмээр
Инээмсэглэлээрээ чи намайг хүлчихээд
Ээ, тэнэг, гүйгээд л явчихгүй
Ахиж тэнд уулзвал, дахиж үгээ хэлвэл
Алгадахгүй ээ би чамайг,
Aраас чинь хичнээн шаналав аа
Яг энэ навч шиг шалба норчихоод
Ямар их даарав аа, би тэгэхэд
Одоо дахиад тааралдвал, үнсье гэж гуйвал
Огтоос сандралгүйгээр ЗА гээд инээнэ ээ
Нууц /Л.Өлзийтөгс/
Тэнгэр лүү чи сайн хар даа
Тэнд миний нэг нууц бий
Олоод үзчихэв үү?...
Яг тийм Ондоо хүнд битгий хэлээрэй
Харанхуй татаад ирэхээр л
Хачин тод үзэгддэг юм
Хана, цонхыг минь нэвтлээд
Хамаг биед шингэчихдэг юм
Салхитайд бол үзэгдэхгүй ээ
Сартайд бүр ч харагдахгүй
Санаа алдаж болохгүй шүү
Сандраад тэр нуугдчихдаг юм
Үгүй, үгүй, яалаа гэж
Үргэлж тэр ярихгүй
Үзэг цаас минь золгохоос нааш
Үгээ тэр хэлэхгүй
Яг ийм аялгуу
Яг ийм өнгө...
Тэгэлгүй яахав, миний шидэт дуу
Тэнгэрт байдаг юм, сайн хар даа.
Одоо ганцхан /Л.Өлзийтөгс/

Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л
Толины өмнө /Л.Өлзийтөгс/
Үгүй дээ үгүй, энэ бол би биш
Үнэндээ надаас юу ч өөрчлөгдөөгүй
Өнөө л, зүүдэндээ үздэг далавчит морь
Өнөө л, зүрхнээсээ хэлдэг жигүүрт үгс
Салхитайд ч, бороотойд ч, би урьдынхаараа
Сайхан бүхэнд тэмүүлдэг хэвээрээ
Охин хэвээрээ, би хүүхдээрээ
Он жилүүдийн үүдэнд үргэлж ариунаараа
Надаас юу ч өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй
Найз минь энэ бол би биш
Намрын бурхадын санаандгүй таталсан дутуу хөрөг
Тунирхал /Өлзийтөгс.Л/
Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй шүү
Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм
Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болонгуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой
Тэнгэрт ургадаг модод /Л.Өлзийтөгс/
Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг
Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх л байдаг
Өө, яана гэх вэ?
Өгөх л гэж өгсөн...
Хав харанхуйн дунд ... /Л.Өлзийтөгс/
Хав харанхуйн дунд
Нисэж яваа галууд аа
Хаа хүрэх нь вэ?
Намайг аваад яваач
Хамгийн өндөр уулан дээр
Одоо л яг гарахсан
Халуу шатсан гараараа
Шөнийн чулуунд хүрэхсэн
Салхинд задарсан үсээ үнэрлэн
Санаа алдан, нүдээ аньж
Чимээгүйн гүнд зүүдлэх цэцэгсийн
Чичигнэсэн амьсгааг хөлөөрөө мэдрэх сэн
Тэгээд жаахан өндийгөөд
Жаахан өндийгөөд
Тэмдэг төдий
Тэр одонд хүрэх сэн
Хайр сэтгэлийн нутаг /Л.Өлзийтөгс/
Сар. Давалгаа. Цахлай
Сайхан нүдний алтрах сормуус
Үг ч үгүй, чимээ ч үгүй үдэш
Үхлээс бусдад үүдээ нээхгүй нутаг
Харанхуйн ариун-дөрвөн нүдний гэгээ
Ханцуй хормойн аниргүй шүргэлцээн
Тэнд миний даль жигүүрээр сэрэх салхин
Тэнгэр зүгтэй мөнхийн хавар
Атгаастай гар, хоёрын өмнөх ганц зам
Амт болоод үнэр, чиний миний гэх үг
Алс эзгүйгээс түгсэн гэгээ-хайр
Амьдрахаар миний тэмцэж ирсэн нутаг
Харанхуйн бороо /Л.Өлзийтөгс/
Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална
Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө.
Хүлээлт /Л.Өлзийтөгс/
Гадна зогсоод л баймаар
Нүүрээ тэнгэрт л харуулан зогсоод баймаар
Цасанд мод шиг даруулан зогсоод баймаар
Царай зүсэнд минь цагийн төрх тодортол
зогсоод, зогсоод баймаар
Улаан алчуураа цагаан болтол зогсоод баймаар
Урсталаа, урсаад арилтлаа бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр аргагүй болтол зогсоод баймаар
Чихэнд минь зүүсэн ээмэг чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг ичээд нуугдтал зогсоод баймаар
Ирэх замыг чинь зөөлөн элс болтол бутарган
Зогсоод зогсоод л баймаар...
Цөөрөмд мэлхий үсэрч ... /Л.Өлзийтөгс/
Цөөрөмд мэлхий үсэрч
Цөл хийх чимээгээр
Цэцэгс нойрыг гөвнө
Чи эзгүй
Ганцаар зэгэс хөндөн
Ганцаар сүүмийн алхах
Харанхуйн нулимсанд л
Хаашаа би урсах
Чи эзгүй
Чи эзгүй
Чихний ээмэг ч хүндтээд л.
Чиний эзгүйд /Л.Өлзийтөгс/
Чиний эзгүйд
Нүдэн дотор минь эрвээхэй, бүрх, толь, лаа
Нүдэн дотор минь эмэгтэй хүн, алим, мод, шувуу
Нүдэн дотор минь цаг, түлхүүр, үүл, тэнгэр
Нүдэн дотор минь чамаас бусад бүх л юм
Эрвээхэйн далавч ч, гоёмсог бүрх ч уйтгар төрүүлнэ
Энд чи л үгүй болохоор нар шар биш, мод ногоон биш
Чи л үзэгдэхгүй, чи л сонсогдохгүй болохоор
Чих хэрэггүй, нүд хэрэггүй, надад юу ч хэрэггүй
Хамаг орчлон, цаг хугацаа, амьдрал бүдгэрэх
Харанхуйн дунд, харанхуйд л чи минь тодорно
Тэгэхээр одоо би зүгээр л нүдээ аньлаа
Тээртэй энэ гэрэл, нар, тээртэй нар …
Шар байшинд /Л.Өлзийтөгс/
Шар байшинд нар тусдаггүй
Шар байшинд хавар ирдэггүй
Шар байшинд сарны туяатай
Саруул шөнүүдийн янаглал
Атирсан дух шиг гунигтай байшинд
Атгасан гар шиг дотогшоо байшинд
Арилсан зүүд шиг бидэн хоёрын
Аяар түгэх инээд цууриатай
Шар байшинд үүр цайхгүй
Шар байшин үүдээ нээхгүй
Шар байшинд гэгээ чимээгүй
Сайхан харанхуйн янаглал
Амттай.
Шөнө дунд цас орж байна /Л.Өлзийтөгс/
Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна
... Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!
Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна
Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг...
харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй
зогсож байна.
Шүлэг /Л.Өлзийтөгс/
Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж
үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
Шүлэг 2 /Л.Өлзийтөгс/
Хар үсээ улаанаар будаад ч
Хайхарч намайг анзаарахгүй таныг
Үхлээрээ ч болов өөртөө татмаар
Өмнүүр чинь нүв нүцгэн өнгөрмөөр
Өөдөөс чинь харж зогсоод уйлмаар
Хөмсөг үсээ үгтээн зулгаагаад ч
Хөлд минь суухгүй, бөхийхгүй таныг
Хөөгдөөд ч болов үүрд дагамаар
Дэргэдүүр чинь өнгөрөхдөө хашгиран дуулмаар
Дээлээ нөмрөөд зам дээр чинь хэвтмээр
...Нэрээр минь дуудахыг ганц л сонсох сон доо
Нэг удаа, бурхан минь гэж, нэг л удаа нааш хараач
Шүлэг 3 /Л.Өлзийтөгс/

Шүлэг 4 /Л.Өлзийтөгс/
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэпсэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.
Эртний дуу /Л.Өлзийтөгс/
Онгорхой хаалгаар салхи орж ирнэ
Салхи- уй гунигийн элч минь
Орон дээр минь сарны туяа...
Сар цэнхэр муур шиг цагариглана
Хананд өлгөөтэй дугариг толь
Хайртын минь сүүлчийн харцаар бүүдийнэ
Шүлэг бичсэн цаас ширээгээр нэг хөглөрч
Шүүрс алдах чимээнд хааяахан сөхөгдөнө
Эртний дуу тэнгэрийн гүнээс цуурайлна
Эзгүй цагийн босгонд чимээгүй нам зогсоход
Харанхуйн нүд зүрх нэвт цоргиж
Хаа нэгтээгээс уйтгар ханхална
Ядрал /Л.Өлзийтөгс/
Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өөрөөсөө би өөр болж байна
Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өр зүрхнээсээ би урваж байна
Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болж тосох
Өөдгүй тоглоомд би дахиад л хожигдлоо
Өвдөх бүрийд минь өвчин минь илааршдаг нөхөд өө...
