Thursday, June 3, 2010

Дэлгэсэн тэрлэг шиг Монгол минь

Төрийн найрын магнай дуу
Эртний Сайхан

Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц язгуураас бүрдвээ хөө

Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй

Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай

Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая



БНМАУ-ын Төрийн Дуулал
Үгийг Ц.Гайтав, Ч.Чимэд1961 он

Урьдийн бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах нийгмийг цогтой зорьсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай



Монгол Улсын Төрийн Дуулал
Үгийг Ц.Дамдинсүрэн
Аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж /1950, 1992 он/

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай



Үг. Насан-Очирийн Наваан-Юндэн
Ая. Алдарт дуучин Магсаржав хурцын Дугаржав

Баян монгол

Баян монголын хонь ямаан сүргээ хө хө хө
Сул асгасан сувд шиг
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Цайран ярайж харагдах
Саруул талын минь чимэг юм даа хө хө хө

Мэлтэлзсэн цагаахан сүүгээрээ хө хө хө
Мянга олныг хангасан юм
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мяндсан зөөлөн ноосоороо
Манай гэрийг бүрхсэн юм хө хө хө

Өргөн талын бэлчээртээ хө хө хө
Мянган бөмбөг шиг бөмбөрсөн
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мянга түмээр багширсан
Манай нутгийн баялаг юм даа хө хө хө



Үг. Ж.Бадраа
Ая. Ц.Намсрайжав

Халуун элгэн нутаг

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнгөн сарьдаг нь мишээдэг ээ

Сэрүүн салхи нь сэвсүүлэн
Хацар нүүрийг үнсэн байж
Сэтгэл дотрийг ариулсан
Халуун элгэн нутаг минь



Үг. Эрхэм уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ
Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж

Эх орон

Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа
Бахдаж заавал оруулдаг

Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аль тэр чухлыг нь
Ард бид нар эдэлдэг

Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болшгүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв өө



Үг Ц.Дамдинсүрэн
Ая Б.Дамдинсүрэн

Монгол нутаг

Цагаан цасан малгайтай
Ногоон модон хүрэмтэй
Хөх усан хормойтой
Баян хангай уул минь

Маш дэлгэр хангай минь
Мал сүргээр дүүрэн
Малчин олон монголчууд
Жаргал цэнгэлээр дүүрэн

Алаг цэцгийн хөнжилтэй
Алтан эрдэнийн хэвэлтэй
Атар хээр нутаг минь

Урагш нийтээр давшиж
Улс даяар цэнгэлдэхэд
Уужим тал нутаг минь
Улам тэнэгэр санагдана



Үг. П.Бадарч
Ая. Д.Баттөмөр

Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэсэн эрдэнэ
Эгэлхэн бүсгуйн гоёл нь сувдан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ



Үг Ж.Шагдар
Ая Б.Цовоо

Эх орон танаа

Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргаваа
Унаган бие минь жаргасны учраа
Ухаан хүчээ тандаа зориулнаа

Рашаан болор мөрөнд чинь
Алдхан бие минь торнин жаргаваа
Алдхан бие минь жаргасаны учраа
Амь насаа тандаа зориулнаа

Нарны буман цацрагаар чинь
Нас бие минь тэнхрэн жаргаваа
Нас бие минь жаргасны учраа
Нандин бүхнээ тандаа зориулнаа



Үг. Д.Пүрэвдорж
Ая. Л.Мөрдорж
Дуучин Н.Норовбанзад

Дөрвөн цагийн тал

Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал минь нялхарнаа

Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсгаж
Зуун бээрээр дуниартсан
Зуны тал минь униартана

Нарны сайхан цацрал шиг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа найгуулсан
Намрын тал минь шаргалтана

Цагаан цайлган сэтгэл шиг
Цасан цайдам алсалж
Өврийн илчээ цантуулсан
Өвлийн тал минь цавцайна

Эзэн хүний сэтгэлийг
Эргэн эргэн баясаасан
Дөрвөн цагийн тал минь
Дөрвөн цагтаа сайхан аа



Үг. Б.Явуухулан
Харанга хамтлаг

Зөвхөн Монголдоо

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа

Усны тунгалагийг би зөвхөн уулнаасаа амслаа
Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ.



Үг. Ш.Гүрбазар
Ая. Ц.Балхжав

Би Монголтойгоо адилхан

Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тооройн шаргал говь минь
Ээжтэй мииь дэндүү ижилхэн
Энэ л биеэрээ би нутагтайгаа адилхан

Хүнийг аргадсан салхи нь
Сэтгэлтэй минь дэндүү ижилхэн
Хөндлөн суудалт уулс нь
Аавтай минь аргагүй адилхан
Энэ л насаараа би нутагтайгаа адилхан

Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэйгээ ив ижилхэн ганцхан заяа
Эх оронтойгоо би дэндүү адилхан



Үг. Д.Жамъян
Ая. Л.Батаа
Дуучин Пэлжээгийн Адарсүрэн

Алтай Хангайн уулс

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ
Аавын минь заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу
Ая хөөрхий Алдрай мину зээ

Хангайнхаа уулсыг юугаан болгоод
Ханаруулан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ
Хайртай ээжийн минь нутаг болоод
Ханашгүй нойрондоо зүүдэлдэг юм уу
Ая хөөрхий Алдрай мину зээ

Алтай Хангайгаа юугаан болгоод
Айлсууланхан ойртууланхан зүүдлэв дээ, би
Аав ээжийн минь нутаг болоод
Амрах нойрондоо зүүдэлдэг байна шүү дээ
Ая хөөрхий Алдрай мину зээ



Үг. З.Гүнсэн
Ая. Чойгивийн Сангидорж

Зулай цагаан Алтай

Үүрийн таван жингээр
Сараа саатуулж мөнхөрсөн
Үдшийн бүрий тасартал
Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ

Аяа Алтай минь Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Дэлгэр зуны сардаа
Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ
Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ

Аяа Алтай минь Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ

Заяа түшсэн түмнийхээ
Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа
Сэтгэл болж мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ

Аяа Алтай минь Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ



Үг. Д.Цэрэнбат
Хурд хамтлаг

САНАЖ БАЙНА (Эх орон таныгаа санаж байна)

Униартан цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь суунаглан харагдах бор гэрээ
Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа
Хушуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ

Далай ихийг өгүүлэх нутгийн буурал өвгөдөө
Даахьтай даага зайдагнасан балчир насаа
Самсаа шархиртал янцгаах адуут нутгаа
Сэтгэл сэргэм хээрийн сэвэлзүүр салхиа
Санаж байна би, санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна

Хоймор заларч гэр дүүргэх аавыгаа
Хушуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ижийгээ
Сэтгэлд урган мандах Монгол эх орноо
Сэлээд барамгүй онгон хөрст газраа
Хүний нутагт амсаагүй цэнгэг усаа
Хүсэх тутам цээж тэнийх цэлгэр тэнгэрээ
Санаж байна би, санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна



Үг. Ш.Гүрбазар
Хурд хамтлаг, Ардын жүжигчин Б.Дамчаа

Эх орон

Цаст хайрхан хөвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул ус ургамал амьтан буурал дээдэс минь
Уртын дуу хүлгийн тоостой эх орон минь

Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад
Он цагийн уртад арилаагүй шаргал түүхтэй
Ахин төрөөд зуу зуун жил амьдармаараа
Хосгүй баян ижилгүй тансаг эх орон минь

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Эцэг өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий
Амар тайван энх мэндийн аялгуутай
Азтай төрсөн хүмүүн бидний бахархал
Ард олноороо тэнүүн жаргалтай эх орон минь

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй



Үг. Бархасын Дорж
Ая. УГЗ Л.Балхжав
Дуучин. Чингис хаан хамтлаг, УГЖ Дашзэвэгийн Жаргалсайхан

Харийн нутаг давчдаад байна

Элстэй толгод минь зүүдлэгдээд л байна
Ижий минь торойн харагдаад л байна
Эвэршсэн алга нь бодогдоод л байна
Энгэрийнх нь үнэр санагдаад л байна

Аавдаа дахин шавхруулмаар л байна
Айлгаад дараа нь тунирхмаар л байна
Ижийдээ очоод үнсүүлмээр л байна
Эрхлэн нялхарч аргадуулмаар л байна

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна

Саравчлан тосох нь аав минь л байна
Сандарч гүйгээ нь ээж минь л байна
Сааль нь ханхалсан гэр минь л байна
Сайхан бүхний дээж нь байна

Цээлхэн дуугаа дуулмаар л байна
Сэмхэн нулимсаа дусаамаар л байна
Сэтгэл зүрх минь нутагтаа л байна
Сэлүүхэн талдаа хөрвөөмөөр л байна

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна



Үг. Д.Отгонсүрэн
Ая. Б.Шарав

Хайрхан уулын бараа

Сэвшээ хонгор салхиараа илбэн
Сэвлэг даахийг минь сэрвээж торниулсан
Цэрвүү холоос санааширан суухад
Сэтгэлийн минь дотор тодорхой байдаг

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа

Нутаг усаа шүтэн явахын
Нууцхан хайрыг өвгөдөөсөө өвлөсөн
Нуурын шувууд шиг дуулаад мордсон
Нулимстай нүдэнд минь илхэн явдаг

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа



Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог

Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог

Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог

Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог

Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог



Yг. Л. Дагвадорж
Ая. Ц. Батчулуун

Цэрэг эрийн гэргийн дуу

Наян найман уньтай гэрийг чинь
Цэцгийн талдаа барьж байна аа
Найман алдын хусан уурга чинь
Гэрийн бvслvvрт намилзан байна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ ээ
Найз нь чамайгаа хvлээж байна аа

Шуудангаар илгээсэн шинэхэн захидлыг чинь
Сэтгэл догдлон уншиж байна
Цэрэг хувцастай сайхан зургийг чинь
Санаа алдасхийн ширтэж байна

Наадамд унадаг борлог морьд чинь
Унаган ижилдээ онгон явна
Найзтайгаа ижилдэн дєрєє харшуулан явах
Найртай єдрийг хvлээж байна аа

Саалийн хувингаа сvvгээр мэлтрээн алхаж
Саальчин алдрыг дуулж явна
Сайхан ардынхаа заяанд сvv єргєж
Сайны vйлсэд жаргаж байна



Нэг л мэдэхэд уулзана даа

Манан будан хөшилдсөн
Алсын уулс цэнхэртээд
Миний хайртай ээжийн минь
Амьдран суугаа нутаг даа

Салхинаас ч хурдан болоосой
Нисээд очмоор санагдана аа
Саравчлан суугаа ээжтэйгээ
Нэг л мэдэхэд уулзана даа

Униар будан хөшилдсөн
Холын уулс цэнхэртээд
Хүүгийн хайртай ээжий минь
Хүлээж суугаа нутаг даа



Мөнхбат.А - Малчин заяа

Тогоотой сүүгээ нартай дэврэхэд
Тооноо мялаан самрах өглөө
Буман сүргээ одтой хотолоход
Буяныг нь тогтоох хишиг өдөр
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа

Эрдэнийн хуураа хөглөн татахад
Эгшгийг нь жаргаах үүдэн хоймор
Дөмөн хүлгээ очтой хатирахад
Дөрөөнд нь ургах өөдөө хийморь
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа

Ухаантай буурлаа золтой түшихэд
Учирлан тунгаах эрдмийн хөдөө
Өлзийт удмаа галтай дагахад
Ерөөл нь орших үйлсийн тэнгэр
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа
Миний хайртай ээжий минь
Амьдран суугаа нутаг даа



Камертон хамтлаг

Ээжийн бүүвээтэй хорвоо

Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд
Миний ээж дуундаа эх дэлхийг багтаагаад
Бүүвэй бүүвэй эх дэлхий бүүвэй гэж дуулна

Өрлөг ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ
Үүрдийн бүүвэйтэй дэлхий амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй

Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаагаад
Бүүвэй бүүвэй хөх тэнгэр бүүвэй гэж дуулна

Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй

Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаагаад
Бүүвэй бүүвэй энэ хорвоо бүүьэй гэж дуулна

Энэрэлт ээж минь үрээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй бүүвэй эхийн бүүвэйтэй хорвоо бүүвэй
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй


Үг. Д.Шагдарсүрэн
Ая. УГЖ Ц.Доржцэрэн
Дуучин УГЖ Д.Хоролсүрэн

Үүрд хамт байгаач ээжээ

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай Би
Арвин дэлхий шиг ачлалт Ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй
Өөрийн чинь дүрийг Нар шиг гэвэл Ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарнаа

Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивгээе ээ
Тэнгэр шиг ачлал таных шүү, Ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, Ээж ээ

Учрах зүүдний сайхан дагинаас
Үзэх нүднээ өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлая, Ээжээ
Үндэс мөчир шиг
Үүрд хамт байгаач, Ээж ээ




Үг Л.Гаваасүрэн
Ая С.Цэрэнчимэд

Аав минь

Хэндээ ч нэг л зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далдхан нуусан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
Үггүй зэмлэсэн харцнаас
Үнэний ухаарлыг авлуудаа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа

Ээж шиг минь илхэн уйлаагүй ч
Элгэндээ мэгшдэг аав минь
Бодолдоо өнжүүлсэн намайгаа
Ботгон буйлаатай зүүдлээ дээ
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуудаа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа

Зунтай зудтай хорвоодоо
Зуугаар наслаад мөнхрөхгүй
Араасаа нэхэлтэй аавын минь
Аргамжаа нь бөх л байгаасай даа
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуудаа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хөө



Дуучин Адарсүрэн

Хайр дааж амьдарна

Үйлийн хайчаар галаа шилээвэрдээгүй ээж минь
Хутгаа буулгалгүйгээр айлд ороогүй аав минь
Үй зайгүй амин зүрхний хайртай ханийн заяандаа
Хэн нь ч хэнийгээ чи гэж дуудаа нь үгүй жаргал аа
Хүсэл учралын сайхан хорвоод
Хайр дааж амьдрахын учир энэ ээ

Хувин дүүрэн сүүгээ цалгиулаа нь үгүй ээж минь ээ
Дөмөн хүлгийнхээ уургыг гишгээ нь үгүй аав минь дээ
Дөч эргэм насандаа ухаарлын үүдийг нээгээд
Дөнгөр их хорвоог дүүрэхийн чинээнд алхлаа даа
Хүсэл учирлын сайхан хорвоод
Хайр дааж амьдрахын учир энэ ээ

Үйлчин эмгийнхээ учигтай зүүг зэврүүлээ нь үгүй ээж минь дээ
Өндөр өвгийнхөө дээд талд тухлаа нь үгүй аав минь дээ
Сүү нь сүүгээрээ байгаагаас учирлахын үйл байна уу даа
Дуу нь дуугаараа үлддэгээс ухаарахын учиг олдоноо доо
Хүсэл учирлын сайхан хорвоо
Хайр дааж амьдрахын учир энэ ээ



Дуучин Долгор

Эр хүн

Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй
Чинхүү хайрын эх эцгийн алинд ч
Чангалсан сэтгэлийн уяа үнэд хүрдэг

Энэрэл хайр судсанд чинь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адьбиш түшиг эр хүн байна

Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй хүүхэддээ хайраар сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Хайрын тань хүндэт бөхийлөө дөө гэж
боддог

Энэрэл хайр судсанд чинь лугшсан
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адьбиш түшиг эр хүн байна

Энгэрийг нь түшихэд дулаахан Хан-Уул
Ярихыг нь сонсоход хуурын эгшигтэй
Эгэлхэн нэг нь од харвалаа гэхэд
Элэг эмтрэм харуусан уйлдаг

Энэрэл хайр судсанд чинь лугшсан
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын түшиг эр хүн байна



Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэлийг
Хайрлаж яваарай гээд
Хүж дэлхийд би
Хүслээ шингээж дуулмаар байна.

Ямар сайхан хүмүүсийг
Бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор
Үгээр хэлэхийн аргагүй

Андын сайхан сэтгэлийг
Хайрлаж яваарай гээд
Алтан дэлхийд би
Аялгуут дуугаа дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг
Бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор
Үгээр хэлэхийн аргагүй

Найзын сайхан сэтгэлийг
Хайрлаж яваарай гээд
Нарт хорвоод би
Нандин бүхнийг дуулмаар байна.

Ямар сайхан хүмүүсийг
Бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор
Үгээр хэлэхийн аргагүй



Үг С.Оюунчимэг
Ая Г.Эрдэнэбаатар

Гэргий минь

Нүгэл зугатаам сайхан харцнаас тань
Нүүрийн буянтайг үзэж баяслаа
Нүнжиг удамтай аавын охин гэж
Нүднээс далд магтдагт итгээрэй
Ай миний дөлгөөхөн хөөрхөн
Аавын энхрийхэн охин билээ
Жаргал хоргодох сайхан аашнаас тань
Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ
Түвшин амгалан айлын гэргий гэж
Төрөл садан минь хайрлаж яваарай
Ай миний амгалан шүтээн
Айлын сайхан гэргий минь
Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань
Сүлд хийморь тавилан өгсөн
Удам залгасан үрийн минь ижий
Уужуу тайван сэтгэлийн сүү минь дээ
Ай миний хүүгийн ээжий
Асралт тэнгэр үр минь дээ
Ай миний хүүгийн ээжий
Асралт тэнгэр үр минь дээ



Хань минь

Үг П.Батсайхан
Ая С.Батсүх

Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй
Орсон гарсанд дуутай цайтай
Олонтой явахын заяа түшсэн
Ай даа хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа
Цагийн урсгалаар хайр минь лавшраад
Цайны чинь амтанд хамт сүлэгдээд
Цуварч уурлаж цугтаа инээж
Цаанаа чи минь намбатай л болжээ
Ай даа хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа
Өсөж торнисон үрсээ гэсээр
Өлгийтэй байхаас нь илүүтэй зовох юм
Өөдөсхөн жаахан ачаа үзэхээр
Өөрөөс нь илүүтэй хайртай л болноо
Ээ дээ хань минь чи үрдээ
Эргэж заяахгүй ээжий л юмаа
Ай даа хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа



Өөртөө дуулаарай

Намиран намирах зөөлөн бороо
Надад чамд ухаарал бэлэглээд
Насны хооронд ханьсан жаргахын
Нандин учрыг шивнэж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Урсан урсах хатан Туул минь
Уярал хайрын уянгад хөглөгдөнө
Дуучин шувуудтай айзам нийлээд
Дуулим хорвоог уярааж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Сартай одтой тогтуун үдэш
Чи биднийг бүхнээс онцолж
Чиний миний шивнээг сонсоод
Чимээгүйхэн налайж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай



Дуутай ханилъя

Үг Н.Очирбат Ая Д.Бадарч

Амсар дүүрэн мэлтэгнэх
Аагтай цайгаа цалгиахгүй
Амар түвшин суухад минь
Амрагийн дуу минь өлзийтэй

Дуулъя хоёулаа дуулъя
Дуутай хууртай ханилъя
Дуулъя бүгдээрээ дуулъя
Дууны жигүүртэй амьдаръя

Үйзэн цэнхэр тэнгэр шиг
Үйтэн хуаран зодгийг чинь
Урлан шаглан товшиход минь
Уянгын дуу минь өлзийтэй

Дуулъя хоёулаа дуулъя
Дуутай хууртай ханилъя
Дуулъя бүгдээрээ дуулъя
Дууны жигүүртэй амьдаръя

Айраг идээгээ бялхуулан
Айлчин гийчнээ баясаагаад
Нандин сэтгэлээ нээлцэхэд
Найрын дуу өлзийтэй

Дуулъя хоёулаа дуулъя
Дуутай хууртай ханилъя
Дуулъя бүгдээрээ дуулъя
Дууны жигүүртэй амьдаръя



Ханьдаа өргөх дуу

Үг Ж.Бадраа
Ая Б.Энхтайван

Бадмаараг эрдэнийн нар байгаагүйсэн болбол хө
Бараахан хорвоог гэрэлтүүлэх нь юу билээ хө
Багын минь хань чамтай учраагүйсэн бол
Бартаат хол замыг яаж туулахсан билээ дээ хө
Багын минь хань чамтай учраагүйсэн бол
Бартаат хол замыг яаж туулахсан билээ дээ хө

Ундарсан булгийн охь ундрагагүйсэн болбол хө
Униартсан хорвоог гийгүүлэх нь юу билээ хө
Ухаант хань минь чамтай учраагүйсэн бол
Уруу өөд замыг яаж туулахсан билээ дээ хө
Ухаант хань минь чамтай учраагүйсэн бол
Уруу өөд замыг яаж туулахсан билээ дээ хө

Зандны үнэр тээх агааргүйсэн болбол хө
Замбуулин их хорвоод амьсгалах нь юу билээ хө
Заяат хань минь чамтай учраагүйсэн бол
Зангилаат их замыг яаж туулахсан билээ дээ хө
Заяат хань минь чамтай учраагүйсэн бол
Зангилаат их замыг яаж туулахсан билээ дээ хө