Өө, энэ ертөнцөд би бууж өгч байна
Сонсож байна уу, би гараа өргөөд
Солиорсон энэ амьдралаас залхаж эхэлснээ зарлаж байна
Итгэл найдварыг минь хөсөрдүүлсэн бүх зүрх
Сэтгэлийн минь гэрэлт зулыг булаан авч одлоо
Амссан сайхан бүхнээ эргүүлээд нулимсаараа төлдөг
Аймаар энэ орчлонгийн хөлд сөхөрч буй тэмүүлэл...
Ядарч байна би, Цав цагаан явсаар
Өвгөн дэнлүүн дор хуучин сандал дээр /Л.Өлзийтөгс/
1
Манант хотын хаа ч юм нэг л гудамжинд
Маргаашийн тухай бодлогоширсон өвгөн дэнлүү бөхийгөөд
Тэр денлүүн гэрэлт ургадаг моддоос
Тэмүүлэн ниссэн навчсын хойноос гуниглан...
2
Хачин уйтгартай нүдээр шөнийн гүн уруу ширтэн
Харанхуйн дунд тэнгэрийн доор суухад
Хуучин энэ ертөнцийн хаа нэгт
Хувь тавилан минь бичээстэй байгаа шиг санагдан...
3
Чулуун зам дээр урт сүүдэр урсаж
Шулуун хар үсний ширхэг бүхэн гэрлтэнэ
Энэ л дэнлүүн шөнө бүрийг хуваалцан
Энэлэн суух надаас өөр хүнгүй
4
Амьсгал хураасан цэл залуу навчисын
Араас нь уйлахад модод дуугаа хураанам
Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахад л
Сайхан юм гэдэг дэргэд байдгийг ойлгоно...
5
Эгээ л дэнлүү шиг гуйвлан босоод
Эргэж ирэхгүй өчигдөр уруугаа нэг хартал
Яг минут шиг нүдтэй шувуу нисэж ирээд
Ямар их ой ханхлуулан өөдөөс ширтсэн гээ!
Өөрийн хөрөг /Л.Өлзийтөгс/
Гүнзгий, бүр харанхуй шөнө шиг гүн харц
Гүзээлзгэнэ юм уу, чихрийн амттай уруул
Нуугдаж, үснийхээ ард далдирсан дух
Нулимстай инээдэнд дассан сормуус
Эзнийхээ ааш шиг шулуухан үс
Эрчүүд рүү талимаарч үзээгүй нүд
Хүүхдийнх шиг төрхгүй, гэнэн инээмсэглэл
Хүчлэвч гарахгүй, аяархан дуу
Үг шигээ түргэн, цэх алхаа
Үргэлжид гуниглан гэгэлзэх сэтгэл
Үзэн ядаж ч, хайрлаж ч чадах
Үнэнч бас урвагч зүрх
Цэлмэг атлаа давчдах цээж
Цэвэр биш атлаа үнэтэй даашинз
Бэлзэгээр биш, үзгээр гоёсон
Бээлий өмсөх дургүй гар...
Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг... /Л.Өлзийтөгс/
Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага...
Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд
Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув.
Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас
Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож
Жимсний үнэрт үсчсэн дарснаас
Жил саруудыг амтлан санаа алдан суув
Хүн бүхнийг унтаж байхад босоод
Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж
Нүдээ аниад, цэцэг шиг дохилзон суух гэгч
Үүр цайх хичнээн сайхан байсан гээч!
Шөнө дунд цас орж байна Л.ӨЛзийтөгс

Хавар яасан гунигтaй юм бэ?
Халуун уруулаа цонхонд хүргэхэд
Хамаг бие... зүрх цочисхийнэ
Хайрлуулмаар бас дурлуулмаар санагдана
Хавар яасан гунигтай юм бэ?
Тэнгэрт тулсан залуухан моддын
Тэргүүн оройд нахиагаа задалж вий
Хав халуун бяцхан амь
Хавар... ай яасан...
Хүсэх зориг
Итгэх зориг
Хүлцэх зориг
Надад бий
Тэмүүлэх зориг
Үхэх зориг
Тэгээд бас унах зориг
Хангалттай
Өөрийгөө үл харамлах
Өвчин шаналлаас зэрэмдэггүй үлдэх
Зовох ганцаардах
Зориг надад дүүрэн бий
Хүүхэд шиг амьдрах
Хүнээрээ үлдэх
Хүлээх, ухрах
Зоригтой би
Харин, ганцхан
Чамаасаа урвах
Хайраасаа татгалзах
Зүрх үгүй ээ

Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй.
Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь!
Бүр нэг сэтгэлээр уначихаад /Л.Өлзийтөгс/
Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Тийм өндөрт аваачдаг
"Чиний инээмсэглэл"
Урт наслахгүй юм шүү /Л.Өлзийтөгс/
Урд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү
Төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
Төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
Аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
Аз эз хоёрын хольж хутгах гутралтай юм
Нүгэл шиг л хурах хог новшийг хураан
Нүдээ зүрхээрээ сольж суух гунигтай юм
Урт наслахгүй юм шүү
Өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
Өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү
"Эрх чөлөөтэй байхуйн урлаг" /Л.Өлзийтөгс/
Өөрийнхөө зурсан ертөнцөд
Өөрийнхөө босгосон байшин дотор
Өөрийнхөө л зохиосон дууг дуулаад
Өөрийнхөөрөө би амьдарч байна
Эгшин хором нь миний тоололтой
Эвлэсэн бүхэн нь хурууны минь ортой
Энэ л ертөнцийн мөч бүхэнд
Эрх чөлөөний минь амь цохилоостой
Өвчин, шаналал, хайр, тэмүүлэл-
Өөрийн гэсэн юм бүхэн минь...
Гагцхүү үнэнээр бүтсэн амьд халуун төрхтэй
Газар дээрх диваажинд би амьдарч байна
Зүрх сэтгэлийг минь эзэгнэн байдаг
Зүйргүй их нам гүмийн дунд
Хэнээс ч хамааралгүй ганцхан амьдралынхаа
Хэмжээлшгүй жаргалыг урлаж сууна
Миний тасдсан, миний мартсан /Л.Өлзийтөгс/
Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья
Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...
Халуун өдрийн шүлэг /Л.Өлзийтөгс/
Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л ...
Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц
Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ...
урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л

Л.Өлзийтөгс: Рауль, Рауль хоёр
Рауль төржээ. Нэг тийм нарлаг дулаахан, дулаахан, их л дулаахан, хачин дулаахан, гэхдээ ямар ч сэтгэгдэл төрөхөөргүй газар... Тийм нэг газар, тиймээ, тэр өөрөө бол хэзээ ч сонгохооргүй тийм л нэг газар төрчихэж дээ, Рауль. Ийнхүү тэр эхнээсээ л өөрийн биш, өөр хэн нэгний сонголтоор амьдрах ёстой боллоо.
Раулийн амьдралын эхний өдөр.
Рауль - Ээж ээ, би дахиад өндөг идмээр байна.
Ээж – Ид, ид. Түүхий л биш бол хэдийг ч идсэн яахав.
Рауль – Би түүхийгээр нь идмээр байна.
Ээж – Болохгүй.
Рауль – Яагаад?
Ээж – Хордоод үхчихвэл яах юм бэ миний хүү.
Рауль – Би үхмээр байна, түүхий өндөг иднэ.
Ээж – Муу ёрын амьтан. Дандаа хүнээс зөрж байдаг...
Муу ёрын амьтан бүтэн цаг орилсны эцэст түүхий өндөг залгиллаа. Рауль зургаан настай. Зургаан настай муу ёрын амьтан өдөр бүр өндөг иддэг. Муу ёрын биш ээж хүүгээ өдөр бүр тахианы “хүүхдээр” хооллодог. Тэдний зөв өө. Өндөг амттай хоол шүү.
Раулийн амьдралын хоёр дахь өдөр.
Рауль – Аав аа, би нохой тэжээмээр байна.
Аав – Нохой? Болохгүй. Загас ... Болно.
Рауль – Загас чинь хуцдаггүй шүү дээ.
Аав – Яг үнэн, тэгэхээр загас л тэжээ.
Рауль – Загас надтай тоглож чадахгүй.
Аав – Нохойтой тогловол бэтгэтэй болно.
Рауль – Би загас тэжээхгүй.
Аав – Загас тэжээ.
Рауль уйлав. Тас няс. Хүү баруун хацраа даран, газар өнхрөн уналаа.
Энэ чинь одоо юу вэ?
Тулгалт.
За яахав, Рауль хүлээн авлаа.