Ханийн тэнгэр

Үг Д.Дашдондов
Ая Н.Чулуунхүү

Цайныхаа дээжийг тандаа барья даа
Цамцны чинь товчийг бөхлөөд өгье дөө
Цагаан дарь эх шиг сайхан ээжийг тань
Цайлган сэтгэлээрээ асраад явъя даа
Дэргэд та минь байгаа болохоороо
Дээшээ тэнгэр алсгүй еэ хө
Ээжийн чинь үгүйд ээж чинь байя даа
Энгэр юугий чинь хайраар мялаая даа
Эрийн хийморь малгай бүсийг чинь
Эцгийнхээ хөөрөг шиг дээш нь залъя даа
Хажууд та минь байгаа болохоороо
Хатан дэлхий хатуугүй еэ хө
Дэлгэрхэн хайраа дэлгэж ивээе дээ
Дээлийн чинь сугыг товчлоод өгье дөө
Дэндүү дэврүүн аашилбал даа хө
Дэрэн дээрээ шивнэж хэлье дээ
Дэргэд та минь байгаа болохоороо
Дээшээ тэнгэр алсгүй еэ хө



Цэцгэн зүйрлэл

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа
Цээлийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ

Уудамхан талаасаа чамайгаа хайлаа
Улаан өнгийн цэцгүүд дүүрэн байлаа
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ

Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа
Цагаан уул мөнхийн цэцгүүд байлаа
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ



Хань

Үг,ая Д.Жаргалсайхан

Үүлэн чөлөөний наран заяанд
Үйлийн үрээ эдлэн жаргасан
Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр
Хань минь дээ
Миний хань
Хань минь дээ
Миний хань
Цэцэгт насны энэхэн чөлөөнд
Чиний минийгүй уусан жаргасан
Чихэртэй давстай амьдралын дарсыг
Хувааж залгилсан хосгүй амраг
дахилт
Цэцэн тэнэгийн буурал орчлоос
Цэлмэг итгэлийн мөрөн хальсан
Хойд насандаа ч бие биенээ эрэх
Хорвоо багадсан ханийн тэнгэр



Дуу минь

Yг Б.Явуухулан Ая Д.Баттөмөр

Дуу минь, дуу минь
Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь
Дуулим талын минь уянгатайхан дуу минь
Эцгийнхээ гэрт эгшиглэхийг нь сонс луу
Эмнэгхэн залуудаа сэтгэлээ уяраа луу

Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь
Ай даа дуу минь адтайхан дуу минь
Аглаг талын минь аялуутайхан дуу минь
Амрагхан чамдаа аяланхан өглүү
Алагхан зүрхийг минь уяраан тат луу
Ай даа дуу минь адтайхан дуу минь

Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь
Дуулим талын минь уянгатайхан дуу минь
Хоёулаа болоод хослонхон дуул луу
Хонгор нутгаа хайрланхан дуул луу
Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь

Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь
Ээрэм талын минь эгшигтэйхэн дуу минь
Эх орны минь уянгасан бил үү
Эцгийн минь хуурын эгшигсэн бил үү
Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь

Monday, May 17, 2010

WORLD CUP 2010 эхэллээээээээээээээ шдээээээээээээээээээээээ хэхэхэ

http://www.fifa.com/worldcup/matches/index.html

Юуны түрүүнд энэ жилийн дэлхийн аварга их өрсөлдөөнтэй болох нь тодорхой байна. Миний хамгийн дуртай зоне-ууд G, C, B, E…. за ер нь бүгд юм байнааа хэхэхэ.
Хэн түрүүлэх вээээээ найзуудаа????????????????????????????????????????????


A ZONED: France, Uruguay, South Africa, Mexico өрсөлдөнө.
Миний бодлоор 1-ээр France гарна. Харин 2-оор Uruguay yu? South Africa uu? Энэ 2-ын дунд гол өрсөлдөөн байх болов уу.

B ZONED: Argentina, Korea Republic, Nigeria, Greece өрсөлдөнө.
Мэдээж 1-r Argentina. Argentina ер нь энэ жил түрүүлэх магадлал өндөр байгаа шүү хэхэ. Бүгд сэтгэл санааны бэлтгэл өндөр байгаа, аварга болох ч юм уу хэн мэдлээ. За 2-р Өмнөд Солонгосоо гарчихаасай гэж бодож байна. Гэхдээ Нигера сайн л даа.

C ZONED: England, Slovenia, Algeria, USA өрсөлдөнө.
Мэдээж Англи 1-р гарах байлгүй дээ хэхэ, харин 2-р Словениа байх болов уу гэж бодож байна. Оросыг ялж гарч ирсэн баг шүү дээ. Ер нь энэ бүс их өрсөлдөөнтэй байх нь тодорхой байна. Алжир ч бас сайн шдээ. Америк ахан дүүс ч бас өрсөлдөнө. Энд их сонирхолтой халуун тэмцэл явагдах нь тодорхой байна. 2-р хэн гарах нь хэлэхэд хэцүү ч миний хувьд Словениа гэж бодож байна.

D ZONED: Germany, Serbia, Ghana, Australia өрсөлдөнө.
За Герман 1-р гарах нь тодорхой. Харин 2-р Сербиа уу? Гана уу? Хэлэхэд их хэцүү алийг нь гарахыг нь… адтай, одтой нь гарах байх даа.

E ZONED: Denmark, Netherlands, Cameroon, Japan өрсөлдөнө.
Энэ зоне жинхэнэ халуун тэмцэл байгаам даа. Ёстой бүгд сайн шдээ. Бараг л Дани, Нидерланд байх юм болов уу? Камероон ч бас сайн шдээ, Япон ч сайн. Гэхдээ энэ зонед би Японыгоо дэмжинээээ, манайхааан ална шүүүүүүүүүүүүүүү, Азиуд маань гарвал сайхан л байна шдээ. Энэ зоне солиотой тэмцлийн зоне байх болно.

F ZONED: Italy, Slovakia, Paraguay, New Zealand өрсөлдөнө.
Итали, Словек байх болов уу.

G ZONED: Brazil, Côte d'Ivoire, Portugal, Korea DPR
За энэ миний дуртай зоне байгаа юм даа. Мэдээж 1-р хайртай Бразиииииииииииииииил маань хэхэхэ. 2-ын төлөө халуун тулаан болохоор байна. Бүүүүүүүүүүүүүүүгд аймар саайн багшдээ, Cote d'Ivoire uu? Португал уу? Хойд Солонгос ахан дүүс үү? Португал сайн, Cote d'Ivoire-д сайн тоглогчууд байна. Халуухан зоне бурхан минь.

H ZONED: Spain, Honduras, Chile, Switzerland өрсөлдөнө.
Мэдэээээээээээээээээж 1-р Испани, 2-р Гондурас гарч магадгүй. Гэхдээ Чили хүчтэй өрсөлдөх болов уу. Гэхдээ л миний бодлоор Гондурас гарчих байх гэж бодож байна.

Шөвгийн 4-т Brazil, England, Argentina, Spain. Харин финалд Brazil, Argentina байх болов уу хэмээн таамаглаж байна.

Мэдээж АВАРГА нь 1958, 1962, 1970, 1994, 2002 онд түрүүлсэн BRAZIIIIIIIIIIIL маань байх болно.

За тэгээд дээд доод айлууд минь тэвчиж үзээрэй, хөл бөмбөгөө үзээд өөрөө солиортлоо ГОООООООООООООООООООООООООООООООООООООЛ гэж орилохоор паар энэ тэрээ нүдээд байваааааа.... Хохичинь л болно шдэээ хэхэхэ :p

Ертөнцийг эргүүлсэн номнууд

Ном зохиол нь үе үеийн хүмүүсийн мэргэн ухааныг хадгалах өөр хэлбэр байгаагүй тэр эрт цагт хүн төрөлхний ухамсрыг төлөвшүүлж байжээ. Өнөөдөр бол хүмүүс болон харилцааны сувгийн хооронд хамтран ажиллах арга өдий төдийгөөрөө байна. Гэвч чухамхүү ном л зуун зууны мэргэн ухааныг хадгалж, бидний нийгмийн дадал барилыг төлөвшүүлж, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулж байдаг юм. Тиймээс “Fashion Time” сэтгүүл хүн төрөлхтөнд гойд нөлөөлсөн бүх цаг үеийн уран зохиолын гол гол дурсгалыг сонгож авсан байна.

Библи

Ертөнцийг эргүүлсэн номууд нь юуны өмнө шашных байсан нь маргаангүй. Тэдгээрийн тухай ярих шаардлагагүй, харин унших хэрэгтэй. Дашрамд дурьдахад, библитэй холбоотой маш олон сонирхолтой баримт байдаг. Жишээ нь, дэлхийд секунд тутамд библийн судар нэгээр /хэвлэлт/ нэмэгддэг байна. Библийг 2000 хэлээр орчуулжээ. Библийг XVI зуунд бичсэн, эхийг нь хамгийн сайн тайлбарласан, материалын хувьд хамгийн үнэтэй нь. Оросын хааны гэрт байсан эртний библийн нэг болох Синайн хуулийг большевикууд1920-иод оны эхээр хагас сая доллараар худалдсан нь тэр үед асар их мөнгө байлаа.

Ламанчскийн “Дон Кихот”

Энэ ном Библийн дараа орно. Номыг бичсэн Мигель Сервантес үүнд лав итгэхгүй байсан байх. Учир нь тэрбээр амьд ахуйдаа тун азгүй байжээ. Зохиолч өрөө төлөөгүйн улмаас Севильи гянданд хоригдож байхдаа бичсэн «Дон Кихот» романы эхний хэсэг 1605 онд хэвлэгджээ. Номыг хямд үнээр тааруу (хэвлэлийн эзэн ахиухан мөнгө зарахаас айжээ) хэвлэсэн ч асар их эрэлттэй болж зохиогчоо алдаршуулсан байна. Гэвч алдар нэр Сервантест мөнгө авчирсангүй. Харин ч романы хоёрдугаар хэсэг хэвлэгдэхээс нэг жилийн өмнө Авельянеде гэгч «Дон Кихотын» «хулгайн» хувийг хэвлүүлсэн байна. Луйврыг даруй илрүүлсэн ч уршиг нь үлджээ. Зохиолч ганцаардмал байдалд нас нөгчиж, бусдын мөнгөөр түүнийг оршуулсан юм. Харин 400 жил өнгөрсөн ч Сервантесын ном, юуны өмнө романы гол баатар Дон Кихот, Санчо Панса нар одоо хүртэл хүн гэдэг амьтны шилдэг мөртлөө хамгаалалтгүй талын бэлгэ тэмдэг болсоор байна.