Хүү өдөржингөө загастайгаа ярина. Бүгдэд нь нэр өглөө. Гэвч загаснууд нь хүүгийн хичээн байж өгсөн хэдэн нэрийг хичээж тогтоосонгүй тул тэднийг ялгахад төвөгтэй л байв. Рауль долоон настай. Рауль загаснууддаа хайртай. Гэвч...
Нэг өдөр. Амьдрал дандаа нэг өдөр л байдаг. Нэг өдөр ... Эхлээд нэг улаан загас үхэв. Түүний дараа бас нэг улаан загас үхэв. Дараа нь бас нэг улаан, тэдний эх болох том улаан ... Тэгсээр гагц, сэлүүргүй, нүдгүй, бяцхан дун л үлджээ. Рауль дунг ширтэн хэвтээд бусад загас шигээ огт хөдлөхгүй байхаар нь аквариумаа тэвэрч гараад найман давхрын тагтан дээрээс шидэж орхив.
Үнэт шилэн авс хэрхэн үйрмэг болон бутрахыг, наранд тэдгээр үйрмэг яг л загасны нүд шиг гялталзан анивчихыг харж удаан зогслоо Рауль. Тэр орой хүү “хэн ч зодоогүй” байхад, дэрэндээ нүүрээ наагаад, аав, ээж, эгчдээ сонсгохгүйн тулд маш аяархан, гэхдээ их удаан уйлжээ.
Аав, ээж, агч “Амьд загасаа аквариумтай нь шидсэн” Раулийг уучилсангүй. Нэгэн дуугаар: Харгис амьтан.
Харгис амьтан энэ өдрөөс хойш бүтэн гурван жил загаснуудаа зүүдэлнэ.
Раулийн амьдралын гурав дахь өдөр.
Арван гурван настай Рауль. Тэр туфль өмссөн эмэгтэй хүнд дуртай. Туфльтэй хөл түүнийг “Рауль эрэгтэй хүн” гэдгийг анх мэдрүүлжээ. Тэр эгчийнхээ жижигхэн хөлийг өдөржин ажаад, дараа нь өөртөө зориулан өдрийн тэмдэглэл анх нээсэн юм. Ингээд тэр эхний хуудсан дээр ингэж бичлээ:
- “Хүн болгоны өдрийн тэмдэглэл адилхан байдаг. Би хүн болгонтой адилхан тэмдэглэл бичмээргүй байна. Тиймээс “Би өнөөдөр ном уншив гэхийнхээ оронд Рауль өнөөдөр ном уншив” гэж бичиж байя. Раульд туфльтэй эмэгтэйчүүд таалагддаг. Рауль том болоод зөвхөн туфль өмсдөг охинд л дурлана.”
Рауль – Ээж ээ, та яагаад өнөөдөр туфлиэ өмсөөгүй юм бэ?
Ээж – Ээжийнх нь хөл өвдөөд байдаг болчихжээ.
Рауль - Өвдсөн ч гэсэн туфлиэ өмсөж бай.
Ээж – Яагаад?
Рауль – Таны хөлний хуруунууд их муухай юм аа.
Аав – Яг үнэн. Миний хүү ч эр хүн болжээ. Чи ер нь яг над шиг хүн байна шүү.
Ээж – Миний хөлийн хуруунууд иуухайдаа яачихаав?
Раулийн аав, ээж хоёр хэрэлдэв. Тэр эцэг эхээ сонирхон ажиглана. “Ингэхэд ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс яах гэж хамт амьдардаг юм бол оо?” гэж Рауль дараа нь бүтэн дөрвөн сарын турш боджээ. Яагаад гэвэл, Раулийг “Хоёулаа” гэдэг үг биш, “Ганцаараа”, “Ганцхан” гэдэг үг л учиргүй догдлуулдаг юм.
Раулийн амьдралын дөрөв дэх өдөр.
Раулийн ээж хоол хийж байна. Өндөгтэй хуурга. Арааны шүлс асгарам үнэр. Аа-аа-аа. Ажилсаг ээж хүүгийнхээ өмнө уур савссан халуун хоол авьчирч тавьлаа. Рауль сэрээ аваад тонгойлоо ...
Гэнэт ... Амьдрал дандаа бас “гэнэт” байдаг. Гэнэт Раулийн амнаас амьд дэгдээхэй унаад, хазуулсандаа доголсон хөлөө чирэн, хоолны ширээн дээгүүр тонголзон гүйлээ. Тэр саяхан л хүний хоол болох гэж байснаа мартчихаад талхны үйрмэг рүү зүтгэлэх аж.
Рауль нүдээ аниад, уруулаас нь амтагдах тэр жижигхэн амьтны цусны эхүүн амтыг баллах гэж дээр дээрээс нь хайрсан талх, шарсан төмс, жимсний чанамал, ногооны шанцайг зажлалгүй залгисан ч дэгдээхэйн амт “дотроос” нь салж өгсөнгүй. Рауль уйлав. Тэр өөрийгөө шувууны оршуулгын газар болсноор төсөөлнө. Рауль оршуулгын газар. Тэр нулимсаа арчин, удаан бодлогширчээ. Анхны тангараг. “Ахиж өндөг идэхгүй”.
Раулийн амьдралын тав дахь өдөр.
Мөрөөдөмтгий Рауль. Тэр дандаа өнгөтөөр зүүдэлдэг. Бас зүүд болгон нь биелдэг. Рауль өндөгнөөс татгалзсаныхаа дараа үргэлж гүзээлзгэнэ зүүдлэх болжээ. Заримдаа түүний зүүдний гүзээлзгэнүүд “хэдэн арван жилийн өмнө” үхсэн загаснуудтай нь адилхан санагдах боловч тэр ягаахан амтлаг нойрноосоо салахыг тийм ч их яарсангүй. Нэг өдөр ... Амьдрал дандаа нэг өдөр байдаг гэж хэлээгүй юу.
Нэг өдөр Рауль домгийн номноос “Сахиусан тэнгэрүүд гүзээлзгэнэд дуртай байдаг” тухай олж уншив. Ингээд тэр өөрийгөө сахиусан тэнгэр гэдэгт итгэлтэй явах боллоо. Рауль өөртөө САТЭ гэсэн нэр өгөөд өдөр ч шөнө ч гүзээлзгэнэ дунд амьдарсаар. Гэтэл ... Гэтэл САТЭ-д далавч ургасангүй. Далавчгүй юм чинь ниссэнгүй. Дээр нь бас бусад чага тэнгэрүүд ч үзэгдсэнгүй. Рауль хүлээсээр. Хүлээсээр. Хүлээсээр. Хүлээж ханаад тэр нэг удаа толинд өөрийгөө харжээ. Тэгсэн чинь уруулынх нь дээр хэдэн ширхэг шар үс гараад ирчихсэн байхыг илрүүлэв гэнэ. Рауль цочино.
- Энэ чинь одоо юу вэ?
Энэ үгийг хэлтэл дуу нь огт өөр, яг л аавынхтай нь адилхан сонсогджээ. Боль л доо бурхаан минь, Рауль сахал биш далавч ургахыг хүлээж байсан шүү дээ. Тэр тагтан дээрээ гүйж гараад байдгаараа орилжээ. Энэ өдөр Рауль гүзээлзгэнэд ч бас тийм их дуртай биш болохоо мэдсэн юм. Яагаад гэвэл түүний зүүдний гүзээлзгэнүүд хэтэрхий том, гар шиг том, дээр нь бас том том улаан өндөгнүүд шиг санагдаад явчихаж. Рауль зөрчилдөгч. Ингэхэд Рауль хэдэн настай ч билээ дээ.
Раулийн амьдралын зургаа дахь өдөр.
Гар хангалга хийх нас арай л биш. Гэвч Рауль шаналах боллоо. Өдрийн тэмдэглэлдээ бичсэн нь:
- “Раулийн зүүдэнд санаанд оромгүй гоё хөлтэй, туфльтэй эмэгтэй шөнө болгон орж ирэх боллоо. Яагаав, нөгөө “сармагчин” хочин Ноами. Түүнийг үнсэж үзэх юмсан. Рауль өөрийнхөө хичнээн дээгүүр санаатан болохоо мэдэж авлаа. Дээгүүр санаат Рауль, үгүй ээ, үнэндээ бол энэ чинь Дээгүүр Рауль гэсэн үг”.
Ингэж бичихдээ тэр арван таван настай байв. Арван тав хүрээд тэр өөрийнхөө бас нэг онцлогийг мэдэх болжээ. Тэр их үнэрч. Сайхан үнэртэй хүн сайн хүн байдагт тэр итгэдэг. Рауль хөөрхөн охидын дотуур хувцас хулгайлан цуглуулах болов. Охидын дотуур хувцсанд шингэсэн нэг л өөр, эр биш үнэр түүнийг шаналгана. Нэг өдөр ... Ашгүй нөгөө нэг өдөр нь ирж ... гар хангалгын тухай мэдэж авчээ. Боломж, дүүрэн боломж. Энэ ертөнцөд ерөөсөө боломжгүй юм гэж алга аа. Рауль өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэг хийхээс аврагдсанд тооцов. Тэр одоо эмэгтэй хүний үнэрийг л сонирхдог. Туфль баяртай.
Раулийн амьдралын долоо дахь өдөр.
Рауль гудамжаар алхаж явна. Дүүрэн хүн. Тэр хүмүүст дургүй. Хэн нэгэн охин, хэн нэгэн хөвгүүн, хэн нэгэн ...-д бол өөр ханддаг л даа. Харин хэн хэн хэний нийлбэр, хэн ч биш хүмүүс ... Рауль хамт олон гэдэг үгэнд бүр ч дургүй. Тэр ясли цэцэрлэгээр хүмүүжээгүйдээ өөрийгөө азтайд тооцно. Гэвч аз нь дутаад сургуульд орчихсон юм. Оруулчихсан юм. Рауль олон нийтийн ажилд одооны хэллэгээр бол кредитээ хасуулахгүй гэсэндээ л оролцдог. Учир нь түүний аав ээжийн хувьд кредит их чухал. Тэгээд л оролцдог юм даа, Рауль. Орооцолддог гэсэн нь илүү зохимжтой ч юмуу? Энэ орооцолдоон Раулийг бухимдуулна. Бачимдуулна.
Рауль гудамжаар алхаж явна. өөдөөс нь урт үстэй, хүйтэн царайтай нэгэн залуу гараад ирлээ.
Залуу – Хөөе, чамайг Рауль гэдэг байх аа?
Рауль – Миний нэрийг яаж мэддэг юм бэ?
Залуу – Савхин хүрэм чинь их дажгүй юм аа.
Рауль – Авбал ав л даа. Май.
Залуу – Чи дажгүй хөвгүүн байна шүү. Манайд очих уу?
Рауль – Танайд миний сонирхолыг татчихаар юу байгаа юм бэ дээ?
Залуу – Очоод үз л дээ.
Рауль эгчийнхээ сонсдгоос огт өөр хөгжмийн тухай мэдэж авчээ. Тэр гэнэт л цэлмэчихнэ. Хүйтэн царайт, савхин хүрэмт хөгжимтэй хуурцгуудаа “хөвгүүнээс” ер харамласангүй. Тэд нөхөрлөх болов. Өдөр болгон уулздаг тэд харин сард ганцхан удаа л үг солино. Рауль жаргалтай байлаа. Гэвч ...
Ямар нэгэн “ГЭВЧ” гуай “ГЭНЭТ” гуйан нэгэн адил амьдралд хаанаас ч юм гараад л ирдэг. Гэвч Раулийн гэрт бөөн асуудал. Бөөн эсэргүүцэл, бөөн тэмцэл, бөөн эгдүүцэл.
- Чи наад балиар хөгжмөө султгаач ээ.
- Энэ хүүхэд хог дээр гарлаа.
- Хэнтэй нийлээд байгааг нь мэдэх сэн ...
- Очиж, очиж рок шүү.
Очиж очиж, очиж очиж рок сонгосон Рауль. Аз жаргалтай байгаагаа анх удаа мэдэрсэн Рауль өдрийн тэмдэглэлдээ ингэж бичлээ:
- Аав ээжид яагаад амнаас нь дэгдээхэй амтагддаггүйн учрыг сая л ойлголоо.
Раулийн амьдралын найм дахь өдөр.
Рауль бичиж байна:
- Ницще гуч орчим насны хямралыг томъёолохдоо алдаа гаргажээ. Хүн хүн өөр гэдгийг тэр яаж мартаж чадав аа? Минийх л гэхэд найман насандаа эхэлчихсэн байхад чинь. Минийх бишээ, Раулийнх. Би л гэх гээд ерөөсөө болохгүй юм аа. Ер нь одооноос би гэхээ цэглэж аав ээж хоёр шиг БИД гэж ярьж сурах.
- БИД дунд сургуулиа төгслөө. БИД дээд сургуульд орлоо. Энэ бүхэнд сэтгэл хөдлөөд байх юм даанч байсангүй дээ. БИД-ний сурсан юм БИД-энд хэрэг болсон нь үгүй. Арай гэж шалгалт өгөөд, аавын сонгосон их сургуульд орлоо. Их сургууль ч мөн адил. Тэнд сэтгэл татах юу ч алга. Нийллэг, нийллэг, нийллэг ... Алхам тутамдаа энэ хүмүүс бие биедээ наалдах юм. БИД бусадтай наалдахыг үзэн ядна. Байдгаараа тэсээд 3 сарыг ардаа орхилоо. Цаашид тэвчихгүй нь. Олон хүн олон үнэртэй. Олон үнэр нийлээд орчлонгийн хамгийн муухай үнэрийг бүтээнэ. Биш ээ, олон үнэр нийлэхээрээ орчлонгийн жинхэнэ үнэр ... БИД хамраа дараад зугтахыг хүсч байна.
Раулийн амьдралын ес дэх өдөр.
Рауль – Аав аа, би их сургуульд сурмааргүй байна.
Аав – Тэгээд яах гээв, хог дээр гарах гээ юу?
Рауль – Би зүгээр л ажил хийж болно ш дээ.
Аав – Битгий дэмийр. Дахиж ийм дэмий юм бүү яриарай. Яв.
Рауль – Тэгвэл би өөр сургуульд ормоор байна.
Аав – Юу гэнэ ээ?
Рауль – Би философийн чиглэлээр суралцмаар байна.
Аав – Философи оо ... Чи арай амьдралтайхан юм бодоод олчихож чадсангүй юу?
Рауль – Би философийн чиглэлээр л сурмаар байна.
Аав – Үгүй.
Рауль – Би философич болно.
Аав – Мал.
Рауль – Би эдийн засагч болохгүй.
Аав – Үхэж байсан эргүү толгой.
Рауль – Би шийдсэн. Философийн чиглэлээр л сурвал сурна.
Аав – Тэгвэл чамд мөнгө өгч чадахгүй, зайл.
Рауль хоёр дотуур өмдөө сугавчлаад төрсөн гэрээсээ шөнөөр гарч явлаа. Тэр хөмсгөө зангидан байж өөртөө тангаргаласан нь:
- Ерөөсөө л үхтлээ философи судлая. Энэ түүний хоёр дахь тангараг л даа. Рауль улсынхаа хамгийн том сургуулийн хаалгаар, дөрвөн жил ургуулсан үсээ самнан самнан орж явчихлаа. УЛСЫН ИХ СУРГУУЛЬ гэсэн хаяг өрөө бүрийн хаалган дээр хадаастай. Гэнэт Раульд айх сэтгэл төрөв. Яагаад гэвэл тэрээр УЛСЫН гэсэн үг бүрийн цаанаас ХЭНИЙХ Ч БИШ гэсэн үг давхар уншигдаад байсанд цочжээ.
Хүйтэн хөх харц “хөвгүүн”-ийг угтлаа. Бөөн бөөн нүдний шилэн дунд орж явчтхлаа, Рауль. Бөөн бөн философичдын дунд Рауль хэцүүдлээ.
- Профессор оо, би танай тэнхимд хуваарилагдсан. - Сэдэв?
- “Рок хөгжим дэх философи үзэл санаа”
Гэнэт ...
Цэргийн газар шиг л тас няс. Профессор сэжиглэнгүй харцаар Раулийн уушгийг, зүрхтэй нь хамт нимгэн цамцных нь гаднаас нэвт харснаа /аргагүй л профессор юм даа/:
- Ганц хүнд өөр юм зааж чадахгүй гэж шүдээ зуун хэллээ. Яагаад шүдээ зуусных нь учрыг Рауль ойлгосонгүй. Бодвол, тэр профессор ГАНЦ гэдэг үгэнд их дургүй бололтой. Нийтийн багш юм чинь аргагүй. Рауль ойлгож байна. Их хотын, их сургуулийн багш их чанга дуутай. Дуу нь Раулийн чихийг хатгуултал өвтгөсөнд тэрээр нүдээ тас аниад ийн гуйлаа:
- Та ойлгоно уу, миний бие энэ сэдвээр...
- Үгүй
- Би энэ сэдвийг л...
Ахиад л тас няс.
- Боловсрол, ёс суртахууны сэдвүүдээс сонговол сонго, үгүй бол эндээс гар.
- Боловсрол оо, ёс суртахуун аа?
Рауль инээж орхив. Өрөөнд байсан нүдний шилнүүд бүгд хөлрөн цантав. Раулийн хамаг бие арзайлаа.
- Мөнгөө өгөөд сурч байгаагаас хойш ямар сэдэв сонгох нь миний дур ... Гэвч ингэж хэлэхээсээ өмнө амжиж хэлээ хазжээ, Рауль. Одоохондоо мөнгөө өгөөгүй байгаа л даа. Мөнгө, мөнгө, мөнгө. Энэ мөнгийг яалтай. Хүйтэн царайт, савхин хүрэмт маань найз Раулийнхаа философижих төлөвлөгөөнд хүч нэмчих санаатай хүрмээ ч, хуурцгаа ч зараад тусыг хүргэж чадсангүй. Ингээд жилийн чөлөө “авцгаалаа”.