Камасутра

Энэ номыг хүн болгон уншаагүй ч юуны тухай ном болохыг бүгд төсөөлдөг. Гэхдээ «Камасутра» дан эротикийн тухай ном биш ээ. Эротикийн тухай байдаг ч зөвхөн түүгээр зогсоогүй. Бүтэн хагас мянган жилийн өмнө зохиосон эртний энэтхэгийн энэ судар бүхэлдээ цэнгэл жаргалд ахиухан сургаж, бас бүх хүн санаа сэтгэл, бие бялдраар өв тэгш байх эрхтэй, чадвартай гэж тайлбарладаг юм. Эл номын туулсан зам тийм ч амар хялбар байгаагүй. Англичууд Энэтхэгийг эзлэх үедээ «Камасутра»-г хориглосон. Гэхдээ зориг гаргаж, түүнийг англиар орчуулсан Ричард Бертонд талархах хэрэгтэй. Номыг орчуулагчийн зөвшөөрөлгүйгээр цөөн хувь хэвлэж, бараг нууцаар тараасан. Яваандаа нөхцөл байдал өөрчлөгдөж, зан авир зөөлөрсөн ч орон оронд энэ номд янз бүрээр хандсан. Орос Улсад “Камасутра”-г хэвлэх нь зарчмын хувьд бараг боломжгүй байв. Учир нь бүр хувьсгалаас өмнө энэ судрыг балиар зүйл гэдэг байв. Ямар боловч энэ ном тогтсон заншлыг үндсээр нь эвдэж, секст хандах олон хүний хандах хандлагыг нэлээд өөрчилсөн юм.

Алиса гайхамшигийн оронд

Тим Бертоны ийм нэртэй кино тасалбарын орлогоороо дээд амжилт (орлого нь хагас тэрбум долларт дөхөж байна) тогтоож байгаа өнөө үед Льюис Кэрроллийн шилдэг зохиолыг дахиад л сонирхох болов. Ер нь «Алиса» нь цаг ямагт алдартай байсан номын нэг. Тэгээд ч түүнийг шүтэн биширч иржээ. Дашрамд дурдахад, Кэрроллийн ном 1865 онд эхэлж хэвлэгдсэн даруйдаа л амжилт олсон юм. Оксфордын коллежийн математикийн багш Чарльз Лютвиг Дожсон деканыхаа охин Алиса Лиделлд завиар зугаалж явахдаа ярьсан түүх, хожим түүний бичсэн гар бичмэл яруу найргийн бүтээл, «Эвклидийн тавдугаар номын алгебрийн задлан» номын дараа түүний гурав дахь ном болжээ. Льюис Керролл гэсэн хуурамч нэртэй хүн насаараа нарийн шинжлэх ухаан оролдож, өөрийгөө тэжээж байсан ч энэ нь түүнд төдий л таалагдсангүй.
Кэрролл гэрэл зураг, уран зохиолд бүхнээс илүү дуртай байв. Тэрбээр олон өгүүллэг зохиосон ч түүхэнд Алисагийн алдар явдлыг зохиогчийн хувьд оржээ. Энэ ном үнэхээр ертөнцийг эргүүлсэн юм. «Википеди»-д дурдсан сонирхолтой хэдэн баримт энэ байна. «Алиса» нэр ихэд түгсэн. Өвчтөн ямар нэг юмыг яг байгаагаас нь багаар юм уу их болгож харах сэтгэл санааны өвчнийг “Alise in Wonderland syndrome” гэдэг юм. Өөр бас юу хэлж болох вэ. Зохиолын баатар Шляпникийн солиорол «Эсгий малгай шиг солиотой» гэдэг англи хэллэгтэй холбоотой. Энэ нь эрт цагт эсгий малгай хийдэг эсгийг бэлтгэхдээ мөнгөн ус ашигладаг байснаас үүджээ. Тийм малгайг байнга өмссөн хүмүүс солиордог байжээ. Зохиолын гол баатар Лиделл овогтой охин Алисагийн тухайд бол, Кэрролл гэрлэе гэсэн санал тавьсан ч түүний эхнэр болсонгүй, харин шавьтай нь ханилж, дөрвөн хүүхэд төрүүлж, нас их өндөр болсон хойно нас баржээ.

Гэм зэм

Достоевский бол дэлхий дэх оросын тэргүүн зохиолч, хамгийн нөлөөтэй, зохиолоос нь байнга ишлэдэг зохиолч. Достоевский хоригдож байхдаа зохиосон «Гэм зэм» зохиол эхний санаагаараа гол баатрын өчил шиг байв. Энэ санааг зохиолч зургаан жилийн турш боджээ. Дараа нь бүр хоосорсон нөхцөлд Достоевский зохиолынхоо гурван боть түүвэр хэвлүүлэх эрхийг хэвлэлийн эзэнд худалдах алдаатай алхам хийж, дөрвөн сарын дараа бас нэг номоо өгөх үүрэг хүлээжээ. Достоевский мөнгө аваад зээлдүүлэгчидтэй тооцоо хийж, Висбаден руу явжээ. Тэнд тэрбээр өөрт байсан бүх мөнгөө мөрийтэй тоглоомд алдаж, орон байрны хөлс төлж, өөрийгөө тэжээх боломжгүй болсон учир Раскольниковын түүхийг бичихээр суужээ. Зохиолч товлосон хугацаандаа зохиолоо бичиж амжсангүй, арваннэгдүгээр сард хэвлэхээр төлөвлөж байсан номыг «Русский вестник» сэтгүүлд нэгдүгээр сард хэвлэж эхэлж, оны эцэс хүртэл сар болгон хэсэг хэсгээр хэвлэж байлаа. Достоевский романыг нь сэтгүүлд нийтлэхийн сацуу гүйцээж бичив. «Гэм зэм» роман жилийн дараа Орост тусгай ном болж, дараа нь герман, францаар олон хувь хэвлэгдэн, театрт жүжиг болгон тоглох зэргээр амжилтад хүрэв. Достоевский таван жилийн дараа хоёр дахь эхнэрийнхээ ачаар мөрийтэй тоглоомоос гарав. Тэгээд «Мөрийтэй тоглоомчин» номоо «Гэм зэм»-ийн адил хилийн чанадад Баден-Баденд бичжээ.

Харри Поттерын тухай цуврал

Жоан Роулинг Манчестерээс Лондон руу галт тэргээр явж байхдаа маш том шил зүүсэн нэг жаалыг харсаны дараа Харри Поттерын тухай бичихээр боджээ. Гэвч түүнээс хойш нэг жилийн дараа 1991 онд Португалид нүүн очиж, багшаар ажиллаж байхдаа л номоо бичиж эхэлсэн байна. Роулинг үдэш болгон хуучин бичгийн машины ард сууж, номоо бичнэ. Дараа нь тэрбээр Англид, тодруулж хэлбэл Шотландын Эдинбургт буцаж очин, ажилгүй байхдаа зохиолоо бичсээр байлаа. Роулинг бэлэн болсон романаа дөрвөн жилийн дараа «Блумсберри» хэвлэлийн газарт бүтэн хагас мянган фунтээр худалджээ. Аз таарахад, америкчууд түүний бүтээлийг нэлээд өндөр үнээр 105 мянган доллараар худалдаж авсан тул романыхаа хоёрдугаар хэсгийг бичиж эхэлсэн. «Харри Поттер, гүн ухааны чулуу» 1997 оны зун худалдаанд гарчээ. Тэгэхдээ Британид ганц мянган хувь нь чимээ шуугиангүй, түргэн борлосон бол АНУ-д энэ ном хит болов. Романы үргэлжлэл Роулингийг алдаршуулж, цаашаа юу болсныг бүгдээрээ мэднэ. Харри Поттер хүүхдийн уран зохиолд урьдын байр суурийг нь эгүүлэн авчирч, Жоан Роулингийн номоор бүхэл бүтэн үеийнхэн хүмүүжиж, зохиолч Британийн хамгийн баян эмэгтэй болов. Гагцхүү Харри Поттер хэзээ байхаа болих бол гэсэн асуудал л байна. Шидтэй жаалын адал явдлын тухай эхний номыг хэвлэлийн эзэн зөнд нь орхисон сонирхолтой баримт бий. Хэвлэгч конторын хувьд зар сурталчилгаа хийх мөнгө байсангүй. Нэг эцэг эх түүнийг өөр эцэг эхэд санал болгосон тухай радиогоор мэдээлсний ачаар эрэлт бий болжээ. Үүнээс өөр шудрага зүйл гэж байх уу?

Да Винчи код

Дэн Браун нэг удаа тэнгисийн хаялга дээр хэн нэгний мартсан Сидней Шелдоны «Шүүхийн өдрийн хуйвалдаан» ном олсон тухай домог байдаг. Тэрбээр тэр номыг уншиж эхлээд, «тийм ном юм уу бүр түүнээс илүү ном» бичихээр шийджээ. Шелдоны романы хэвлэгдсэн хувьтай жишвэл одоогоор бага (Сидней Шелдоны ном 300 сая хувь хэвлэгдсэн бол Брауных 81 сая хувь хэвлэгдээд байна) боловч англи хэлний багш асан 46 настай Браун бүх талаар алдаршжээ. «Да Винчи код» романыг уншигчид биширч, романд дурдсан Парисын газраар аялал зохион байгуулж, «Мона Лиза»-гийн ойролцоо жуулчин ердийнхөөс олон очих болов. Эл ном «Харри Поттер»-ын адил өөр бодит байдал бий болгодог буюу ердийн амьдралыг чухам хэрэг дээрээ байгаагаас нь илүү чухал болгодог юм. «Код да Винчи» номын талаар өдий төдий цуу яриа байдаг. Жишээлэхэд, романы санааг зохиолчийн эхнэр Блайт Ньюлон гаргасан гэсэн яриа бий. Браун хүүхдийн дуу зохиогчийн хувьд шоу-бизнесийн газар авахаар очоод байсан Лос-Анжелест тэр хоёр танилцжээ. Нөхрөөсөө 12 насаар ах Блайт эхлэн хөгжимчний шилэн хүзүүнээс нь барьж авч, хатуу гараараа дээш нь чангаажээ. Блайт түүний төлөөний хүн, дараа нь хамтран зохиогч болов. «Холхон байвал зохих 187 эр, романтик сэтгэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан хөтөч» гэсэн тэдний анхны ном бестселлер болжээ. Цаг ямагт ид шид, хуйвалдаан сонирхдог байсан Дэн Браун дараа нь чиглэлээ солин, «дорвитой» роман зохиох болсны дүнд «Тоот цайз» роман нь гарчээ. Тийнхүү цааш урагшлав. Браун «Код да Винчи» романаараа 260 сая доллар олж, одоо түүний жилийн орлого 76 сая болоод байна.