Жилийн чөлөө гэдэг нь жирэмсний чөлөө гэж байгаа юм шиг сонсогдсонд Рауль санаа алдав.
Раулийн арав дахь өдөр.
Рауль орцны хонгилд бодлогшрон сууна. Тэр ертөнцийн шударга бусын тухай эргэцүүлнэ. Эргэцүүлэл. Цаг нөгцөөх шилдэг арга. Үүнээс өөрөөр энэ ертөнцийг яаж “дүүргэх” билээ дээ? Сургууль дүүргэх гэж бид ярьдаг. Үүнтэй адилаар амьдралыг дүүргэх, ертөнцийг дүүргэх гэж ярьж болохгүй нь юу байх вэ. Цаг нөгцөөх өө гэж. “Matar al tiempo”, “Убить время”. Испаниар ч, оросоор ч, англиар ч адил. Махчилбал, цагийг алах ...
Өнгөрсөн бүхнийг дурсч суухад аллага ч гэсэн таатай.
Өндөгнүүд, загаснууд, гүзээлзгэнүүд, ахиад л өндөгнүүд, загаснууд ... Хүмүүс, нөгөө хэн, хэн, тэр гуай, энэ гуай ээлжлэн нүдний өмнүүр жирэлзэнэ.
Өндөгнүүд, загаснууд, гүзээлзгэнүүд ... Байз. Гэнэт Рауль өмнө нь амьд гүзээлзгэнэ зогсож байхыг үзэв.
Охин – Чи юу хийж суугаа юм бэ?
Рауль – Юм бодож байна.
Охин – Юу?
Рауль – Чамд хамаагүй.
Охин уурласангүй. Харин дэргэд нь ирж, шахан суулаа. Тэд гурван цагийн турш үг дуугүй сууцгаажээ.
Охин – Манайд орох уу?
Рауль – Танайд миний сонирхлыг татчихаар юу байгаа юм бэ дээ?
Охин – Би чамд талх шарж өгье.
Рауль – Хиам байхгүй юу?
Охин – Түүнээс ч амттай юм бий.
Богино банзал, хүйсээ ил гаргасан богино цамцтай, уруулаа хөхөөр будсан Гүзээлзгэнэ. Тэр эр хүн шиг том том алхсаар, алхах бүрийд нь цагаан ягаан дотоож цухалзсаар гэр рүүгээ орж явчихлаа. Дотоож нь Раульд багын цуглуулгыг нь гэнэт санагдуулахад тэрээр энэ богинохоон охиныг маш ойроос нэг үнэрлэж үзэх сэн гэж хүснэ. Тэд цагаан талх идээд цадмагцаа нэг оронд орцгоожээ. Охин санаачилгатай хандаж, өөрөө хувцсаа тайлж шидэв.
Раулийн амьдралын арван нэг дэх өдөр.
Рауль ялтны ширээн дээр толгой бөхийн сууна. Шүүх хуралд аав нь ирсэнгүй. Харин туфль өмссөн ээж нь урт хөлөө ачин шүүгч рүү харан суугаад, нулимсаа арчин арчин, үсээ илбэн илбэн хурал дуустал танхимд байжээ. Хүчиндэгчийн ээж, Раулийн ээж. Хөөрхий, тэр эмэгтэй өндөг хагалахдаа хичнээн сурамгай, сайхан хоол хийдэг сайн ээж болохыг хэн ч мэдэхгүй. Хүмүүс бүх юмыг зөвхөн өнөөдрөөр л шүүдэг. Өнөөдөр бол тэр ердөө гэмт хэрэгтний ээж. Гэмтний ээж гэмтэн. Шүүх хурад ирэгсэд яг л шүүгчийн нэгэн адилаар бэлгийн ажил хэрхэн хийснийг нэгбүрчлэн, дүрслэлтэйгээр яриулахыг хүсэв. Хүссэн ёсоор болгов, Рауль. “Хэлээ хийхээр нь хэлийг нь хөхөөд...”
Ахлах шүүгч амаа ангайн байж, нэг ч таслалгүй сонсохдоо, нүүрнийх нь төрх анх орж ирж байсан үеэсээ хамаагүй зөөлөрсөн байхыг харж Рауль гайхав.
Зөөлөн царайтай, үгүй ээ, биш ээ биш, зөөлөрдөг шүүгчтэй таарсандаа баярлаж суутал Рауль... Яг л профессорынх шиг “нүдний шилтэй дуу” чихийг нь хатгатал өвтгөн ... Араас нь пүн пан болоод явчихлаа. Нэг жил албадан хөдөлмөр хийлгүүлэхээр Улсын нэрийн өмнөөс ... Тас няс.
Улсын нэрийн өмнөөс гэхийг Рауль “Хэний ч биш нэрийн өмнөөс” гэж залруулан сонслоо. Раулийг яллачихлаа.
Хэн?
Ёстой бүү мэд. Тэр шүүгч л лав их сайн хүн байсан.
Раулийн амьдралын арван хоёр дахь өдөр.
Рауль шоронгоос гарлаа. Эгч нь арван таван сая төгрөг төлж байж гурван сарын дараа ийнхүү гэрийнхнийхээ царайг харах нь тэр ээ. Гүзээлзгэнэ мөнгөтэй болж, Философич эрх чөлөөтэй боллоо. Юм бүхэн байрандаа оров. Шоронгоос харьж явахдаа тэр байдгаараа нугдайн байлаа. Угаасаа тэр ялтны ширээн дээр анх сууснаасаа хойш ахиж хичнээн ч хичээгээд дээш харж чадахгүй байгаа юм л даа. Хичээх тусам түүний толгой улам л бөхийх нь сонин. Тэр ширээнд л нэг учир байна. Охид хүүхнүүд хажуугаар нь өнгөрнө. Шарсан мах шиг л хаа холоос, амттайхан хурц үнэрээ түгээсээр хүүхнүүд шүргэн алдан зөрнө.
Шүргэх тусам нь Рауль улам, улам нугдайна. Рауль ийнхүү газар шагайж яваад золтой л машинд дайруулчихсангүй. Даналзсан бүдүүн авгай шиг алцгар том жийпний цонхоор нэг эрхэм:
- Сохор юм уу, яадаг солиотой морь вэ гэж бусад машины дугуйнууд хагартал ууртай дуугаар хашгирлаа.
Рауль морь. Бодлогшронгуй морь. Тэр морь зүгээр л философич болохыг хүссэн юм.
Гэртээ тавтай морилно уу?
Ээж эгч хоёр нь болгоомжлонгуй ширтэнэ. Тэд хоёулаа урт банзал өмсчээ. Гэмт хэрэгтэн Рауль. Эмсийн эрлэг Рауль.
Тэр гурван сар юу ч идээгүй хүний ёсоор тавагтай өндгүүдийг ховдоглон залгихад ердөө ганцхан хором шаардагдав. Ингээд өрөөндөө орж номын сангаа онгичлоо.
Дайрч унагахаа шахсан өнөөх дарга жийп шиг даналзсан улаан ном гараад ирэв. Ааштай Шопенхауэр. Рауль өөрийн эрхгүй далдичлаа. Аминч үзлийн талаар бичсэн хэсэг Раулийн сонирхлыг татав. Тэгээд өдрийн тэмдэглэлээ авч ийн бичлээ:
- Нээрэн энэ хүмүүс өөрийгөө, байгаа бүхнээ золиослоод хэн нэгнийг үхлийн хар савраас суга татаж чаддаг болов уу? Эгч бол чадлаа. Бусад нь... эргэлзээтэй. Эргэлзээтэй бусад хүн... Гэхдээ л би тэднийг буруутгахгүй. Үзэн ядаад байх ч юм алга. Зарим нэг онолын үүднээс бол үхэж байгаа хүнийг аврах зөв ч биш байж мэдэх явдал гэнэ. Усанд живж байсан хүүг аварчихаж л дээ. Гэтэл хүү өсч том болонгуутаа л хүн алагч, хүрээ талагч ... Үүнд хэн буруутай вэ? Эгч шиг хүмүүс бол шууд л үсэрч ороод живэхээс нь өмнө гаргаад ирнэ. Харин би яах бол? Биш ээ, юм л бол БИ гэх гээд байх юм, БИД яах бол? “Бид” эгч шиг хүний мөс сайтай биш ч юм билүү? Ерөөсөө хүний мөстэй гэж ярьдаг нь зохимжгүй хэрэг байна шүү. Эгч шиг сайхан сэтгэлтэй хүнийг “мөстэй” гэж ярих нь утгагүй хэрэг. Ингэхэд хүний ус сайтай, цэнгэгтэй гэвэл ямар байна? Солиорчээ, энэ Рауль. Үгүй ээ, угаасаа солиотой байсан юм байна, Бид. Гэмт хэрэгтэн БИД. Ядарч байгаа БИД. Тэмцэхийг хүсэхгүй л байгаа БИД. Хүн болж төрсөндөө баярлахгүй байгаа, БИД. Өөдгүй БИД, өрөвдмөөр бид ...” Рауль дэвтрээ хаалаа.
Раулийн арван гурав дахь өдөр.
Рауль – Эгч ээ, дахиад нэг өндөг өгөөч.
Эгч – Чи чинь яасан ханаж, цаддаггүй хүн бэ? Хэдийдээ ийм их иддэг болчихоо вэ? Дахиад хэдийг шарах юм тэгээд?
Рауль – За түүхий л биш бол хэд ч яахав.
Эгч – Ингэхэд түүхийгээр нь идэж яагаад болдоггүй юм? Шарахгүй залгичихдаг бол хичнээн амар. Ерөөсөө чи өөрөө шараад ид. Чадахгүй бол түүхийгээр нь иднэ биз. Би яарч байна. Чиний нэг шөнийн жаргалыг төлөх гэж зовж явна. Хоёр газар ажил хийх ямар болохыг чи мэдэх үү? Ядарч байна. Зүдэрч байна.
Рауль – Түүхийгээр нь идвэл хордлого болоод үхчихдэг гээ биз дээ?
Эгч – Үхнэ л биз. Чи ерөөсөө үхвэл таарна.
Рауль – Би үхэхийг хүсэхгүй байна.
Үнэхээр л Рауль үхэхийг хүсэхгүй байлаа. Тэр эгчийнхээ саваад гарсан хаалгыг ширтэн удаан чимээгүй сууснаа, яаралгүй босч, өндгөө түлэгдтэл нь сайн шарж идлээ. Гэвч ..
Гэвч Рауль муудсан өндөгний хордлого оноштойгоор орой нь эмнэлэгт хүргэгджээ.
Эгч – Рауль минь уучлаарай. Эгчийгээ уучил.
Рауль – Би үхээгүй л байна шүү дээ, юундаа уйлаад байгаа юм бэ?
Эгч – Үхнэ л биз гэж хэлснийг минь уучил.
Рауль – Чи тэгж хэллүү?
Эгч – Чи ядахнаа сайн шараад идчихгүй дээ ...
Рауль – Би шарж л идсэн шүү дээ.
Эгч - Өөдгүй худалч. Чи амиа хорлох гэж тэгсэн үү? Хэдэн түүхий өндөг идсэн бэ?
Төгсгөл.
Рауль төржээ. Нэг тийм дулаахан, дулаахан, хэтэрхий дулаахан учраас бүгчим, тэгээд бас ихэнх нь инээмсэглэсэн хүмүүстэй хотод. Тэр инээмсэглэсэн хүмүүс гэвч дандаа бие биетэйгээ мөргөлдөнө. Тийм жижигхэн газар л даа. Уг нь Рауль хүмүүс нэг нэгэнтэйгээ шүргэлцдэггүй тийм том газар төрөхийг хүсч байж. Гэвч хэн ч түүний хүслийг сонссонгүй. Тэгэхээр нь хашгирч үзжээ. Хашгираад л байж, хашгираад л байж.
Гэтэл хашгирсаар байгаад хоолой нь сөөчихөв. Хоолой нь өвдөөд эдгэхгүй байсан тул Рауль маш зөөлхөн, бүлээхэн юм идэх хэрэгтэй болжээ. Ингээд л Рауль амьд дэгдээхэй дөрвийг залгисан юм даа. Хоолой нь хөндүүрлэхээ болилоо. Гүйцээ. Шийдлээ. Рауль инээмсэглэсэн хүмүүстэй хотод мөргөлдөн амьдрахаар үлдлээ.
Сүүлдээ дасаад, мөргөлдөөд байхад ч мөр нь өвдөхөө байжээ.

Tuesday, June 8, 2010
Дууны үгийг задлан шинжилсэн фельетон буюу зандашуулсан цогцос нисгэж, хүн-чонын эрлийзтэй нөхцдөг монгол дуу
Дууны үг, утгыг нарийн задалбал садист, садомазохист, террорист, триллер трансексуал, далд ертөнц, байгалийн гоц сонин үзэгдлийн, элдэв гаж донгийн, зөн билгийн тулааны гэх мэт маш нарийн төрөл жанр, хэлбэр маягтай байна. С.Жавхлангийн дуулсан “Чононгоо” нь хүн цээжтэй, морин бөгстэй кентавр шиг л боохой, хүн хоёрын мутацид орсон эрлийз, чонотавр хүүхэн юм байна. Сэрвээнийх нь үс сэрийсэн, араа соёо нь арзайсан, амьтны сэг яс, цус нөж ханхлуулсан амьтныг хараад сэрэл нь хөдөлж, зүрх нь шархална гэдэг бол транссексуализмын төлөөлөгчдийн их тэчъядал, дур хүслийн оргил болно. Энэ дуунд Алтанхан л хэвлийн чинь охин хөх сэвлийг цэнхэр манан эрвэгнүүлж л гэсэн мөр бий. Хэвлийдээ хөх үстэй ерийн хүүхэн бол байхгүй. Гэдсэндээ парик наана гэж юу байх вэ.
Сул асгасан гэзгээр чинь зөндөө чиг удаан наадлаа
Суусар нөмгөн салхи л ингэж Чононхул анхилдаг биз ээ
Чононхүүхэн нь өтгөн урт гэзэгтэй ба түүгээр нь мань залуу үсдэж мушгин, тоглон наадмагц Чононхул гэдэг бас нэг сонин амьтны үнэр гарч байна. Чононгоогийн нууц амраг Чононхул гэгчийн үнэр ханхийдэг байна. Адуу-чонын холимог нөхөр бололтой.
Сэмэрч талмисан харцанд чинь уярч удаан чиг ихээр эрхэллээ
Сувдарч асгарсан хайрын чинь өнгө л хөх чонон биз ээ
Сэмэрсэн харц. Хуучирч сэмэрсэн тэрлэг шиг нүд нь захаасаа урагдаж цоорсон хөөрхий хүүхнээ харж эрхлэх тэр ялдамд хүн-чонын эрлийз бүсгүйн хайр нь хөх чонон өнгөтэй сувд болоод хаанаасаа ч юм асгараад эхэлдэг, ийм сонин зохион байгуулалттай амьтан байна. Талимаарах гэж бол бий. Талимсан харц болоод явчихаар талисман гэдэг үгтэй дуудлага ойролцоо байна. Спортын тэмцээн, олимпод баавгай, хулсны баавгай гээд ямар нэг амьтныг талисман болгодог шүү дээ.
Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө, өвтгөж эрхэллээ
Хөрвөөж тэгээд л энэ цэцгийн энгэрт миний нуган үр аавдаа улин
Хасын тунгалаг хонго өгзгийг тань өвтгөж хө, ихээр энхрийллээ
Ум цэцэг хэмээхийн утгыг хөөвөл “Ум ма ни бад ми хум” тарнийн хүн хэмээх үг болно. Уруулыг үмхэлж хө гэж пауз авч байгаад их л тухтай өвтгөсөн садист мөр байна. Хөрвөөж тэгээд л гэх нь янз бүрийн байрлал сольсон бэлгийн ажлыг харуулах ба хурлийз хөвүүн эхийн умайгаас төрмөгцөө аав руугаа “Ау Ау Ау” гэж ульсан байна аа, хө. Хасын тунгалаг царай бол хүнд байдаг, харин ийм төрлийн амьтны хонго өгзөг нь царайрхуу маягтай бөгөөд эр нь ташуурдан өвтгөж эрхлэн дур ханах үед чонотавр бүсгүй нүд анина. Чонотавртай нөхцсөн залуу буддын шашинтан бололтой “Ум ма ни бад ми хум” гэдэг тарнийн “Ум” гэдэг эхний үгийг нь л залхууран хэлж, нүглээ тун чиг товчлон наминчилж байх юм аа, хө.
За, зохиолын биш дуу ч “гоё, гоё” үгтэй. “Чингис хаан”-ы Д.Жаргалсайханы дуунууд үг, утгын алдаа багатай ч нийгмийн цөөнх болсон хүмүүсийн сэтгэлийг хөндөнө. “Өнгө тансаг цэцгийн үнэрт мансууран өөртэйгээ би ярьж л сууна.” Хээр гараад хар тамхины ургамал үнэртээд мансууран өөрөө өөртэйгээ ярьж суугаа нөхөр л дөө. Жагаа ах өөрөө их олон фэнтэй, алдартай дуучин болохоор эхлэн суралцагчдыг халамжлах дуртай хүн юмаа. Жишээ нь “Дуулсан дуундаа би өөрөө уяраад” гэж гэнэ. Энэ бол огт үзэгчгүй, ванныхаа өрөөнд, толинд харж байгаад дуулж гардаг, фэнгүй хүний л дуу байгаа биз дээ.