Атлант нуруугаа тэнийлгэв

Ерээд оны эхээр АНУ-ын конгрессын номын сангаас явуулсан санал асуулгаар «Атлант нуруугаа тэнийлгэв» ном америкчуудын амьдралыг үнэхээр өөрчилсний хувьд Библийн дараах хоёрдугаар ном болжээ. Энэ романыг АНУ-ын 12 хүн тутмын нэг нь уншсан байна. «Атлант» роман Европт ч бас алдаршжээ. Айн Ренд өөрийнхөө роман, гүн ухааны бүтээлдээ тусгасан үзэл бодлыг бараг сектант зарчмаар бичжээ. Товчоор хэлэхэд, Айн Рэнд үнэн хэрэгтээ «хэрхэн зөв аж төрөх» санаа бүхий лавлах зохиожээ. Тэгэхдээ 1925 онд зөвлөлт Оросоос далайн чанадад зугтаж гарсан Петербургийн уугуул Алиса Розенбаумын гаргасан гол санаа нь капиталист байгуулал нийгмийн шилдэг формаци, тэгэхээр капиталистууд хүн төрөлхтний гол ололт гэсэн жирийн, эл дол болсон санаа юм. Ухаалгаар хувиа бодох үзэл, өөрийнхөө амьдралыг сонирхлоороо нэмбэл Рэндийг шүтэн бишрэгчдийн бахархдаг зүйл бий болно. Ямар ч гэсэн гүн ухааны шаштир биш, уран зохиол болох «Атлант»-д иймэрхүү санаа социализмын эргүүлэгт орсон, эсрэг хүйстэй хоёр бизнесменийг аврах Америкийн тухай өгүүлэмжид тусгагджээ. Энэ ном дэлгүүрийн лангуунд тавигдсан 1957 онд коммунизмын эсрэг хэнээрхэл дэвэрч, америкчууд харь гаригийнхны (большевикууд биш үү?) халдлагын тухай кино, хошин шогийн ном үзэж байсныг харгалзан үзвэл «Атлант» роман гарах цаг, байх газраа чухамхүү олжээ. Романы санаа далайн чанадад одоо ч тулгамдсан хэвээр байна. Учир нь ийм нэртэй кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа нь үүнийг нотолж байна.

Ромео Жульетта хоёр

Ромео, Жульетта хоёрын түүхийг Шекспир бодож олоогүй аж. Түүнээс 70 жилийн өмнө Луижи Да Порто гэгч ийм нэртэй новелл бичсэн нь ихэд алдаршиж, бусад зохиогч цээжээр зохиох эхлэлийн сэдэв даруй болсон байна. Маш олон хувилбар гарсны дотор бүр гэнэтийн гэмээр ч хувилбар байна. Жишээлэхэд, жүжгийн зохиолч Лопе Де Вегийн бичсэн жүжгээр бол Розело, Жулия баатар нь ерөөс амьд үлддэг байна. Тэгэхдээ энэ сэдвийг ямар боловч Шекспир аль нэг байдлаар бичжээ. Монтекки, Капулетти гэдэг бие биеэ дайсагнасан хоёр гэр бүлийн тухай эмгэнэлт жүжиг нь сонирхолтой, урнаар бичихийн үлгэр жишээ болсон юм. Дашрамд дурдахад, «Ромео Жульетта хоёр» жүжиг итали гаралтай ч (Зохиогч баатруудаа Верон хотод суулгаснаар энэ хотод аялал жуулчлалаар байнга орлого олох боломж олгосонд нь хотын оршин суугчид хором тутамд талархаж байх ёстой) Шекспир төрөлх Англиасаа хэзээ ч явж байгаагүй гэж эрдэмтэд үздэг юм. Жүжгийн зохиолчийн хувийн амьдрал ч тийм ч сайн байсангүй. Шекспир 18 настайдаа нутгийн санваартны өөрөөс нь 8 насаар ах байсан охинтой гэрлэжээ. Тэр эмэгтэй жирэмсэлсэн учир Шекспир гэрлэсэн гэдэг. Нэгэн зүйл. Шекспирийг тэр үеийнхэн гол төлөв «Венера Адонис хоёр» шүлгээр нь мэддэг, харин түүнийг мөнхийн болгосон жүжгийн нэрийг цөөн хүн мэддэг байжээ. Харин одоо бүх зүйл өөр болсон. Шекспирийн өвийг нарийвчлан судалсан, номуудыг нь бүгдээрээ мэднэ, гэвч угтаа Шекспир байсан уу, эсвэл энэ бүх зохиолыг өөр хүн бичсэн юм бол уу гэсэн асуудал мэргэжилтнүүдийн сэтгэлийг эзэмдсэн гол асуудал болж байна. Уильям Шекспирийн эхнэрийг Энн Хатауэй гэдэг байсныг нэмж хэлье. Ертөнцийг эргүүлсэн номуудын дотор бас Владимир Набоковын «Лолита», Оскар Уйальдын «Дориан Грейн хөрөг», Толкиены «Бөгжний эзэн» зохиолыг дурдаж болно.

Thursday, April 29, 2010

ЯЛАГДАЛАА ЯЛАЛТ БОЛГОХ ТАВАН ЗАРЧИМ.

1. Амжилтанд хүрэхийн тулд алдаагаа судал. Алдсан үедээ үүнээсээ сургамж ав, тэгээд дараагийн удаад ял.
2. Өөрийгөө шүүмжлэх зүрх зоригтой бай. Алдаа сул талуудаа судлан тодорхойлж , засаж залруул. Энэ нь таныг мэргэжлийн түвшинд хүргэх болно.
3. Хувь заяагаа буруутгахаа боль. Саад бэрхшээл, асуудал бүхэнд алдаагаа ол, юун дээр алдсанаа мэдэж бай. Хувь заяагаа буруутгаснаар хэн хэзээ ч юунд ч хүрч байгаагүйг бүү тартаарай.
4. Оролдлоготой байхын зэрэгцээ туршилт хийдэг бай. Гол зорилгоосоо хараагаа бүү салга, гэхдээ толгойгоороо битгий хана мөргөөд бай. Шинэ аргуудыг туршаад үз. Туршилт хий.
5. Нөхцөл байдал бүхэн өөрийн гэсэн сайн талтай гэдгийг бүү март. Түүнийг нь ол. Сайн талыг нь олж харвал зориг чинь мохохгүй. Ялагдал гэдэг бол бодол санааны зөвхөн тэр үеийн л төлөв байдал юм.

Гуч хоногийн хөгжлийн төлөвлөгөө:

Өнөөдрөөс эхлээд хийх зүйл:
Энэ зуршлаасаа салах /саналууд/
a) Ажлаа хойш тавих
b) Өөдрөг биш хүмүүстэй ярилцах
c) Өдөрт нэг цагаас илүү телевиз үзэх
d) Хов жив хөөцөлдөх

Энэ зуршлуудыг хэвшүүлэх/саналууд/
a) Өглөө бүр гадаад төрх байдалдаа санаа тавих цаг гаргах
b) Дараагийн өдөр хийх зүйлээ өмнөх орой нь төлөвлөх
c) Боломж гарах бүрт хүмүүсийг сайшаах

Ажил дээрээ ашиг тустай зүйл хийх
a) Удирдлагад тань ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжүүлэх
b) Байгууллагынхаа тухай улам их зүйл мэддэг болох /юу хийдэг, ямар хүмүүст үйлчилдэг гэх зэрэг/
c) Байгууллагын илүү үр өгөөжтэй ажиллахад нь тус болох гурван санал гаргах

Гэр бүлдээ зориулж ашиг тустай зүйл хийх/ саналууд/
a) Өнөөг хүртэл хайхарч байгаагүй, гэр бүлийн хүнийхээ хийдэг зүйлсийг магтах
b) Долоо хоногт нэг удаа гэрийнхэнтэйгээ онцгой ямар нэгэн зүйл хийх
c) Өдөрт нэг цагийг тэр чигээр нь гэрийнхэндээ зориулах

Оюунаа дараах чиглэлүүдэд хөгжүүлэх /саналууд/
a) Долоо хоногт нэг хоёр цагийг мэргэжлийн сэтгүүл уншихад зориулах
b) Өөрийгөө хөгжүүлэх номуудыг унших
c) Дөрвөн шинэ найзтай болох
d) Өдөрт хагас цагийг чимээгүй нам тайван орчинд, саад болох зүйлгүйгээр бодож сэтгэхэд зориулах

ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БОЛГО.
1. Юу хүсч байгаагаа тодорхой мэддэг бай. Урт хугацааны зорилгоо тодорхойл. Арван жилийн дараа ямар байхаа нүдэндээ харагдтал төсөөл.
2. Нэг жилийн төлөвлөгөө хийгээд түүнийгээ бич. Амьдрал тань аз нь мэдэг гээд орхиж болохооргүй чухал шүү дээ. Ажилдаа , гэртээ, орчиндоо хийх гэж хүсч байгаа бүхнээ эхлээд цаасан дээр буулга.
3. Хүсэл мөрөөдөлдөө сэтгэл санаагаа төвлөрүүл. Илүү их эрч хүч олж авахын тулд зорилгуудаа тодорхойл. Та зорилгуудаа тодорхойлсон үедээ амьдралаас жинхэнэ таашаал авч эхлэх болно.
4. Гол зорилгууд тань таныг чиглүүлэг. Зорилгодоо төвлөрвөл, түүнд хүрэхийн тулд дандаа зөв шийдвэр гаргаж байгаагаа та харах болно.
5. Зорилгодоо алхам алхмаар ойрт. Хийдэг ажил бүхнээ ач холбогдолгүй жижиг зүйл мэт харагдаж байгаа ч гэсэн тус тусдаа зорилго руу тань чиглэсэн нэг алхам гэж бод.
6. Өдөр тутмын төлөвлөгөө боловсруул. Өдөр тутмын зорилгууд үр дүнд заавал хүргэдэг.
7. Өөр хувилбаруудыг хэрэглэ. Өөр хувилбар гэдэг бол зорилгодоо өөр замаар хүрэх гэсэн үг бөгөөд энэ нь хэзээ ч зорилгоосоо няцах гэсэн утгыг илэрхийлэхгүй.
8. Өөртөө хөрөнгө оруулалт хий. Оюунаа тэлэх , хүч чадлаа, үр өгөөжөө өсгөх зүйлсийг худалдаж ав. Боловсролдоо хөрөнгө оруулалт хий. Санаа өдөөгчдөд хөрөнгө оруулалт хий.

Friday, April 23, 2010

Амжилттай Гүйцэтгэл буюу 15 хором

Энэ сэдвийн гол санаа нь ажлаа дуустал нь харсны дараа хий.. гэсэн ойлголт юм.

Та ийм үг сонсож байсан уу?
- тэр маш сэргэлэн
- ёстой гялалзуур
- юу ч даалгасан биелүүлдэг
- амжиргаатай гар
- тэдний хүүхдүүд ёстой сүрхий
Тэд бусдаас юугаараа ялгаатай юм бэ?

Эндээс та бүхнийг нэгэн туршилтыг хийхийг уриалж байна. Энэ нь та амжилттай гүйцэтгэгч, хэлсэндээ хүрэгч буюу зорилгодоо хүрэхэд тус болох юм. Та орой орон дотроо ороод унтахаасаа өмнө маргааш хийх ёстой ажлаа эхнээс нь дуустал нь бүх процессийг дуустал нь бод, төсөөл, нүдэндээ хар..

Ингэснээр та тухайн өдөр өглөөнөөс орой 6 цаг хүртэл бүтэн хийгээд амжихгүй байх байсан ажлаа 4 цаг гэхэд хийгээд дуусгачихна. Эсвэл анзаараггүй хийхгүй өнгөрүүлэх байсан ажлаа амжилттай хийж гүйцэтгэнэ.
Өөрөөр хэлбэл өмнөх өдөр та маргааш хийх ажлаа цаг гарган сайн төсөөлж чадваас маргаашийн ажлын гүйцэтгэлийн алдаа багасдаг гэсэн үг юм.

Анхны удаад 15 удаа
7 хоногийн дараа 5 удаа
2 сарын дараа 2-3 удаа

Эцэст та ямарваа ажлыг санахдаа л амжилттай хэрэгжүүлэгч болох юм. Өөрөөр хэлбэл таны гүйцэтгэлгээний хэв маяг өөрчлөгдөх юм.

Одоо дараагийн амжилттай хэрэгжүүлэгч болох дараагийн шатыг авч үзье. Үүнийг гол санаа нь та жинхэнэ төлөвлөгч болох алхам юм. Үүний тухай ярихаас өмнө би та бүхэнд бас нэг зүйлийн тухайн дурьдмаар байна.

Энэ нь амжилтанд хүрэгсдийн тухай ойлголт юм. Нэгэн маш туршлагатай настай хүнтэй би хамт ажилладаг байлаа. Гэтэл нэг өдөр хамтрагч маань: “ - Сонин юм шүү, энэ амжилттай амьдарч байгаа хүмүүсийг харахаар ихэнхидээ л өмнө нь юу ч үгүй байхдаа их сагсуу байсан хүмүүс байдаг юм” гэсэн юм.

Энэ бол маш сонин ойлголт байлаа. Бидний амьдралд маш олон худлаа, үнэн сагсуурагчид байдаг ч тэд бүгд сайн явж байгаа харагддаггүй. Харин үүнээс би нэг зүйлийг л ойлгосон юм. Өөрөөр хэлбэл тэр сагсуу хүмүүст нэг л нийлэг шинж байсан. Энэ нь сагсуурч буюу онгирч чадах, харин бизнест хэллэгт нь хөрвүүлбэл энэ нь онгирч чаддаг буюу зорилгоо холж тавьж чаддаг чанар юм.

Миний бодлоо хүмүүс зорилго тавихад ихэнхидээ зорилгодоо бүрэн дүүрэн хүрч байгаа нь ховор байдаг хэдий ч бас нэг анзаарсан юм бол тухайн зорилгийнхоо ойр орчимд л үр дүн нь хүрдэг. Эндээс юуг хэлэх гээд байна вэ? гэхлээр зорилгоо ойр тавиад түүндээ хүрсэн хүнээс зорилгоо хол тавиад түүндээ хүрээгүй хүн илүү амжилттай амьдарсан байх магадлалтай болж байгаа юм.

Ингэхээр манай найзын хэлснээс дүгнэвэл маш олон сагсуу хүмүүс зорилгоо хол тавиад түүндээ хүрэхгүй байгаа хэсэг нь олонхи ч нөгөө талаас хүрсэн хэсэг нь нийт амжилттай амьдарч байгаа хүмүүс дотор дийлэнхи жинг дарж байдаг тухай л ярьсан байгаа юм.

Тэгвэл одоо амжилттай хэрэгжүүлэгч байх 2 түвшин буюу үндэслэлтэй хол зорилго тавигч байхын тулд түрүүний орон дотроо орж маргаашийн ажлаа боддог байсан бол:

Анхны удаад 1 өдрийн ажил
1 сарын дараа 3 өдрийн ажил
3 сарын дараа 7 өдрийн ажил

Дээрхи зарчимаар 3 сарын дараа гэхэд та унтахаасаа өмнө 7 хоногийн ажлаа төлөвлөчихөөд унтдаг болох нь байна. Энэ дасгалын гол ач холбогдол нь таныг үндэслэлтэй зорилгоо хол тавигч болгох явдал юм.

Хамгийн гол хэрэв та маргааш юу хийхээ мэддэгггүй, эсвэл та дараа 7 хоногт юу хийхээ мэддэггүй бол та яаж 1сар, 3сар, 6сар, 2жил, 5жил-ийн дараа юу болохыг харж чадна гэж? Иймд хэрэв та миний дээрхи зөвлөгөөг дагаснаар таны зорилгоо төлөвлөхдөө ч үндэслэлтэй байхад нэг алхам ойртох юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд хэрэв та амжилттай хэрэгжүүлэгч, өөрийгөө дайчлагч байж чадвал таныг ямар ч том зорилго мохоож чадахгүй, таны ирээдүйн амьдралд амжилт хүсье.

Sunday, April 18, 2010

Та ямар темперанменттай хүн бэ?

Темперанментын хэв маяг ба түүний сэтгэлзүйн онцлог:
Сангвеник-Зүрхнээс ялгарах цус ихтэй хүмүүс
Флегматик-Тархинаас ялгарах салс ихтэй хүмүүс
Холерик-Элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүмүүс
Меланхолик-Цөсийн уутнаас ялгарах хар цөс ихтэй хүмүүс

Темперамент нь хамгийн ерөнхий байдлаараа хувь хүн, бие махбодь болон танин мэдэхүйн үйл явцыг хооронд нь холбогч болж өгдөг. Гэр бүлийн хосууд хоорондоо нэг темпераменттай байх нь ховор бөгөөд нэг болон ижил төсөөтэй зан араншинтай хүмүүсийн хамтран ажиллах чадвар ч гэсэн сул байдаг гэдгийг амьдралын туршлага харуулсаар иржээ. Тийм ч учраас өөр болон эсрэг тэсрэг зан араншинтай хүмүүс хамгийн сайн зохицдог. Та өөрийгөө /хамгийн дотны хүмүүсээ/ сангвиник, холерик, флегматик, меланхолик хэмээх 4-н темпераментын алинд нь харъялагддагийг мэдэж авахын тулд доорхи асуултуудад тийм эсвэл үгүй гэж хариулаарай. Нэг багц асуултад 16-аас дээш тийм гэж хариулбал тухайн темпераментад хамаарна гэсэн үг. Хэрэв алинд нь ч 16-аас дээш тийм гэж хариулаагүй бол хамгийн олон удаа тийм гэж хариулсан темпераментдаа та харъялагдана гэсэн үг. Гэхдээ нэг хүнд дан ганц л темперамент зонхилдоггүй, дөрвүүлээ хоршин байдаг гэдгийг санаарай.

Миний хувьд сангвиник юм байна лэээээээ хэхэхэ :)


САНГВИНИК
1. Хөгжилтөй баяр баясгалантай, чанга хөхөрдөг
2. Эрч хvчтэй ажилсаг
3. Эхлэснээ дуусгахгvй орхих нь элбэг
4. Өөрийгөө хэт vнэлдэг
5. Аливааг тvргэн ойлгож тусгаж авдаг
6. Сониуч тогтвортой.
7. Аливаад зовж шаналах нь бага
8. Ямар ч нөхцөлд амархан дасаж зохицдог
9. Шинэлэг ажилд дуртай
10. Сонирхолгvй юмнаасаа амархан хөндийрч холддог
11. Нэг ажлаас нөгөөд амархан шилжиж зохицдог
12. Зохион байгуулах дуртай
13. Нийтэч , уриалгахан, нэрлэхэж эмээдэггvй
14. Тэсвэртэй тууштай, ажиллах чадвар сайн
15. Нvvр гарын хөдөлгөөн оролцуулан тvргэн чанга ярьдаг
16. Биеэ барьж эзэмдэхдээ сайн
17. Цовоо сэргэлэн ааш зантай
18. Тvргэн унтаж амархан сэрдэг
19. Эмх цэгц муу, Юмыг яарч шийддэг
20.Заримдаа өнгөц хийсвэр шийддэг


ХОЛЕРИК
1. Тогтворгvй байна хөдлөж гар хурууг орoлддог.
2. Омогтой огцом ууртай.
3. Тэвчээргvй биеэ барьж чаддаггvй.
4. Шийдэмгий санаачлагатай.
5. Зөрvvд
6. Mаргаанд цэцэн дийлэх гэж оролддог
7. Yе vе гэнэтийн vсрэнгvй байдлаар тvргэн ажилладаг
8. Ний нуугvй шулуун шударга
9. Аз турших дуртай
10. Өсөрхөж уурлах нь олон
11. Сэтгэлийн хөдөлгөөнтөй, хэл яриа огцом тvргэн
12. Хэрvvлч зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггvй.
14. Тvрэмгий дээрэнгvй захирангуй
15. Гар нvvрний хөдөлгөөн их
16. Тvргэн бодож шийддэг
17. Шинэ зvйлд удаан дасдаг
18. Зорилгодоо тууштай хvрдэг
19. Алхаа гишгээ огцом тvргэн
20. Ааш зан тvргэн хувьсаж өөрчлөгддөг.


ФЛЕГМАТИК
1. Эмх журамтай, Нямбай
2. Аливаад ул суурьтай ханддаг
3. Болгоомж бодлоготой
4. Хvлээцтэй
5. Хоосон чалчих дургvй, Yг дуу цөөтөй
6. Сэтгэлийн хөдлөгөөн бага, Хэл яриа жигд тогтуун
7. Нvvр гарын хөдлөгөөн бага
8. Удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхлэснээ гvйцээдэг
10. Хvч чадлаа дэмий vрдэггvй
11. Хэвшсэн дэг журмаа хатуу мөрддөг
12. Сэтгэлийн хөдлөгөөнөө барьж чаддаг
13. Сайшаал шvvмжлэлд эмзэг
14. Өөрийгөө дооглох шоолохыг тоодоггvй
15. Сонирхол харьцаа тогтвортой
16. Нэг vйлээс нөгөөд шилжихдээ удаан
17. Хvн бvртэй жигд харьцдаг
18. Шинэ нөхцөлд дасч зохицохдоо бэрхшээдэг
19. Зовлон өвчинд тэвчээртэй
20. Уур уцааргvй

МЕЛАНХОЛИК
1. Бvрэг ичимхий
2. Шинэ нөхцөлд сандарч тэвддэг
3. Танихгvй хvнээс бишvvрхэж бэрхшээдэг
4. Хvчиндээ итгэхгvй бэрхшээдэг
5. Ганцаардлыг амархан давдаг
6. Амжилтгvй зvйлд амархан гутарч, сэтгэлээр унадаг
7. Бодлогоширч гиеvvрхэх дуртай
8. Амархан ядардаг
9. Хэл яриа сул зөөлөн
10. Ярьж буй хvнийхээ зан төлөвт зохицдог
11. Өрөвч эмзэг уян сэтгэлтэй
12. Сайшаал шvvмжлжлд мэдрэмтгий
13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
14. Хардаж сэрдэх талтай
15. Өвчин зовлонд эмзэг
16. Хэт гомдомтгой
17. Бодол саналаа бусадтай хуваалцдаггvй, нийтэч биш
18. Идэвхи санаачилга багатай
19. Дуулгавартай хvлцэнгvй
20. Бусдаар туслуулж өрөвдvvлэх дуртай



Сангвиник - араншин нь сэтгэлийн хөдлөл ихтэй, улиран өөрчлөгддөгөөр тодорхойлогдох бөгөөд ийм араншинтай хүн ямар нэг зүйл сонирхвол түүнээ ямагт гүйцэтгэдэг, эс сонирхвол үүнээсээ уйдаж идэвхгүй болдог. Түүнчлэн орчиндоо хурдан зохицдог, гомдол гутралаа амархан мартдаг, өөдрөг үзэлтэй, уян, ухаан хурц, нэн ажигламтгай. Ийм араншинтай хүмүүст дараах дутагдал байдаг. Юманд өртөмтгий, дутагдлаа үл тоомсорлодог, бардам сагсуу, нөхөрлөл дурлалд захирч байх дуртай, хүсэлгүй бол ажиллаж чаддаггүй, ажил хэрэгт хандах нь тийм ч сайн биш.