Ариунаагийн нэг дуу бол яах аргагүй хүчингийн хэргийн нотлох баримт, хохирогчийн мэдүүлэг мөн.
Үггүй мордсон чиний минь харц
Өөдөөс халиран дальдчин мэлэрнэ
гэж бүсгүй мэдүүлэг өгсөн байна. Өөдөөс нь хараад байхыг бодоход мордоод явчихаагүй, нохой мордоод унагачихсан байгаа юм. Тэгээд халирч дальдчиж байснаа мэлэрнэ ээ гэдэг бол яах аргагүй дур хүслийг хангасан процесс болсны ноцтой баримт мөн.
“Тэнгэрийн зандан бүсгүй” байна. Нэгд, зандан гэдэг нь аман ярианд бол юм үзээгүй эр хүнийг хэлдэг ойлголт. Гэзэгтэй зандан бүсгүй гэж нэг бол хүйсээ солиулсан байна, үгүй бол хомо байж болно. Хоёрт, зандан гэдэг чинь мод. Занданшуулсан цогцос, муми хүүхэн тэнгэрээр нисээд ирвэл яах юм бэ. Аймаар гэж.
Гантулга дуулдаг юм аа. Янзган цагаан цээжийгээ дээлэн цаанаа хаагаа юу?...гэж эхэлнэ шүү дээ. Янзага угаас цоохор амьтан. Тэгэхээр бүсгүй бисрааз туссан, эсвэл якуза маягийн өнгөт шивээстэй учраас дээлэн цаанаа хааж нуугаад сүйд болж байна аа.
Янагийн хөмсгөн уруулаа зүүдэн цаанаа нуугаа юу...
гэж үргэлжилнэ. Хөмсөгтэй уруул. Үстэй уруул. Ямар “Энэ хүүхнүүд үү” киноны Дуламсүрэн биш дээ, хиймэл сахалтай бүсгүй лав биш байх. Хөмсөг, сахал адилхан л үс ноос. Тэгэхээр энэ бол дээгүүр нүүр хавьд биш доогуур өөр газар байдаг үстэй, хөмсөгтэй уруул байж таарна.
Туурай эргэх чимээгээр нь ботгон нүдээ нуугаа юу
Тотго нь өндөр өвгөдөөсөө бэргэн гуйхаас ичээ юү...
Туурайн төвөргөөн гэхээс биш туурай эргэх, явах, ухрах чимээ гэж үгүй. Дээрээ морьгүй дан дөрвөн туурай эргээд явж байдаг нь сонин юм. Өвгөдөөсөө бэргэн гуйхаас ичээ юү? Ичихгүй яах юм бэ, бэргэн гэдэг чинь ахынх нь авгай шүү дээ. Ахынхаа авгайг гуйхдаа ичиж л таарна.
“Цэцэг” хамтлагийн Батболдын:
-Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд...
гэдэг дуу National Geografic телевизээр нэвтрүүлмээр, байгалийн гоц сонин үзэгдлийн тухай юм аа. Цэнхэр тунгалаг мөртлөө бороо зүсэрч шивэрдэг тэнгэртэй нууцлаг нутаг байна. Энэ одоо аль аймагт ийм сонин тэнгэр байна аа, Батболд оо.
Дуучин Эгшиглэнгийн “Би даарч байна” дуу тийм нэг албан ажлын үгтэй дуу байгаам. УИХ-ын гишүүдийн хэлээр хайрын тухай дуулна, асуулга тодруулга, хэлэлцүүлгийн хэлбэрээр дурлалын тухай дуулна гэдэг их сонин.
Чи үүнийг худлаа гэж намайг аргадаач. Хайрын бурхан чи минь хажууд минь ирж учрыг нь ойлгуулаач, би гомдож байна...
арай л тодруулга авъяа, тайлбараа сайн өгөөрэй, баримтаар яриарай нөхөөр гэх нь холгүй. Мэдээж албаны үг ярианд утга гэдэг юмны алдаа байж таарна. Жишээ нь энэ дуунд “Зөөлөн шиврэх бороо нулимсыг минь арчиж” гэсэн мөр байна. Нулимс ч нойтон, борооны дусал ч нойтон. Нусны алчуур, ядаж сэвшээ салхи арчиж хатааж болно. Усыг усаар арчих уу, угаах уу, аан.
Киви хамтлагийн “Хоёр дахь хүн чинь баймааргүй байна” гэдэг дуу бол мөн л ихээхэн ажил хэрэгч үгтэй, албан ёсны хэлбэртэй.
“Хайрт минь чи надаас ямар нэгэн юм нуугаад байх шиг” гэж эхэлнэ. “Сангийн яамныхан ямар нэгэн юм нуугаад байна” гэх Байнгын хорооны хурлын жижүүрийн үгний нэг. Дараагийн мөр нь “Халаасанд чинь 2 киноны тасалбар” Ямар мэргэжлийн хүүхэн бэ? Хүний халаасанд юу байгааг мэдчихдэг. Залуугийн халаасанд киноны хоёр тасалбар биш, хоёр киноны тасалбар байжээ. Өөр өөр кинонд орох гэлээ, тэрийгээ нуулаа, нэг киног хамт үзье л дээ, за тэг л дээ гэсэн дуу юм байна дөө. Ханцуйнаас минь хөтлөөд хамтдаа алхлаа гэнэ ээ. Гараас нь биш ханцуйнаас нь зулгаана гэдэг бол хөтлөх биш барьц олж авсныг хэлэх бөгөөд угзарч чирсээр байгаад, бүр болохгүй бол ханцуйны барьцнаас ганцхан үүрч өмсөөд өргөж аваачаад, өөр кинонд хүчээр оруулчихаад явчихаж байна шүү дээ.
Дуучин Болдын “Захиа” гэдэг захианы үгтэй дуу байна. Захиа бичигч нь монгол хэл, уран зохиолын хичээлдээ жаахан тааруу, тоондоо гавал залуу бололтой юм. “...Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн авахуулсан тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас илүү хайртай.” Бүхэл бүтэн хорвоогийн 10 дугаар сарыг голдог байна. Нэгэнт л захианы үг юм чинь чиний нөгөө голоод байдаг гээд таслал, 10 дугаар сард гэж болно. Үгүй бол 10 дугаар сард авахуулсан, инээмсэглэсэн гэрэл зураг чинь...”гэсэн бол өгүүлбэр дэх үгийн байрлал зөв болох байлаа. “Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан сандал дээр минь навчис хөглөрчихсөн, бид хоёрыг хүлээн гунигтайхан байх шиг” гээд овоо зөв бичиж байснаа “Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ” гэж буруутав аа. Олон хос гэхэд л олон тооны утга болно. Олон хосууд гэхээр олон тооны утга давхардаж, хоёр хоёроороо биш дөрөв дөрвөөрөө төгөлд очдог группэлсэн маягийн хүмүүсийн цуглаан болжээ. Ер нь тэр хоёрын суудаг байсан сандал дээр навч хөглөрчихсөн, өнөө олон хос нь шамбарам гарчихсан юм шиг огт суухгүй, нэг бол зогсоогоороо, нөгөө бол хэвтээгээрээ л ойд байгаад байдаг.
Болдын “Надад дурлаасай” гэдэг дуу байна аа. “Надад хайртай гэж чанга хэлээч, насандаа ганцхан гэж саранд шивнээч” гэж эхэлнэ. Хайртай гэж маш чанга хэлэнгүүнтээ, саранд болохоор аяархан шивнэх ёстой. Дуучин хүний онцлог байх аа, дуу хоолойнхоо хэмнэлийг өөр өөр болгоод л, дэргэдэх хайртыгаа цочоох мөртлөө хаа холын саранд шивнээд л...
Аль нутгийн тэнгэр дор төрснөө асуусан хүнд битгий хэлээрэй
Агь гангын үнэр ханхалсан алслах хязгаарт мөрөө гарган мэндэлсэн гээрэй...”
Энэ бол Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүний дуу юм. Хил, гааль дээр “Хаана төрсөн бэ? гэж асуухад Монголиа хэмээн хариулахгүй, агь гангын үнэр ханхалсан газар гээд зүтгээд байх хэрэгтэй. Агь ганга ч гэж ямар ургамал гэдгийг гадаадынхан мэдэхгүй, англи, латинаар яаж ч хэлдэг юм бүү мэд. Ийм битүү утгаар ярьж байгаад хил нэвтэрч чадалгүй хөөгдүүзэй. Алслах хязгааргүйд мөрөө гарган мэндэлсэн гэдэг нь яах аргагүй эрэн сурважжлагдаж байгаа хүн ул мөр үлдээхгүй гэж бодсоных. Гэхдээ их том хүн байгаа биз. Зүгээр нэг төрдөг ч хүн биш бүр мэндэлж энэ тэр ирдэг хосгүй суутан юм байна.