Холерик - араншин нь хөөөрөл ихтэйгээрээ тодорхойлогддог бөгөөд хөдөлгөөнтэй хүч энерги ихтэй, түргэн шаламгай, юм хүлээн авах хариу үйлдэл хийхдээ түргэн ажилд шүүмжлэлтэй ханддаг сэтгэлийн хөдлөл ихтэй амархан ядарч цуцдаг идэвхийн үе нь бага. Ийм араншинтай хүмүүст дараах дутагдал бий: Амархан гомддог, эмзэглэдэг, хэт хөөрсөн үедээ догшин, дутагдалаараа бхархдаг бөгөөд хувиа хичээсэн байдлыг нь хөндвөл зэвүү хүрэхээр сөрөг авир гаргах ба юманд тэргүүлж удирдах дуртай, бусад хүмүүстэй ойр дотно биш заримдаа биеэ тоох байдалд орж болзошгүй.


Флегматик - араншин нь хүчтэй, тайван даацтай, юманд яардаггүй, ажил төрөлд хариуцлагатай махруу ханддаг, хэт хөшүүн, олон үг ярьдаггүй . Ийм араншинтай хүмүүст онцгой тохиолдолд дараах дутагдал илэрдэг: сандруу, бусдад үл итгэх ба хартай, өөрийгөө дутуу үнэлэх, биеэ хэт барьж нэр төрөө дэндүү боддог, магтуулах дуртай, ажил хэрэг нь бүтэлгүй бол сэтгэл санаагаар амархан унадаг, зөрүүд, өөрийгөө хэт их хянаж цэнэдэг, шинэ үйл ажиллагаанд удаан дасдаг байна.


Меланхолик - араншин нь сэтгэл хөдлөл ихтэй, санаагаа ил хэлдэггүй, саатлын процесс давамгайлсан үедээ хүнд байдалд ордог. Ганцаардмал, сэрдэмтгий, ажил үйлс нь бүтээгүй үед сэтгэл санаагааар амархан унадаг, шинэ хамт олон, шинэ ажилд дасахдаа удаан, аймхай.

Эх сурвалж: "Боловсролын сэтгэл судлал"

Sunday, April 11, 2010

Инээвэл залуужина :)

Бурхан чөтгөр 2 там, диваажингийн хооронд хөл бөмбөгийн тэмцээн зохиох болжээ. Гэтэл бурхан инээд алдаж,
-За манайд хөл бөмбөгийн шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгач нар байна гэхэд чөтгөр хариуд нь:
-Тэгвэл тамд бүх шүүгч нь байгаа юм чинь! гэжээ.


Таксинд суусан охин:
-Хорооллын Номин гэхэд Жолооч эргэн харж хэсэг тээнэгэлзсэнээ
-5н шарын Батаа гээд гараа сунгав.


-Молекул Батбаяр огт vзэгдэхгvй, олигтой хууль ч санаачлахгvй хаана явна аа?
-Микроскопоор харна уу.


Ардчилсан намын дарга сайдуудаа сонгож байна. Лу.Болдыг дуудаад
- Болд оо, чи багадаа юугаар тоглодог байсан бэ?
- Тугалган цэргүүдээр.
-Чамайг Батлан хамгаалахын сайдаар томиллоо.
Баярцогтыг дуудаад
- Баярцогтоо, чи багадаа юугаар тоглодог байсан бэ?
- Голдуу мөнгөддөг байсан даа.
- Сангийн сайдаар томиллоо.
Баттулгыг дуудаад
- Баттулгаа, чи багадаа юугаар тоглодог байсан бэ?
- Машинаар голдуу
- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд бол.


Нэг эр зочид буудалд ирэв.
-Манайд ямар ч өрөө алга даа.
-Надад өөр хонох газар байхгүй ээ, ямар ч хамаагүй өрөө өгөөч дээ?
Үйлчлэгч эрийг дагуулан нэг өрөөнд ирэв.
-Энэ жаахан муу түүхтэй өрөө байгаа юм, та сэжиглэхгүй бол ор доо.
-Яасан юм?
-8 хүн дүүжилж үхээд байгаа юм.
-Яаж? Хаанаас?
-Энэ хаалганы бариулаас.
-Энэ бариулаас яаж дүүжилж үхдэг байна аа, сонин юм даа…
Өглөө нь үйлчлэгч өреөнийх нь хаалгыг нь онгойлгон дуу алдав.
-fuck… бас нэг саваагүй амьтан!


Нөхөр ванны өрөөнөөс :
-Өчигдөр сольсон сахлын хутга өнөөдөр даахаа больчихдог сонин юм даа?
Эхнэр өөр өрөөнөөс : Сонин юм даа. Өчигдөр намайг нүднийхээ харандааг үзүүрлэхэд зүгээр л байсан юм даа.


Цэцэрлэгийн хүү:
-Ээж ээ, намайг өнөөдөр Саша зодоод.
-Миний хүү өөдөөс нь зодолдоогүй биз?
-Үгүй ээ, зүгээр л таны хэлдэгээр “чимээгүй өшөө” авсан.
-Яаж?
-Нусаа бөөрөнхийлж байгаад нууцаар хоолонд нь хийчихсэн.


Орой унтах болоод л хамгийн багаараа эгч дүү 2 гэрэл унтраах дээр маргалджээ. Дүү нь орондоо ороод л унтаад өгөв. Бага ангийн эгчийн толгой ажиллалаа. 2 мин орчмын дараа сэрүүлэг дуугарах нь тэр. Дүүгээ дуудаад:
- Хүүе Болдоо босооч ээ!!! Хичээлийн чинь цаг болчихлоо….
Сургуульд ороод удаагүй дүү нь сандран босож хувцас руугаа гүйв. Харин эгч нь:
- Өө сэрүүлэг худлаа дуугарч. Чи боссоноороо гэрлээ унтраачихаад унт даа!!!


Ядуухан нөхөртэй сууж, насан туршид нь зовоосон, ааш муутай баян хижээл авгай бөө дээр очоод залуу болох арга зааж өгөөч гэв. Бөө “Төв шуудангийн оройд байдаг цагийн зүүг эсрэг эргүүл. Хэдий их эргүүлж чадна, төдий чинээ залуужна” гэжээ. Авгай муу нөхрөө аашилж загнан, дээш нь авируулав. Нөхөр нь гараад л эргүүлээд байж, эргүүлээд байж. Нэг хартал тээр дороос авгай нь жаахан охин болчихсон “Арай хэтэрчихлээ! Жаахан буцаа!” гэж чарлаж байна гэнэ. Нөхөр улам цааш нь заналтай эргүүлж, “Хадам ээжийн гэдсэнд буцаад ортол нь эргүүлээд, үр хөндүүлчихнэ дээ, чамайг муу шулмыг” гэж дотроо үглэж байна гэнэ.


2 хулгайч нэг эмгэнийд ороход эмгэн унтаж байв. Авах юм юу ч байхгүй гарах гэж байтал нэг нь:
- Хоёулаа энэ эмгэнийг хүчиндчих үү? гэв. Нөгөөх нь:
- Хэрэггүй ээ гаръя гэтэл эмгэн:
- Жижигхэн нь шал илүү ш дээ гэжээ.


Нэгэн удаа Вовка хичээлдээ 10 минут хоцроод сургуулийнхаа шатаар гүйж явтал багш нь тааралдан:
- 10 мин хоцорчихлоо хэмээн ууртай хэлжээ. Тэгтэл Вовка өөдөөс нь:
- Тиймээ, би ч гэсэн гэж хэлсэн гэдэг.


Хэрэгтэн цагаадаж, өмгөөлөгчийн хамт шүүх танхимаас гарч явж байна. Өмгөөлөгч:
-Та миний өмгөөлөлд хэр хангалуун байна вэ?
-Нэг л юманд харамсаад байна.
-Юунд тэр вэ?
-Таныг ингэж өмгөөлөхийг чинь мэдсэн бол арай ахиухан бараа хулгайлчихдаг байж.


Нэг оюутан нийтийн байрныхаа жорлонд шээж байгаад хажуу дахь нөхрийнхийг харвал аймаар урт байна гэнэ.
-Хөөе, яавал чинийх шиг болгох вэ?
Негр:
-Хоёр хоног тоосго зүгээд явчих.
Эр хоёр хоног тоосго зүүсэн чинь нөгөөдөх нь хөхрөөд сүйд болж. Нөгөө негр дээрээ очив:
-Чинийх шиг болгох гээд тоосго зүүгээд байсан чинь урт болох нь бүү хэл, харин хөхөрчихлөө. Негр:
-Өө, чи урт болгох гэсэн юм уу...

Эхнэр:
-Би чиний зарц байж ханалаа. Салах өргөдлөө өгнө.
Нөхөр:
-Хэрэггүй. Чи ажлаас халагдсан!


Нэг шумуул яаж цус сорох вэ гээд бодож байтал завьжаараа цус дуслуулсан вампир явж байв. Түүнээс:
- Чи хаанаас цус олов? гэж асуутал вампир:
- Чи тэр шонг харж байна уу?
- Харж байна
- Тэгвэл би харсангүй...


Эмийн санд нэг залуу орж ирэв. Худалдагч хүүхэн:
-Сайн байна уу, танд юу хэрэгтэй вэ?
- Юу ...Би ... надад ... Танайд эрэгтэй худалдагч байхгүй юу?
-Байхгүй ээ. Эгч бид 2 энэ аптекийг 3 жил ажиллуулж байна. Бид танд тусалж чадна аа.
Залуу:
-Юу л даа. Би эхнэртэй. Бас 2 нууц амрагтай. Тэгсэн ч гэсэн дахиад л хүүхнүүдтэй унтмаар бодогдоод байдаг болчихлоо.
-За би одоохон эгчээс асуугаад ирье.
Төдөлгүй эргээд ирэв:
-Би эгчтэйгээ зөвлөлөө. Танд 7 хоногт 200 доллар өгөөд, дээр нь өдөр болгон үнэгүй оройн хоол өгч байя, тохирох уу?