Мансуурлын бодис мөн олон янз юм аа. Дуучин Агиймаа ”Хувь тавиландаа сэтгэл халамцан Хэнд гомдлоо би нээх вэ?” гэж дуулж байгаам шүү дээ. Их л чанга градустай, 750 граммаар савлагдсан хувь тавилан бололтой. Согтож авангуутаа “Хэнд гомдлоо нээх вэ, байз” гээд агсраад унах юм аа. “Хундага дарсанд уруул хөлчүүрлэнэ” гэж байна. Уруул нь түрүүлээд согтчихдог сонин бүтэцтэй нөхөр үү, үгүй юу. “Эргэж ирнэ гээд чи алсыг зорьсон. Хүний нутагт өөр хайртай учраа юу? Надаас үнэтэй хайр юм уу, хүлээж суудаг намайг мартаа юу, чи...” Ээ, энэ шүлэг лав биш, зүгээр л согтуу хүний агсамнал.
“Мотив”-ын “Хайрын гэгээ” дуу бол амиа хорлохынхоо өмнө бичсэн гэрээс маягтай. “Дан ганц би чамгүйгээр амьд яваад ч яах билээ Дур хүслээ дагаад би бодохгүй бол яах ч билээ. Чиний хайраар дутаад байна Чамайг хүсэж би уйлна аа”. Тайлбаргүй. Цагдаад л бушуухан мэдэгдье.
BX бол дуучны ч нэр, машины ч төрөл. GX, VX, BX гээд машины моторын цилиндр ч, дуучны хоолойны хэлбэр ч юм байна л даа, ер нь. Хүн их гунихлаар физикийн хууль, химийн төлөв байдалд ч өөрчлөлт оруулж чадна.
Хөлд минь дуссан шүүдэр мөс болон хөлдөж, дэврүүн хайрын сэтгэлд минь цас болон царцахад..
Шүүдэр хөл дээр дусдаг ч юмуу, дусмагцаа мөс болчихдог гэнэ ээ. Ямар хүйтэн хөл вэ, хөлдөөгч биш дээ. Дараа нь бүр сонин юм болно. Хөл дээрх мөс нь царцаад цас болчихно. Мөс хайлахаас биш ямааны мах шиг царцаад байхлаараа ч яадгийн. Царцахаараа мөс болчихдог нь ч юу юм. “Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод” гэж үргэлжлэхэд нь хүйтэн цустай учраас аргагүй ингэж дуулаад унасныг нь ойлгох шиг боллоо. Гэхдээ цус нь судсаараа гүйхгүй, ойролцоо хавиар нь бараадаад дагаад байдаг гэнэ. Зам дагасан айл хунар шиг судсаа бараадаад гүйж явдаг цус. “Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад” гэж үргэлжүүлэн дуулна. Цус нь судсандаа байдаггүй, хөл дээр нь дуссан шүүдэр эхлээд мөс, мөснөөсөө цас болно, хөл дээрх цас нь зүрхэнд явж ороод шуурч гардаг...Шинжлэх ухааны академийнхэн юу хийж байна аа? Судалгааны жинхэнэ сонин объект энд байна.
Хаянаа, BX хоёрын хамтран дуулсан “Чи хөөрхөн” дуу мөн л ертөнцийн сонин хачин, тайлагдашгүй нууцын номонд ормоор юм байна. Солонгын гэрэл мэт сайхан хатагтай
Сормуусаараа над руу дохих шиг
Санаа бодлоос минь сарнихгүй нээ чиний минь төрх
Солонгын өнгөнөөс гадна гэрэл гэж байдаг гэнэ. Бодвол шөнө гардаг солонго байх агаад сарнаас дутахгүй гэрэлтэй. Солонгын гэрэл мэт сонин хатагтай нь сормуусаараа дохино. Хатагтай гэсэн учраас нас хижээл, нөхөр сүүдэртэй хүн байна. Санаанд сарниж өгөхгүй байгаа хайртай охиных нь дүр төрх нөгөө нөхөртэй эгчтэй холилдоод байгаа тухай дуулж байна. Эс бол тэр хатагтай охины ээж учраас их адилхан, тэгээд л холилдоод байхгүй юу. За тэгээд явж өгнө өө, явж өгнө.
Хөөрхөн тэр минь хөмсгөөрөө хүрээд ир гээд намайг даллана...
Энэ чинь харин гоц авъяастны гэр бүл үү, аан. Солонгын гэрэл шиг сонин царайтай ээж нь түрүүн сормуусаараа дохиод л байсан. Охин нь бүр гараараа биш хөмсгөөрөө даллаад унадаг.
Үүр шөнийн заагаар тэр минь үнэгчлэх зүүдэнд ирлээ...
Үгүй ээ, мөн явж өгдөг дуу юм аа. Өвдөг сөгдөн гуйгаад, чи хөөрхөн, чи л хөөрхөн ш дээ гээд байсан чинь унтахдаа үнэгчилдэг, орон дээр нь эсгий үнэг зүүгээтэй, насанд хүрээгүйгээр барахгүй бүр нярай ангийн нөхөр байсан байна шүү дээ.
Лемонз:
Нөөрөг цасан дээр ном бичээд
Нисэж яваа онгоц зурлаа
Тэр номоо дэлгэж тавиад
Сар туссан цөөрөм рүү өнгийлөө ...
гэсэн дуу байна. Цаасан дээр ном гаргаагүй байж, цасан ном хэвлэсэн байгаа юм. Тэр сайхан номон дээрээ онгоц зурсан, сахилгагүй золигнууд. Цасан номоо өвөр дээрээ дэлгэж тавингуутаа цөөрөм рүү өнгийхөөр чинь бутраад уначих биш үү? Цас орж байхад ямар цөөрөм хөлдөөгүй байсныг хэлж өг.
Өнгөт намгийн өмхий мэлхий
Өөдөөс хараад инээж байна...
Инээдэг мэлхий байлаа гэхэд цас орж байхад хөлдөөд үхэхгүй, цөөрөм нь мөс болдоггүй ийм газар орон хаана байна аа.
“Шөнө дунд” гээд бас нэг дуу байна аа. “Хав хар тэнгэрээс цагаахан одод дусална” Крантны ус шиг дуслаад байдаг од хаана харсан бэ, солир буухыг үзсэн юм уу?
E sound хамтлагийн “Уянга” бол ид шидтэний дуу. Цагаан үүлэн дээгүүр Замын машин дундуур...
Үлгэрийн баатар хүртэл үүлтэй тэнгэрийн доохнуур, үзүүртэй модноос дээхнүүр нисдэг морьтой байхад үүлэн дээгүүр “Боинг” онгоцтой зэрэгцчихсэн тууж явсан байна. Замын машин дундуур гарах бол бүр сүүпэр. Явж байгаа машины дундуур гараад явчихна гэдэг бол хана нэвтэлдэг эвэрт хүн, хаалганы цааны гарчихдаг сүнслэг чадвартны ид хав юм.
Ариунаагийн дуунууд ч амьдралын үнэнийг аялгуулан хэлдэг л дээ. Дэрэн дээрээс толгой өндийж гараад гүйхэд
Дэвэн дэлхий эргэж л байна
гэдэг билүү дээ. Унтаж байснаа нүүр, амаа ч угаахгүй, унтлагын хувцастайгаа ухасхийн босоод хар гүйхээрээ гарахаар чинь толгой эргэж таарна. Яг үнэн. Толгой эргэнэ, ухаан алдчихаагүй бол их юм, тийм ээ.
Минжинсор хаа явна аа. Өсгийний минь хээ цэцгэн дээр үлдсэн гэж дуулдаг хүнийг олоход амархан дөө. Алгандаа биш өсгийндөө аржгар эржгэр хээтэй хүний цэцгэн дээр гарсан мөрийг хөөгөөд явахад олно доо. Өсгийний хээ чинь маникюр, педикюрийн нэг төрөл ч байж болно. За ер нь явж, өсгийндөө хээ тавиулдаг ч юм уу.
“Чихину чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэж эрдэмт мэргэн Бямбын Ринчен шүлэглэсэн билээ. Бид 2,8 саяулхнаа ч аялгуу сайхан монгол хэлээрээ ном зохиол туурвиж, төрийн хэргийг залгуулж, ертөнцийн юмс үзэгдлийг танин мэдэж чаддаг ч билээ. Өвөг дээдсээс үеийн үеийнд дамжин хөгжиж ирсэн монгол хэл маань яруу тансаг, үг, утга нэн баялаг ч билээ. Өв соёл, аялгуу монгол хэлээ хайрлаж, яруу тансгаас нь суралцахгүй аваас тэр мөхөл сүйрэл гэж үзэн багах наргиж, зөөлхөн чимхсэнийг болгоон хэлтрүүлэх буй заа.
Зохиолын дууны үгээр хийсэн фелеьтон
Эх сурвалж: baabar.mn

Subscribe to:
Posts (Atom)