Чи яагаад надтай маргаад байгаа юм?
-Би чамтай маргаагүй ш дээ.
-Тээр, ингээд л маргаад байгаа юм даа.


Нэгэн залуу кафед сууж кофе уунга зэргэлдээ ширээний царайлаг бvсгvйг ширтэж байна гэнэ. Тэгснээ шийдсэн бололтой дєхєж очоод:
-Бvсгvй, тантай нэг ширээнд сууж болох уу? гэтэл бvсгvй:
-Би чамтай унтаж чадахгvй ээ гээд кафегаар нэг орилжээ. Хvмvvс ч тэр хоёрыг харж жуумалзаж байна гэнэ. Залуу чавга шиг улаагаад ширээнийхээ ард эргэн суужээ. Гэтэл нєгєє бvсгvй тvvнд дєхєж очоод:
-Та намайг уучлаарай. Би сэтгэл судлаач байгаа юм л даа. Тэгээд “Жирийн бус нєхцєл байдалд хvмvvсийн гаргадаг авир” гэсэн сэдвээр зэрэг хамгаалах гээд материал цуглуулж байгаа юм байхгvй юу гэсэнд залуу:
-Юу? 200 ногооноор бол унтана гэнээ? гэж хамаг байдгаараа кафегаар дvvрэн орилж гэнэ


Ач хvvгээ сургуулиасаа ирэхийг харсан эмээ сонирхон асууж байна гэнэ.
-За хvv минь єнєєдєр тэгээд хичээл дээрээ юу vзэв дээ?
-Эмээ минь бид нар єнєєдєр химийн хичээлээр тэсрэх бодистой туршилт хийсэн.
-Тэгээд та нар маргааш сургууль дээрээ юу vзэх вэ?
-Эмээ, минь юун сургууль вэ?


-Ингэхэд хєгшєєн чи хаана орсон бэ?
-Анагаахын дээдэд.
-Ашгvй дээ, би мал эмнэлгийн дээдэд орсон ш дээ. Хоёулаа тєгсчихєєд нэг нэгнийгээ эмчилж байвал аштай байгvй юу.


Зорчигчид пиг суусан онгоц газардахаар доошилж байна гэнэ. Тэгтэл нисгэгч нь нэг нэг шvхэр барьчихсан гарч ирээд зорчигчдод тушааж байна гэнэ.
-За онгоцны ахмад ярьж байна. Удахгvй манай онгоц газардана. Тэгэхээр та бvхэн юуны ємнє бvсээ бvслэцгээ. Дараа нь гадаад паспортынхаа эхнийг хуудсыг бvгд урж аваад гаагаан дотроо хийгээрэй. Тэгэхгvй л бол дараа хэн болох нь танигдахгvй бєєн будлиан болоод байдаг юм…


Залуухан царайлаг бvсгvй гал тэргээр аялж байна гэнэ. Дэргэд нь нэг сул суудал байв. Гэтэл ганган малгай, давируултай гутал, мундаг цув нємєрсєг ковбой залуу орж ирээд:
-Хатагтай таны дэргэд суувал та татгалзахгvй биз дээ? гэсэнд хvvхэн гэнэт:
-Татгалзаж байна. Татгалзахын ихээр татгалзаж байна. Би балиар, бохир, ёс суртахуунгvй ковбойчуудыг vзэн яддаг. Ингээд ч зогсохгvй. Танд гэж хэлэхэд ковбой нар чинь хєдєлж, явж байгаа бvхэнтэй юу яадаг адгийн шаарнууд. Vнээ, хонь, ямаа, нохой, мэлхий, тахиа гээд хэнийг голдоггvй шаарнууд гэж уурлалаа. Тэгсэн ковбой эр харин:
-За тахиа нь ч арай юу юм бэ гэж уурлажээ.


Галт тэрэгний купенд ганцхан зорчигч аялж явна. Гэнэт буутай дээрэмчин ороод иржээ.
-Байгаа мєнгєє бушуухан єгєєдєх.
-Надад єгье гэсэн ч сохор зоос ч алга.
-Тэгээд vхсэндээ чичрээд байгаа юм бэ?
-Билэт шалгагч орж ирж байгаа юм байх л гэж бодоод.


Хар тамхичин эр чад хийгээд тамд унажээ. Эргэн тойрноо харвал холгvйхэн том тариан талбай байна гэнэ. Мань эр хар тамхины євс тарихаар шийдэв. Тэгтэл нэг чєтгєр хvрээд ирэв.
-Яах гэж байна ?
-Хар тамхины євс тарьдаг юм билvv?
-Яах юм бэ? Чамаас ємнє бvгдийг нь тарьчихсан. Тэр хараач.
Хар тамхичин эр суугаад ургаж гvйцэхийг хvлээв.
-Чи юу хvлээгээд байгаа юм бэ?
-Ургаж гvйцэхийг нь...
-Яах юм бэ, тэр хар даа. Ургаад боловсрочихсон байгаа биз дээ.
Хар тамхичин эр тvvж эхлэв.
-Тvvх хэрэггvй ээ. Тэр. Тэнд тvvгээд овоолчихсон байна.
Хар тамхичин эр цаас гаргаж эрээд ороож эхлэв.
-Ороох хэрэггvй ээ. Тэр ороосон хар тамхи дvvрэн байга биз.
Хар тамхичин эр хамгийн том ороомгийг нь сонгож аваад, арай багыг нь чєтгєрт єгєв. Асаах гэтэл шvдэнз байдаггvй гэнэ. Хайгаад хайгаад олсоногvй, чєтгєрєєс асууж байна гэнэ.
-Хєгшєєн чамд шvдэнз байхгvй биз?
-Хар малаа, Шvдэнз байсан бол энд там биш диваажин байхгvй юу....


Багш сурагчаасаа Порно сэтгүүл хурааж авав.
-Маргааш эх эцгээ дагуулж ирээрэй.
-Заавал маргааш гээд яах вэ, наад сэтгүүлийн чинь 42-43 дугаар хуудсанд байгаа.


Хамтралын хурал болж байна. Үхрээ муу хариулсан үхэрчин Коля-д ямар шийтгэл оногдуулахыг хэлэлцэнэ. Хамтралын гишүүн Петро босов:
-Би Коляг нам цохиод унагачихъя.
Дарга:
-Тэгэж арай болохгүй ээ. Хамтрал үхэрчингүй болно шүү дээ.
Хэсэг чимээгүй. Дахиад л Петро босов.
-Би Коляг нам цохиод хаячихъя л даа.
Дарга:
-Болохгүй гэж хэлээ биз дээ. Ганц үхэрчнээ алчихвал хамтрал яах болж байна. Өөр санал хэлэх хүн олдохгүй л байлаа. Дахиад л Петро босов:
-Дарга аа, тэгвэл адуучин Ваняг алчихъя. Манайх чинь 2 адуучинтай биз дээ...


Нэг залуу үнэт эдлэлийн дэлгүүрт сонирхож явна. Болвол нэг юм авчих санаатай:
- Энэ бөгж ямар үнэтэй вэ?
- 10000
- Өө чөтгөр гэж, яасан үнэтэй юм бэ?
- Аа, тэгвэл энэ?
- Хоёр чөтгөр…..


Туулай ойд явж байсан чинь арслан зам дээр хэвтэж байна гэнээ.
Туулай: -Арслан ахаа, та юу хийж хэвтжаагаан бэ?
Арслан: -Ах нь хавханд орчихлоо.
Туулай: -Өө, сэгсийсэн муу гөлөг чинь замаа харж явахад яадгийм бэ?


Мафийн босс туслахаа дуудна
-Чи тэрнээс алтаа хаана нуусныг нь хэлүүлж чадавуу?
-Чадсангүй.
-зодсон уу?
-Зодсоон.
-Усанд дүрж үзэв үү?
-Үзсэн.
-Поялкинаар түлэв үү?
-Түлсэн.
-Оймсоо үнэртүүлсэн үү?
-Босс оо, арай хэрцгийдэх юм биш үү


Эмч өвчтөн хоёрын яриа:
- Та яагаад амиа хорлох гээд байгаа юм бэ?
- Амьдрал надад уйтгартай байна.
- Юу гэнээ? Тэгээд үхэл таныг хөгжөөнө гэж бодоо юу?


Мельбурн хотруу онгоц хөөрч байв. Энгийн суудалд сууж байсан нэгэн шаргал үст зорчигч бүсгүй урагш очин Нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухыг онгоцны үйлчлэгч бүсгүй хараад түүн дээр очин эргэж суудалдаа суухыг хүсэв.
Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна хэмээгээд хөдөлсөнгүй.
Үйлчлэгч бүсгүй аргагүйн эрхэнд туслах нисгэгч дээрээ очоод учрыг хэлтэл нисгэгч нь бүсгүй дээр очин энгийн суудалд бага мөнгө төлж суудаг, нэгдүгээр зэрглэл нь өндөр үнэтэй байдаг тул эргэж өөрийн суудалд сууна уу хэмээн хүсэв.
Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна” хэмээгээд хөдөлсөнгүй.
Аргаа барсан туслах нисгэгч нь онгоц газардангуут шаргал үст бүсгүйг цагдаад барьж өгөхөөр занаад сууж байтал ахлах нисгэгч нь: “Би шаргал үст бүсгүйтэй гэрэлсэн, би очоод яриад үзье” хэмээгээд түүн дээр очтол удалгүй шаргал үст бүсгүй “Өө уучлаарай, би ёстой мэдсэнгүй” хэмээгээд босоод явчихав.
Онгоцны үйлчлэгч болон туслах нисгэгч хоёр гайхаад юу гэж хэлээд босгосныг асуув:
Нисгэгч хариулав: “Би түүнд нэгдүгээр зэрэглэл Мельбурн –рүү нисэхгүй” гэж хэлсэн.


Тємєр гаагаа
-Євчтєн хувцсаа тайлаарай. Пєєх. Та чинь яахаараа тємєр гаагаа ємсчихсєн байдаг билээ?
-ДОХ-оос сэргийлж байгаа юмаа.
-Тэгвэл хєлнийхєє хуруунуудыг яахаараа тайруулчихсан байдаг билээ.
-Энэ нєгєє юу л даа. Нэг удаа гаагааны маань резин нь тас vсрээд…


- Уучлаарай цvнх чинь онгойчихож
- Маш их баярлалаа. Одоо цагт ингэж хэлэх хvн ч байхгvй дээ
- 100 төгрөгөөр юу хийхэв дээ.